2010/02/18

Нисэхийн буурлууд минь ээ !. дууны тухай зохиогчийн сэтгэгдэл:

Уншигч та нартайгаа “zaluuca.blogspot.com” сайтаар холбогдох болсондоо туйлын баяртай байна. Юуны өмнө энэ сайхан сайтыг нээж нисэхийн мэргэжил нэгт авъяаслаг, өөдрөг сэтгэлтэй залуусынхаа бүтээлийг сурталчилж байгаа Нисэхийн Залуучуудын холбооны цоглог, бүтээлч хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

Ер нь тэнгэрт дүүлэн хөөрөх мөнгөн цагаан онгоцыг хараад ямарч хүний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй билээ. Харин энэ онгоц (Нисэх)-ийн гэсэн хаяг, тодотголтой бүх ажилчдын сэтгэлийн дэмээр хөөрч,бууж байдаг гэдгийг хүн болгон мэддэг билээ. Ингээд бодохоор энэ их үйлсийг анх бүтээсэн ахмадууд, тэднийхээ гавъяаг хэзээ ч мартахын аргагүй юм. Ийм л учираас тэднийгээ санан дурсаж үйл хэргийг нь үнэнчээр залгамжилж, хормын төдий ч саатан дуулж, санаж, аялж явбал тэд маань зүйдэлгүй хөх тэнгэрээс биднийгээ харж байгаа даа! гэж бодож явдах юмдаа …

Өнөөдөр бидний дэргэд байхгүй, алдраараа мөнхөрсөн байнга үгүйлэгдэж байдаг энэ сайхан Иргэний нисэхийн ирээдүйн хөгжлийн суурийг тавьж, бусдаас дутахааргүй аз жаргалтай элбэг дэлбэг сайхан амьдралыг бүтээлцсэн үе үеийн олон сайхан төрөл бүрийн мэргэжлийн (Нисэх)-ээ гэсэн нисэхийн төлөө зүрх сэтгэл нь булиглаж явсан суу алдарт ахмад буурлууддаа, залуу сайхан дүрээрээ биднийхээ дунд мөнхөрсөн одоо байхгүй найзууддаа, мөн ТХА_ны инженер техникчид биднийхээ ажил амьдралын минь багш байсан Монголын иргэний нисэхийн навигаци, радио холбооны анхдагч, гавъяат холбоочин И.Дамба гуайдаа зориулж ТХА_ны навигацийн инженер миний бие сэтгэлдээ буусан үг юугаа тэрлэж, нүдний өмнө жирэлзэх амьдрал юугаа сэтгэл зүрхнээсээ хөглөж энэхэн ( Дуун суврага)-ыг барьж байна.
(жич:Та нартаа одоогоор клип,дуу бичлэг хийж хүргэх хөрөнгө мөнгөний боломжгүйг минь уучлаарай! Цаашид сэтгэл санаа нийлж хамтран ажиллах хүмүүс байвал надтай доорхи хаягаар холбоо барина уу! Өөрийн бичсэн дуу, шүлэгнүүдээс хойшид энэ сайтаар толилуулж байх болноо! Харин баярын арга хэмжээн дээр өөрөө хөгжимдөж, дуулж сонирхуулж байнаа!... )миний хаяг:ИНЕГ ТХА-ны Навигацийн хэсгийн ээлжийн инженер: Дамдинбазарын Батцэнгэл
Tel:99799436,99010686,98016898,98217603
E-mail : Battsengel.D@MCAA.gov.mn
Yahoo : Tsengel_D2000
Анхаарал тавьсанд баяраллаа!
Нисэхийн буурлууд минь ээ! ...

Үг,ая :ТХА_ны Навигацийн хэсгийн инженер Д: Батцэнгэл


Үе үеийн нисэхийн гавъяатнууд минь ээ
Үлгэрлэн дууриах баатрууд минь ээ
Алтан үсгээр түүхэнд гэрэлтсэн
Алдраараа мөнхөрсөн буурлууд минь ээ
Залуу явсан сайхан дүрийг тань би
Зүрх сэтгэлдээ хадгалж л явна даа
Цусаараа зурсан тангарагтаа л үнэнч
Цуцашгүй чин зоригт шонхрууд минь ээ

Д:Дандаа та нарыгаа..н бодож,
Дээдэлж явдаг шүү бид нар чинь !
Дандаа л таниараан бахархаж,
Дуурсаж хамтдаа явдаг шүү...!

Ажил амьдралыг заасан үгсүүдэд тань
Амин ганцхан сургааль л байж дээ
Орчлон хорвоогийн уудмыг хэмжсэн
Огторгуйн их номлол байж дээ
Өнөөдөр байхгүй шонхрууд минь хүртэл
Өчигдөрхөн инээж л явсан санагдах юмдаа
Өр зүрхийг минь нэгэн бодол эзэмдэж
Үер буулгаж сэтгэл догдлуулах л юмдаа

Д:Дандаа та нарыгаа..н бодож,
Дээдэлж явдаг шүү бид нар чинь !
Дандаа таниараан бахархаж,
Дуурсаж хамтдаа явдаг шүү...!

Сэтгэлд минь үлдсэн тэрхэн дурсамж
Шүлэг болон цээжинд минь эвлэх л юм даа
Баярласан үгээ хэлье үү?... гэхлээр
Бадаг болон нүдэнд минь торох л юм даа
Ариухан сэтгэлээр дурсан санахад
Аяндаа л урсах уянга нь түрэх л юм даа
Зүүдэндээ биш амьдралаараа л нисэж
Зөвхөн түмнийхээ төлөө л явж дээ...




2009:01:11нд 18:45д бичив.
Дэлгэрэнгүй “Нисэхийн буурлууд минь ээ !. дууны тухай зохиогчийн сэтгэгдэл:”

Нисэх бидний хүслэн

Үг,ая: ИНЕГ ТХА_ны Навигацийн хэсгийн инженер: Д.Батцэнгэл

Аав ээжийг хүүтэй нь учруулж
Амраг хоёрыг амьдралтай нь золгуулхаар
Аян замын тэртээх өндөрт
Аялж л яваа мөнгөн хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

Найз нөхдийн үерхлийг бататган
Найрсаг олныхоо итгэлийг хүлээж
Нарлаг монгол орныхоо хөгжлөөр жигүүрлээд
Номин тэнгэрт дүүлэх хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

Улс тивийг цагаар товчлоод
Учрал бүхний жаргалын төлөө
Уяхан замбуу тивийн хадган замаар
Уянгат дуундаа мөнхөрсөн хүлэг ээ

Д: Чин бидний хүсэл
Чин зоригийн жигүүр
Амьдрал тэтгэх мэргэжил
Агаарт хөвөх тагтаа

г.Улаанбаатар 1988:08:10 нд бичив.
Дэлгэрэнгүй “Нисэх бидний хүслэн”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game