2013/11/21

Кибер спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

ИНЕГ-ын Залуучуудын холбоо “КИБЕР СПОРТ -2013” тэмцээнийгөнгөрсөн бямба гариг буюу 2013 оны 11-р дүгээр сарын 16-ны өдөрамжилттай зохион байгууллаа. Кибер спорт нь өнөөгийн технологийн зуунд маш эрчимтэй хөгжиж байгаа спортуудын нэг билээ. Тиймдээ ч албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондоо кибер спортын тэмцээнийг зохион байгуулж өрсөлддөг болсон билээ.

Манай байгууллагын хувьд энэхүү спортыг сонирхож бас тоглодог залуус маш олон байдаг нь энэхүү тэмцээнээс харагдлаа. Тус тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон бөгөөд ИНЕГ-ын алба салбарууд, агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл оролцож нэг өдрийн хамтдаа нөхөрлөж өнгрүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд нийт 11 баг, 80 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцсон болно. Тэмцээнд багууд дараах байруудыг эзэллээ:

DOTA-нтөрөлд
1-р байр: Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны “АХҮА-I” баг. 2-р байр: Техник хангалт үйлчилгээний албаны “ТХҮА” баг.
Counter Strike-н төрөлд
1-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны “AIS” баг. 2-р байр: Техник хангалт үйлчилгээний албаны “ТХҮА” баг.
FIFA14-төрөлд
1-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Х.Одхүү 2-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Б.Одбаяр

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЭД ЦААШДЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ

Иргэний нисэхийн залуучуудын холбоо 2013 он
Дэлгэрэнгүй “Кибер спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game