Спортын төв ордонд энэ сарын 4-нөөс үргэлжилсэн волейболын 2009 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр завсарлаад өнөөдөр үргэлжилнэ. 14.00 цагаас эхлэх тэмцээний тоглолтын салхийг "Аминбүрд", "Уурхайчин" багийн эмэгтэй багууд хагалах юм.
Дараагийн тоглолт нь эрэгтэйчүүдийн "Ноён", "Эрчим", гурав дахь тоглолт нь өнгөрсөн жилийн аварга Иргэнийн нисэхийн ерөнхий газрын "Буянт-Ухаа", мөн өнгөрсөн жил хоёрдугаар байрт шалгарсан "Харх" багуудын хооронд болно. Энэ өдрийн тоглолт багуудын байр эзлэхэд нөлөөлөх гол тоглолтууд юм.
Эхний тойргийн тэмцээнд ганц ч ялагдал хүлээгээгүй "Аминбүрд" баг хоёрдугаар тойрогтоо тааруухан тоглосон нь волейбол сонирхогчдыг гонсойлгосон хэдий ч тэдэнд ихээхэн найдлага тавьсаар байгаа аж.
Харин маргаашаас эхлэн өдөрт дөрвөн тоглолт явагдах бөгөөд "Эрчим"-"Аминбүрд", "Уурхайчин"- ТЭЦ- IV”-ийн эмэгтэй, "Уурхайчин"-"Харх", "Буянт-Ухаа"-"Ноён"-гийн эрэгтэй баг тамирчид өрсөлдөх юм.
2010/01/11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment