2013/08/22

Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25-нд болно

ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй” Монголын залуучуудын өдөр”-ийн “Үдшийн цэнгүүн”-ийг 8 сарын 25-ны 20 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү үдэшлэгт залуучуудын сонсох дуртай хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөн залуустай нэгэн үдшийгхамт өнгөрүүлэх юм байна. Тодруулбал дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Лхагвасүрэн, СТА A-Cool, Бичүү, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Реппер Жи, Хар сарнайн Амраа болон Дижитал, Татар, Лемонс, Fire, Киви, Мотив, Anemone, Тара, “Victory” охидын хамтлаг, хамтлагууд оролцохоор болжээ. Залуучуудад зориулан хийж буй энэхүү үдэшлэг нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон арга хэмжээ гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог ажээ.
Дэлгэрэнгүй “Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25-нд болно”

Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе

ХАХНХЯ-аас санаачлан Олон улсын болон Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжилд хамтдаа” өдөрлөгийг 8 сарын 25-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулахад оршиж байгаа ажээ. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй МЗХ уг өдрийг тохиолдуулан томоохон цуврал ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хариу нэхээгүй тус” сайн санааны аяны нээлтийг хийхээр болжээ. Энэхүү аян нь амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулах бөгөөд тэрхүү хайрцагт та хичээлийн хэрэгсэл болоод бусдад хэрэгцээт зүйлсийг авчирч сайн санааны аянд нэгдэх боломжтой. Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд өнгөрсөн жил “Дусал цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байсан билээ. Мөн тус холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” тус өдөрлөгийн үеэр “Цагийн ажил”, “Оюутныг давхар ажил хийх” ажилд бүртгэхээс гадна залуучуудаас орон сууцны судалгаа авах, МЗХ-ны дэргэд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын хороодод болон сайн дурын ажилд бүртгэх юм байна.
Дэлгэрэнгүй “Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе”

2013/08/21

Тойрон аяллын тэмдэглэл-2013

Иргэний нисэхийн ерөнхий газар болон ИН-ийн залуучуудын холбоо хамтран 2011 оны 8 дугаар сарын 02-ноос 9-ны өдрүүдэд зохион байгуулсан УБ-Булган-Хөвсгөл-Архангай-УБ-ын чиглэлийн тойрон аялал нь аяллын зорилгоо биелүүлэн амжилттай зохион байгуулагдлаа. Б.Уянгаар ахлуулсан манай аяллын баг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 8-р сарын 02-ны өдөр тэнгэрийн өнгөт цэнхэр малгайгаар ижилсэн найз нөхөд, хамт олноороо үдүүлэн аяллын замдаа гарсан юм. Улаанбаатараас бороо шивэрсэн өдрийн шороо тоосгүй, чийгтэй замаар байгалийн сайхныг сонирхон, хээрийн цай амтархан ууж явсаар 20 цаг орчимд Булган аймгийн төвөөс холгүй байрлах Анаг тур хэмээх амралтын газар очиж байрлав. Энэ амралтын газар нь Иргэний нисэхийнхэн бидэнд эртний танил болсон ээлтэй газар билээ. Тэнд бид бие биетэйгээ сайтар танилцан, алба салбар, ажил мэргэжлийн онцлогоо хүүрнэлдэн нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ. 8 дугаар сарын 03-ны өглөө аяллаа үргэлжилүүлэн хөдөлж Булган аймгийн нутагт байдаг Уран тогоо хэмээх эртний сөнөсөн галт уулын үлдэц болох, алсаас харахад жигтэйхэн сайхан зөв хэлбэртэй уулын бэлд буудаллав. Энэ өдөр Тээвэрчдийн баярын өдөр таарсан бөгөөд бидний дунд 5 жолооч явсан тул тэдний нэрэмжит өдөр болгохоор шийдэцгээсэн юм.   Жолооч нар маань бүгд авьяаслаг, бас хөгжилтэй залуус байсан тул тун хөгжилтэй аяллаа үргэлжлүүлж оройдоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хүрч, Баянбуурал хэмээх газар буудаллан аяны алжаалаа тайлав. 8-р сарын 04-ний өглөө Мөрөн сумаас Хатгал-Жанхайн зүг хөдөлж замдаа Хөвсгөл нутгийн нэгэн онцлог болох Цаатан иргэдийн зан үйлийг харуулсан цаа буга болон гар урлалын зүйлсийг сонирхон, 18 цагийн орчимд үндсэн кэмп болох Жанхай дахь *Далай чимэг* буудалд хүрэн байрлав. Энд хоёр хоног буудаллахдаа Хөвсгөл далайд моторт завиар зугаалан, өөрсдийн гарын хоолыг хийн, далайн усанд орцгоож, үдэш нь багуудын нэрэмжит хөгжөөнт тоглоомд бүгд оролцон, авьяаслаг залуусынхаа дуу хуурт хөгжилдэн сайхан амарцгаалаа. Энэ өдрүүдэд цаг агаар нарлаг, тогтуун сайхан байв. 100 метрийн усан сэлэлтийн тэмцээнд ГҮА-ын жолооч Б.Цогтбаяр түрүүлж, хамгийн шилдэг хөгжөөнт тэмцээнээр Жаргалант цогцолборын багийн *Нэг хоёрын гурав аа* хөгжөөнт тоглоом, гар бөмбөгийн шилдэг багаар М.Болорчулуун ахлагчтай баг тодорч, хамгийн шилдэг авьяастанаар мөн Жаргалант цогцолборын А.Өнөрсайхан шалгарлаа. 8 дугаар сарын 6-ны өдөр Мөрөн нисэх буудал дээр очин, тэдний нөхөрсөг хамт олонтой уулзаж нисэх буудлын үйл ажиллагаатай танилцан дараа нь Мөрөн хотыг үзэж танилцав. Бидэнд тус буудлын инженер Б.Галбадрах замчилж, Хөвсгөл аймгийн музей, Хотгойдын ван Чингүүнжавын хөшөө, Хөвсгөл нутгаас төрсөн 3 их аварга болох Бээжин, Цэвээнравдан, Дамдин нарын хөшөө, нэрэмжит талбайг үзэж сонирхон дурсгалын зургаа авахуулцгаалаа. Мөн энэ өдөр Мөрөн нисэх буудлын хамт олонтой гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан нь тун өрсөлдөөнтэй бас хөгжилтэй байв. Бидний залуучуудаас *Хүчтэй, зоригтой Буянт-Ухаа* баг, Мөрөн нисэх буудлаас *Мөрөн* баг тус тус хүч, авхаалж самбаа сорин тэмцэлдэж 2:1-ийн харьцаагаар Мөрөн багийн залуус ялагч боллоо. Ингээд Мөрөн нисэх буудлын залуусаар үдүүлэн аяллаа үргэлжлүүлж Мөрөн хотоос урагш 30 орчим км зайтай байрлах уулын горхины чимээ сонсогдсон Баянбуурал хэмээх амралтанд хүрч байрлав. 8 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн зүг хөдөлж 400 орчим км зам туулсаар шөнөдөө Архангайн аймгийн нутагт байрлах Тэрхийн цагаан нуурын ойролцоох *Цагаан далай* гэр буудалд хүрч байрлав. 8-р сарын 8-ны өдөр Тэрхийн цагаан нуур, Хорго-ын тогоо, Ганц хүний агуй зэрэг тэр орчмын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газруудаар явж үзэж танилцлаа. Орой нь Чингис хаан нисэх буудлын багаас залуусын авхаалж самбаа, иргэний нисэхийн талаарх мэдлэгийг сорьсон АХА тэмцээнийг хөгжилтэй байдлаар зохион байгуулж, Жаргалант цогцолборын Пүрэвдулам түрүүлж, шагналын эзэн болов. 8 дугаар сарын 9-ний өглөө эртлэн Улаанбаатар хотын зүг хөдлөн энэ өдрийн 22 цагт нийслэл хот ирлээ. Энэхүү 7 хоног үргэлжилсэн аялалд хамрагдснаар залуучууд амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна.
Дэлгэрэнгүй “Тойрон аяллын тэмдэглэл-2013”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game