Залуучуудын санал санаачилга яамдуудын 2013 оны үйл ажиллагаанд тусгагдах боломжтой болсон байна. Монголын Залуучуудын Холбоо 2013 оны ажлын төлөвлөгөөгөө гаргасантай холбогдуулан тус холбооны удирдлагууд яамдуудын сайд нартай уулзаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг яамдуудын үйл ажиллагаанд хэрхэн тусгаж, шийдвэрлэж болох талаар санал бодлоо солилцож байгаа.
Тэд одоогоор Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хууль зүйн яамны сайд нартай уулзаад байгаа бөгөөд хамтран ажиллаж, залуучуудын өмнө тулгамдаад буй цөөнгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.
Цаашид яам агентлагуудын сайд дарга нартай уулзахаасаа өмнө МЗХ-ныхон аль яамтай хэрхэн хамтран ажиллах тухай, яамдуудын төлөвлөгөөнд залуучуудын шийдэх ёстой асуудлуудыг яаж тусгах талаар онлайн хэлбэрээр, өөрийн фэйсбүүк хаягуудаараа залуучуудаас санал авч байгаа юм байна. Тэгэхээр МЗХ-оор дамжуулан залуус өөрсдийн санал санаачилга, шинэ санаагаа хүргүүлж, хэрэгжүүлэх боломж нээлттэй болжээ.
Иймд Зам, тээврийн яаманд уламжлах санал хүсэлтээ Иргэний нисэхийн залуучуудын холбоонд su_bataa@yahoo.com хаяг болон 28-2025, 28-2074 утсаар ойрын хугацаанд ирүүлэхийг хүсье.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Залуус аа, шинэ санаа санаачилгаа ирүүлээрэй”
2013/02/14
Subscribe to:
Posts (Atom)