Сагсан бөмбөг сонирхогч аижлтан залуусыг “Эерэгээр амьдарцнаая” уриан дор нэгтгэдэг Спрайт супер лигийн тэмцээний аваргын төлөөх тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын төв ордны А танхимд явагдаж өндөрлөлөө. Сонирхогчдын сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2011 оны аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод баруун бүсээс ИНЕГ-ын С.Батмөнх эзэнтэй, Д.Одбаяр дасгалжуулагчтай “Буянт-Ухаа”баг, зүүн бүсийн аварга Хаан банкны багийн тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорилоо. Өнгөрсөн баасан аграгт хоёр багийн тоглолт тун ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байж цаг дуусах мөчид тоглолтын харьцаа 72:71 болсноор тоглолт өндөрлөсөн юм. Ингээд хоёр баг өнгөрөгч ням гарагт аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт хийсэн юм. Спрайт супер лигт нийт 24 баг өрсөлдсөнөөс “Буянт-Ухаа” баг өрсөлдөгчөө цуврал тоглолтод 2:1 харьцаатай буулган авч, Спрайт супер лигийн хошой аварга боллоо.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.