2013/03/25

Дугуйн параданд оролцохыг урьж байна

Автомашингүй өдөр буюу 2013.03.31-ний өдөр зохион байгуулагдах хотын төвийн дугуйн параданд ИНЕГ-ыг төлөөлж оролцох сонирхолтой ИНЕГ, түүний харьяа байгууллагын залуус 28-2060, 9919-7375 дугаарын утсанд 2013.03.29-ний 12 цагаас өмнө бүртгүүлнэ үү. Оролцогч нь тухайн өдрийн хоол, хүнсээ өөрөө хариуцна. Унадаг дугуйтайгаа ирвэл бүр сайн. Оролцогчид нэг жигд хантааз өмсч жигдэрнэ. Мөн энэ үеэр ИНЗХ-ны дэргэд дугуйн хамтлаг байгуулах талаар санал солилцоно. Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Дугуйн параданд оролцохыг урьж байна”

Автомашингүй өдрөөр дугуйн парад болно

Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг Даргын захирамж гарчээ. “Автомашингүй өдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооныдэргэдэх “Залуу дугуйчин”клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газарболонМянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэхзорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ. Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бүртгэлийг 03-р сарын 20 – 30-ны өдрүүдэд МЗХ-ны төв байрны 210 тоотод авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99077723, 321814 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй “Автомашингүй өдрөөр дугуйн парад болно”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game