2015/01/18

Талархал

Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын зөвлөмж гарсан байна. Ажилтнуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө тууштай явсан НМҮА-ны ҮЭХ-ны дарга Б.Ууганбаяр, ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга Д.Одгэрэл болон дэмжиж хамтран ажилласан бусад хүмүүст Иргэний нисэхийн залуучуудын холбооны өмнөөс талархал илэрхийлье. Зөвлөмжийг эндээс татаж үзнэ үү: https://www.facebook.com/download/1633015313587911/Arbitriin%20zuvlumj.pdf
Дэлгэрэнгүй “Талархал”

Нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахыг урьж байна.

ИНЕГ-ын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Цамхагийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байранд шаардлагатай нислэгийн удирдагчдыг бэлтгэх сургалтад хамрагдах "Нислэгийн удирдагч" мэргэжлээр суралцах суралцагчдыг сонгон шалгаруулж авна. Элсэгчдэд тавигдах шаардлага: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн болон гадаад, дотоодын их дээд сургуулиудыг үнэлгээний голч дүн 2.7 ба түүнээс дээш дүнтэй төгссөн, эсвэл дээрх шаардлагыг хангасан их дээд сургуульд 1-3 дугаар курст "А" болон "B" (81-100) үнэлгээтэй суралцаж буй 20-25 насны суралцагчид байх. Дээрх шаардлагыг хангасан элсэгч дараах материалиудыг бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд: 1. Өргөдөл 2. Иргэний үнэмлэхний хуулбар, үнэмлэхний хамт 3. Ерөнхий боловсролын гэрчилгээ 4. Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт 5. Суралцаж буй их дээд сургуулийн дүнгийн баталгаат хуулбар 6. Хэрэв дээд боловсрол эзэмшсэн бол дипломын баталгаат хуулбар 7. Цээж зураг - 4*6 хэмжээтэй, 4 ширхэг 8. Хорооны тодорхойлолт 9. Гурван үеийн намтар 10. Сургалтын төлбөрийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд эх хувийг авчрах/ 11. Бүртгэлийн хураамж 50000 /тавин мянга/-н төгрөг. 12. Бүтгэлийн хураамжийг байгууллагын дансанд хийх бөгөөд төлбөр төлсөн баримтыг бүртгүүлэхдээ авч ирнэ үү. Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газар Банк: Худалдаа хөгжлийн банк Данс: 499133504 (төгрөгийн) Жич: Шалгалтанд тэнцээгүй тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй болно. 13. Иргэний нисэхийн ерөнхий газрын гадаадад суралцагч оюутны анкетийг бүрэн бөглөсөн байх /бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө/. Материалыг 2015 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд өглөөний 09.00-16.00, 22-ны өдрийн 09.00-13.00 цаг хүртэл биеэр ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн 11 тоот өрөөнд авчирч өгнө үү! http://www.mcaa.gov.mn/uploads/doc/juram.pdf
Дэлгэрэнгүй “Нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахыг урьж байна.”

МЗХ-ны Ерөнхий зөвлөлийн 11-р хурал боллоо

Монголын залуучуудын холбооны Ерөнхий зөвлөл өчигдөр хуралджээ. Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон залуучуудыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр залуучууд тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харилцан санал солилцсон байна. Түүнчлэн МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаараа сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулсан байна. Өнгөрсөн оны ажил үйлсээрээ Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо тэргүүлсэн бол хоёрдугаарт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо шалгарчээ. Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо шалгарлаа. Дээрх шалгарсан аймаг, салбар холбоод бол 2014 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Ерөнхий зөвлөлийн хурал өндөрлөхөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Монголын залуучуудын холбоо бол залуучуудын үндэсний төв байгууллага. Энэ байгууллагын залуус аливаа нам, эвсэл гэж хуваагдахгүйгээр өөрийнхөө болоод гэр бүл, улс эх орныхоо төлөө чин сэтгэл зүрхээ гарган ажиллах хэрэгтэй. 2015 онд залуу хүн бүтээж, хариуцлагатай, хошуучлагч, баян залуу болохын төлөө зүтгэх ёстой. Бидний өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна гэдгийг ойлгож, ухаарах цаг нь болсон. 2015 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг дотооддоо төдийгөө дэлхийн тавцанд гаргаж, ажиллах маш том үүргийг хүлээгээд байгаа. Тиймээс бид энэ онд залуучууд юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг үг, үйлдэл бүрээрээ харуулж, залуучуудын байр суурь, дуу хоолойг хүчтэй болгоно” хэмээн өгүүллээ. news.mn
Дэлгэрэнгүй “МЗХ-ны Ерөнхий зөвлөлийн 11-р хурал боллоо”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game