2012/08/24

Мэндчилгээ

Монгол Улсын нийт залуучууддаа Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе. Аливаа улсын хөгжил тухайн орны залуучуудын идэвх, санаачлага, ажил үйлсээс шууд хамраалтай байдаг. Монголын Залуучуудын Холбооны 91 жилийн түүх гэдэг бол Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үе үеийн залуучуудын оруулсан бодит үр дүнгийн баатарлаг замнал, та бидний бахархал яахын аргагүй мөн билээ. Өнөөгийн залуучууд та бидэнд ч эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх шинэ, шинэ боломжууд байсаар байна. Манай улсын хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлж байна. Үүнийг Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын шинэ ирээдүй, шинэ оюун ухаан, шинэ нээлт, шинэ эрч хүч хэмээн харж байна. Тийм ч учраас Монгол Залуучуудын Холбоо нь залуучуудын үндэсний төв байгууллага болохын хувьд өөрийн бодлого төлөвлөлтийг шинэ төвшинд гаргаж, өрсөлдөх чадвартай, ажлын дадлага туршлагатай, эрүүл, зөв монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, МЗХ өөрийн дэргэд мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна. Цаашдаа МЗХ залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болгонд МЗХ-ны анхан шатны салбар зөвлөлүүдийг байгуулахыг зорьж байна. Үүнд залуучууд та бүхний санал санаачилга туйлаас чухал билээ. Өнөөдөр МЗХ УИХ-д “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээ байгуулж, улмаар “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, хуулийн төслүүдэд залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, саналыг тусгуулах, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болоод байна. Энэ нь залуучууд та бидэнд өөрсдөө хууль боловсруулах, санаачилан батлуулах бодит боломж нөхцөл бүрдэж байгаа хэрэг юм. Энэхүү шинэ бодлого, түүний хэрэгжилтийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо залуучуудынхаа эрх ашиг, сонирхолын төлөө ажилладаг байгууллага болон өөрчлөгдөж байна. Шинэ бодлого гэдгийг Монгол төрийн залуучуудын талаар баримталах бодлого, түүнд нь нийцсэн үйл ажиллагаа, залуучуудын хөгжилд чиглэгдсэн хамтын түншлэл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл шинэ мянганд, Монголын залуучууд та бидэнд шинэ хамтын ажиллагаа, шинэ бодлого, шинэ шийдэл, шинэ хөгжил хэрэгтэй байна. Монгол Улсын сайхан ирээдүйн төлөөх та бидний ажил үйлс амжилтаар дүүрэн байж, эрчтэй, хүчтэй, эвтэй, эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье. Монголын Залуучуудын Холбооны үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

2012/08/23

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!

Жил бүрийн 8-р сарын 25-ны өдөр уламжлал болон зохиогддог "Залуучуудын өдөр"-ийг ИНЗХ-оос "Буянт-Ухаа хөгжил" ТББ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!" уриан дор 80 залуу ажилтныг хамруулж 2012.8.25-ны өдөр Буянт-Ухаа дах Туул голын эрэг орчмыг цэвэрлэх ажлыг өрнүүлж байна.
• Цэвэрлэгээ 2012.08.25-ны өдрийн 10.00-13.00 цагт Туул голын Буянт-Ухаа дах хэсэгт болно. • Өглөө 09.30 цагаас Драмын театраас унаа Буянт-Ухаа хөдөлнө. Нисэхэд байгаа залуу ажилтнуудыг "Чингис хаан" ОУБ-аас авна. Туул голын Буянт-Ухаа дах хэсэг орчимд 10.00 цагт ирнэ. Бээлий, маск, багаж хэрэгсэл зэрэг цэвэрлэгээний материалыг бэлтгэж өгнө. Цэвэрлэсэн хогийг ачиж, тээвэрлэх самосвал машин бэлэн байна. • Цэвэрлэгээний дараа 13 цагт “Буянт-Ухаа” ресторанд үдийн зоог бариснаар арга хэмжээ өндөрлөнө. Хамрагдах хүсэл сонирхолтой залуус өөр өөрийн албаны тэргүүлэгчид нэрсээ өгч бүртгүүлнэ үү.

Алба салбараас хамрагдах хүмүүсийн тоо:
д/д Нэгжийн нэр Квот
1 ИНЕГ/НААХЗА 8
2 НХҮА 6
3 ХНБАҮА 6
4 НМҮА 4
5 ГТҮА 8
6 СДЦ 2
7 ШНЗА 2
8 НЭСЗСЦ 4
9 "Чингис хаан" ОУБ 20
10 "Чингис хаан" ОУБ Ресторан 2
11 ОХЛ 2
12 “Буянт-Ухаа хөгжил” ТББ 10

Лавлах утас: 28-2025
Дэлгэрэнгүй “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game