Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Спортлог Улаанбаатар” арга хэмжээ 2012.10.28-ны Ням гарагийн 11.00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо, Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, эрүүл мэндийн байгууллагууд, биеийн тамирын их, дээд сургуулиуд, бялдаржуулах төвүүдийн төлөөллөөс оролцсон юм.
Өдөрлөгөөр өсвөр үеийнхэн олс таталт, уртын харайлт, сагсан бөмбөг гэх зэрэг спортын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа өрсөлдсөн юм. Шилдгүүдэд олимпын аваргууд баяр хүргэж, шагнал гардууллаа. Энэ нь өвсөр үе, залуучуудад биеийн тамир спортыг сурталчлах, амьдралд идэвхтэй болгох сайн талтай арга хэмжээ болохыг албаныхан онцолсон юм.
Энэхүү өдөрлөгийн хамгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлтийн тэмцээнд ИНЕГ-ын баг амжилттай оролцож Хоёрдугаар байрыг эзэлж, Өргөмжлөл, цомын эзэн боллоо. 1-р байрыг Хууль сахиулахын сургуулийн сонсогч нар эзэлсэн байна.
Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд идэвхтэй оролцсон албадуудыг дурдвал:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Газрын тусгай үйлчилгээний алба
Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
"Чингис хаан" олон улсын буудал
Оношлогоо хэмжилзүйн лаборатори
Нисэхийн эмнэлэг, сэргээн засал, сувиллын цогцолбор
Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба
Сургалт, дадлагын цогцолбор
Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, уг арга хэмжээнд амжилттай, зохион байгуулалттай оролцсон ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Иргэний нисэхийн ерөнхий газар
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Спортлог Улаанбаатар” өдөрлөгт амжилттай оролцлоо”
2012/10/28
Subscribe to:
Posts (Atom)