2012/12/28

Шинэ оны мэндийг хүргэе !

Иргэний нисэхийн салбарын залуустаа ирж буй шинэ оны мэндийг хүргэе ! Өнгөрч буй 2012 онд Иргэний нисэхийн салбарт олон олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, бүтээлч ажлууд өрнөж, шинэ техник технологиуд нэвтрэхэд салбарын залуучуудын хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн байсныг дурдах хэрэгтэй. Тэр ч утгаараа 2012 онд та бүхэн завгүй хөдөлмөрлөсөн билээ. Мөн энэхүү нөр их ажлын хажуугаар 2012 онд байгууллагаас болон Иргэний нисэхийн залуучуудын холбооноос зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон залуустаа энэ дашрамд талархал илэрхийлье. 2013 онд Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйлийг дээдэлсэн, залуусын хүсэл мөрөөдөл биелсэн он жил байх болтугай. Та бүхэнд ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе !!! Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Шинэ оны мэндийг хүргэе !”

2012/12/13

Саналаа ирүүлнэ үү

"Наранзол сан" төрийн бус байгууллагаас ИНЗХ-нд хандаж хүсэлт и-мэйлээр ирүүлсэн байна. ИНЗХолбоо хэдийгээр санхүүжилтийн эх үүсвэргүй, салбарынхаа залуучуудыг хамруулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэдий ч дараах уриалгыг дэмжиж саналаа mcaa_youth@mcaa.gov.mn ирүүлэхийг хүсч байна. Товчхондоо бол "Манай гэр" асрамжийн төвийн 14 хүртэл насны 25 хүүхдэд шинэ жилийн баярыг тохиолдуулан гарын бэлэг өгөх л зорилготой юм байна.


Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх залуучуудын холбоонд

хүсэлт гаргах нь


Манай байгууллага нь 2012 оны 6сард байгуулагдан албан ёсны нээлтийн арга хэмжээгээ 2012 оны 11сарын15нд зохион байгуулсан. Одоогоор “Манай гэр” хүүхдийн асрамжын төвтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэх танхим байгуулахаар төслөө боловсруулан ажиллаж эхлээд байна.

Шинэ жилийн баярыг угтаж “Манай гэр” асрамжийн газрын хүүхэд багачуудаа болон нийт хүүхэд багачуудаа урамшуулан дэмжих зорилгоор 6-14 насны хүүхдүүдийнхээ дунд “Хүслийн шинэ жил” өдөрлөг, гар зургийн уралдаан зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн хамтран ажиллан дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү. Манай “Наранзол” санг цаашид байнга дэмжин ажиллсанаар бид та бүхний нийгэмдээ хүргэх сайн сайхан үйлсийн тань гүүр нь болох болно.



Гүйцэтгэх захирал............................./Т.Дулмаа/
Дэлгэрэнгүй “Саналаа ирүүлнэ үү”

2012/12/11

Баянхонгор нисэх буудлын хамт олонд талархал илэрхийлье

Тус газраас гаргасан уриалгад нэгдэж Баянхонгор аймгийн нисэх буудлын хамт олон 460'000 төгрөгийн хандив өргөж шилжүүлсэн болохоо нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар тус холбоонд утсаар мэдэгдэв. Хүн хүнээ хайрлах харамгүй сэтгэлээр туслаж хандив өргөсөн Баянхонгор нисэх буудлын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “Баянхонгор нисэх буудлын хамт олонд талархал илэрхийлье ”

НААХЗА-ны хамт олонд талархал илэрхийлье

Тус холбооноос гаргасан уриалгыг дэмжиж НААХЗА-ны хамт олон Б.Отгонбаярт чин сэтгэлийн хандив өргөсөн байна.
Сайхан сэтгэлийн хандивын арга хэмжээнд нэгдсэн НААХЗА-ны хамт олонд ИНЗХ-ны тэргүүлэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “НААХЗА-ны хамт олонд талархал илэрхийлье ”

Оношлогоо хэмжилзүйн лабораторийн хамт олонд талархал илэрхийлье

Тус холбооноос гаргасан уриалгыг дэмжиж Оношлогоо хэмжилзүйн лабораторийн хамт олон Б.Отгонбаярт чин сэтгэлийн хандив өргөсөн байна.
Сайхан сэтгэлийн хандивын арга хэмжээнд нэгдсэн ОХЛ-ийн хамт олонд ИНЗХ-ны тэргүүлэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “Оношлогоо хэмжилзүйн лабораторийн хамт олонд талархал илэрхийлье ”

2012/12/04

Уриалга

Увс аймаг дах Дэглий цагаан нисэх буудлын харуул шалгагч Батжавын Отгонбаяр нь "Зүрхний титэм судасны нээлттэй мэс засал" хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон тул Иргэний нисэхийн залуучуудын холбоонд дэмжлэг хүсч хандсан байна. Увс аймгийн Түргэн сумын уугуул Батжав овогтой Отгонбаяр нь 1975 онд төрсөн. эхнэр, 1-6 настай гурван хүүгийн хамт Увс аймгийн Улаангом суманд амьдардаг. Дээрх мэс засал нь Монгол Улсад хийгдэх боломжгүй, БНСУ-д очиж яаралтай очиж хийлгэх Шастины төв эмнэлгийн эмч нарын дүгнэлт гарсан байна. Мэс заслын өртөг нь 75 сая воны өртөгтэй байгаа тул та бүхний чин сэтгэлийн туслалцаа хэрэгтэй байна. Иймд хүн хүнээ хайрлах, харамгүй сэтгэлээр бусдадаа туслаж буяны ариун үйлс бүтээхийг Иргэний нисэхийн залуучуудын холбооноос уриалж байна. Хандивын данс: "Дэглий цагааны хишиг сан" ХААН банк: 5814103982, Хас банк: 5000409579 Хаан банкны хувийн данс: 5800300474 Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Лавлах утас: 28-2025
Дэлгэрэнгүй “Уриалга”

2012/10/28

“Спортлог Улаанбаатар” өдөрлөгт амжилттай оролцлоо

Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Спортлог Улаанбаатар” арга хэмжээ 2012.10.28-ны Ням гарагийн 11.00 цагт Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо, Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, эрүүл мэндийн байгууллагууд, биеийн тамирын их, дээд сургуулиуд, бялдаржуулах төвүүдийн төлөөллөөс оролцсон юм.
Өдөрлөгөөр өсвөр үеийнхэн олс таталт, уртын харайлт, сагсан бөмбөг гэх зэрэг спортын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа өрсөлдсөн юм. Шилдгүүдэд олимпын аваргууд баяр хүргэж, шагнал гардууллаа. Энэ нь өвсөр үе, залуучуудад биеийн тамир спортыг сурталчлах, амьдралд идэвхтэй болгох сайн талтай арга хэмжээ болохыг албаныхан онцолсон юм. Энэхүү өдөрлөгийн хамгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлтийн тэмцээнд ИНЕГ-ын баг амжилттай оролцож Хоёрдугаар байрыг эзэлж, Өргөмжлөл, цомын эзэн боллоо. 1-р байрыг Хууль сахиулахын сургуулийн сонсогч нар эзэлсэн байна.
Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд идэвхтэй оролцсон албадуудыг дурдвал: Иргэний нисэхийн ерөнхий газар Газрын тусгай үйлчилгээний алба Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба "Чингис хаан" олон улсын буудал Оношлогоо хэмжилзүйн лаборатори Нисэхийн эмнэлэг, сэргээн засал, сувиллын цогцолбор Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба Сургалт, дадлагын цогцолбор Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, уг арга хэмжээнд амжилттай, зохион байгуулалттай оролцсон ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Спортлог Улаанбаатар” өдөрлөгт амжилттай оролцлоо”

2012/10/25

"СПОРТЛОГ УЛААНБААТАР" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж Монгол Улсын Нийслэлийн 373-н жилийн ойн баярын мэндийг хүргье! Монгол Улсын Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, НБТСГ, Монголын Залуучуудын Холбоо хамтран байгууллагуудын дунд “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийг 2012.10.28-ны 10:00 – 14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд: 1. Спортын клуб, Холбоодын үзэсгэлэн, Нийслэлийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн. Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, Спортын хороодын үйл ажиллагааны танилцуулга, Сонирхогчдын дунд спортын төрөл бүрийн тэмцээн. 2. Унадаг дугуй сонирхогчдын дугуйн парад. /200-н дугуйчин/ 3. Байгууллагуудийн дунд бүх нийтийн гүйлт /Марафон, 4 км/ Монгол Улсын Нийслэлийн өдрийн хүрээнд зохион байгуулах өдөрлөг, бүх нийтийн гүйлтэнд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцохыг урьж байна. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ - Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй зөвхөн оролцоогоор нь үнэлэн урамшуулна. Шалгаруулах үзүүлэлтийг доор дурдсан байгаа. - Оролцогч байгууллагуудыг олон нийтэд сурталчилах ба тэргүүн байр эзэлсэн байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд алдаршуулахын зэрэгцээ дараах байдлаар шагнаж урамшуулна - Оролцогч байгууллагуудын дунд I байр – 500 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом II байр – 300 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом III байр – 200 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом IV байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл V байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл -Оролцогч тамирчдын дунд Хамгийн ахмад эрэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн ахмад эмэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн залуу оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн спортлог оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ - Хувцас жигдрэлт, туг, чимэглэл - Байгууллагын нийт ажилчдын оролцож байгаа хувь - Бүх нийтийн дасгал, нийтийн гүйлтэнд зохион байгуулалттай оролцож байгаа эсэх ЖИЧ - Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй, зөвхөн олон нийтэд спортыг сурталчилах зорилготой. Оролцоогоор байр эзлүүлэн шалгаруулна.
Дэлгэрэнгүй “"СПОРТЛОГ УЛААНБААТАР" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ”

2012/10/14

Тэргүүлэгчид хуралдлаа

ИНЗХ-ны тэргүүлэгчид 2012.10.12-ны өдөр хуралдлаа. Хурлаар залуучуудын холбооноос зохион байгуулж буй ажлууд болон дүрмийн талаар хэлэлцэв. Мөн сонин захиалга, тэргүүлэгчийн ирц, хариуцлагын талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдлаа”

2012/10/11

“Paradise party”

Өнгөрсөн баасан гарагт Жаргалантын аманд нэгэн шоу болсон нь Иргэний нисэхийн залуучуудын холбоо болон “Жаргалант” цогцолборын залуус хамтран зохион байгуулсан “Paradise party” байлаа. Уг шоунд Иргэний нисэхийн ерөнхий газар болон харьяа алба салбаруудын залуус оролцон танилцаж, хамтдаа дуулж бүжиглэн, хөгжөөнт тоглоом тоглож нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Салбарын залуус санаа нэгтэйгээр дэмжиж идэвхтэй оролцсон бөгөөд залуус өөрсдийн нөөц бололцоог ашиглан бие даан зохион байгуулснаараа уг үдэш онцлог байсан юм. Энэхүү шоунд NTV телевизийн хөтлөгч Содоо, Bobo хөтөлж, DJ Элбэгээ сүүлийн үеийн хит болсон сетүүдийг явуулан “Paradise party”-г чимэж өгсөн билээ. Мөн өөрсдийн ая дуугаа хүргэхээр “Fire”, “Sync”, “Switch on”, “ATC” хамтлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр салбарын залуусыг биеийн тамир спортоор нэгтгэж, лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн “Чингис хаан” ОУБ-ын Гал унтраах, авран туслах албаны мэргэжилтэн Д.Одбаярыг Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнаж, баяр хүргэв. Мөн арга хэмжээнд урилгаар Монголын залуучуудын холбооны Хан-Уул, Сонгино-Хайрхан, Налайх, Төмөр замын залуучуудын холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын алба, мөн буудлын Аэродром ашиглалтын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, “Aero Mongolia” ХХК, “Ezynis airways” ХХК-ийн цоглог залууст, хамтран ажилласан Mobicom, Unitel зэрэг харилцагч байгууллагууддаа зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийллээ. Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Paradise party””

2012/10/01

Урьж байна

Жаргалант" цогцолборын залуучуудын холбооноос зохион байгуулж буй "Paradise party"-д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Party Жаргалантын аманд 2012.10.05-ны 18:00 цагаас болно. *Доргио хөгжим *Сугалаа *Хөгжөөнт тоглоом *Хамтлаг дуучид *Үнэгүй пиво *Амтат шорлог 2000₮ 17.30-п "Чингис хаан" ОУБ-аас автобус явна. Такс: 19 999 төгрөг Жич: Шар айргаар дайлах ба Fire, SYNC, A Cool, Bx, Гитарчин Энхболд нар оролцоно. Холбоо барих утас: 91915647, 88086899, 99936900
Дэлгэрэнгүй “Урьж байна”

2012/09/27

Монголын Залуучуудын Холбооноос талархал илэрхийллээ

Бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид 2012 оны 9 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан билээ. Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн залуучуудын холбоо нь тус айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан явдалд Монголын Залуучуудын Холбооноос талархаж, "...дараа дараагийн олон ажилд хамтран ажиллаж, Та бүхний шаардлагатай гэж үзсэн бүх асуудал болон ажлуудад МЗХ-ны хамт олон оролцохдоо таатай байх болно" гэдгээ албан бичигтээ илэрхийлсэн байна.
Дэлгэрэнгүй “Монголын Залуучуудын Холбооноос талархал илэрхийллээ”

2012/09/24

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ өдөр боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. ИНЗХ ТББ байгуулах, данс нээх, ИНЕГ-тай хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтран ажилладаг, дэмжигч байгууллагуудыг эгнээг өргөжүүлэх, "Залуучуудын үнэн" сонинг захиалах, сонинд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээллийг тогтмол өгөх, гишүүдийн хураамжийн асуудал зэргийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн гаргахаар шийдвэрлэв. Хурлын үеэр иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь бодитойгоор үнэлэх зорилгоор ИНЕГ-ын дарга, техникийн ухааны доктор С.Батмөнхийг төрийн дээд шагналд тодорхойлох санаачлагыг ИНЗХ-оос гаргах нь зүйтэй гэж үзэж уриалга гаргахаар тогтов. Мөн залуучуудын өдрийг тохиолдуулан ИНЗХолбооны иж бүрэн туг хийлгэж, дурсгасан "Чингис хаан" ОУБ-ын Авран туслах, гал унтраах албаны ээлжийн дарга, улсын харцага Н.Алтансүхэд ИНЗХ-ны тэргүүлэгчид талархал илэрхийлэв.
Дэлгэрэнгүй “Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав”

2012/09/05

Тойрон аялал зохион байгуулав.

Иргэний нисэхийн залуучуудын холбооноос залуучуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тойрон аяллыг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн аяллыг Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дарьганга суманд орших Шилийн Богд, Тоорой бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо чиглэлд 5 хоног турш аялах хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Аяллын бүрэлдэхүүнд ИНЕГ, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Сургалт, дадлагын цогцолбор, "Чингис хаан" ОУБ, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Оношлогоо, хэмжилзүйн лаборатори, Шалгалтын нислэг зураглалын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Жаргалант цогцолборын нийт 30 залуу оролцоод ирлээ. Аяллын явцад залуусыг Хэнтий, Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын хамт олон хүлээн авч, галын наадам зохиож, орон нутгийн музейг үзэж сонирхуулахын зэрэгцээ нутаг орны онцлогийг танилцуулж, ИНЗХ-нд Алтан дарь овооны зургийг дурсгал болгон хадгалуулав. Аялагч залуусын хувьд энэ үеэр байгал орчноо хамгаалах зорилгоор Дарьганга сумын Зэгст нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудалд нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье. Аяллын тэмдэглэлийг удахгүй Та бүхэндээ хүргэх болно.
Дэлгэрэнгүй “Тойрон аялал зохион байгуулав.”

2012/08/26

Туул голын эргээр цэвэрлэгээ хийлээ

Тэртээ 91 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсэж байсан бөгөөд үгээ хэлэх эрх чөлөө, дуу хоолойгоо ийнхүү албан ёсоор нэгтгэж байжээ. Энэхүү өдрийг тэмдэглэж байхаар тогтоол гарснаар жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Залуучуудын өдөр"-ийг тэмдэглэж байхаар болсон юм. Монголын залуучуудын өдрийг тохиож ИНЕГ-ын Залуучуудын холбоо, "Буянт-Ухаа хөгжил" төрийн бус байгууллага, "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн хамт олон өнгөрөгч амралтын өдөр “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая” уриан дор Туул голоо цэвэрлэн их ажлыг өрнүүлсэн юм. Нийт 80 гаруй албан хаагчид оролцсон энэ үйл ажиллагаа нисэхийн Туул голын сав газар, нутаг дэвсгэрийг цэвэрлэлээ.
Энэхүү арга хэмжээг залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгах үр бүтээлтэй ажлыг Иргэний нисэхийн залуучуудын холбоо санаачлан зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээр 1 машин буюу 5 тонн гаруй хог хаягдлыг цэвэрлэхэд Буянт-Ухаа төрийн бус байгууллага, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хамт олон идэвхийлэн ажиллалаа.
Дэлгэрэнгүй “Туул голын эргээр цэвэрлэгээ хийлээ”

2012/08/24

Мэндчилгээ

Монгол Улсын нийт залуучууддаа Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэе. Аливаа улсын хөгжил тухайн орны залуучуудын идэвх, санаачлага, ажил үйлсээс шууд хамраалтай байдаг. Монголын Залуучуудын Холбооны 91 жилийн түүх гэдэг бол Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үе үеийн залуучуудын оруулсан бодит үр дүнгийн баатарлаг замнал, та бидний бахархал яахын аргагүй мөн билээ. Өнөөгийн залуучууд та бидэнд ч эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх шинэ, шинэ боломжууд байсаар байна. Манай улсын хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлж байна. Үүнийг Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын шинэ ирээдүй, шинэ оюун ухаан, шинэ нээлт, шинэ эрч хүч хэмээн харж байна. Тийм ч учраас Монгол Залуучуудын Холбоо нь залуучуудын үндэсний төв байгууллага болохын хувьд өөрийн бодлого төлөвлөлтийг шинэ төвшинд гаргаж, өрсөлдөх чадвартай, ажлын дадлага туршлагатай, эрүүл, зөв монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, МЗХ өөрийн дэргэд мэргэжил, сонирхлоороо нэгдсэн мэргэжлийн хороод, клубүүдийг байгуулж, залуустаа хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна. Цаашдаа МЗХ залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болгонд МЗХ-ны анхан шатны салбар зөвлөлүүдийг байгуулахыг зорьж байна. Үүнд залуучууд та бүхний санал санаачилга туйлаас чухал билээ. Өнөөдөр МЗХ УИХ-д “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээ байгуулж, улмаар “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, хуулийн төслүүдэд залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, саналыг тусгуулах, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болоод байна. Энэ нь залуучууд та бидэнд өөрсдөө хууль боловсруулах, санаачилан батлуулах бодит боломж нөхцөл бүрдэж байгаа хэрэг юм. Энэхүү шинэ бодлого, түүний хэрэгжилтийн хүрээнд Монголын Залуучуудын Холбоо залуучуудынхаа эрх ашиг, сонирхолын төлөө ажилладаг байгууллага болон өөрчлөгдөж байна. Шинэ бодлого гэдгийг Монгол төрийн залуучуудын талаар баримталах бодлого, түүнд нь нийцсэн үйл ажиллагаа, залуучуудын хөгжилд чиглэгдсэн хамтын түншлэл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл шинэ мянганд, Монголын залуучууд та бидэнд шинэ хамтын ажиллагаа, шинэ бодлого, шинэ шийдэл, шинэ хөгжил хэрэгтэй байна. Монгол Улсын сайхан ирээдүйн төлөөх та бидний ажил үйлс амжилтаар дүүрэн байж, эрчтэй, хүчтэй, эвтэй, эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье. Монголын Залуучуудын Холбооны үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ
Дэлгэрэнгүй “Мэндчилгээ”

2012/08/23

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!

Жил бүрийн 8-р сарын 25-ны өдөр уламжлал болон зохиогддог "Залуучуудын өдөр"-ийг ИНЗХ-оос "Буянт-Ухаа хөгжил" ТББ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!" уриан дор 80 залуу ажилтныг хамруулж 2012.8.25-ны өдөр Буянт-Ухаа дах Туул голын эрэг орчмыг цэвэрлэх ажлыг өрнүүлж байна.
• Цэвэрлэгээ 2012.08.25-ны өдрийн 10.00-13.00 цагт Туул голын Буянт-Ухаа дах хэсэгт болно. • Өглөө 09.30 цагаас Драмын театраас унаа Буянт-Ухаа хөдөлнө. Нисэхэд байгаа залуу ажилтнуудыг "Чингис хаан" ОУБ-аас авна. Туул голын Буянт-Ухаа дах хэсэг орчимд 10.00 цагт ирнэ. Бээлий, маск, багаж хэрэгсэл зэрэг цэвэрлэгээний материалыг бэлтгэж өгнө. Цэвэрлэсэн хогийг ачиж, тээвэрлэх самосвал машин бэлэн байна. • Цэвэрлэгээний дараа 13 цагт “Буянт-Ухаа” ресторанд үдийн зоог бариснаар арга хэмжээ өндөрлөнө. Хамрагдах хүсэл сонирхолтой залуус өөр өөрийн албаны тэргүүлэгчид нэрсээ өгч бүртгүүлнэ үү.

Алба салбараас хамрагдах хүмүүсийн тоо:
д/д Нэгжийн нэр Квот
1 ИНЕГ/НААХЗА 8
2 НХҮА 6
3 ХНБАҮА 6
4 НМҮА 4
5 ГТҮА 8
6 СДЦ 2
7 ШНЗА 2
8 НЭСЗСЦ 4
9 "Чингис хаан" ОУБ 20
10 "Чингис хаан" ОУБ Ресторан 2
11 ОХЛ 2
12 “Буянт-Ухаа хөгжил” ТББ 10

Лавлах утас: 28-2025
Дэлгэрэнгүй “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!”

2012/08/16

ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа

ИНЗХ-ны үйл ажиллагааны талаар дараах товч мэдээллийг хүргэе. Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид 2012.08.16-ны өдөр хуралдаж, цаг үеийн ажил хэргийн талаар хуралдлаа. Энэ үеэр 4 асуудал хэлэлцсэн. Нэг. Жил бүр уламжлал болгон салбарын залуусын дунд зохион байгуулдаг Олимпийн аварга Э.Бадар-Ууганы нэрэмжит тэмцээнийг 2012.09 сарын эхээр зохион байгуулахаар тогтлоо. Хоёр. Залуучуудын өдрийг тохиолдуулан 2012.08.25-ны өдөр Туул голын Буянт-Ухаа дахь хэсэг орчимд цэвэрлэгээ зохион байгуулж, Бүтээлч аян хэлбэрээр ажил зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Гурав. Жил бүр уламжлал болгон салбарын залуусын дунд зохион байгуулдаг тойрон аяллыг 2012.08.27-ны өдөр Хэнтий, Сүхбаатар, Дарьганга чиглэлд явуулахаар тогтлоо. Дөрөв. ИНЗХ-ны үйл ажиллагааны санхүүжилтийн асуудлыг шийдэх талаар тэр дундаа гишүүд дэмжигчдээс татвар, хураамж авах талаар санал хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй болно.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа”

2012/07/09

Залуусын наадах монгол гэр

Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа эрчимжин шинэчлэгдэж, залууст хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь удахгүй болох Улсын баяр наадмын үеэр Хүй долоон худагт Монголын залуучуудын Холбоо анх удаа өргөө цагаан гэр барих гэж байна. Энэхүү гэрт монголын фээсбүүкчид, твитерчид гээд олон залуус гурван өдөр өнжин, наадмаа олуулаа сонирхолтой сайхнаар тэмдэглэх нээ. Сонирхуулахад 7-р сарын 11 -нд энэхүү гэрээр олны танил эрхэмүүд, монголын залуусын сор болсон салбар салбарын шилдгүүд зочилох юм байна. Залуус та бүхэн энэ үеэр тэдэнтэй зургаа авахуулж, уулзах боломжтой юм байна шүү. Залуусаа хамтдаа цуг наадацгаая. Энэ жилийн хурдан удмын дааганы эзэн хэн байх бол... Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх Монгол Улсын аварга Д.Сумьяабазар 1994 онд начин цолны болзол хангаад хүртэж байсан бол одоогийн байдлаар 17 залуу начин энэ шагналын эзэн болоод юм. Энэ жил МЗХ-ныхон уламжлал ёсоор хурдан удмын даагаа зэхээд байгаа бөгөөд энэ нь Монголын нэгэн алдартай манлай уяачийн адуун сүргийн хурдан удмын даага ажээ. Тэгэхээр энэ жилийн хурдан удмын дааганы эзэн хэн байх бол... Монголын залуусын нэрийн өмнөөс хурдлах шандаст хүлэг Энэ жилийн Үндэсний баяр наадмаар анх удаа Монголын Залуучуудын Холбоо нэр дээрээ хурдан удмын азарга уралдуулж, шандас хүчийг нь сорихоор болжээ. Энэхүү хурдан ажнай нь манай нэгэн манлай уяачийн уяаны хар азарга бөгөөд яг хэний уяаных, хэн гэдэг манлай уяач уяж сойж байгааг МЗХ-ныхон сюрприз болгон нууцалж байгаа юм байна. Сонирхуулахад залуус маань энэхүү хар азаргаа “Жиргээ” хэмээн нэрийдхээр болсон байна. Тэгэхээр монголын залуус энэ наадмаар өөрийн дэмжих, сэтгэл догдлон хүлээх хурдан хүлэгтэй болж байгаа юм байна шүү.
Дэлгэрэнгүй “Залуусын наадах монгол гэр”

2012/07/03

Дугуйн аялалд хамрагдана уу

МОНГОЛ УЛСАД ДОТООДЫН АЯЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАЛУУСЫН ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫГ ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦУУЛАХ ЗОРИЛГООР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЭРҮҮЛ ЗАЛУУ ХҮН” СЭДЭВТ ЭКО ДУГУЙН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР
Оролцооны татвар 1 хүний 30,000 төгрөг Багуудыг 1-5 хуваана.
• 1дүгээр баг – Түвшинжаргал
• 2 дугаар баг – Цогтбаяр
• 3 дугаар баг – Ганболд
• 4 дүгээр баг – Бэлгүтэй
• 5 дугаар баг - Нарангэрэл

Ачаа авч явах.
• Истанагаар аялагч нарын хөнжил пүүгээ, майханг авч явах
• Истанагаар хоол хүнсний зүйлс авч явах
• Истанагаар дугуйны засварын багж тенхикийг авч явах
• Нэмэгдэж явах хүмүүс /Ю.Уугантөмөр, Г.Батжаргал, Б.Гэрэлмаа/


Дүрэм
1. Хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай явна.
2. Баг бүр уриа, нэртэй байна.
3. Цаг баримтална. 1-5 гэж дуудахад цугласан байна. Хоцорсон хүн шар карт авна. Шар карт авсан хүн оройн танилцах үдэшлэг дээр урлагийн тоглолт үзүүлэх

Хөтөлбөр
Эхний өдөр
1. Монгол Залуучуудын Холбооны төв байрнаас Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар орох /баг багаараа цувран гарах бөгөөд замдаа 2-3 зогсож амрах/
2. Буудлах газраа буун баг багаараа отог болон бууна. Өдрийн хоол
3. Мэлхий хад орох
4. Хөгжөөнт тэмцээн /Шаар хагалах/
5. Отоглох газраа очих
6. Хөлмбөмбөгийн тэмцээн
7. Хааны оройн зоог
8. Танилцах үдэшлэг
• Багууд бүгд мэндчилгээ бэлдэнэ. Бэлдэх мэндчилгээнд тавигдах шаардлага: Дуу- хөдөлгөөн- шүлэгтэй заавал байна. /
• Үлгэрийн үргэлжлэл / үлгэрийн төгсгөлөөс үлгэрийг дахин үргэлжлүүлэх ба өөрсдөө дүрд тоглоно.
• Шар карттай хүмүүсийн шийтгэл
9. Оройн унтлага
Сүүлийн өдөр

10. Өглөөний тооллого
11. Өглөөний гимнастик
12. Өглөөний цай чанах
13. Хүслийн хад руу хөдлөх
14. Өдрийн хоол
15. Уул булаалдах багын хөгжөөнт тэмцээн
16. МЗХ-рүү хөдлөх
17. Хаалтын ажиллагаа

Холбоо барих хүн. Цогтбаяр 99077723
Дэлгэрэнгүй “Дугуйн аялалд хамрагдана уу”

2012/06/21

МЗХ-ны шагналаар шагнаж урамшууллаа

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тэгвэл саруулаар сэтгэхийн тулд бие өөрөө эрүүл байх ёстой билээ. Иймээс ИНЕГ-ын ажилтан, албан хаагчдад зориулсан “Жаргалант” эмнэлэг, сэргээн засал сувиллын цогцолборыг байгуулж 2012.06.21- нд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга С.Батмөнх, даргын зөвлөлийн гишүүд, ЗТБХБ-ын Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв болон “Жаргалант” эмнэлэг, сэргээн засах сувиллын эмч, ажилчид, мөн ИНЕГ-ын ахмад үеийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж ИНЕГ-ын дарга С.Батмөнх хэлэхдээ “ИНЕГ-ийн харьяа Нисэхийн эмнэлэг, сэргээн засал, сувиллын цогцолборын Жаргалант сувилал нь Монгол улсын Иргэний нисэхийн салбарын хэмжээний 4000 орчим ажилтан албан хаагч, тэдний гэр бүлд мөн олон жил ажилласан ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хангамжийг зохицуулах үүднээс энэ сувиллын газрыг байгууллаа хэмээв”. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа тус цогцолборын ахлах тогооч Пүрэвдоржийн Дашдэмбэрэл, зөөгч Цэрэнпилийн Цэрэндулам, Уранчимэгийн Алтанчимэг нарыг "Тэргүүний залуу" алтан медалиар, Шархүүгийн Оюун-Эрдэнэ, Ядамсүрэнгийн Алтангэрэл нарыг "Хөдөлмөрийн алдар" алтан медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Жаргалант цогцолбор эмнэлэг, сэргээн засал, сувилал нь найман их эмч, найман эмнэлгийн дунд мэргэжилтэн ажилладаг, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нэг ээлжиндээ 68 зочин хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхий 16 гэр буудал, 120-140 хүн хүлээн авах боломжтойгоос гадна гэр ресторанаар үйлчилж зочдод караоке, биллъярд ширээний теннис, спорт талбайн төлбөрт үйлчилгээ үзүүлдэг ая тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ИНЕГ-ийн идэвх санаачилгатай залуу албан хаагчдыг Монголын залуучуудын холбооны тэргүүн алтан медалиар шагнаж урамшуулсан бол хүрэлцэн ирсэн олон жил ажилласан ахмадууддаа амралт сувиллын анхны амрагчид болгож үнэ төлбөргүй амрах эрхийн бичгийг олгосонд ахмадууд их баяртай байсан юм. “Жаргалант” цогцолборт хүрэлцэн ирсэн хүн бүхэн энэхүү амралт сувиллын талаар ам сайтай сэтгэл хангалуун харагдаж байлаа.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны шагналаар шагнаж урамшууллаа”

2012/05/25

Иргэний нисэхийн залуучуудын холбооноос 2012 оны 05-р сарын 24-нд I Loft диско клубт “Spring Sensation Party”-г амжилттай зохион байгууллаа. МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулсан цэнгүүнд ИНЕГ, НААХЗА, НХҮА, "Чингис хаан" ОУБ, ХНБАҮА, НМҮА, ГТҮА, ОХЛ, СДЦ, ШНЗА, Жаргалант цогцолборын залуус оролцож нэгэн үдшийг сайхан өнгөрөөлөө. Залуусын арга хэмжээнд ИНЕГ-ын даргын зөвлөл оролцож залуустаа баяр хүргэсэн ба мөн энэ үеэр урлагийн номер, азын сугалаа, хөгжөөнт тоглоом явуулж залуусын баярт урам нэмлээ. Монголын Залуучуудын Холбооноос ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж буй залуусыг "Тэргүүний залуу", "Хөдөлмөрийн алдар" медалиудаар шагнаж урамшуулсан ба цэнгүүний ерөнхий ивээн тэтгэгчээр ИНЕГ, дэмжигчээр МИАТ ХК, Изинис Эйрвэйз ХХК, Аэромонголиа ХХК, "Геосан" ХХК, "А-Жет лимитед" ХХК, Голомт банк зэрэг байгууллага хамт олон ивээн тэтгэсэн байна. Арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олондоо талархал илэрхийлье. Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “ ”

Мод тарих нэг насны буян

ИНЗХолбооны залуус КАЛ-аас санаачлан жил бүр зохион байгуулж буй мод тарих арга хэмжээнд оролцлоо.
Дэлгэрэнгүй “Мод тарих нэг насны буян”

2012/04/01

"Залуучуудын үнэн" шинэ өнгө төрх, шинэ агуулгатайгаар хэвлэгдэн гарлаа.

Залуус та бүхнийг цензургүй нийтлэлийн бодлоготой Монголын цорын ганц 7 хоногт тутмын хэвлэл "Залуучуудын үнэн" хамтран ажиллахыг урьж байна
Дэлгэрэнгүй “"Залуучуудын үнэн" шинэ өнгө төрх, шинэ агуулгатайгаар хэвлэгдэн гарлаа.”

2012/03/30

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал болж 2012 оны ажлын төлөвлөгөө, холбооны санхүү, МЗХ-ны үйл ажиллагаанд өгөх санал зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо”

2012/03/22

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярилцлага өглөө


Нэг сарын өмнө ажлаа хүлээж авсан Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгч А.Мөнхбат Зууны мэдээ сонины 2012 оны 03-р сарын 13-ны дугаарын Залуус нүүрний зочноор уригдан ярилцлага өглөө.
- Шинэ ерөнхийлөгч ажлаа аваад удаагүй байна. Залуучуудын Холбооны ажлыг хэрхэн дүгнэж байна?
Хэдийгээр баяр давхацсан өдрүүд өнгөрсөнч залуучуудын холбооны өдөр тутмын үйл ажллагаааг авч явдаг гүйцэтгэх хорооныхоо гол ажлуудтай танилцаж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх ажил хийж байна. “Залуу удирдагч сан”, “Полиси” төв, “Залуучуудын үнэн сонин”, “Залуу үе сэтгүүл”, “Залуу зохион бүтээгч” сэтгүүл гэх мэт олон байгууллагын үйл ажилллагаа саарсан байна.
Тиймээс орчин үеийн менежментийн шаарддлага, залуучуудын ууган байгууллагын хувьд ногддог үүрэг хариуцлагуудыг шингээсэн шинэ бүтцээр ажиллана. Ямар ч цензургүй, залуучуудын дуу хоолой болсон “Залуучуудын үнэн” сонинг дөрөвдүгээр сараас долоо хоног бүр тогтмол болго, залуучуудын өнгийг тодорхойлох “Залуу үе” сэтгүүлээ сард нэг удаа гаргана. Инженерийн сэтгэлгээтэй, баялаг бүтээх залуусыг олон болгох үүднээс МУИС, МҮОНТВ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгтэй хамтран “Залуу зохион бүтээгч” сэтгүүлээ гаргахаар төлөвлөсөн.
- Залуучуудын байгууллагын удирдлага солигдлоо, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх бол, юу хийж бүтээх бол гэсэн хүлээлт үүсээд байна. таны хувьд ямар онцлог чиглэлтэй ажиллах вэ?
Бид хуучин хамтарч ажиллаж байсан байгуллагуудтайгаа харилцаа холбоогоо сэргээж байна. 70 хувь нь залуучуудтай улсын хувьд төрөөс ямар бодлого баримталж, юуг анхаарах, хэрхэн зөв явуулах, залуучуудын дуу хоолойг яаж хүргэх зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцсон. Мөн УИХ-ын даргатай уулзаж төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, албан ёсоор өргөн барих боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан.
УИХ-д залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийг байгуулах асуудлыг ч хөндөж тавина. эрхзүйн чадамжтай байх тэр боломжийг бүрдүүлж өгөөч гэсэн санал тавьсан. Байнгын хороод, дэд хороод, Аудитын ерөнхий газар гэх мэт УИХ-ын бүтцийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулах талаар ч ярилцаж, УИХ-ын даргын дэргэд залуучуудын асуудал хариуцсан зөвлөх ажиллуулахаар тохиролцсон.
40 жил завсарласны дараа 1998 онд Монголын залуучуудын үндэсний чуулганыг Монголын залуучуудын байгууллага зохион байгуулж байсан. Тиймээс ирэх намар Монголын залуучуудын үндэсний чуулганыг хийе. Залуучууд аль нэг намын үзэл суртал, хот хөдөө, жендер ярилгүй бүгд цуглаж, эдийн засгийн шинэ бодлогын үед залуучууд ямар байр суурьтай байх талаар ярилцаж тодотгоё. Залуучуудын их эвлэрлийн, эв нэгдлийн чуулган болгох санааг ярьж байна.
- Төлөвлөсөн яриаг ажил хэрэг болгох нь чухал. Гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнд хүрэхэд хэр хугацаа шаардагдах бол?
Бид сар бүр аян зарлаж, тодорхой ажил хийж, үр дүнг нь үзэж байх болно. Гуравдугаар сарыг Монголын залуучуудын холбоо өөрийгөө сэргээх, идэвхжүүлэх сар болгож зарласан бол дөрөвдүгээр сарыг хамтын ажиллагааных болгоно. Манай байгууллагын 20 жилийн түүхтэй брэнд болсон ажлуудыг ч шинэ өнгө, хэлбэрт оруулж эхэлж байна. “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жилээс бүх төрлийн бүжгийнх болгож өргөжүүлэх гэж байна. П.Очирбат ерөнхийлөгч “Ийм тансаг шинэ жил үзээгүй” гэж хэлж байсан “Next stop” шинэ жилийг сэргээж, “Next stop” сан байгуулахаар боллоо.
Хамгийн гол нь Монголын залуучуудын холбоо маань жинхэнэ утгаараа залуучуудын байгууллага болох, хамгийн нээлттэй байгууллага болох гэсэн хоёр том зорилт тавин ажиллаж байна. Гадаадад, хөдөө хаягдсан, аль нэг нам гээд буланд шахагдсан Монголын залуусыг нэгтгэж, хамтран ажиллах болно. Бидний хийж байгаа бүх үйл ажиллагаа маш тодорхой, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг болно. Байгууллагынхаа болон хувийн цахим хаяг, хуудсуудаар өдөр бүрийн орлого, зарлагаа бичихээс эхлээд өөрсдөө нээлттэй байж, бусдын итгэлийг авч хамтарч ажиллахаар төлөвлөсөн.
-Өмнөх удирдлагын ажил байдлыг хэрхэн үнэлж байна. Сайн нь илүү байна уу, дутагдал нь олон байна уу?
Би 2004 онд Мэдээлэл технологийн газрыг Сайханбилэг даргатай хамт байгуулж, ажиллахад хов жив их ярьж байсан. Тэр үед бид нэг л зүйлийг зарчмаа болгож ажилласан. Бид залуу хүмүүс, шинээр юм хийж, үүсгэн байгуулах гэж ирсэн болохоос шүүгч хийх гэж ирээгүй гэдгээ маш тодорхой ойлгуулсан. Яг тэр зарчмаа өнөөдөр барьж явна. Хуучин руугаа өнгийж, хуучинтайгаа зууралдан, хуучнаа үгүйсгэх нь утгагүй. Бид залуу хүмүүс учир улстөржихгүй байх ёстой. Үүнийгээ ч Мэдээлэл харилцаа холбоо технолгийн салбарт ажиллаж байхдаа харуулсан. Бид нэг ч хүнийг улс төрийн асуудлаар ажлаас халж, ажилд авч үзээгүй, нэг ч залууд намын батлах өгч байгаагүй. Тиймээс бид Монголын шинэ үеийн төлөөлөл гэдгээ харуулж энэ зарчмаа барьж ажиллана.
-Яг одоо залуусын хамгийн их сонирхож, анхаарал хандуулж буй асуудал бол яах аргагүй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл. Залуучуудыг хамруулах боломжийг судалж үзэв үү?
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох тухай Засгийн газрын тогтоолыг бид анхааралтай ажиглаж байна. Монголд дөрвөн хүүхэдтэй, зургаан ам бүлтэй 28 мянган өрх байдаг юм билээ. Эдгээрээс орон сууцтай нь ч бий. Гэхдээ залуучуудыг хэд нь дөрвөн хүүхэдтэй байх билээ. Өмнө нь ямар нэг үл хөдлөх хөрөнгө дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд зээл олгохгүй. Энэ мэт нөхцөлүүдээр хасагдсаар 4-5 мянган өрхөд зориулсан зээл болж байгаа юм.
Залуусыг орон сууцжуулах тухай асуудлыг манай байгууллага анх гаргасан ч манай өмнөх удирдлагууд хэл аманд орж, буруудаж байсан. Гэхдээ бид залуучуудынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зөв арга замыг олох, гарц бий болгох тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана. Зээлд ямар хүмүүсийг хамруулах уу гэдгээ эдийн засгийн зөв утгатай нь уяад, хэрхэн хүнд сурталгүй зөв эзэнд нь хүргэх үү гэдгийг залуучуудын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй.
-Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гээд байгаа. Гэтэл залуучууд ямар цалин хөлстэй ажиллаж, ямар өртөгтэй амьдарч байгаа билээ гээд үзэхээр зээлд хамрагдах хэцүү байх шиг?
Бид энэ асуудалд илүү буйр суурьтай хандах үүднээс ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлж байна. Засгийн газарт маш тодорхой санал тавина. Залуучуудад маань тайван ажиллах, гэр бүлтэй болоод үр хүүхдээ өсгөхөд тохирох орчин л хэрэгтэй байгаа шүү дээ. Монгол залуу хүн ямар ч асуудалгүй зээлээр орон сууцтай болоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг болох нөхцөл бүрдтэл бид ажиллах болно.
-Залуу хүнд мэдлэг боловсрол чухал. Тиймээс ч гадагшаа явах сонирхол их байдаг. Харин харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг эх оронд нь авчрах тал дээр ямар ажил хийх вэ?
Ерөнхийлөгчийн санаачилсан “Олуулаа болцгооё, Монголдоо ирээч ээ” гэсэн уриалгыг дэмжиж байгаа. Гадаад улс орнуудад Залуучуудын холбооны салбар зөвлөлийг бид энэ ондоо багтааж байгуулна. Монгол руугаа залуучуудыг дуудах, урих ажлыг хийх болно. Монголд ирж байгаа залуучууд ямар ажлын байртай, амьдрах нөхцөл байгаа нь асуултын тэмдэгтэй хэвээрээ байгаа учраас өнөөдөр залуучууд маань ирэхгүй байна. Энэ асуултын тэмдгүүдэд бид хариулт зоох ёстой. Боловсролын тогтолцооны асуудал муу байна. Олон жил болж байгаа, олон улсын стандартыг хангаж чадахгүй сургуулиуд байна. Амьдрах орчин, боловсролын тогтолцоог сайжруулж чадвал монгол залуус эх орондоо ирнэ. Уул уурхай гэж шинэ салбар манайд бий болж байна. Энэ зах зээлд чадварлаг ажилчид хэрэгтэй байна. Үүнд залуус маань бэлдэх хэрэгтэй. Энэ тал дээр ч бид зөв бодлого барьж ажиллах болно.
Ярилцсан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Х.Монголхатан
Дэлгэрэнгүй “Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярилцлага өглөө”

2012/03/02

МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр А.Мөнхбат томилогдлоо

Хуучин ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаа өгөх болсон тул Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий зөвлөл, тэргүүлэгч гишүүдийн өргөтгөсөн хурлаар түүнийг томилсон байна.
Шинэ ажлаа хүлээн авч удаагүй байгаа МЗХ-ны холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 2012.03.02-ний өдөр нийслэл дэх салбар холбооны тэргүүлэгчдийг хүлээн авч уулзан цаашдын ажиллах чиглэл, бодлогын талаар санал бодлоо солилцлоо.
МЗХ нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр А.Мөнхбат томилогдлоо”

Цуврал лекцүүд тун удахгүй эхлэх гэж байна

Монголын Залуучуудын Холбоо 1998 оны 11-р сарын 20-23-ны хооронд “Хариу нэхээгүй тус” хэмээх сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж хүмүүсийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудаж байсан түүхтэй билээ.

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, олны танил хүмүүсийн амжилтын туршлагаас суралцуулах зорилгоор “Би монгол залуу хүн” “Аз жаргалтай гэр бүл” лекц 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

2012 оны лекцийн салхийг хагалж Гал Голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, зууны шилдэг улс төрч эмэгтэй Д.Мөнхөө “Гэр бүлийн хөгжил бэхжилт ба залуучууд” сэдэв лекцээ 03-р сарын 09-ны өдрийн 17.00 цагт Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд хүргэх байна. Лекц сонирхогч хүн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.
Дэлгэрэнгүй “Цуврал лекцүүд тун удахгүй эхлэх гэж байна”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game