2009/06/18

Шинэ аваргууд

Монгол улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярт зориулсан снукер биллъярдын тэмцээн 2009 оны 04 дүгээр сарын 10, 11 өдрүүдэд Сонгино хайрхан дүүрэг 17-р хороо 43А байранд байрлах Сладко-2 Клуб-д болж өнгөрлөө. Уг тэмцээнд ИНЕГ, түүний харъяа алба салбарууд, агаарын тээвэрлэгч компаниуд, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Буянт- Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт болон А-Жэт авиэйшн ХХК нар нийт эрэгтэй 32, эмэгтэй 14 тамирчид оролцов. Нийт эрэгтэй тамирчдыг A, B, C, D гэсэн дөрвөн хэсэгт хувааж ур чадварыг сорисоноос шилдэг найман тамирчин шалгарч аваргын төлөөх тэмцээнд оролцож 1 дүгээр байранд ИНЕГ-ын ТХА-ны Х.Алтан-Эрдэнэ, 2 дугаар байранд “Чингис хаан” ОУБ-ын Э.Зориг, 3 дугаар байранд Буянт-Ухаа дахь гаалийн газрын Т.Чойнпилцэрэн нар шалгарч тус тус байр эзлэв Мөн эмэгтэй тамирчдыг А, В гэсэн хэсэг хувааж шилдэг дөрвөн эмэгтэй тамирчин шалгарч аваргын төлөөх тэмцээнд оролцож 1 дүгээр байранд МИАТ ХК-ийн Г.Түмэнжаргал, 2 дугаар байранд ИНЕГ-ын Аялал жуучлалын “Жаргалант” цогцолборын А.Өнөрсайхан, 3 дугаар байранд А-жэт авиэйшн ХХК-ийн А.Одбилэг нар шалгарч тус тус байр эзлэв.
Дэлгэрэнгүй “Шинэ аваргууд”

2009/06/17

Таны мэдлэгт

Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Моолтын уул юм .

Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 км зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар юм.

Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяны нурууны Монгол Шарын даваа юм.

Монголын хамгийн өмнө захын цэг нь Орвог хошууны Бор толгой юм.

Монгол орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван Богд уулын “Найрамдал” оргил” 4374 км, Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил 4204 м.

Хамгийн нам цэг нь Дорнод монголын талд дахь Хөх нуурын түвшин 560м .

Хамгийн уудам говь: Манай орны хамгийн их талбайтай говь бол Алтайн өвөр болон эдгээр говийн халдат бэрх уулсад орших Говийн их дархан газар гэж хэлж болно. Энэ дархан газрын “А”, “Б” хоёр хэсгийн нийт талбай нь 64474 км2 юм.

Хамгийн баруун захын цэг Мааньт уулаас, хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392 км.

Хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас, хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны Бор толгой хүртэл 1259 км.

Хамгийн урт нэртэй газар: Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн захад орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг хэмээх уул юм.

Хамгийн урт гол: Орхон гол манай орны хамгийн урт гол юм.Хангайн Суварга хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Хамгийн өндөр хүрхрээ: Манай орны хамгийн өндөр хүрхэрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.

Хамгийн богино нэртэй газар: ЭГ гол нь манай орны хамгийн богино нэр тэй газар юм. Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Эгийн гол нь 475 км урт бөгөөд голын усжих талбай нь 40454 ам дөрвөлжин км болно.

Хамгийн гүн нуур: Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267,2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртлэх гүнд зонхилж 200 м-ээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.

Хамгийн ховор цас: 1968 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хээр хэмээх газар таван хошуу хэлбэртэй цас оржээ.

Хамгийн том мөсөн гол: Манай орны хамгийн том мөсөн гол нь Таван богд ууланд байдаг 20 км урт, 5 км өргөн Потанины мөсөн гол юм.
Дэлгэрэнгүй “Таны мэдлэгт”

Уриалга

Монголоороо мэндэлж суръя, тэгэхгүй бол ирээдvй хойч үе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хүсье. Бүгдээрээ монголоороо зөв мэндэлж байя, зөв ярьж, зөв сэтгэе зарим үг үгүй болж магадгүй нь. Аялгуу сайхан Монгол хэлээ хайрлая!
Дэлгэрэнгүй “Уриалга”

2009/06/16

Алтан гадас одонгоор шагнуулав.

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ИНЕГ-ын Сургалтын төвийн сургалт хариуцсан менежер Ч.Цэдэндоржийг "Алтан гадас" одонгоор шагнав. ИНЕГ-ын даргын зөвлөлөөс түүнийг хүлээн авч, дурсгалын зүйл гардууллаа.

Ч.Цэдэндорж ЗХУ-ын Ленинград хотын /хуучин нэрээр/ Иргэний нисэхийн академийг нислэгийн удирдагч мэргэжлээр төгч ирснээсээ хойш тус салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа нислэг хөдөлгөөний удирдлагаар мэргэшсэн ажилтан юм.
Ч.Цэдэндорж нь Архангай аймгийн нисэх буудалд нислэгийн удирдагч, хөдөлгөөний диспетчер, Хөдөлгөөний албаны дарга, НАБЗАлбанд мэргэжилтэн, МИАТ ХК-нид тээврийн мэргэжилтэн, ИНЕГ-т ерөнхий менежер, НХУҮТ-ийн захирал, сургалт хариуцсан менежер зэрэг удирдах албыг хашиж байсан бөгөөд одоо ч иргэний нисэхийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажилласаар байна.

Ч.Цэдэндорж иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагыг журналаар бүртгэн хянадаг байсан системийг өөрчилж ИКАО-ийн баримт бичигт нийцүүлэн “Стрип”-ийн бүртгэл хяналтанд оруулж процедурын аргаар нислэг хөдөлгөөнийг удирдах журамд шилжүүлсэн, Хөдөлгөөний албаны бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт ойртуулан бие даасан алба болгон зохион байгуулсан, ИКАО-гийн шаардлагын дагуу мэргэжлийн үнэмлэхийг анх хийлгүүлсэн.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх агаарын замуудыг шинэчлэн дугаарласан, Нислэг үйлддэг компаниудын аяллын дугааруудыг ИКАО-гийн шаардлагын дагуу хийлгүүлсэн, Агаарын зайн хуулийн төслийг боловсруулалцсан, НХУҮ Төвийг шинээр байгуулж нислэг хөдөлгөөний удирдлагыг бие даан явуулж мэргэжлийн түвшинд хүргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан, Швед улсын нислэг хөдөлгөөний үйлчилгээний академи болон олон улсын “SIDA” байгууллагатай хамтран Иргэний нисэхийн системийг хамарсан 3 жилийн хугацаатай сургалтын төслийг боловсруулалцан тус салбарт амжилттай хэрэгжүүлж байна.
Ч.Цэдэндорж нь сургалт хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэхэд олон улсын нисэхийн сургалтын байгууллагын шаардлагад нийцүүлэн 20 гаруй сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 4 мянга гаруй сургалтыг зохион байгуулж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр онолын хичээл заахаас гадна сургалтын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, анги танхим тохижуулах, номын санг баяжуулах зэрэг ажилд идэвх чармайлт гарган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд тодорхой ахиц гарган ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарын Залуучуудын өмнөөс Таны залуу үеийг сургаж бэлтгэх үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Алтан гадас одонгоор шагнуулав.”
Дэлгэрэнгүй “ ”

YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж

Даваа, 2009 Зургадугаар сар 15 16:09

youtube_logoИнтернет ертөнцөөр аялал хийх хүн бүр YouTube-р заавал дайран гардаг билээ. Та илүү ахисан түвшинд YouTube дээр ажиллахыг хүсэж байна уу?

Зөвлөмж №1
Видеог илүү өндөр нягтралтайгаар үзэх боломж:
YouTube дээр видео үзэж байхад заримдаа видеоноос баруун доод хэсэгт “Watch in High Quality” гэсэн бичиг гарсан байхыг та ажиглаж байсан уу?

Видеог анх харуулахдаа 320*240 цэгийн хэмжээтэйгээр 320 Kb/s давтамжтайгаар гаргадаг. Энэ нь идеог тасралтгүй үзэхэд хангалттай байдаг. Гэхдээ та “Watch in High Quality” хэрэглэж видеог илүү чанартай, нягтрал сайтай үзэх боломжтой. Мэдээж интернетийн хурд нь илүү өндөр хүмүүст зориулан энэхүү сонголтыг оруулж өгчээ.

“Watch in High Quality” товчийг HQ гэж улаан фон дээр тэмдэглэсэн хэсгээс та харж болно. Жишээг доорх линкээс хараарай. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A
Хэрэв та “Watch in High Quality” линк дээр дарах юм бол видео дахин ачааллах бөгөөд энэ удаа MP4 хувилбар бүхий 480*360 хэмжээтэй 512 Kb/s давтамжтай видео гарч ирнэ.

Хэрэв таны интернэт холболтын хурд хангалттай хурдан бол анхнаасаа л видеог өндөр чанартайгаар үзэх боломжтой ингэхийн тулд URL-ын ард &fmt=18 гэсэн бичиг нэмэх хэрэгтэй. Тухайлбал: http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A&fmt=18
Ингэснээр шууд л Өндөр чанартай видео нь гарч ирэх болно.

Зөвлөмж №2
Видеог дундаас нь үзэж эхлэх боломж :
Зарим видеонд хэт их дэмий дүрстэй байдаг нь бидний алтан цагаас хомслож байдаг. Бүр зарим тохиолдолд 3 минутын видеоноос зөвхөн дунд хэсэгт байгаа 1 минут гарах хэсгийг үзмээр санагддаг шүү дээ. Тэгвэл та туршлагатай интернет хэрэглэгчдийн нэгэн адил хэрэггүй title, редокторын үг зэргийг алгасаж видеогоо үзэж чадах болно.

Тухайлбал: Та тухайн видеоны 53 дахь секундээс эхлүүлье гэвэл #t=53 гэсэн үгийг URL-ын араас залган бичнэ. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A#t=53
Тухайн гарах видеон URL-ын араас #t= таны хүссэн тоо залган бичсэний дараа дахин видеог ачааллуулаарай. Видео эхлэхдээ шууд л та 53 гэж бичсэн бол 53, 70 гэж бичсэн бол 70 дахь секундээсээ эхлэх болно.

Туршаад үзээрэй, хөгжилтэй байх болно. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн эх сурвалж : http://www.tsahim.net
Дэлгэрэнгүй “YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж”

2009/06/15

ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа.

Хуралд ИНЕГ, НААХЗА, НХҮА, "Чингис хаан" ОУБ, ГТҮША, Жаргалант цогцолбороос тэргүүлэгчид 2009-06-15-ны өдөр хуралдлаа. Хурлаар холбооны дотоод журам, хурлын ирц, гадаад харилцаа, хагас жилийн төлөвлөгөө, вэб болон гишүүнчлэлийн талаар хэлэлцлээ.
Өнөөдрийг хүртэл ИНЗХ нь салбарын нийт залуусыг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулахад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Цаашид гишүүнчлэлийн асуудлыг шийдэж, гишүүдээсээ татвар авах, түүгээрээ ажлуудаа зохион байгуулах, тайлагнах гээд тус холбооны өмнө тулгамдсан болон хийх ажлууд их байна.

Залуус Та бүхэн үүнд санаа оноогоо нэмэрлэхийг хүсч байна.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game