2013/03/21

Эмгэнэл

Ч.ЦЭДЭНДОРЖ/1959-2013/ Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч Чойжоогийн Цэдэндорж өвчний улмаас зуурдаар нас нөгчиж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ч.Цэдэндорж 1959 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Булган сумын дунд сургууль, 1977-1979 онд ЗХУ-ын/хуучнаар/ Кировоград хотын Нисэхийн дунд сургуулийг “нислэгийн удирдагч” мэргэжлээр, 1985-1990 онд Ленинград хотын Иргэний нисэхийн академийг “нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер” мэргэжлээр суралцаж төгссөн ба АНУ, Их Британи, Йордан улсад мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн, өндөр боловсролтой, орос, англи хэлтэй, манай тэргүүний сэхээтэн байлаа. Ч.Цэдэндорж нь 1979 онд Архангай аймгийн Нисэх онгоцны буудалд хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш ИАТУГ-т хөдөлгөөн-штурманы диспетчер, Дундговь аймгийн Агаарын тээврийн газрын дарга, Нислэгийн хөдөлгөөнийг удирдах үндэсний төвийн Хөдөлгөөний албаны дарга, дэд захирал, ерөнхий менежер, захирал, “МИАТ” ХК-д Олон улсын тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн, ИНЕГ-ын дэргэдэх Сургалтын төвд хичээлийн эрхлэгч, сургалт хариуцсан менежер, ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер гээд иргэний нисэхийн салбарт тасралтгүй 34 жил ажиллажээ. Тэрбээр нислэгийн хөдөлгөөний удирдлагын аюулгүй байдлыг хангуулах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын аргачлалыг шинэчлэх, дүрэм журам, зааврыг боловсруулах, шинэчлэх, шинэ залуу мэргэжилтэн, боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажилд өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Аэронавигацийн үйлчилгээний чиглэлд шинээр нэвтэрч байгаа шинэ технологи болох бодит ажиглалтын систем, нислэгийн багасгасан босоо зайчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байсан тэргүүний удирдах ажилтны нэг байлаа. Ч.Цэдэндоржийн иргэний нисэхийн байгууллагад олон жил, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь төр засаг өндрөөр үнэлж, МХЗЭ-ийн “Цэргийн алдар” медаль, Иргэний агаарын тээврийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Иргэний нисэхийн “Хүндэт тэмдэг”, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын холбооны 90 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан таны үнэтэй хувь нэмэр, шударга, нөхөрсөг занг тань салбарын хамт олон үүрд дурсах болно. Ум сайн амгалан болтугай. ИНЕГ-ын Захиргаа, хамт олон Нислэгийн удирдагчдын холбоо Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо Монголын нисэх спортын нийгэмлэг Иргэний нисэхийн залуучуудын холбоо “Буянт-Ухаа хөгжил” ТББ Нисэхийн мэргэшсэн ажилтнуудын холбоо ИНЕГ-ын Ахмадын хороо ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо Монголын аэронавигацийн инеженер, техникийн ажилтнуудын холбоо
Дэлгэрэнгүй “Эмгэнэл”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game