2011/12/31

Шинэ оны баярын мэнд хүргэе !

Иргэний нисэхийн хөгжилд гар бие оролцож өнөөгийн амжилтад хүргэсэн ахмадууд болон нийт салбарын залуустаа Шинэ оны баярын мэнд хүргэе !

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчидhttp://www.blogger.com/img/blank.gif
Дэлгэрэнгүй “Шинэ оны баярын мэнд хүргэе !”

2011/11/16

Уриалга


ИНЕГ-ын даргын зөвлөл, Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний бүрэлдэхүүнээс гаргасан уриалгыг ИНЗХ холбоо дэмжиж байгаа тул уриалгыг блогтоо нийтлэв. Иргэний нисэхийн салбарын залуус Та бүхнийг хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Уриалга

Монгол Улс Тайландын Вант улсын Засгийн газар хооронд 1990 оны эхээр эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурснаар манай хоёр улсын найрамдалт харилцаа улам гүнзгийрэн хөгжсөн түүхтэй билээ.

ИНЕГ энэ үеэс тус улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэр дундаа “Аэротай” компанитай өнөөдрийг хүртэл Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулах, тусгай сургагчдыг авчирч дотооддоо сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах тал дээр байнга хамтран ажиллаж ирсэн билээ.

“Аэротай” компанийн хамт олон Монгол Улсад иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна салбарт шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ашиглахад өөрсдийн зүгээс сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн төдийгүй Монгол Улсад олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт тогтолцоог нэвтрүүлэх ажилд мэргэжил арга зүйн туслалцааг биечлэн үзүүлж ирсэн юм.

Өнөөдөр Тайланд улс үер усны бэрхшээтэй тулгарч, байгалийн гамшигт үзэгдэлд олон мянган хүн орон гэргүй болж, эрдэнэт хүний алтан амь эрсдэн, эдийн засгийн хохирол нүүрлэж байгаад бид бүгд харамсан гашуудаж байна. Хэлж ирдэггүй үер усны гамшигт олон арван барилга байшин нэрвэгдсэний дунд манай байгууллагатай хамтран ажиллаж ирсэн “Аэротай” компанийн офиссын барилга, байгууламжууд үерт автсан байна.

Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэсэн эрхэм үг бий. Иймд Иргэний нисэхийн салбарын хамт оллон Та бүхнийг “Аэротай” компанийн хамт олонд сайн санааны хандив өргөхийг ИНЕГ-ын даргын зөвлөл, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс уриалж байна.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Дэлгэрэнгүй “Уриалга”

2011/11/11

Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо

Иргэний нисэхийн залуучуудын холбооны “Чингис хаан” олон улсын буудлын салбараас тус буудлын ажилчин залууст иж бүрэн цахилгаан хөгжим олгуулах талаар ИНЕГ-ын удирдлагад санал тавьсны дагуу ИНЕГ-аас энэ тал дээр дэмжлэг үзүүллээ.

Бөмбөрийн иж бүрдэл /цан, сандал, цохиур/, соло, ритм, басс гитар, түүний еффект, цахилгаан төгөлдөр хуур, микрофон, чанга яригч, цахилгаан даралтат хөгжим г.м иж бүрэн хэрэгслийг 2011.11.11-ий өдөр гардуулан өглөө.

Тус нисэх буудал нь нийтдээ 665 ажилтантай. Үүнээс 65-70 хувь нь дөч хүртэлх насны залуу ажилтнууд байна. Эдгээр залуусын дотор янз бүрийн авъяаслаг залуус олон байдаг ба зохиогдож байгаа урлаг уран сайхан, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцон үүгээр дамжуулан ажлын эрч хүчээ өсгөж байдаг юм. “Чингис хаан “ ОУБ-ын хамт олон дундаас “Аэро” хамтлаг 2008 байгуулагдаж “Тэнгэрийн суудал” нисэх буудлын сүлд дууг дуулж, клип хийлгэн уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Энэ жил мөн орон даяар явагддаг “ТВ-Караоке” тэмцээний шигшээд мөн шалгараад байна. Нисэх буудлын залуус чөлөөт цагаараа өөрсдийн сонирхол авъяасаа хөгжүүлэхэд хөгжмийн зэмсэг их дутагдалтай байаг асуудлыг шийдвэрлэж өгсөнд иргэний нисэхийн нийт залуусынхаа өмнөөс ИНЕГ-т талархлаа илэрхийлье.

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game