2010/12/29

Мэндчилгээ


Өнгөрч буй 2010 он Иргэний нисэхийн салбарын хувьд ажил үйлс оргилсон их хөгжлийн жил байлаа. Иргэний нисэхийн салбарынхан бид салбарын тогтвортой хөгжлийг хангахуйц техник технологийн шинэчлэлт хийж, эрх зүйн орчныг сайжруулах, нисэхийн аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллах, аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилчилгээг сайжруулах, нисэх буудлын үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, иргэний нисэхийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх олон ажлыг өнгөрсөн онд амжуулж, 2011 оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Мөн НҮБ-ийн мэргэшсэн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын хоёр удаагийн өргөтгөсөн аудит шалгалтад хамрагдаж Монгол Улс 90 орчим хувийн үнэлгээ авсан нь олон улсын хэмжээнд Монгол Улс болон Иргэний нисэхийн салбарынханы нэр хүндийг өргөсөн явдал боллоо.

Мэдээллийн эрин зуунд улс орныхоо тэргүүлэх салбарын нэг болж, хамгийн орчин үеийн техник, технологио эзэмшин өөрийн гэсэн соёл, эрхэмлэх үнэт зүйлс, тогтсон ёс зүйтэй байгууллагад ажиллаж, амьдарч байгаагаараа бид бахархдаг. Бид өнгөрсөн жилд олсон амжилтаа бататган ирж буй 2011 онд Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах, Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулах, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010, 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, Төв аймгийн Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, Монгол Улсын агаарын зайг бүхэлд нь харж удирдах боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай цэгүүдийг бодит ажиглалтын системээр нэмж тоноглох, олон улсын болон орон нутгийн агаарын шугамыг өргөтгөж, иргэний нисэхийн үйлчилгээг олон нийтэд илүү хялбар, хүртээмжтэй болгох чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын аудит шалгалтаас өгөгдсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх олон ажлыг зорилт болгон тавьж хэрэгжүүлэх гэж байна.
ИНЕГ түүний харъяа байгууллага, бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч МИАТ ХК, Аэромонголиа, Изинис, Тэнгэрийн улаач-шинэ, Моннис эйрсервис, Блю скай, Геосан, МАК нисэх компаниуд болон “Нислэгийн удирдагчдын холбоо”, “Агаарын тээвэрлэгчдийн холбоо”, “Нисэх буудлуудын холбоо”, “Залуучуудын холбоо”, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагын хамт олон Та бүхэнд шинэ оны мэндийн хүргэхийн ялдамд 2011 ондоо өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, иргэний нисэхийн салбараа хөгжүүлэх их үйлст хувь нэмрээ оруулж, мэлмий тунгалаг ухаан тэнүүн, ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

ИНЕГ-ЫН ДАРГА С.БАТМӨНХ
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

2010/12/26

МЗХ-ны шагналаар шагнагдлаа

2010-2011 он солигдох мөч Шинэ жилийн баярыг тохиолдуулан ИНЕГ, түүний харъяа алба, салбаруудын ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 12 залуу ажилтныг Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал “Тэргүүний залуу” алтан медалиар шагналаа.

1. Сумьяагийн Батхуяг. ИНЕГ-ын Тамгын хэлтсийн мэргэжилтэн
2. Батхуягын Алтантуяа. ИНЕГ-ын НБҮГ-ын Мэргэжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
3. Бат-Өлзийгийн Үүрцайх. ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн ня-бо
4. Дамдинсүрэнгийн Содцэцэг. ИНЕГ-ын Архивын арга зүйч мэргэжилтэн
5. Нармандахын Мөнхжаргал. НААХЗА-ны аудитор
6. Энхтөгсийн Мөнхцэцэг. "Чингис хаан" ОУБ-ын Ахлах зохицуулагч
7. Ганбатын Өлзийбаяр. "Чингис хаан" ОУБ-ын Шалгагч харуул
8. Хандаа Мөнхтөр. НХҮА-ны Нислэгийн удирдагч
9. Түдэвийн Сутай. ХНБАҮА-ны Тасгийн ахлагч
10. Жүгдэрнамжилын Баттунгалаг. НМҮА-ны Өгөгдлийн сангийн инженер
11. Дэлгэрдалайн Нямдаваа. ГТҮА-ны мэргэжилтэн
12. Эрдэнэтуяагийн Жаргал. ОХЛ-ын Чанарын менежер

Шагналыг ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа гардуулав.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны шагналаар шагнагдлаа”

2010/10/18

Мэндчилгээ

Олон Улсын Нислэгийн Удирдагчдын өдрийг тохиолдуулан Нийт нислэгийн удирдагч залуустаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе !



Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

2010/10/05

Архины Хорын тухай

Архины хорын тухай Бурханы шашинд

"Архинд алгасрагч аливаа хүн

Амьд боловч үхсэнтэй адил" гэсэн байдаг бөгөөд

27 зүйл гэм хор байдгийг сударт номлосноос дор дурьдваас:

1. Энэ насандаа эд мөнгөө барах

2. Эмгэг өвчинд баригдах

3. Хэрүүл тэмцэл үүсгэх

4. Хэрэггүйг шохоорхох

5. Сайналдраа доройтуулах

6. Саруул ухаан нь хомсдох

7. Олох байсан олзоо алдах

8. Олсон ашгаа сүйтгэх

1. Задалж болшгүй нууцаа задлах

2. Заяа буян нь алсдаа доройтох

3. Ид чадал нь мөхөстөх

4. Эцгээ үл элбэрэх /хайрлах/

5. Эхээ үл элбэрэх /хайрлах/

6. Буянтныг үл тоох

7. Ухаантныг үл бишрэх

8. Дээдсийг үл хүндлэх

9. Авралт бурханд үл мөргөх

10. Ариун номонд үл итгэх

11. Ачит хуврагт үл мөргөх

12. Үнэн сурталтан, зөв явдалтныг тээршаах

13. Үргэлж ёс цалхайрах

14. Сэрэл мэдрэлээ үл хянах

15. Сэрэмжээ алдан шалиглах

16. Хань нөхөддөө хаягдах

17. Хамаг олонд жигшигдэх

18. Хавь ойрт үл нийцэх

19. Ном бусыг эдлэх

20. Ёс бусыг дээдлэх

21. Эрхэм сайныг үүрд тэвчих

22. Ичгүүр сонжуурыг үүрд гээх

23. Уруу татагчтай нийлж, ухаант мэргэдээс зугтах

24. Алгасрангуй бөгөөд арчаагүй болох

25. Ариун сургаалд үл орох

26. Ашдын амгалан, гэгээрлээс холдох

27. Согтуурч, хөлчүүрэн үйлийн үрээр элий балай эгнэгт оюун тодорхой бус болюу гэжээ.
Дэлгэрэнгүй “Архины Хорын тухай”

2010/08/27

“Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй”

Залуучуудын байгууллага 1921 онд "Бошгыг халах залуучуудын эвлэл" нэртэйгээр ажлаа эхэлсэн түүхтэй.

Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 89 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан өнгөрөгч 23-ны өдрөөс эхлэн Монголын залуучуудын холбоо цуврал аяныг зохион байгуулав. Түүний нэг нь олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд хийсэн ахмадуудын уулзалт байлаа. Уулзалтад залуучуудын байгууллагын үе үеийн ахмад ажилчид ирлээ. Ирэх жил залуучуудын байгууллагын 90 жилийн ойг угтан энэ жилээс эхлэн жилийн хугацаанд залуустаа зориулсан ямар ажил хийж болох талаар ахмадуудын санал, шүүмжлэлийг энэ уулзалтаар ярилцлаа.

Энэхүү арга хэмжээг орон даяар нэг өдөр нэг цагт тэмдэглэж байгаа аж. Уулзалтад ирсэн ахмадуудад залуу үе ирээдүй минь түүхээ мартаж, уламжлалаа хадгалж чадахгүй байна хэмээн халаглах буурал олон байлаа. Энэ үеэр зарим нэг ахмадтай уулзаж тэдний бодлыг хуваалцсан юм.

Төрийн соёрхолт ардын уран зохиолч Т.Галсан: МАНЖИД УУССАН МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДАВТАХ НЬ

-Залуустаа уриалж таны хэлэх дуртай үг юу вэ?
-Уулзалтад оролцож байгаа минь энд хурсан ахмадууд бидний хувьд таатай байна. Мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадуудтайгаа уулзаж ярилцах боломж бидэнд тийм ч амархан олддоггүй юм шүү. Уриалах гэхэд ч бас биш юм. Ер нь залуучуудаасаа хүсэх юм байна. Одоогийн залуусыг харж байхад хөгжөөд ч байгаа юм шиг хэрнээ бас сөнөх гээд байх шиг. Оюуныхаа хүчээр ихийг бүтээж байгаа залуус байна аа. Улс орныхоо нэрийг ч дэлхийд цуурайтуулж чадаж байна. Гэхдээ аливаа улс үндэстний бусдаас ялгарах гол соёл нь эх хэл нь байдаг. Гэтэл манай залуус харь хэлийг ихэд шүтэх болжээ. Эх хэлээ мартвал Монгол Улс мөхнө. Миний эмзэглэл бол залуус хэтэрхий их харь хэлийг шүтээд манжид ууссан Монголын түүхийг давтах вий гэсэн бодол юм. Манайхан залуучуудын сонин гаргавал түүнд нь эх хэлний нэг булан байх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би тэр буланг нь дандаа үнэгүй хөтөлж өгөх болно. Мөн залуусын эх хэлний мэдлэгийг хөгжүүлье гэвэл "Утгын чимэг" зэрэг наадмыг жил бүр залуучуудын дунд зохион байгуулах хэрэгтэй юм.

СТА, сэтгүүлч, яруу найрагч, Б.Цэдэндаш: "ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН" СОНИНГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Залуусаа хөгжүүлж, чадваржуулахад яах хэрэгтэй вэ?
-Би 51 жил сэтгүүлч хийлээ. Түүний 17-д нь цэргийн сэтгүүлч байсан. Одоо хашиж байгаа алба минь Залуучуудын холбооны ахмад ажилтны зөвлөлийн тэргүүн, Чингис хааны нэрэмжит дэлхийн академийн жинхэнэ гишүүн.

Миний мэргэжил сэтгүүлч болоод ч тэр үү би "Залуучуудын үнэн" сонинг дахин сэргээх хэрэгтэйг энд хэлмээр байна. Анзаарч байхад хүүхдийн ном зохиол, сэтгүүлүүд нэлээд гардаг болж. Тэгсэн хэрнээ залуучуудынх гэсэн тодотголтой ажил бага хийгдэж байна. Тиймээс ядаж энэ сонинг дахин сэргээвэл залуусын талаар мэдээ нийтлэл гарч, тэднийг аливаа ажилд татан оролцуулахад ч бас тустай шүү дээ.

-Сая Т.Галсан гуай залуучуудын сонин гаргавал эх хэлний булан хөтөлнө гэсэн. Та харин сониндоо хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
-Надад маш их баян материал байна. 1960-аад оны эхэн үеүдэд би "Залуучуудын үнэн" сонинд ажиллаж байлаа. Гурван жил ажилласан. Тэр үеийн сонин хачин материалууд, тэр үеийн мундаг зохиолч, сэтгүүлчдийн ч материал байна. Манай залуучуудын байгууллагын түүх намтарыг ч бичиж болно шүү дээ.

Ахмад Ж.Бадраа : ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Төрийн дэмжлэг залууст дутагдаж байна гэдэг. Таны бодлоор энэ хэр үнэний ортой үг вэ?
-Тийм шүү. Манай залууст төрөөс дэмжлэг дутаж байгаа нь үнэн. Гэвч тэд хөгжиж, дэвшиж байна. Гэхдээ бас манай улс залуусынхаа хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байх шиг. Биднийг залуу байхад улс орны бүтээн байгуулалт, батлан хамгаалах ажилд дандаа залуус оролцдог байсан. Би Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны II нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Өнөө үед залуучуудын байгууллага ч тэр залуусыг ийм ажилд татан оролцуулж чадахгүй байна.

Надад ийм саналууд байна. Юуны түрүүн залуучуудыг хөгжүүлж, тэднийг улс орны аливаа ажилд томилоход хамгийн дөхөм болох зүйл нь хууль. Залуучуудын хуультай болъё гэсэн асуудал эртнээс яригдаж байсан. Гэвч биелэлээ олж батлагдалгүй байсаар байна. Энэ хуулийг батлуулахад залуусын оролцоо хэрэгтэй. Хамгийн наад зах нь гарын үсэг зурсан өргөдөл гаргаж болно.

Дараагийнх нь гэвэл Засгийн газрын дэргэдэх залуусын байгууллага байх хэрэгтэй юм. Тэгвэл тэд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох талаар төр, олон нийттэй илүү ойр харилцах болно. Монгол Улс залуу хүн амтай орон гэх атал сүүлийн үед залуучууд нь улс орныхоо хамгийн том асуудал болж байгаа нь зүйд нийцэхгүй. Хуультай, засгийн газрын дэргэдэх байгууллагатай болгохын тулд тэднийг дэмжиж туслаад өгөөч гэж албан ёсоор дээд газруудад шаардлага тавьж, баталгаажуулах хэрэгтэй байгаа юм.

Ахмад Д.Шагдаржав: ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УТГЫГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА
(Баянхонгор аймгийн залуучуудын эвлэлийн I нарийн бичгийн дарга байсан)

-Энэ уулзалтад ирээд хүмүүсийн яриаг сонсоод байхад залуучуудын эвлэлийн утгыг одоо л ойлгож байгаа юм шиг байна. Залуучууд тийм юм хийлээ. Одоо тийм юм хийхээр төлөвлөж байна гээд л. Гэвч ярихаасаа хийх нь чухал. Миний амнаас ч болохгүй үг их гардаг юм шүү. Хүн болгон магтаад л байх шиг байна. Гэхдээ манай залуучуудын байгууллага бүтээн байгуулалтын ажилд огт оролцохгүй байна. Энд тэнд хөнгөн шингэн ажил хийгээд л яваад байх шиг санагдаж байна. Залуучуудын байгууллага чинь төрийн бус байгууллага биш. Иргэн, олон нийтийн байгууллага юм. Төрийн бус гэхээр хуульд хамаарахгүй гэж ойлгогдоод нэг л болохгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хуулийг сахихгүй гэсэн утгатай байх шиг. Биеийн амрыг харсан ажил хийснээс бүтээн байгуулалтын ажилдаа сайн оролцох хэрэгтэй. Мөн байгаль экологийн асуудалд ч анхаарал тавих нь чухал юм. Залуучуудын цэцэрлэг гээд том ногоон байгууламжтай болчихвол хийсэн ажилтай, хэлэх үгтэй харагдана.

Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/
Дэлгэрэнгүй ““Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй””

2010/08/25

2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...


Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.
Намайг таван настай байхад дэлхий огт өөр байсан. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ой шугуй, тал хөндийгөөр зугаалж, айлын хашаанд өвс ногоо ургаад л. Би хүссэн хугацаагаараа усанд хэвтэж, шүршүүрт ордог байлаа. Тухайн үед "Усаа гамна" гэдэг анхааруулгыг газар сайгүй харж байсан ч бусдын адил тоодоггүй байв. Усыг хэмжээ хязгааргүй хэрэнлэсээр л байсан.
Аав урт резинэн хоолойгоор ус шүршээд л машинаа угаадаг байсныг санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжүүлсэн тос түрхээд чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Үс, сахлаа ч гэсэн усгүйгээр арчилж, цэвэрлэдэг. Бид өмссөн хувцсаа хаях хүртлээ хэзээ ч угаадаггүй. Хүүхдүүд ус гэдэг чандмань эрдэнээс илүү үнэтэй, тоглож болохгүй гэдгийг маш сайн мэддэг.
Өнөөдөр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр үргэлжилж, гүний ус байхгүй болсон. Мод, өвс, ургамал гэж үгүй болсон. Бороо ч орохгүй. Мөн өвөл, зун, хавар, намар гэж улирал байдгийг өнөөгийн хүүхдүүд мэдэхгүй. Тэд төсөөлж ч чадахгүй. Дэлхий өнөөдөр эргэж сэргэхгүй, хязгааргүй цөл болсныг би харж сууна Хүмүүс ажлынхаа хөлсөнд алт, алмас эрдэнэ биш, ус авахыг илүүд үздэг.
Энэ хуурай, халуун ертөнцөөс болж хорин настай цэл залуухан охин минь эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсий 80 хувь нь химийн гаралтай бүтээгдэхүүн. Манай цаг үеийн суут эрдэмтэд, судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа. Бид усыг үйлдвэрлэж чадахгүй нь. Миний багад хүмүүс алт, алмас эрдэнэ, газрын тосны төлөө дайтаж, бие биенээ хяддаг байсныг санаж байна. Харин өнөөдөр өчүүхэн хэмжээний цэвэр усны нөөцөө хамгаалах гэж мянга мянган хүний амь эрсдэж байгаа цаг.
Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?" хэмээн асууж билээ. Би түүнд зуны турш бороо орж, өнгө өнгийн цэцэгс алаглан, ногоон навч, шилмүүсээр гоёсон чилгэр моддоор дүүрэн ойд төрөл бүрийн амтат жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь сүлэлдсэн голын талаар, хүмүүс усыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог байсныг ярьж өглөө. Мөн хүмүүс нь ямархуу эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байсныг ярихаа ч мартсангүй.
Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?" гээд л шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан. "Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггүй хүмүүсийн нэг нь би байсан" гэж хэлэх амар байгаагүй. Тэр сайхан үзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бүхнийг өөрчилснийг тайлбарлахад хэцүү байв. Бидний ухаангүй, тооцоогүй үйлдлийн төлөөсийг үр хүүхэд маань төлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.
Тэр үед энэ бүхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол эргэж очоод, энэ бүхнийг хүмүүст ярьж өгөхсөн. Үргүй зарсан усаа гамнахсан. Ирээдүйдээ үр хүүхэддээ там болсон дэлхийг үлдээх гэж буйг нь сануулахсан.
Дэлгэрэнгүй “2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...”

2010/08/12

Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС “УБ –ХАРХОРИН – ХӨШӨӨТ ЦАЙДАМ – ӨГИЙ НУУР”
ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТОЙРОН АЯЛАЛЫН ТАЙЛАН

2010-08-05 өдөр буюу аялалын 1 дэх өдөр

Аялалд оролцогч гишүүд ИНЕГ-ын хурлын танхимд цуглаж тойрон аяллыг албан ёсоор нээж ИНЕГ-ын дарга С.Батмөнх нийт аялагч залууст хандан үг хэлж, аян замдаа сайн явахыг ерөөв.

Нээлтийн ажиллагааны дараа ИНЗХолбооны тэргүүлэгчид оролцогчидтой уулзалт хийж нийт 30 оролцогч гишүүдийг нэг багт 6 гишүүнтэйгээр 5 баг болгон зохион байгуулалтанд оруулснаар энэхүү аялал эхлэж оролцогчид автобусандаа суун замд гарлаа.

Ийнхүү тойрон аяллын эхний зогсоол болох “Элсэн тасархай”-н байгалийн үзэсгэлэнт газартай танилцан түр буудалж өдрийн хоол идэцгээлээ. Өдрийн хоолны дараа “Элсэн дээрх сумо” хөгжөөнт тэмцээн нийт аялагчдын дунд зохион байгуулж энэхүү тэмцээнд Б.Мандуухай ахлагчтай 3-р багийн тамирчин Х.Мөнхтулга (ЧХОУНБ) түрүүлснээр аялагчид цааш замдаа гарлаа.


Дараагийн зогсоол Хархорин- Эрдэнэ зуу.

Аялагчид явсаар “Хархорин -Эрдэнэ зуу” хийдийн түүхэн дурсгалт газар хүрэлцэн ирлээ. Манай аялагчид Эрдэнэ зуу хийдийн түүхэн дурсгалт газартай танилцаж эхэллээ. Мөн “АХА” түүхийн сэдэвт асуулт хариултын хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж ялагчаар 1-р багийн гишүүн нислэгийн удирдагч Х.Мөнхтөр түрүүлсэн. Аялагчид замдаа гарлаа.

“Өгий нуур”-ын байгалын үзэсгэлэнт газар хүрэлцэн ирж Хатан өгий амралтын газарт байрлалаа. Аялагчид оройн хоолны дараа ядарцгаасан тул амрахаар боллоо.

2010-08-06-ны өдөр буюу аялалын 2 дахь өдөр
09.00 цаг болж өглөөний цайны цаг боллоо. Аялагчид ч гэсэн нилээн өлссөн бололтой бүгд эртлэн боссон байлаа. Өглөөний цайны дараа аялагчдад ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулснаар аяллын 2 дахь өдөр эхэллээ.
Аялагчид завь хөлөглөн Өгий нууртай танилцлаа. Зарим нь нилээн хол явсан бол зарим нэг нь бүр байрнаасаа ч хөдлөхгүй доороо л эргээд байлаа.

Завиар давихсаар байтал нэг мэдхэд өдрийн хоолны цаг болжээ.
Өдрийн хоолны дараа аяллын хөтөлбөрийн дагуу аялагчид “Өгий нуур”-ийн байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж нуур тойрон явган аялал хийлээ.
Оройн хоолны дараагаар галын наадам хийж бүжгийн тэмцээн зохиож хөгжилдөцгөөлөө.

Амралтын цаг ч болж бүгд амрахаар явлаа.

2010-08-07 өдөр буюу аялалын 3 дахь өдөр
09.00 Өглөөний цайны цаг болж аялагчид цайндаа орлоо. ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нийт аялагчдад танилцууллаа. Аялагчид замд гархаас өмнө байрласан газрын эргэн тойрныг цэвэрлэхээр гарцгаалаа. Их цэвэрлэгээний дараа аялагчид Хөшөөт цайдамыг зорин замдаа гарлаа.

“Хөшөө цайдам”-ын түүхэн дурсгалт газарт хүрэлцэн ирж түр буудаллаа.
Түүхийн дурсгалт газартай танилцаж аялагчид нийтээрээ зураг дарууллаа.
Өдрийн хоолны дараа аялагчдын дунд олс таталтын тэмцээнийг зохион байгуулж энэ тэмцээнд Н.Мөнхжаргал ахлагчтай 2-р баг түрүүллээ. Аялагчид цааш замд гарлаа. Аялагчид ИНЕГ-ын өмнөх талбайд хүрэлцэн ирж аяллыг хааж тус аялалын ахлагч Х.Бямбацогт үг хэлсэн.

Аяллын зургийн сангаас
Дэлгэрэнгүй “Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07”

2010/08/11

Дэлхийн Залуучуудын өдрийн мэнд хүргэе !

Дэлхийн залуучуудын өдөр өнөөдөр тохиож байна. Иргэний нисэхийн залуучууд Та бүхний ажилд тань амжилт, амьдралд тань эрүүл, энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !

Ойн хүрээнд Иргэний нисэхийн залуучуудын холбооны зүгээс ойн өдрийг тохиолдуулан 2010.08.05-2010.08.07-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур чиглэлд тойрон аяллыг зохион байгуулж 30 залууг хамруулан амжилттай зохион байгууллаа. Мэдээллийг Та бүхэнд дэлгэрэнгүй хүргэх болно.

Мөн 2010.08.14-ний өдөр Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулах явган аялалд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Аяллын хураамж 20.000 төгрөг.

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Дэлхийн Залуучуудын өдрийн мэнд хүргэе !”

2010/08/01

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо нь жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн ИНЗХ-оор уламжлан шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо (ЗЗХ) нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, мөн тэдгээр хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

ЗЗХ нь одоогоор хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус хорооны удирдамжид заасанчлан жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий хүүхэд, залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Таныг Монголын залуусын төлөөлөл, дуу хоолой болон бидэнтэй хамтран ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт найдаж байна.
Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

* Хүүхэд, залуучууд болон хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, гишүүн байх
* Хүүхэд залуусын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт мэдлэгтэй, энэ чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой
* ЗЗХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх
* Долоо хоногт дунджаар 3 цагийг ЗЗХ-ны ажилд зарцуулах боломжтой
* Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
* Шалгаруулалтын хугацаанд 15-24 настай байх
* Англи болон бусад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:

* ЗЗХ-ны гишүүнд нэр дэвшүүлж буй тухайн байгууллагын албан тодорхойлолт, өөрийн хүсэлтээ илэрхийлсэн захидал,
* Нэр дэвшигчийн анкет /Загварын дагуу/
* “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд миний оруулах хувь нэмэр” 500-1000 хүртэл үг бүхийэссег Англи хэлээр бичиж ирүүлэх
* Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болно/


Материал хүлээн авах хугацаа:
ЗЗХ-нд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 08 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд материалыг бүтээмжилсэн уутанд хийж хүлээн авах газрын нэрийг НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо гэж тодорхой бичнэ.Бүрэн гүйцэт материалыг НҮБ-ын харуулын байранд байрлах ЗЗХорооны нэр, лого бүхий хайрцаганд хийх эсвэл шуудангийн хаягаар хүргүүлнэ.


* НҮБ-ын ЗЗХ-ны зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон бөглөх анкетыг энд дарж цахим хэлбэрээр авна уу.
* Шалгаруулалтын материалыг дугтуйлан харилцах нэр, утас, хаягийг тодорхой бичиж, НҮБ-ын ЗЗХ-нд шуудангаар болон биечлэн хүргүүлнэ.
* Хүлээн авсан материал болон ярилцлагад үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
* Хорооны гишүүдийг сонгон шалгаруулахдаа хүйсийн тэнцвэртэй байдал, нийгмийн бүх төлөөлөл, тэдний ялгаатай байдлыгхамруулсан байхыг эрхэмлэнэ.
* Шалгаруулалтын тухай мэдээллийг www.yap.mn веб сайтаар болон утсаар мэдээлнэ.


Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо,
Г.Чагдаржавийн гудамж - 9, Орейнт плаза
Улаанбаатар -14210, Монгол улс
Утас: 323365-151, 88404117, 91992660
Факс: 976-11-353502, 976-11-327313
Э-шуудан: contact@yap.mn
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Веб хуудас: http://www.yap.mn


http://www.yap.mn/
Дэлгэрэнгүй “НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо”

2010/07/09

Сайхан наадаарай

Нар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан монгол наадам айсуй. Эх дэлхийд түүхээр гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын мэнд хүргэе. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай
Дэлгэрэнгүй “Сайхан наадаарай”

2010/07/03

Ховд НБ

Дэлгэрэнгүй “Ховд НБ”

2010/06/03

Тэргүүлэгчид хуралдав

ИНЗХ-ны тэргүүлэгчид 2010.06.03-ны өдөр ээлжит хурлаа хийв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Залуучуудын холбооны урилгаар хүрэлцэн ирэх БНХАУ-ын залуучуудын төлөөллийг хүлээн авах асуудлыг хэлэлцэв.
2. Байгаль орчноо хайрлан хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуусыг хооронд нь танилцуулах, ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор эх орны байгалийн үзэсгэлэнт газраар залуусыг аялуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилов.
3. ИНЗХ-ны нарийн бичгийн даргыг томилов.

ИНЗХ
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдав”

2010/05/25

Мэндчилгээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 85 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн нийт залуустаа ажил, амьдралын арвин их амжилт, эрч хүчийг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

2010/05/17

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ

БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн Эйр” компани Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цөлжилтөөс хамгаалах, шар шуурганаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2004 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд Иргэний нисэхийн Залуучуудын холбоо энэ ажилд залуучуудаа оролцуулдаг билээ.

Энэ жил Нисэх хүчин үүссэний 85 жилийн ой тохиож байгаа бөгөөд Багануур дүүрэгт 5 дугаар сарын 11-ний өдөр ЗТБХБЯам, ИНЕГ, Иргэний нисэхийн Залуучуудын холбоо хамтран 40 хүний бүрэлдэхүүнтэй мод тарилаа.
Залуучууд маань мод тарихдаа “Олон мод тарихдаа бус, стандартын дагуу чанартай суулгах нь чухал” гэсэн уриатай оролцсон юм.

ИНЕГ-ын харьяа бүх алба салбаруудаас залуучууд оролцсон бөгөөд МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”-иар “Чингис хаан” ОУБ-ын ажилтан Отгонбат шагнагдсаныг хамт олных нь дунд ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа гардуулж баяр хүргэн, цаашдынх нь ажилд амжилт хүсэн ерөөлөө.


















Дэлгэрэнгүй “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ”

2010/05/04

Мод тарьцгаая !

Солонгосын “Korea air“ компани болон Иргэдийн мэдээллийн төвийн ивээн тэтгэлгээр явагдаж байгаа “Зүүн Азийг цөлжилтөөс хамгаалах” төслийн хүрээнд Багануур дүүрэгт мод тарихаар болж сүүлийн жилүүдэд ажил болгож байгаа билээ. Уг ажилд ”Korea air” компаний залуу боловсон хүчнүүд ирж гар бие оролцдог ба энэ ажил энэ хавар мөн үргэлжлэх юм.

Албан байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд сайн дураараа энэ арга хэмжээнд нэгдэн ажилладаг ба Иргэний нисэхийн залуучуудын холбоо энэ жил мөн хамтран ажиллах юм.

2010.05.11-ний өдөр ИНЗХ-ноос 28 залуу мод тарих ажилд оролцох юм.

Энэхүү ажил дөрөв дэх жилдээ явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт, арчилгаа сайн байгаа ажээ.
Дэлгэрэнгүй “Мод тарьцгаая !”

2010/04/15

ТХА-ны Мэндчилгээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ТХА ба НХҮА-ны бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж элгээрээ энх тунх , төрлөөрөө түвшин амгалан хань ижлээ хүндлэж ,хамт олныхоо дунд нарыг ичээх инээд дүүрэн цоглог алхалж яваарай ! гээд ТХА-ны бүх эрчүүдийн өмнөөс бидний дундаас төрөн гарсан шинэ дуугаараа мэндчилж байна .
жич: Энэ дууг (Гэр бүлийн радиогийн FM-104,5мГц_ийн долгион) -оор 3/7нд 19:05 , 3/8нд 07:09 , 10:40 , 16:40 цагуудад хүлээн авч сонсоорой! Та бүхэн сайхан баярлаарай !

-Монгол бүсгүй-

үг,ая (nav/enjineer) : Д.Батцэнгэл

Уудам дэлхийг хайраар бүүвэйлээд
Удам залгах үрийн заяатай
Учралт ханиа дээдлэн хүндэлсэн
Ухаан саруулхан монгол бүсгүй!
Алдаж бүдэрхэд урваж буцаагүй ээ!
Амраг ханиа аргадаж энхрийлсэн
Хорвоог уяраах нууцхан увидастай
Ханийн заяатай монгол бүсгүй!
Д:Босоо хийморьтой монгол хүүтэйгээ
Борхон зүрхний халуухан амьтай!
Амьдрал жаргалын саруулхан гэрэлтэй
Ариухан сэтгэлтэй монгол бүсгүй!
Үйлийн хатгамалд ураа гайхуулаад
Үрийнхээ дээлийг шаглаж л суугаа
Үлэмжийн чанар төгс бүрэлдсэн
Үнэн ч хань минь монгол бүсгүй!
Д:Удаан жаргалыг хайраар тэтгэсэн
Уран гоолиг монгол бүсгүй!
Түмнийхээ заяанд санаа нь зовохдоо
Төрийнхөө хүүтэй мөр зэрэгцэх юмаа
Мандухай хатан ээжийн бодолтой
Монгол эрийн эрдэнэ бүсгүй!
Д:Түвдэнгийн Бор шиг эрэлхэг зоригтой
Түмний ээжүүд монгол бүсгүй !
Дэлгэрэнгүй “ТХА-ны Мэндчилгээ”

“ ОЛТУГА –ийн дурсамж”

үг,ая:ИНЕГ ТХА-ны Навигацийн хэсгийн инженер :
Дамдинбазарын Батцэнгэл

ОЛТУГА-д бидний хүндтэй нэгэн , Галина Сергеевна ээж минь байлаа
Олон монгол курсантын аав нь , Юрий Николаевич Юндэн байлаа!
Орос курсантуудыг жагсааж командлаад , Омог бардам дэмбель явлаа
Ээддээ! тэрхэн залуу нас минь! , Эртэй , зоригтой , жавхаатай ч байждээ
Орсын хөвгүүдийн тэргүүнд зэрэгцэж , Сурлага спортын од нь байлаа
Улсынхаа нэрийг өндөрт өргөөд , Урлагийн тайзнаа дуулж л явлаа
Шинэхэн шинель ээ цээжээр дүүргэсэн , Сэргэлэн нэгээрээ бахархаж л явлаа
Шилдэг хэдэн курсант байлаа , Сэтгэл нийлээд пижигнэж явлаа!

Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!

“ХБ” өмсөж хэрэндээ л гангараад , Хэцүүхэн хэдэн курсантууд байлаа
Пол дэмбель! , Дэмбель ээ! хүндэлдэг , Под хийсэн Салаак явлаа!
Аэропортын хашааг хөнгөхөөн даваад , Ажилчдын гуанзанд тансаглан суучихаад
Дежүүрийн ахлагчаас нуугдаж бултаад , Даанч их будилаж , хөглөдөг байждээ
Эрхүүгийн өвөл шиг тэсгэм хүйтэнд , Ертышийн эргээр малгайгүй алхахад
Ээж шиг санагдсан сайхан сэтгэлтэй , Орсын эмээдээ загнуулж л зогссон
“Ахан дүүс”-ийн дуун дээр гардаг , Өвөөгийн найз Ивантай танилцахад
Амьдралаа дэлгээд өвгөн найз минь! ,“Соколов…”маягаар водка барьж билээ!..

Д: Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !

Гэнэн цайлган сэтгэлээр дотносож , Гэмгүй үерхсэн сайхан найзууд минь
Насан туршдаа санан дурсдаг , Нандин бүхэн эндээс л эхэлсэн
Удах тусмаа нэгнээ үгүйлж , Уяхан сэтгэл минь хөөрөх л юмдаа!
Эргэж уулзахын ерөөлөөр дүүрэн , Энэхэн хундгаа өргөн тулгая даа! ….

Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!
Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !





( 2010:01:23 24:30_д бичив.)
Дэлгэрэнгүй ““ ОЛТУГА –ийн дурсамж””

2010/04/08

Хамтран ажиллах гэрээ байгуулав.

ИНЕГ, ИНЗХ-ны хооронд хамтран ажиллах гэрээг байгуулав.

Энэхүү гэрээний зорилго нь Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжилтийг эрчимжүүлэх, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийг асуудлыг нь шийдвэрлэх, халамж үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэх, дадлага туршлага эзэмшүүлэх, салбарын залуучуудын байгууллагын ажлыг дэмжихэд оршино. ИНЗХ-оос хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тэргүүлэгчдээрээ хэлэлцэж баталсан ба энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дээрх гэрээний ач холбогдол нэн чухал ба төлөвлөгөөний хэрэгжилтийг холбооны зүгээс жил бүр ИНЕГ-т тайлагнаж гэрээгээ дүгнэж явах юм.

Залуус Та бүхэн ИНЗХ-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцахыг хүсвэл өөр өөрийн байгууллага дээрх ИНЗХ-ны тэргүүлэгчдээ хандан танилцаж, холбооны бодлого, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нээлттэй байна.

ИНЗХ
Дэлгэрэнгүй “Хамтран ажиллах гэрээ байгуулав.”

Уриалга

Нислэгийн мэдээлэл хангалтын албаны нисэхийн мэдээллийн эмхтгэлийн мэргэжилтэн Ч.Ганбат нь 2001 оноос эхлэн Иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний залуу ажилтнуудын нэг билээ. Ч.Ганбат нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2005 оноос эхлэн хүндээр өвчилж эхэлсний улмаас 2006 онд өөрийн эхийг донор болгон авч улсын клиникийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна.

Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь 2009 оноос эхлэн ажиллагаагүй болсон тул түүний эцэг донор болж дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУлсад 2010 оны 4 дүгээр сарын 15-аас хэтрэлгүй хийлгэх, түүний эмчилгээний зардалд 70 000 - 80 000 ам.доллар шаардлагатай байгаа юм.

Ч.Ганбатын гэр бүл нь эмчилгээний зардлын гуравны нэг хувийг одоогийн байдлаар бүрдүүлсэн байна.

Иймд Ч.Ганбатад амьдрал хайрлах ариун үйлсэд мэргэжил нэгт та бүхэн сайн санааны хандив үзүүлж, тусламжийн гараа сунгахыг ИНЗХ-оос уриалж байна.

Хандив тусламж үзүүлэхийг хүсвэл ИНЗХолбоо болон өөрийн байгууллага дээрх залуучуудын холбооны тэргүүлэгчид хандаж болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Уриалга”

2010/04/02

ИНЗХ-ны тэргүүлэгчид ИНЕГ-ын даргатай уулзалт зохион байгууллаа:


ИНЕГ-ын дарга С.Батмөнх 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар дахин томилогдсонд баяр хүргэж, холбооны хийсэн ажлын тайланг ИНЕГ-ын дарга С.Батмөнхөд гардуулан цаашид хийх ажлын талаар болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ИНЕГ-ын дарга салбарын үйл ажиллагаанд болон удахгүй болох ИКАО-гийн аудит үзлэгт залуучуудын оролцоо чухал болохыг онцолж, аудит шалгалтад өөр өөрсдийн ажил мэргэжлийн чиглэлээр бэлтгэлээ сайтар хангаж, амжилттай шалгагдах, энэ талаар анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтын дараа ИНЕГ-ын дарга С.Батмөнх ИНЗХ-ноос тавьсан хамтран ажиллах санал, хүсэлтийг судлан үзэж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид ИНЕГ-ын даргатай уулзалт зохион байгууллаа:”

2010/03/25

Сайн санаат, сайхан сэтгэлт хүмүүст:


Минийхүү Мөнхбаатарын Ананд 2009 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн.

Хүү минь төрөлхийн зүрхний гажигтай төрсөн тул түүнд зүрхний нээлттэй мэс заслын /open heart surgery/ хагалгааг яаралтай хийх нь амь насыг нь аврах цорын ганц арга болохыг дотоод гадаадын мэргэжлийн эмч нар оношлон тогтоосон. Тус хагалгааг манай улсад хийдэггүй бөгөөд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийдэг болно.

Бид хүүгээ төрсөнөөс хойш зүрхний мэс заслыг хурдан шуурхай хийлгэх талаар олон улсын хэд хэдэн байгууллагад хандсаны үр дүнд АНУ-ын Бостон хот дох Олон улсын хүүхдийн эмнэлэгээс 2010 оны 4 сард хүүд минь зүрхний мэс засал хийх боломжтой гэсэн баяртай мэдээ хүлээн аваад байна.

Сайн санаат ах дүүс, найз нөхөд та бүхнээсээ бидэнд туслалцаа үзүүлэн мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид Мөнхбаатарын Ананд ХААН банк 5026635492 тоот хандивын дансыг нээгээд байгаа юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хүндэтгэсэн,

аав: Б.Мөнхбаатар
ээж: С. Бямбасүрэн byambaa77@yahoo.com
http://anandmgl.blog.banjig.net/
Дэлгэрэнгүй “Сайн санаат, сайхан сэтгэлт хүмүүст:”

Сансрын нисгэгчдийн баярын өдөрт

Ж.Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.


Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм.



Тэрээр сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ.


ИНЕГ-ын мэдээллийн уригдан оролцсон сонирхолтой яриаг Та бүхэнд бичлэгээр хүргэж байна.









Дэлгэрэнгүй “Сансрын нисгэгчдийн баярын өдөрт”

2010/03/24

Одтой аварга

Дэлгэрэнгүй “Одтой аварга”

2010/03/22

Гэрэл зураг


Монцамэ мэдээ сонины 2010.03.23 дугаарт Наурызын баярыг тохиолдуулан нэгэн гэрэл зургийг нийтэлсэн байна.
Гэрэл зургийг Б.Цэрэнжамц. "Нар хурайлсан Наурызын баяр"
Дэлгэрэнгүй “Гэрэл зураг”

Наурызын баян мэнд !!!

ИНЕГ-ын дарга Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын хамт олон болон тус салбарт ажиллаж байгаа та бүхэндээ ИНЕГ-ын нэрийн өмнөөс, мөн хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе!

ИНЕГ-ын дарга Г.Даваа
Дэлгэрэнгүй “Наурызын баян мэнд !!!”

2010/03/15

Аюулгүй байдал хамгаалалтын албаны залуус тэргүүн байр эзэлжээ

МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний 85 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдөр энэ оны 5-р сард тохионо. Иргэний нисэхийн салбарын байгууллагуудын хувьд энэ баяраа тохиолдуулан жилдээ 1 удаа спортын аваргаа тодруулдаг, өрсөлдөөн ихтэй тэмцээн болдогоороо онцлогтой. Энэ тэмцээнд алба салбарууд эртнээс бэлтгэж эхэлдэг. Өнгөрсөн 7 хоногт "Чингис хаан" ОУНБ дотроо спортын тэмцээнүүдээ явуулсан байна. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд /эрэгтэй, эмэгтэй/ Аюулгүй байдал хамгаалалтын алба тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэ 7 хоногт ширээний теннис, шатрын тэмцээнүүд үргэлжлэн зохиогдох юм байна.

Тэмцээнийг "Чингис хаан" ОУБ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ивээн тэтгэжээ.
Дэлгэрэнгүй “Аюулгүй байдал хамгаалалтын албаны залуус тэргүүн байр эзэлжээ”

2010/03/11

ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа

2010.03.11-ний өдөр ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдаж 2010 оны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, цаашид ажиллах арга хэмжээ, үүрэг хариуцлагын талаар санал солилцлоо. Та бүхэн ИНЗХ-ноос зохион байгуулах ажлын талаар санал, хүсэлт байвал бидэнд хандана уу. Залуучуудын холбооны ажилд Та бүхний хамтын оролцоо чухал тул санал, хувь нэмрээ оруулахыг хүсье !

ИНЗХ
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа”

2010/03/08

ЭХ ОРНЫ ЗАЛУУС ХААНА ЯВНА

Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг нийт байгууллагуудын сонорт,

ЭХ ОРОН Телевиз Эх орны хөгжлийн түүчээ болсон залуучуудаа дэмжих, тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээллийг тогтмол хүргэх зорилгоор ЗАЛУУСЫН МЭДЭЭ буланг ажиллуулж эхэллээ. Тиймээс залуусд зориулан зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагааныхаа мэдээллийг манайд илгээж байна уу. Мэдээллийг урьдчилан залуучуудад хүргэсэнээр тухайн үйл ажиллагаанд залуучуудад илүүтэйгээр оролцох боломжийг олгох юм.

Жишээ нь:
• Залуучуудын байгууллага, клубүүдийн үйл ажиллагаа
• Тэтгэлэгт хөтөлбөрүүд
• Ажлын байр
• Сургалт, хөтөлбөр
• Уралдаан, тэмцээн
• Сайн дурын үйл ажиллагаа
• Төсөл, хөтөлбөр г.м

Холбоо барих утас: 99278174
E-mail: ehorniizaluus@yahoo.com
Блог: http://ehorniizaluus.blog.banjig.net/
Дэлгэрэнгүй “ЭХ ОРНЫ ЗАЛУУС ХААНА ЯВНА”

2010/03/07

Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !!!

Нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !

ИНЗХолбоо
Дэлгэрэнгүй “Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе !!!”

2010/03/04

Өнөөдөр Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц. Төмөрбаатар лекц уншина

Монголын Залуучуудын Холбооноос Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгтэй мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Би Монгол залуу хүн”цуврал лекцийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.Өнөөдөр 17:00 цагаас Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц. Төмөрбаатар “Үндэсний бахархал” сэдэвт лекцийг унших юм байна. Харин энэ сарын 19-нд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, ирэх сарын 5-нд нэрт зохиолч, сэтгэгч Д.Урианхай нар залуустаа зориулан лекц уншина.
Дэлгэрэнгүй “Өнөөдөр Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц. Төмөрбаатар лекц уншина”

2010/02/18

Нисэхийн буурлууд минь ээ !. дууны тухай зохиогчийн сэтгэгдэл:

Уншигч та нартайгаа “zaluuca.blogspot.com” сайтаар холбогдох болсондоо туйлын баяртай байна. Юуны өмнө энэ сайхан сайтыг нээж нисэхийн мэргэжил нэгт авъяаслаг, өөдрөг сэтгэлтэй залуусынхаа бүтээлийг сурталчилж байгаа Нисэхийн Залуучуудын холбооны цоглог, бүтээлч хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Ер нь тэнгэрт дүүлэн хөөрөх мөнгөн цагаан онгоцыг хараад ямарч хүний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй билээ. Харин энэ онгоц (Нисэх)-ийн гэсэн хаяг, тодотголтой бүх ажилчдын сэтгэлийн дэмээр хөөрч,бууж байдаг гэдгийг хүн болгон мэддэг билээ. Ингээд бодохоор энэ их үйлсийг анх бүтээсэн ахмадууд, тэднийхээ гавъяаг хэзээ ч мартахын аргагүй юм. Ийм л учираас тэднийгээ санан дурсаж үйл хэргийг нь үнэнчээр залгамжилж, хормын төдий ч саатан дуулж, санаж, аялж явбал тэд маань зүйдэлгүй хөх тэнгэрээс биднийгээ харж байгаа даа! гэж бодож явдах юмдаа …

Өнөөдөр бидний дэргэд байхгүй, алдраараа мөнхөрсөн байнга үгүйлэгдэж байдаг энэ сайхан Иргэний нисэхийн ирээдүйн хөгжлийн суурийг тавьж, бусдаас дутахааргүй аз жаргалтай элбэг дэлбэг сайхан амьдралыг бүтээлцсэн үе үеийн олон сайхан төрөл бүрийн мэргэжлийн (Нисэх)-ээ гэсэн нисэхийн төлөө зүрх сэтгэл нь булиглаж явсан суу алдарт ахмад буурлууддаа, залуу сайхан дүрээрээ биднийхээ дунд мөнхөрсөн одоо байхгүй найзууддаа, мөн ТХА_ны инженер техникчид биднийхээ ажил амьдралын минь багш байсан Монголын иргэний нисэхийн навигаци, радио холбооны анхдагч, гавъяат холбоочин И.Дамба гуайдаа зориулж ТХА_ны навигацийн инженер миний бие сэтгэлдээ буусан үг юугаа тэрлэж, нүдний өмнө жирэлзэх амьдрал юугаа сэтгэл зүрхнээсээ хөглөж энэхэн ( Дуун суврага)-ыг барьж байна.
(жич:Та нартаа одоогоор клип,дуу бичлэг хийж хүргэх хөрөнгө мөнгөний боломжгүйг минь уучлаарай! Цаашид сэтгэл санаа нийлж хамтран ажиллах хүмүүс байвал надтай доорхи хаягаар холбоо барина уу! Өөрийн бичсэн дуу, шүлэгнүүдээс хойшид энэ сайтаар толилуулж байх болноо! Харин баярын арга хэмжээн дээр өөрөө хөгжимдөж, дуулж сонирхуулж байнаа!... )миний хаяг:ИНЕГ ТХА-ны Навигацийн хэсгийн ээлжийн инженер: Дамдинбазарын Батцэнгэл
Tel:99799436,99010686,98016898,98217603
E-mail : Battsengel.D@MCAA.gov.mn
Yahoo : Tsengel_D2000
Анхаарал тавьсанд баяраллаа!
Нисэхийн буурлууд минь ээ! ...

Үг,ая :ТХА_ны Навигацийн хэсгийн инженер Д: Батцэнгэл


Үе үеийн нисэхийн гавъяатнууд минь ээ
Үлгэрлэн дууриах баатрууд минь ээ
Алтан үсгээр түүхэнд гэрэлтсэн
Алдраараа мөнхөрсөн буурлууд минь ээ
Залуу явсан сайхан дүрийг тань би
Зүрх сэтгэлдээ хадгалж л явна даа
Цусаараа зурсан тангарагтаа л үнэнч
Цуцашгүй чин зоригт шонхрууд минь ээ

Д:Дандаа та нарыгаа..н бодож,
Дээдэлж явдаг шүү бид нар чинь !
Дандаа л таниараан бахархаж,
Дуурсаж хамтдаа явдаг шүү...!

Ажил амьдралыг заасан үгсүүдэд тань
Амин ганцхан сургааль л байж дээ
Орчлон хорвоогийн уудмыг хэмжсэн
Огторгуйн их номлол байж дээ
Өнөөдөр байхгүй шонхрууд минь хүртэл
Өчигдөрхөн инээж л явсан санагдах юмдаа
Өр зүрхийг минь нэгэн бодол эзэмдэж
Үер буулгаж сэтгэл догдлуулах л юмдаа

Д:Дандаа та нарыгаа..н бодож,
Дээдэлж явдаг шүү бид нар чинь !
Дандаа таниараан бахархаж,
Дуурсаж хамтдаа явдаг шүү...!

Сэтгэлд минь үлдсэн тэрхэн дурсамж
Шүлэг болон цээжинд минь эвлэх л юм даа
Баярласан үгээ хэлье үү?... гэхлээр
Бадаг болон нүдэнд минь торох л юм даа
Ариухан сэтгэлээр дурсан санахад
Аяндаа л урсах уянга нь түрэх л юм даа
Зүүдэндээ биш амьдралаараа л нисэж
Зөвхөн түмнийхээ төлөө л явж дээ...




2009:01:11нд 18:45д бичив.
Дэлгэрэнгүй “Нисэхийн буурлууд минь ээ !. дууны тухай зохиогчийн сэтгэгдэл:”

Нисэх бидний хүслэн

Үг,ая: ИНЕГ ТХА_ны Навигацийн хэсгийн инженер: Д.Батцэнгэл

Аав ээжийг хүүтэй нь учруулж
Амраг хоёрыг амьдралтай нь золгуулхаар
Аян замын тэртээх өндөрт
Аялж л яваа мөнгөн хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

Найз нөхдийн үерхлийг бататган
Найрсаг олныхоо итгэлийг хүлээж
Нарлаг монгол орныхоо хөгжлөөр жигүүрлээд
Номин тэнгэрт дүүлэх хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

Улс тивийг цагаар товчлоод
Учрал бүхний жаргалын төлөө
Уяхан замбуу тивийн хадган замаар
Уянгат дуундаа мөнхөрсөн хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

г.Улаанбаатар 1988:08:10 нд бичив.
Дэлгэрэнгүй “Нисэх бидний хүслэн”

2010/02/09

Нисгэгчийн дуу

Дэлгэрэнгүй “Нисгэгчийн дуу”

2010/01/20

Хамтын гэрээтэй танилцана уу

ИНЕГ, түүний харъяа байгууллагуудад 2009-2010 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ батлагдсан байна.

Хамтын гэрээ
Дэлгэрэнгүй “Хамтын гэрээтэй танилцана уу”

2010/01/17

Буянт-Ухаа баг хүрэл медаль хүртлээ


Монголын волейболын холбооноос 15 дахь жилээ зохион байгуулж буй үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж аварга багууд тодорлоо.

Он дамжин үргэлжилсэн өнөө жилийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд "Харх", "Буянт-Ухаа", "Эрчим", "Ноён", "Уурхайчин" гэсэн таван баг өрсөлдсөн юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жилийн лигийн аварга "Эрчим" тэргүүтэй "ТЭЦ-4", "Уурхайчин", "Аминбүрд" гэсэн дөрвөн баг өрсөлдсөн юм. 2009 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод лигийн гурван удаагийн аварга Орхон аймгийн "Харх" ХХК-ийн "Харх", лигийн аварга "Эрчим" багууд өрсөлдөж 2:0 харьцаагаар "Хархчууд" ялалт байгуулж дөрөв дэх удаагаа лигийн аварга болов.

Хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн лигийн аварга Иргэний нисэхийн ерөнхий газрын баг, "Уурхайчин"-тай өрсөлдөж мөн л 2:0 харьцаагаар ИНЕГ-ынхан өрсөлдөгчөө буулган авсан юм.

Харин эмэгтэйчүүдийн тоглолт тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж шигшээ тоглолтод лигийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байгаа "Аминбүрд", "Эрчим" багууд алтан медалийн төлөө өрсөлдсөн. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт "Аминбүрд" баг хашир туршлагатай мастеруудаас бүрдсэн "Эрчим"-ийг хоёр дараалан хожсоноор анх удаагаа лигийн аварга багаар шалгарлаа. Хүрэл медалийг "Уурхайчин" баг хүртсэн байна. 15 дахь удаагаа зохиогдож буй лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тэгш тоглогчоор Н.Отгонбаяр /Харх/, Г.Цэцэгжаргал /Аминбүрд/ нар шалгарсан юм. Харин шилдэг холбогчоор Р.Хангай /ИНЕГ/, А.Уранцэцэг/Аминбүрд/ , шилдэг довтлогчоор Д.Базарваань /Харх/, Г.Энхсайхан / Аминбүрд/, шилдэг хамгаалагчаар Т.Отгонтөгс, А.Билгүүн / Эрчим/, шилдэг давуулагчаарХ.Ганхуяг/ИНЕГ/, П.Буянжаргал /Уурхайчин/ нар тодорсон юм.

Ц.Отгонбаатар
Дэлгэрэнгүй “Буянт-Ухаа баг хүрэл медаль хүртлээ”

2010/01/11

МАЛЧДАД ТУСЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА

Улсын Онцгой комиссоос малчин түмэндээ туслах уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Манай орны нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлд хучигдаж, агаарын дундаж температур 32-40 градус хүртэл хүйтэрч, 19 аймгийн 198 сум зудтай, гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос дэс дараатай арга хэмжээ авч байгаа боловч цаашид хүйтний эрч эрс чангарч, өвөлжилт улам бүр хүндрэх төлөвтэй байна.

Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан зүдэрч, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхэллээ.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллага, Монгол Улс дахь Олон улсын байгууллагуудад хандан малчин түмэндээ туслахыг уриалж байна.
Малчин удмын монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэсэн ардын сайхан сургамжийг санан, цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг өгч, тусламжийн гараа сунгах цаг болоод байна.
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань хүндрэл, бэрхшээлтэй байгаа нөхцөлд байгууллага, хамт олноос эхний санаачилга гарч байна. Тухайлбал Улсын клиникийн төв эмнэлгийн хамт олон цас зудтай байгаа малчин ард иргэддээ туслахаар нэг өдрийн цалингаа хандивлахаар шийдлээ.

Улсын Онцгой комиссоос Монгол Улс дахь гадаадын Олон улсын байгууллагад нөхцөл байдлын мэдээллийг хүргэж, хандаад байна. Цаашид малчин түмэндээ хандив, тусламж үзүүлэх иргэд, байгууллага, хамт олон улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Монголчууд бид ийм үед бие биедээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гаргахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй “МАЛЧДАД ТУСЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА”

Баг тамирчдаа дэмжээрэй

Спортын төв ордонд энэ сарын 4-нөөс үргэлжилсэн волейболын 2009 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр завсарлаад өнөөдөр үргэлжилнэ. 14.00 цагаас эхлэх тэмцээний тоглолтын салхийг "Аминбүрд", "Уурхайчин" багийн эмэгтэй багууд хагалах юм.

Дараагийн тоглолт нь эрэгтэйчүүдийн "Ноён", "Эрчим", гурав дахь тоглолт нь өнгөрсөн жилийн аварга Иргэнийн нисэхийн ерөнхий газрын "Буянт-Ухаа", мөн өнгөрсөн жил хоёрдугаар байрт шалгарсан "Харх" багуудын хооронд болно. Энэ өдрийн тоглолт багуудын байр эзлэхэд нөлөөлөх гол тоглолтууд юм.

Эхний тойргийн тэмцээнд ганц ч ялагдал хүлээгээгүй "Аминбүрд" баг хоёрдугаар тойрогтоо тааруухан тоглосон нь волейбол сонирхогчдыг гонсойлгосон хэдий ч тэдэнд ихээхэн найдлага тавьсаар байгаа аж.

Харин маргаашаас эхлэн өдөрт дөрвөн тоглолт явагдах бөгөөд "Эрчим"-"Аминбүрд", "Уурхайчин"- ТЭЦ- IV”-ийн эмэгтэй, "Уурхайчин"-"Харх", "Буянт-Ухаа"-"Ноён"-гийн эрэгтэй баг тамирчид өрсөлдөх юм.
Дэлгэрэнгүй “Баг тамирчдаа дэмжээрэй”

2010/01/07

Иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын иргэний андгай өргөнө

Монголын Залуучуудын Холбооноос залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, чин шударгаар амьдарч, хөдөлмөрлөж, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх” ёслолыг 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг ёслол шинэ үндсэн хууль батлагдсан өдөр буюу 1-р сарын 13-ны 15.00 цагаас Төрийн ордонд болох ажээ.

16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спортын алдартнуудаас гардан авч, Монгол Улсын иргэний андгайг өргөж чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлдаг билээ.

Монгол улсын иргэний андгай

Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн- Би
Хүчирхэг төрийнхөө дор хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэ
Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж,
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна
Дэлгэрэнгүй “Иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын иргэний андгай өргөнө”

2010/01/04

Нисэхийн дуу

Жилдээ хvрэмгvй газарт
Єдєртєє нисээд ирэхээр
Мєнгєн цагаан хvлэг минь
Дvvлж явна хє
Мєнгєн цагаан хєлгєє бариад
Дуулж явна би хэмээн эхэлдэг уянгалаг сайхан аятай, нисэгчийн золбоо хийморийг сэргээсэн гайхамшигтай дууг мэдэхгvй монгол хvн байхгvй гэхэд ер хэтрvvлсэн болохгvй буй заа.

Эл гайхамшигтай сайхан дууны vгийг дууны шvлгийн хаан хэмээн алдаршсан яруу найрагч Лувсангийн Дагвадорж бичиж, Урлагийн гавьяат зvтгэлтэн, нэрт хєгжмийн зохиолч Товуугийн Насанбуян ая хийж ард тvмэндээ єргєн барьжээ. Яруу найрагч, хєгжмийн зохиолч хоёрын хосгvй авьяас билгээс мэндэлсэн энэ сайхан дуу зохиогдсон даруйдаа жигvvртэй юм шиг ард тvмний дунд тvгэн тархаж, хєгжмийн зохиолчийг ихэд алдаршуулсан билээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн Т.Насанбуянтай хєрєг ярилцлага хийхсэн гэж бодсоор яваад сая л нэг амжуулж байгаа минь энэ. Тvvнтэй хийсэн ярилцлагаа толилvvлъя.

-Шавийн эрдэм багшаас гэж vг байдаг. Уран бvтээлийн замд хєтєлж оруулсан багш нараа дурсвал ямар вэ?
-Дуртайяа зєвшєєрнє. Монголын урлагийн тэнгэрт од болон гялалзсан олон гайхамшигтай уран бvтээлчээр дуулаачийн эрдэм, хєгжмийн онол заалгасандаа олзуурхан баярлаж, хайрлан хvндэтгэж, тэднийхээ сэтгэл сэргэм сайхан уран бvтээл хийхсэн гэж сэтгэл, зvрхэндээ шатаж явдаг хvндээ би. Би уран бvтээлийн замаа 40 гаруй жилийн тэртээ мэргэжлийн дуучнаар эхэлсэн. Надад дуулаачийн эрдэм заасан багш нар гэвэл, Монгол Улсын Хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин профессор Ц.Пvрэвдорж, Ардын жvжигчин, профессор А.Загдсvрэн, Улсын гавьяат жvжигчин, дэд профессор Д.Жамьянжав, П.Цэвэлсvрэн нар юм шvv дээ. Харин театр, хєгжмийн болон урлагийн онолын багш нар маань гэвэл Ардын жvжигчин, тєрийн соёрхолт, удирдаач Ж.Чулуун, Соёлын гавьяат зvтгэлтэн Ж.Бадраа, Урлагийн гавьяат зvтгэлтэн Д.Лхаасvрэн, Улсын гавьяат жvжигчин Є.Рэнцэнноров, Урлагийн гавьяат зvтгэлтэн Ш.Эрдэнэбат, Ж.Шараа, Улсын гавьяат жvжигчин, дэд профессор Д.Жамьянжав, урлагийн гавьяат зvтгэлтэн, профессор П.Хаянхярваа, соёлын тэргvvний ажилтан Л.Даваахvv нар юм. Энэ алдартнуудын заасан эрдмийг ой ухаандаа хоногшуулж, олигтойхон сурч, гайгvй уран бvтээлч болох гэж хичээж зvтгэснийх єдий зэрэгтэй яваадаа баярлаж, багш нараараа бахархдаг. Би зарим багш нарынхаа тухай товчхон ярьж болох уу?

-Бололгvй яах вэ
-Би 1962 оны хоёрдугаар сард єдгєє улсын гавьяат жvжигчин болсон Цэрэндолгортой хамт Улсын ардын дуу, бvжгийн ансамбальд дуучнаар шалгуулан тэнцэж, бєєн баяр хєєр болцгоож байж билээ. Тэгэхэд бид хоёр хоёулаа ажилчин ангийн эгнээнээс урлагийн алтан тайзнаа гарч дуулах болсондоо тэгтлээ баярласан. Намайг найрал дууны багш , Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва гуай, хєгжмийн зохиолч Д.Мяасvрэн багш нар дахин шалгаж, "тенор" юм гэлцсэнээ эрэгтэйчvvдийн цээл хоолойн хэсэгт хуваарилж, шууд дасгал сургуульд оруулж билээ. Маш єєр орчин, дуучдын яруу тунгалаг хоолой намайг бишрvvлж, гайхах, эргэлзэх, учраа олохгvй байдалд хvргэж байсансан. Би амьдралдаа анх удаа ардын дуу дуулж, ардын дуугаар хєглєгдєж дуучны замаа эхэлсэн.

Энэ vед Л.Цогзолмаа багш шинэ уран бvтээл "Говийн дуу", "Хангайн дуу", "Монгол хєгжмийн гайхамшиг" концертуудаа найруулан бvтээж, уран бvтээлч бvхнийхээ нєр их хєдєлмєр, авьяас билгийг оргилvvлан говь, хангайн vзэсгэлэнт байгаль, хvн ардынхаа аж амьдралыг дуу, хєгжим, бvжгээр илэрхийлж байгаа нь vлгэр домгийн юм шиг санагдаж байж билээ. Цоцо багш миний урлагийн анхны багш юм шvv дээ. 1963 оны тавдугаар сард дуулаачийн мэргэжлийн шалгалт єгч жинхэнэ дуучин болсон юм. 1964 оны хавар Монгол Улсын Хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, профессор, нэрт дуучин Г.Хайдавын санаачилгаар Монголд анх удаа Улсын ардын дуу, бvжгийн театрын дэргэд дуулаачийн дээд сургууль студи байгуулагдаж, би анхны оюутнуудын нэг болсон юм. Оюутан байхдаа тєгєлдєр хуурыг илvvтэй сонирхож, чухам л єдєр шєнєгvй нvдээд суучихдагсан.

-Оюутан байхаасаа дуу зохиож эхэлсэн гэдэг байх аа?
-Тийм шvv. Гуравдугаар ангид байхад дуу бvтээх хvсэл тэмvvлэл оргилж "Миний жаргалан" гэдэг анхны дуугаа зохиолоо. Манай ангийн оюутан Байгаль гоцлон дуулж, охидууд олон хоолойн чуулгаар хамтран дууллаа. Энэ дуу удалгvй тvгэн дэлгэрч залуусын дуулах дуртай дуу болсон. Сургууль тєгсдєг жилээ Ж.Бадраа багштайгаа хамтарч ангийнхаа болон их, дээд сургууль тєгсч байгаа бvх оюутан залууст зориулж "Тєгсєх оюутны танго" дуугаа бvтээлээ. МУГЖ В.Оросоо дуулж тєдєлгvй тvгэн дэлгэрлээ. Мєн "Залуу нас сайхан аа" дуугаа зохиож, МУИС-ийн оюутан нэрд гарч мандаж байсан Рэнцэнханд дуулж маш их амжилтад хvрч байснаа дурсан санахад таатай байдаг юм. Энэ дуунуудыг одоо ч гэсэн оюутан залуус, миний шавь нар дуулдаг юм. Оюутан байхдаа тэмдэглэлт ой, vйл явдал, оюутан залуусын урлагийн vзлэг наадмуудад 4060 тvvнээс ч дээш 1000 хvртэл бvрэлдэхvvнтэй найрал дууг зохион байгуулж, vеийнхэндээ "багш" гэдэг хvндтэй нэрээр дуудуулж явлаа даа. Миний дуулаачийн анхны багш МУГЖ, дэд профессор Д.Жамьянжав багш маань эрдvv баргил хоолойтой, би цээл нарийн хоолойтой боловч хичээл заах vедээ тенор хоолойн оргил дээд єнгийг єєрєє дуулж сайн ойлгуулдагсан. Д.Жамьянжав багш маань одоо надтай хааяа уулзахдаа "чи сургуулиа дуулаач, найрал дууны багш, хєгжмийн зохиолч мэргэжлээр тєгссєн шvv" гэж цаашлуулдаг юм. Бодвол єєрєє л тэгж vнэлдэг хэрэг байх л даа. Тvvнээс биш би сургуулиа дуулаач, дууны багш мэргэжлээр тєгссєн юм.

-Сургуулиа тєгсмєгц багш болсон гэдэг байх аа?
-Тийм шvv. УАДБЧ-даа найрал дууны багшаар томилогдож, ардын урлагийг бие даан эзэмших, судлах сургах, хєгжvvлэх их vйлсэд хvчин зvтгэж, мэдэхгvй чадахгvйн зовлон бишгvй туулж, тvvнийгээ уйгагvй хєдєлмєр, хичээл зvтгэлээрээ даван туулж, багш хvн ямар их vvрэг хариуцлагатай байдгийг ухаарч билээ. Ардын дуу, олон ястнуудын євєрмєц бvтээлvvдийг дуучиддаа заан сургаж, дуулах ур чадвар эзэмшvvлж, тvvнийг нь хєгжvvлэх гэж хичээдэгсэн. Монголын ард тvмэн авьяас билэг тєгєлдєр дууч ард тvмэн. Дууч ард тvмнээсээ ялгарч сод євєрмєц дуулж байж л мэргэжлийн дуучин болдог юм.

-Урлагийн гавьяат зvтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа гуай таны багш тєдийгvй хамтран зvтгэгч байсныг сайн мэдэх юм. Та хоёр олон уран бvтээл хамтарч хийсэн vv?
-Би оюутан байх цагаасаа багшийн хамгийн дотнын шавь болон тоогдож тvvгээр ч барахгvй олон жил хамтран уран бvтээл туурвисан шvv. Багшийн олон сайхан шvлгэнд би ая хийж олны хvртээл болгосон. Ж.Бадраа багшийн дуу бvхэн жигvvртэй юм шиг ард тvмний дунд дорхноо тvгэж сэтгэлийн цэнгэл эдлvvлдэг байсныг ард тvмэн андахгvй. Ж.Бадраа багш бид хоёр дуулаачийн томоохон бvтээл болох магтуу, романс, найрал дуу, эрэгтэй, эмэгтэй чуулга, цєєхvvл дуучид, хvvхдийн дуу болон гоцлол дуучдад зориулан 50 орчим дуу хамтран бvтээсэн юм. Бидний хамтарч бvтээсэн "Орь залуу нас", "Улаанбаатарын агаар", "Vзэсгэлэнт монгол", "Ном эрдмийн эх орон", "Гэгээн наран" зэрэг дуунууд одоо болтол дуулагдсаар байна. Багш дууны шvлгийг бичихдээ єєрєє сэдвээ сонгон бvтээж, хєгжмийн зохиолчдод єгєх, эсвэл хєгжмийн зохиолчийн аялгуу нотыг авч тохируулан бvтээх нарийн арга хэлбэрvvдтэй байлаа.

Нэг нот тактын хэмжээг ямар эгшиг гийгvvлэгчээр хослуулж яруусгахыг зєн билэгт ухаанаараа сонгон ёстой л авьяас онгодоороо vгийн гайхамшиг, хєгжмийн дуурьслаар бvтээдэгсэн. Энэ бvтээлvvд нь заавал амжилттай болно. Ж.Бадраа багш маань надад урлан бvтээхийн их ухаан, учир утга, уран сэтгэмж, авьяас билгээ хєгжvvлэхэд маш их нєлєєлсєн ачтан. Нэг єдєр багш маань "Чи Бадарууганд маань гитар зааж єг" гэдэг юм байна. Би дуртайяа зєвшєєрч тэр єдрєєс нь гитар зааж эхэлсэн. Б.Бадарууган заасан зvйлийг маш амархан сурдаг, ой сайтай хvvхэд байсан болохоор сайн гитарчин болсон шvv. Би, аугаа аав, авьяаслаг хvv хоёртой уран бvтээлээр холбогдсондоо бахархаж явдаг.

-Та хvvхдэд маш их хайртай хvн. Тийм ч учраас хvvхдэд зориулсан олон сайхан дуу зохиож, хvvхдийн найрал дууг олон жил удирдаж олон авьяастныг урлагийн алтан тайзан дээр тодруулж гаргасан ачтан. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Хvvхэд єхєєрдєм,сэтгэл булаасан халуун дулаан, зvрх, сэтгэл хєдєлгєсєн гэрэл гэгээ билээ. Би дуун бvтээлийнхээ амьдрал, хvvхдийн дуу хєгжим цаглашгvй их баяр баясгаланг ихэд дээдлэн єєрийн эрхгvй хvvхдийн дуун бvтээлд авьяас чадвараа сорин, амаргvй, санаснаар болохгvй нарийн утга учир бvхий аялгуунд тэмvvлж эхэлсэн юм. Хvvхдийн дуу зохиох миний эрхэм хvслийг хvvхдийн ертєнц єєрийн эрхгvй хєтєлсєн билээ. Би 1980-аад онд хvvхдийн "Нарны баясгалан" хамтлаг байгуулсан. Гурван vе дамжсан энэ хамтлаг миний хvvхдийн дуун бvтээлийг амилvvлсан хvvхдийн дууны гэгээн дуулал билээ. Би хvvхдvvдэд зориулж "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан" дуугаараа анхны номоо нэрлэж, эл номдоо "Гэгээн наран",".Нарны баясгалан", "Тэнгэрт хоёулаа наадъя", "Єнє мєнхийн ээж", "Дэлхийн бvх хvvхдvvдийг дуудчихлаа" зэрэг олон дуугаа оруулж байлаа. Хvvхэд цэвэр тунгалаг, ариун нандин, алтнаас vнэтэй эрдэнэ билээ. Хvvхдийн дуу аз жаргалын мєнхийн хонх юм шvvдээ. Хvvхдийн найрал дууг олон жил удирдаж, нvд нь оч шиг гялалзсан дуунд дуртай зуу, зуун авьяаслаг охид, хєвгvvдэд олон дуу зааж, олон ч концерт найруулан тоглуулж, шавь нарынхаа авьяасыг хєгжvvлж, олон зуун авьяаслаг шавь нараа урлагийн алтан тайзан дээр гарч сайн дуучин болох замд хєтєлж оруулсандаа сэтгэл хангалуун явдаг.

-Та дєч гаруй жил урлагийн байгууллагуудад ажиллахдаа дуу, хєгжмийн хэдий хэр бvтээл туурвисан бэ?
-Дуу, хєгжим бол миний нэг амь, насан туршийн минь амьдрал юм. Би дуу, хєгжимгvйгээр нэг єдєр ч амьдарч чадахгvй болсон хvн. Дуугаа дуулж, хєгжмєє зохиож байхдаа би юутай ч зvйрлэшгvй жаргалтай байдаг. Би 40 гаруй жил урлаг, дуун бvтээлд бие, сэтгэлээ зориулж, монгол дууны урлагийг хєгжvvлэх ариун vйлсэд авьяас билгээ сорилоо. Хєгжмийн янз бvрийн тєрєл жанарын 500 гаруй дуун бvтээлээ туурвиж, нийтийн дууны уралдаанд хорь гаруй удаа тэргvvн байр эзэлж,"Орь залуу нас", "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан", "Тэнгэрт дvvлсэн орь залуу нас" хэмээх нийтийн болон хvvхдийн дууны гурван тvvврээ хэвлvvлж ард тvмэндээ єргєн барилаа. Одоо нас єндєр болсон гэж єєртєє чєлєє зав єгєлгvй уран бvтээлээ туурвисаар байна. Би бvтээлийнхээ гол сэдвийг эх орон, амьдрал, ариун хайр, утга уянга, гэгээн vйлсэд зориулж ирсэн. Сансар огторгуйг илvvтэй сонирхон тэмvvлж, "Нисэгчийн гэргий дуу", "Ахан дvvс сансарт", "Юрий Гагарин", "Газар тэнгэрийн хvv", "Монгол хvv сансарт" зэрэг дуунуудаа бvтээсэн маань амьдралд дуулал болон гийж, миний эх орон, ард тvмэн дуун бvтээлийг минь алдаршуулан "Нисэгчийн дуу"-г минь цагаан гантиг чулуунд сийлэн хєшєє дурсгал болгон мєнхжvvлсэн. Энэ нь асар их урам зориг хайрлаж, авьяас чадвар, ариун хvслийг минь бадруулсан их хvндэтгэл билээ. "Нисэгчийн дуу"-нд минь босгосон цагаан гантиг хєшєє Чингис хаан нисэх онгоцны буудлын цэцэрлэгт сvндэрлэж байдагт vнэхээр баярлаж єєрєєрєє бахархах сэтгэл хааяа тєрдєг юм.
"Орь залуу нас", "Мичид шvргэх алтай", "Vзэсгэлэнт Монгол", "Ном эрдмийн эх орон", "Єнє мєнхийн ээж", "Миний нутаг сайхан аа", "Гэгээн наран", "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан" зэрэг олон дуу минь одоо хvртэл хvмvvсийн зvрх сэтгэлд хоногшин vе дамжин дуулагдаж байгаад урам зориг минь сэргэж, оргилон тэмvvлж бvтээсээр єнєєг хvрлээ дээ.

-Та єєрийнхєє зохиосон энэ л миний нэрийг мєнхєлж сvлд дуу минь болно доо гэсэн дуунаасаа нэрлэхгvй юу?
-"Орь залуу нас", "Нисэгчийн дуу", "Мичид шvргэх Алтай" гурвыгаа таван зуу гаруй дуунаасаа онцолж миний сvлд дуу гэж ам бардам хэлнэ дээ.

-Та бол хэн гуайд ч ам бардам хэлэх олон зуун сайхан бvтээл туурвисан нэрт хєгжмийн зохиолч хvн. Улсаас ямар алдар цол, одон медалиар шагнуулж байв даа?
-Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, Алтан гадас, Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын соёлын тэргvvний ажилтан, МVЭ-ийн соёлын тэргvvний ажилтан,хvvхдийн тєлєє байгуvллагын алтан медалиудаар энгэрээ цоолж, урлаж бvтээх урам зориг бадарч, онгод хийморь сэргэж явж дээ.

-Нэртэй хєгжмийн зо¬хиолч гадаадад олон удаа томилолтоор явсан биз дээ?
-Узбек, Чехословак, БНСУ-д болсон залуучуудын их наадам, алтан намар, хаврын наадмын тєлєєлєгчєєр оролцож, хуучин ЗХУ-ын Москва, Ленинград, хуучнаар Иванова хотуудад уран бvтээлийн томилолт, Тувагийн Сияан чуулгад найрал дууны мэргэжилтэн багшаар ажиллаж байлаа.

ДУУНДАА ГАНТИГ ЦАГААН ХЄШЄЄТЭЙ ХЄГЖМИЙН ЗОХИОЛЧ Т.НАСАНБУЯНГИЙН АНД НЄХДИЙНХ НЬ СЭТГЭЛИЙН VГСЭЭС СИЙРVVЛЬЕ

Яруу найрагч Ж.Саруулбуян
Намайг дууны яруу найрагт анхлан уруу татсан хvн бол Т.Насанбуян. Дєнгєж дээд сургууль тєгссєн шаврай бандийг тоож, дууны шvлгийг ингэж бичдэг юм хэмээн зааж зєвлєж, анхны шvлгэнд минь аялгуу оруулсан эрхэм хvн. Бид хоёр анх уран бvтээлээ хvvхдийн дуугаар эхлэв. Насаа маань тэр vед МVЭСТО-д хvvхдийн найрал дууны бvлгэм ажиллуулдаг байсан. Наяад оны эхээр МРТУХ, Монголын хєгжмийн зохиолчдын холбоотой хамтран нам, эх орны сэдэвт дууны уралдаан зарлав. Тvvнд хvчээ сорьё, би чамайг залуу гэхгvй сонгож байна. Хvvхдийн найрал дуулах шvлэг бич гэв. Би бодож, бодож "Хvvхэд бидний найрамдал" гэдэг шvлэг бичсэн. Бид хоёрын дуу гуравдугаар байранд орсон юм. Урам зориг эндээс л эхэлж бадрав.Дараа нь бид хоёр хvvхдийн гоцлолтой найрал дуугаар "Алтан намар" наадамд оролцож тэргvvн байранд оров. "Эх орны тариа" гэдэг дууг Т.Насанбуянгийн охин Соёнгийх гоцолж, хvvхдийн найрал дуулж билээ.

Сэлэнгэ аймгаас Сэлэнгэ мєрний сэдэвт дууны уралдаан зарлаж Улаанбаатарын аялгуу, шvлэг бичдэг бараг бvх хvн тийш нэг,нэг дуучин чирэн одлоо.Бид хоёр ч хоцорсонгvй "Єргєн сэлэнгэ" нэртэй дуу бичиж, дуучин Мєнхшvрт єгєєд явуулав. Хэд хоногийн дараа Мєнхшvр бид хоёрыг тусгай байранд оруулчихаад шагналыг нь авчирч єгч билээ. Бид хоёр Чингис хааны тухай, тvvний "Эр хоёр загал"-ын тухай дуунууд бичлээ. Тэр дуунуудыг маань Жамьянжав, Гантємєр, Баасанхvv нараас эхлээд олон дуучин дуулж урын сандаа оруулав. Ж.Бад¬раа гуай бид хоёрын "Чингис хаан", "Эр хоёр загал" зэрэг дууны vг,аяыг сvрхий болсон шvv гэж магтаж билээ. Хэр баргийн юм тоодоггvй Ж.Бадраа багш ингэж vнэлсэн нь бид хоёр дуугаа мэргэжлийн байгууллагуудаар батлуулснаас илvvд vзэн бие, биеэ багахан тоосон. Насаа бол vргэлжийн залуу, бадрангvй сэтгэлгээтэй, амьдралын муу муухайг vл огоорогч, цагаан цайлган, хэт дэврvvн, хийсвэрлэг бодолтой хvн. Ийм хvн орчлонд олон байдаг бол муу муухай гэж хаана ч байхгvй гэмээр. Тvvний сэтгэл нь огторгуй хурмаст, уулсын оргил, хvслийн vл гvйцэлдэх єндєрлєг юм.

Урлагийн гавьяат зvтгэлтэн, профессор П.Хаянхярваа
Товуугийн Насанбуян бидэн хоёр багш шавийн барилдлагатай болсоор 40 гаруй жил болжээ. Миний ажигласнаар Т.Насанбуянд хэдэн онцлог бий. Юуны тvрvvнд тэр 96 зооглоод байгаа ээжийгээ бурханчлан шvтэж, хайрлан хvндэтгэдэг нь хэн бугайгаас ч онцгой. Удаахь онцлог нь хvvхдvvдтэй хэл амаа хялбархан ололцдог, тэдэн шигээ мєнхийн баясгалантай, сониуч, дэвэргэн, итгэмтгий. Дараахь онцлог нь тvvний бvхий л амьдрал нь дуу болой. Т.Насанбуян, дуу хоёрыг салгаж ярих аргагvй. Персийн их найрагч Низами "Vг зvрх сэтгэлээс тєрж, зvрх сэтгэлд тусмуй" гэсэнчлэн Т.Насанбуянгийн ая дуу тvvний зvрх сэтгэлд тєрж, ард олны зvрх сэтгэлд онож тусдаг увдистай. Тэрбээр 500 гаруй сайхан дуутайг бид мэдэх бєлгєє.

2006 оны тэр нэг тэмдэглэлт єдєр Т.Насанбуянгийн бичсэн "Тэнгэрт дvvлсэн орь залуу нас" хэмээх хорь гаруй хэвлэлийн хуудас номын талаар ярилцаж суутал харилцуурын дохио жингэнэж, намайг сураглаад Т.Насанбуянд Монгол улсын урлагийн гавьяат зvтгэлтэн цол олгохоор болсныг мэдэгдэхэд би сэтгэл догдлон Т.Насанбуяндаа харилцуураа шилжvvлж, энэ баярт мэдээг єєрєє сонсох боломж олгосон юм. Гэтэл тэрбээр хvvхэд мэт хєєрєн баярлаж, бараг л єрєєний адар хvртэл цовхрон "Ура" хашгирч догдолсон сэтгэлээ илэрхийлж ахуйг харан баясах завшаан надад тохиосон билээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн хєгжмийн зохиолч, нийтийн дууны эзэн, найрал дуу нэн ялангуяа хvvхдийн найрал дууны нэрт багш, удирдаач Т.Насанбуянгийн уран бvтээл ид эрчтэй, урамтай,ухаалаг vедээ єрнєж байна. Дуу бол хєгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэгэн. Дуунаас дуурь ургадаг жамтай. Иймд та бид ойрын ирээдvйд Т.Насанбуянгийнхаа анхны дуурийг шимтэн vзэж, сонсох гэгээн найдвар байгаа шvv.

Олон улсын сэтгvvлч, яруу найрагч, шинжлэх ухааны доктор Б.Дашзэвэг
Миний найз Т.Насанбуян Монголын ард тvмний хувь заяагаар тєрсєн, тэнгэрийн хvн гэж бахархаж явдаг шvv. Монголын хєх тэнгэрт нисэх онгоцны сvvн цагаан зам зурайхыг хараад анд минь ээжийнхээ мєємєнд тэмvvлсэн нялх хvvхэд шиг хєєрєн баясдаг гээч. Тэгээд ч ард тvмний маань зvрхэнд гуч гаруй жил уянгалж байгаа "Нисэгчийн дуу" тvvний авьяас билгээс тєрєєгvй харин єєрєє тэр гайхамшигтай сайхан аялгуунаас тєрсєн юм шиг хєєрєн баясдаг хvн дээ. Энэ сайхан дуу нь хvн бvрт жигvvр ургуулах шиг болдог шvv дээ. Тэр утгаар нь авч vзвэл анд минь тэнгэр заяатай, тэнгэрийн хvv яах аргагvй мєн. Т.Насанбуянгийн зохиосон нийтийн дуу эх орны минь єнцєг булан бvрт тєдийгvй хилийн чанадад уянгалж байдаг юм билээ. Эх орон, элгэн тvмнээ санасан нутаг нэгтнvvд маань хэдэн жилийн ємнє алс холын Парис хотод нэгнийдээ цуглаад Т.Насанбуянгийн дуугаар "Улаанбаатарынхаа гудамжаар алхалж", "Орь залуу нас"-аар жигvvрлэнхэн, "Мєнгєн цагаан хєлгєє бариад" дvvлж явахыг нь сонсоод нутгаа санасан сэтгvvлч би нулимстай нvдээрээ инээн баясч явлаа.

Тєгсгєл
Товуугийн Насанбуян ард тvмнийхээ зvрхэнд зул болон гэрэлтсэн авьяас билэг тєгєлдєр хєгжмийн зохиолч, найрал дууны багш, цээл сайхан хоолойтой дуучин. Тэрбээр зохиосон дуу бvхнээ єєрєє аялан байж, ая данг нь тааруулна. Зарим дууныхаа шvлгийг єєрєє бичиж уянгалаг сайхан ая хийж, дуу хууранд дуртай ард тvмэндээ єргєн барьжээ. Товуугийн Насанбуян урьд ємнє хийсэн бvтээлvvдээсээ илvv сайхан бvтээл хийхсэн гэж цаг vргэлж сэтгэл зvрхэндээ шатаж, эрэл хайгуул хийж, алжаал ядралыг умартан ажилладаг хєдєлмєрч нэгэн. Дотнын анд минь шинэ оны босгон дээр миний бичсэн "Насны ганцхан хань" гэдэг дууны vгэнд минь тун чиг уянгалаг сайхан ая хийж намайг ихэд баярлуулсныг єгvvлэх юун. Тvvний сvлд болсон "Нисэгчийн дуу"-нд нь МИАТ-ийнхэн 2005 онд цагаан гантигаар хєшєє босгож хєгжмийн зохиолчийн суу алдрыг мєнхжvvлжээ. Амьддаа уран бvтээлдээ хєшєє босгуулна гэдэг хорвоод хосгvй хувь заяа буюу.

Сан.Пvрэв
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч
Дэлгэрэнгүй “Нисэхийн дуу”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game