Увс аймаг дах Дэглий цагаан нисэх буудлын харуул шалгагч Батжавын Отгонбаяр нь "Зүрхний титэм судасны нээлттэй мэс засал" хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон тул Иргэний нисэхийн залуучуудын холбоонд дэмжлэг хүсч хандсан байна.
Увс аймгийн Түргэн сумын уугуул Батжав овогтой Отгонбаяр нь 1975 онд төрсөн. эхнэр, 1-6 настай гурван хүүгийн хамт Увс аймгийн Улаангом суманд амьдардаг. Дээрх мэс засал нь Монгол Улсад хийгдэх боломжгүй, БНСУ-д очиж яаралтай очиж хийлгэх Шастины төв эмнэлгийн эмч нарын дүгнэлт гарсан байна. Мэс заслын өртөг нь 75 сая воны өртөгтэй байгаа тул та бүхний чин сэтгэлийн туслалцаа хэрэгтэй байна.
Иймд хүн хүнээ хайрлах, харамгүй сэтгэлээр бусдадаа туслаж буяны ариун үйлс бүтээхийг Иргэний нисэхийн залуучуудын холбооноос уриалж байна.
Хандивын данс:
"Дэглий цагааны хишиг сан" ХААН банк: 5814103982, Хас банк: 5000409579
Хаан банкны хувийн данс: 5800300474
Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Лавлах утас: 28-2025
Дэлгэрэнгүй “Уриалга”
2012/12/04
Subscribe to:
Posts (Atom)