үг,ая:ИНЕГ ТХА-ны Навигацийн хэсгийн инженер :
Дамдинбазарын Батцэнгэл
ОЛТУГА-д бидний хүндтэй нэгэн , Галина Сергеевна ээж минь байлаа
Олон монгол курсантын аав нь , Юрий Николаевич Юндэн байлаа!
Орос курсантуудыг жагсааж командлаад , Омог бардам дэмбель явлаа
Ээддээ! тэрхэн залуу нас минь! , Эртэй , зоригтой , жавхаатай ч байждээ
Орсын хөвгүүдийн тэргүүнд зэрэгцэж , Сурлага спортын од нь байлаа
Улсынхаа нэрийг өндөрт өргөөд , Урлагийн тайзнаа дуулж л явлаа
Шинэхэн шинель ээ цээжээр дүүргэсэн , Сэргэлэн нэгээрээ бахархаж л явлаа
Шилдэг хэдэн курсант байлаа , Сэтгэл нийлээд пижигнэж явлаа!
Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!
“ХБ” өмсөж хэрэндээ л гангараад , Хэцүүхэн хэдэн курсантууд байлаа
Пол дэмбель! , Дэмбель ээ! хүндэлдэг , Под хийсэн Салаак явлаа!
Аэропортын хашааг хөнгөхөөн даваад , Ажилчдын гуанзанд тансаглан суучихаад
Дежүүрийн ахлагчаас нуугдаж бултаад , Даанч их будилаж , хөглөдөг байждээ
Эрхүүгийн өвөл шиг тэсгэм хүйтэнд , Ертышийн эргээр малгайгүй алхахад
Ээж шиг санагдсан сайхан сэтгэлтэй , Орсын эмээдээ загнуулж л зогссон
“Ахан дүүс”-ийн дуун дээр гардаг , Өвөөгийн найз Ивантай танилцахад
Амьдралаа дэлгээд өвгөн найз минь! ,“Соколов…”маягаар водка барьж билээ!..
Д: Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !
Гэнэн цайлган сэтгэлээр дотносож , Гэмгүй үерхсэн сайхан найзууд минь
Насан туршдаа санан дурсдаг , Нандин бүхэн эндээс л эхэлсэн
Удах тусмаа нэгнээ үгүйлж , Уяхан сэтгэл минь хөөрөх л юмдаа!
Эргэж уулзахын ерөөлөөр дүүрэн , Энэхэн хундгаа өргөн тулгая даа! ….
Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!
Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !
( 2010:01:23 24:30_д бичив.)
2010/04/15
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment