2012/09/05

Тойрон аялал зохион байгуулав.

Иргэний нисэхийн залуучуудын холбооноос залуучуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тойрон аяллыг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн аяллыг Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дарьганга суманд орших Шилийн Богд, Тоорой бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо чиглэлд 5 хоног турш аялах хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Аяллын бүрэлдэхүүнд ИНЕГ, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Сургалт, дадлагын цогцолбор, "Чингис хаан" ОУБ, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Оношлогоо, хэмжилзүйн лаборатори, Шалгалтын нислэг зураглалын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Жаргалант цогцолборын нийт 30 залуу оролцоод ирлээ. Аяллын явцад залуусыг Хэнтий, Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын хамт олон хүлээн авч, галын наадам зохиож, орон нутгийн музейг үзэж сонирхуулахын зэрэгцээ нутаг орны онцлогийг танилцуулж, ИНЗХ-нд Алтан дарь овооны зургийг дурсгал болгон хадгалуулав. Аялагч залуусын хувьд энэ үеэр байгал орчноо хамгаалах зорилгоор Дарьганга сумын Зэгст нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудалд нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье. Аяллын тэмдэглэлийг удахгүй Та бүхэндээ хүргэх болно.
Дэлгэрэнгүй “Тойрон аялал зохион байгуулав.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game