2010/01/07

Иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын иргэний андгай өргөнө

Монголын Залуучуудын Холбооноос залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, чин шударгаар амьдарч, хөдөлмөрлөж, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын иргэний андгай өргөх” ёслолыг 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг ёслол шинэ үндсэн хууль батлагдсан өдөр буюу 1-р сарын 13-ны 15.00 цагаас Төрийн ордонд болох ажээ.

16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спортын алдартнуудаас гардан авч, Монгол Улсын иргэний андгайг өргөж чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлдаг билээ.

Монгол улсын иргэний андгай

Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн- Би
Хүчирхэг төрийнхөө дор хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэ
Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж,
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game