2010/08/01

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо нь жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн ИНЗХ-оор уламжлан шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо (ЗЗХ) нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, мөн тэдгээр хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

ЗЗХ нь одоогоор хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус хорооны удирдамжид заасанчлан жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий хүүхэд, залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Таныг Монголын залуусын төлөөлөл, дуу хоолой болон бидэнтэй хамтран ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт найдаж байна.
Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

* Хүүхэд, залуучууд болон хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, гишүүн байх
* Хүүхэд залуусын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт мэдлэгтэй, энэ чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой
* ЗЗХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх
* Долоо хоногт дунджаар 3 цагийг ЗЗХ-ны ажилд зарцуулах боломжтой
* Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
* Шалгаруулалтын хугацаанд 15-24 настай байх
* Англи болон бусад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:

* ЗЗХ-ны гишүүнд нэр дэвшүүлж буй тухайн байгууллагын албан тодорхойлолт, өөрийн хүсэлтээ илэрхийлсэн захидал,
* Нэр дэвшигчийн анкет /Загварын дагуу/
* “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд миний оруулах хувь нэмэр” 500-1000 хүртэл үг бүхийэссег Англи хэлээр бичиж ирүүлэх
* Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болно/


Материал хүлээн авах хугацаа:
ЗЗХ-нд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 08 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд материалыг бүтээмжилсэн уутанд хийж хүлээн авах газрын нэрийг НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо гэж тодорхой бичнэ.Бүрэн гүйцэт материалыг НҮБ-ын харуулын байранд байрлах ЗЗХорооны нэр, лого бүхий хайрцаганд хийх эсвэл шуудангийн хаягаар хүргүүлнэ.


* НҮБ-ын ЗЗХ-ны зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон бөглөх анкетыг энд дарж цахим хэлбэрээр авна уу.
* Шалгаруулалтын материалыг дугтуйлан харилцах нэр, утас, хаягийг тодорхой бичиж, НҮБ-ын ЗЗХ-нд шуудангаар болон биечлэн хүргүүлнэ.
* Хүлээн авсан материал болон ярилцлагад үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
* Хорооны гишүүдийг сонгон шалгаруулахдаа хүйсийн тэнцвэртэй байдал, нийгмийн бүх төлөөлөл, тэдний ялгаатай байдлыгхамруулсан байхыг эрхэмлэнэ.
* Шалгаруулалтын тухай мэдээллийг www.yap.mn веб сайтаар болон утсаар мэдээлнэ.


Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо,
Г.Чагдаржавийн гудамж - 9, Орейнт плаза
Улаанбаатар -14210, Монгол улс
Утас: 323365-151, 88404117, 91992660
Факс: 976-11-353502, 976-11-327313
Э-шуудан: contact@yap.mn
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Веб хуудас: http://www.yap.mn


http://www.yap.mn/
Дэлгэрэнгүй “НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game