2011/09/29

Нисэхийн залуус ургац хураалтад оролцлоо



Иргэний нисэхийн ерөнхий газрын залуус ургац хураалтад гурав дахь жилдээ сайн дураараа оролцоод ирлээ. Тэд 2-5 хүнээ нэг баг болгож, Төв аймгийн Цээл, Угтаал сумын таван компанид хуваагдан ажилласан байна. Нисэхийнхэн сайн дурын “томилолт”-ынхоо үеэр 1200 гаруй шоо метр талбай цэвэрлэж тариа буулгахад бэлэн болгон, 1600 тн улаан буудай үтрэмд буулган нуруулдаж, 660 гаруй тн улаан буудай цэвэрлэн тээвэрлүүлжээ. Үүнээс гадна 480 тн өвс нуруулдан хураасан аж.

Ийнхүү 10 хоногийн турш “Шим-Үр”, “Хан боргоцой”, “Чандмань” компанийнхны ажилд туслан, намар хөдөө нутагт л буцалдаг өрнүүн хөдөлмөрийн аагаас амсаад иржээ. 18-28 насны 20 гаруй залуусыг ахлан ажилласан ИНЕГ-ын Захиргаа аж ахуйн тасгийн эрхлэгч О.Найдансод аяны тоосоо ч гөвж амжилгүй бидэнтэй уулзсан юм. Тэрбээр “Манай байгууллага жил бүр бусдыг уриалан, нийгэм цаг үеийн ажилд оролцож байгаадаа баяртай байдаг. Улс оронд чухал ач холбогдолтой энэхүү ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын олон ажилтан дэмжээсэй.

Энэ жилийн ургац хураалтаас харахад залуусын ийм ажилд оролцох гэсэн идэвх санаачилга нь улам нэмэгдэж байна. Тэд ургац хурааж явахдаа “Газар тариалангийн техник технологийг шинэчлэх цаг болжээ. Ихэнх машин механизм нь эвдэрч муудсан байна” гэсэн нэг л зүйлийг байнга ярьж байсан. Намрын ажилд оролцох нь залууст танин мэдэхүйн асар их ач холбогдолтойгоос гадна ажлын амт шимтийг биеэр мэдэрдэг юм” гэж ярилаа.
Дэлгэрэнгүй “Нисэхийн залуус ургац хураалтад оролцлоо”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game