2009/08/13

Залуусаа !!!

ИНЕГ-аас “ИРГЭНИЙ НИСЭХИЙН СТАНДАРТ, ДYРЭМ ЖУРАМ, ЗААВАР ШИНЭЭР БОЛОН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн ажилтнуудтай “Дүрэм боловсруулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллах юм байна.

Хугацаа 2009.8-2009.12 сар.

АЖЛЫН ДААЛГАВАР

1. Төслийн хүрээнд дараах стандартуудыг Чикагогийн конвенцийн Хавсралтуудын стандартууд болон Монгол Улсын “Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS1-2:2006”-д нийцүүлэн гүйцэтгэнэ. Үүнд :
Аэродромын стандарт
---Хамрах хүрээ
---Хэрэглээ
---Тодорхойлолтууд
---Холбогдох бичиг баримтууд
---Аэродромын гэрчилгээжүүлэлт
---Аэродромын төлөвлөлт
---АИП-д орох мэдээлэл г.м.

Холбоо навигацийн тоног төхөөрөмжийн стандарт
---Радионавигацийн байгууламжийн ерөнхий хангалт техникийн үзүүлэлтүүд
---Холбоо хангамжийн дэд программ /PANS хамаарна/
---Тоон өгөгдлийн холбооны систем
---Дуун холбооны систем
---Радиолокаторын систем
---Aeronautical Radio Frequency Spectrum Utilization
---Радионавигацийн байгууламжийн шалгалтын заавар
---ВОР-ын шалгалтын заавар
---ДМЕ-ын шалгалтын заавар
---Радиолокаторын шалгалтын заавар
---Чиглүүлэх станцын шалгалтын заавар г.м.

Нисэхийн цаг агаарын мэдээлэл хангалтын стандарт
---Цаг агаарын байнгын ажиглалтын мэдээ
---Цаг агаарын Тусгай ажиглалтын мэдээ
---Газар орчмын салхины ажиглалт
---Алсын барааны ажиглалт
---Аэродромуудын дотор цаг уурын мэдээлэл дамжуулалт
---Нисэхийн уур амьсгалын мэдээлэл г.м.

Нисэхийн зургийн стандарт
---Тодорхойлолт
---Аэродромын саадын зураг ИКАО-гийн “А” загвар (ашиглалтын хязгаарлалтууд)
---Аэродромын саадын зураг ИКАО-гийн “В” загвар
---Аэродромын газрын гадаргуугийн болон саадын зураг (электрон)
---Нарийвчлалтай ойртолт үйлдэх газрын гадаргуугийн зураг
---Чиглэлийн нислэгийн зураг
---Бүсийн зураг
---Хэрэглэлийн-Стандарт нисэн гарах зураг (SID)
---Хэрэглэлийн-Стандарт нисэн ирэх зураг(STAR)
---Хэрэглэлээр буултын оролт үйлдэх бүдүүвч зураг
---Ил хараагаар буултын оролт үйлдэх зураг
---Хавсралтууд

Иргэний нисэхийн хэмжлийн нэгжийн стандарт
---Тодорхойлолт
---СИ системд багтдаггүй альтернатив нэгжүүдийг хэрэглээнээс гаргах
---Олон улсын нэгжийн систем /СИ/
---СИ системийг хэрэглэх заавар
---Шилжих коэффициентууд
---Олон улсын цаг
---Цаг хугацааг тоогоор илэрхийлэх
Иргэний нисэхийн нэр томъёоны стандарт /Civil Aviation Vocabulary/
---Иргэний нисэхэд нийтлэг хэрэглэгддэг нэр томъёог нэгтгэн цэгцэлж, ИКАО-гийн Doc 9713-т нийцүүлэн, монгол-англи хэл дээр боловсруулна

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний стандарт /ATS Standards/
---НХҮ-ний зорилго, үндсэн үүрэг
---НХҮ-ний горим (одоогийн МАТС-аас процедуртай холбоотой зүйлүүдийг хасна)
---НХҮ-ний зохион байгуулалтын стандарт (НХҮ-ний байр, нэгж, ажлын байрыг зохион байгуулах, тэдгээрт тавигдах шаардлага)
---Хүний нөөцийн удирдлага, хүний хүчин зүйл
---Боловсон хүчний мэргэжлийн бэлтгэлд тавигдах шаардлага

Иргэний нисэхийн Эрүүл мэндийн стандарт
---ИНД-67-гийн дагуу Эрүүл мэндийн 1, 2 дугаар ангиллын гэрчилгээ авахад тавигдах шаардлагууд

2. Төслийн хүрээнд дараах заавар болон дүрмүүдийг шинээр боловсруулах, багц дүрмүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэнэ. Дараах заавар, бодлогын бичиг баримт болон багц дүрмүүдийн нэмэлт, өөрчлөлтийг Чикагогийн конвенцийн Хавсралтуудын стандарт, Зөвлөмжүүд, COSCAP-ын Загвар Manual болох “Aviation Enforcement Policy and Procedures, Manual” болон ИКАО-гийн Doc 9426, Монгол Улсын хууль, бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн гүйцэтгэнэ.

Иргэний нисэхийн хууль, дүрмийг албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааны Заавар
---Иргэний нисэхийн хууль, дүрмийг албадан хэрэгжүүлэх бодлого
---Үүрэг хариуцлага
---Үзлэг шалгалт
---Хяналтын үйл ажиллагаа
---Зөрчил илрүүлэх
---Шинжлэн шалгах
---Шинжлэн шалгах ажиллагааны тайлан
---Хориг арга хэмжээ авах
---Шийтгэл ноогдуулах, шийтгэлийн төрлүүд
Агаарын зайн бодлогын баримт бичиг (Airspace Management Policy Document)
---Агаарын зайн ерөнхий зохион байгуулалт
---Агаарын зайг тогтоох, зарлах
---Агаарын зайг тогтоохтой холбоотой харилцан ажиллагаа
---Агаарын хаалга шинээр нээх
---Агаарын зам, тэдгээрийн сүлжлийг тогтооход баримтлах зарчим
---Илтгэх цэгийг тогтоох
---Агаарын зайн зохион байгуулалтад хяналт тавих

ИНБД-ийн нэмэлт, өөрчлөлт
Агаарын зай:
---ИНД-71 Агаарын зайг тогтоох
---ИНД-75 Агаарын навигацийн үйлчилгээний стандартууд
АНҮБ-ыг гэрчилгээжүүлэх:
---ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх
---ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт
---ИНД-173 Нислэгийн зураглалын байгууллага, гэрчилгээжүүлэлт
---ИНД-171 Нисэхийн техник хангалт, үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт
---НТОЗШШ ажиллагааны дүрмүүд:
---ИНД-12 Нислэг техникийн осол, зөрчлийн талаар мэдээлэх
---ИНД-13 Нислэг техникийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх
Үнэмлэхжүүлэлтийн дүрмүүд:
---ИНД-61 Нисэгчийг үнэмлэхжүүлэх
---ИНД-63 Нисэгчээс бусад нисэх багийн гишүүдийг үнэмлэхжүүлэх
---ИНД-65 НХҮ-ний ажилтныг үнэмлэхжүүлэх
---ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтныг үнэмлэхжүүлэх
---ИНД-67 Иргэний нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээ
---ИНД-183 ИНЕГ-ын итгэмжлэгдсэн шалгагч
Аэродром:
---ИНД-139 Аэродром-гэрчилгээчилт ба ашиглалт
---ИНД-77 Нам өндрийн нислэгт саад учруулах барилга, байгууламж болон үйл ажиллагаа
Агаарын хөлөг:
---ИНД-47 Агаарын хөлгийн бүртгэл, таних тэмдэг
---ИНД-43 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ерөнхий дүрэм
---ИНД-145 Техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх дүрэм
---ИНД-21 Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх
---ИНД-26 Агаарын хөлгийн Нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлагууд
---ИНД-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж
Нислэгийн үйл ажиллагааны дүрмүүд:
---ИНД-91 Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм -шинэчлэн боловсруулах
---ИНД-121 Агаарын тээврийн үйл ажиллагаа хүнд онгоц” дүрэм- шинэчлэн боловсруулах
---ИНД-135 Агаарын тээврийн үйл ажиллагаа бага оврын онгоц, нисдэг тэрэг
НТОЗШША-ны үйл ажиллагааны заавар, журмууд
Бусад:
---ИНД-141 ИН-ийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх
---ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
---ИНД-148 Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийг гэрчилгээжүүлэх- нэмэлт өөрчлөлт оруулах


ИНЕГ-ЫН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ
ДYРМИЙН БОЛОВСРУУЛАЛТ, БYРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Харилцах хаяг: НААХЗА-ны 2 давхар 202 тоот өрөө
Утас: 285012, 285049
Дэлгэрэнгүй “Залуусаа !!!”

2009/08/11

ИНЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ИНЕГ-ЫН ДАРГАТАЙУУЛЗЛАА

Иргэний нисэхийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид ИНЕГ-ын дарга Г.Даваатай уулзаж салбарынхаа залуучуудын дунд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, түүнд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар, хийсэн ажлынхаа танилцуулгаа гардууллаа.

ИНЕГ-ын дарга, тэргүүлэгчдэд хандан “Өнөөдөр та бүхэнтэй, залуучуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Манай залуучуудын байгууллага юу хийж байгааг мэдэж байгаа. Би олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Тийм учраас хамтран ажиллахад таатай байна. Надтай илэн далангүй, бодол санаагаа хуваалцаж, хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай, миний интернет хаягаар, эсвэл шууд уулзахад татгалзах зүйл алга. Залуучууд та бүхэн намайг үйл ажиллагаандаа урьж оролцуулбал өөрийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцахад би бэлэн байна” гэж хэлээд байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Байгууллагын даргын зүгээс залуустаа хандаж "Залуучууд бол энэ байгууллагын ирээдүй, голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс тул залуу насандаа сайн сурах, хөдөлмөрлөх хэрэгтэй"-г салбарын чухалчлан захиж, сурталчлах талаар захиж байлаа.

Г.Даваа даргадаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, залуучууд бид зорьсон зорилтоо өмнө тавьж, шамдан ажиллана гэдгээ иргэний нисэхийн салбарын залуучуудынхаа өмнөөс амлаж байна.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ИНЕГ-ЫН ДАРГАТАЙУУЛЗЛАА”

2009/08/09

МЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

МЗХ-ны Төвийн бүсийн салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн сургалт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2009.08.05-07 өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
МЗХ-ны гүйцэтгэх зөвлөл, Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо, Өвөрхангай аймгийн оюутан Залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан эл сургалтанд 9 аймаг, Улаанбаатар хотын 150 гаруй тэргүүлэгч залуучууд оролцсоноор МЗХ-ны салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн үйл ажиллагааг сэргээн бэхжүүлэх, чадваржуулах, мэдээ мэдээллээр хангах, шинэ зүйл сурах, өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа сорих, залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх нь сургалтын гол зорилго байлаа.
Улаанбаатар нийслэлээс Иргэний нисэхийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Лувсанжамбаа, Төмөр замын Залуучуудын холбооны тэргүүн Н.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн тэргүүлэгч Ц.Цэвэгдорж, Чингэлтэй дүүргийн тэргүүлэгч Т.Очгэрэл, Багануур дүүргийн тэргүүлэгч М.Бүжиллхам, Улаанбаатарын салбар зөвлөлийн дарга Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй “Эзэн хичээвэл заяа хичээнэ” уриан дор оролцож, арга хэмжээний туршид идэвхтэй, зохион байгуулалттай, урлаг, спортын тэмцээнд амжилттай оролцож багаараа 2 дугаар байрт шалгарсан бөгөөд нийслэлээ төлөөлж ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа иргэний нисэхийн системын залуучуудынхаа дунд хийсэн ажлаа бусаддаа тайлагналаа.





Дэлгэрэнгүй “МЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game