ТЭЦ-4 ТӨХК-ийн залуучуудын төлөөлөл болох 32 залуу 2015.11.11-ний өдөр МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, "Чингис хаан" ОУНБ-ын Авран туслах, гал унтраах албаны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр үндсэн үйл ажиллагаанаас гадна ХАБ, аюулгүй ажиллагааны тогтолцоо, дүрэм журмыг сонирхож, туршлага солилцлоо. Мөн тэд иргэний нисэхийн залуучуудын төлөөллийг ТЭЦ-4 компаний үйл ажиллагаатай танилцахыг урьлаа.
Дэлгэрэнгүй “ТЭЦ4-ийн залуучуудын төлөөлөл айлчиллаа”
2015/11/12
2015/11/09
Зарлал
Зам, тээврийн сайд М.Зоригт 2015.11.11-ний өдрийн 16.00 цагт иргэний нисэхийн салбарын залуучуудтай МИАТ ХК-ийн хурлын заланд чөлөөт ярилцлага уулзалт хийнэ.
Дэлгэрэнгүй “Зарлал”
Ангилал:
Зарлал
2015/10/21
Арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу
Агаарын хөлгийн үйлчлэгч нарын холбооноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд зөвхөн Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, мэргэжлийн холбоодууд, Зам, тээврийн яам, ИНЕГ, тэдгээрийн 45 нас хүртлэх залуу ажилчдын дунд зохион байгуулагдах гэж байна.
Дээрх арга хэмжээнд та бүхнийг идэвх санаачлагатай оролцохыг урьж байна.
Зорилго: Нисэхийн салбарын залуучуудыг хооронд нь танилцуулах, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах, Залуу шилдэг боловсон хүчнийг шалгаруулах, мэргэжлийн бахархалыг бий болгох.
Уриа үг: Тэнгэрлэг залуус бид хамтдаа
Хамрах хүрээ: ИНЕГ харьяа бүх салбар, компани, байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд
Хугацаа: 2015 оны 11 сарын 06-ний өдөр. 18.00 цагаас
Болох газар: CHICAGO CLUB
Жич: Танилцах арга хэмжээг ширээ,суудлын дугаарлалт болон аюулгүй байдлыг хангах үүднээс уридчилсан байдлаар ТАХ-г тараах саналтай байгаа.Тиймээс та бүхэн залуучуудаа олноор оролцуулаарай гэж хүсье.
Дэлгэрэнгүй “Арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу”
2015/10/15
Facebook-ээс
Зам тээврийн сайд М.Зоригт салбарын залуу мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар Зам, тээврийн салбар Буянт-Ухаа 2 хорооллоос 50 квот авахыг газар дээр нь шийдсэн болно.
Иргэний нисэхийн ерөнхий газар алба салбаруудад ажиллаж байгаа Төрийн орон сууцны корпорацийн шаардлагыг хангаж байгаа хүмүүс 99992060 утсаар яаралтай холбогдоно уу.
МИАТ болон бусад авиакомпаний ажилтанууд тус тусын үйлдвэрчний эвлэлийн хороодод хандана уу,
Дээрх уулзалтад оролцсон:
1. С.Батхуяг. ИНЗХ-ны тэргүүн, НХҮА-ны ахлах мэргэжилтэн
2. Б.Ганчулуун. ИНЗХ-ны тэргүүлэгч, СЗСЦ-ын эмч
3. О.Тэсээ. ИНЗХ-ны гишүүн, ОХЛ-ийн инженер
4. Эрдэнэбаатар. НМАХ-ны тэргүүн, НМҮА-ны хэсгийн дарга
5. н.Одхүү. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер
6. Ванданмагсар. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер
7. Булганцэрэн. ИНЕГ, НБУГ
8. Д.Одгэрэл. ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга
9. Бо.Мэндбаяр. ТХНҮА
10. Ё.Батнасан. МНУХ-ын тэргүүн, НХҮА-ны нислэгийн удирдагч
11. Жавхлан. ГТҮА-ны жолооч
12. МИАТ ХК-иас 5 орчим хүн
13. Энхзориг. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүн
14. Баярсайхан. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүлэгч, Аэромонголиа ХХК
15. ...
Дэлгэрэнгүй “Facebook-ээс”
Ангилал:
Зарлал
2015/10/14
Сайд салбарын залуустай уулзана
Зам тээврийн сайд М.Зоригт салбарын мэргэжлийн залуустай маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 14-нд 15 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд чөлөөт сэдвээр уулзаж ярилцах юм байна. Уулзалтад яамны салбар байгууллагууд болох ИНЕГ, МИАТ, УБТЗ, АТҮТ, Монголын төмөр замын залуус оролцоно. Тоо хязгааргүй.
Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцож сайдтай санал бодлоо солилцоно уу.
АТҮТ нь Энхтайвны гүүрний баруун талд буюу Зам тээврийн яамны урд байрладаг болно.
Дэлгэрэнгүй “Сайд салбарын залуустай уулзана”
Ангилал:
Зарлал
2015/08/23
ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУС НИСЭХИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөлөл Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын харьяа Нислэг, хөдөлгөөн, үйлчилгээний албаны Хүний нөөц, сургалтын хэсгийн ахлах мэргэжилтэн, ИНЕГ-ын Залуучуудын холбооны тэргүүн С.Батхуяг нисэхийн салбарын түүхэн хөгжил, бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Улмаар ИНЕГ-ын түүхийн музей, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны навигацийн урдирдлага, “Жаргалант” сэргээн засах сувилалын цогцолбор, "Чингис хаан" ОУНБ-ын АТГАУ-ны үйл ажиллагаатай танилцууллаа.
IMG_6147 Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөллийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Баяжуулах фабрик, Эмнэлэг сувиллын алба, судалгааны лаборатори, Эрчим хүчний цех, Инженер зураг төслийн төв гээд 10 гаруй салбар нэгжийн 15 залуус багтсан байв. Эрдэнэт үйлдвэр нь 6000-аад ажилтантай, сарын дундаж цалин нь 2,3 саяд хүрдэг байна. Нийт ажилтны 50 хувь нь залуучууд байдаг ажээ. Тус үйлдвэр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ жирэмсний амралттай эмэгтэйчүүдэд ажилдаа ортол нь сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байна.
Эрдэнэт үйлдвэр, ИНЕГ-ын Залуучуудын холбоод хамтын ажиллагаатай, харилцаа холбоотой байж байгууллагуудын үйл ажиллагаа, техник технологи, залуучуудын ажил, мэргэжлийн ур чадварын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох шугамаар байгууллагын шилдэг залуусын төлөөллийг харилцан хүлээн авч нөхөрсөг уулзалт, ярилцлага зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Дэлгэрэнгүй “ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУС НИСЭХИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА”
2015/04/15
Үндэсний залуучуудын зөвлөлд нэрээ дэвшүүлнэ үү
Монгол залуу хүн та "Үндэсний Залуучуудын Зөвлөл"-ийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ үү...
Залуучууд өөрийн амьдралыг авч явдаг шигээ нийгмээ жолоодоод хөгжүүлчих чадвартай гэдэгт та санал нийлэх үү? #МЗХ-оос нийгмийн бүх салбарын идэвхтэй залуусаа Үндэсний Залуучуудын Зөвлөлд урьж байна. Сум, дүүрэг бүрийн 339 монгол залуу нэг танхимд чуулж, өөрсдийнхөө өмнө, улсынхаа ирээдүйд тулгарсан бүхэнд бүтээлчээр, хамтын шийдвэр гаргах их үйлсийг бид эхлүүллээ, та нэгд. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Монгол залуу хүн бүр хөдлөхгүй харж, хүлцэж суух биш зоригтой ажиллах цаг иржээ
МОНГОЛ залуусын төлөөх #МЗХ-ны нийтлэг төлөөлөл #ҮЗЗ-д сонгогдож 339 гишүүний хамт ирээдүйг өөрийн гараар цогцлоохыг урья
http://www.myf.mn/n/icbo
Дэлгэрэнгүй “Үндэсний залуучуудын зөвлөлд нэрээ дэвшүүлнэ үү”
Ангилал:
Зарлал,
Үндэсний залуучуудын зөвлөл
2015/04/14
МЗХ-ны хурлын дэгийн тухай журамтай танилцана уу
Энэхүү журам МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын хуралдааныг (цаашид хуралдаан гэх) МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулахад оршино.
http://www.myf.mn/n/zhbo
Дэлгэрэнгүй “МЗХ-ны хурлын дэгийн тухай журамтай танилцана уу”
Ангилал:
V Их Хурал,
Хурлын дэгийн тухай журам
2015/04/13
МЗХ-ны Сонгуулийн журамтай танилцана уу
МЗХ-ны V их хурлаар батлагдсан Сонгуулийн журамтай дараах линкээр орж танилцана уу.
http://www.myf.mn/n/aybo
Дэлгэрэнгүй “МЗХ-ны Сонгуулийн журамтай танилцана уу”
Ангилал:
V Их Хурал,
Сонгуулийн журам
МЗХ-ны Татварын журамтай танилцана уу.
МЗХ-ны V их хурлаар батлагдсан Татварын журамтай дараах линкээр орж танилцана уу.
http://www.myf.mn/n/arbo
Энэхүү журмаар идэвхтэн гишүүн жилдээ 10.000 төгрөг, Чиглэлийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүн нь жилдээ 120.000 төгрөгийн татвар төлөхөөр тусгагдсан.
МЗХ-ны үндсэн дүрмээр хуучин тусгай салбар хороо гэсэн нэршлийг Чиглэлийн залуучуудын холбоо болгож өөрчилсөн. Үүнд: Иргэний нисэх, төмөр зам, Гок, ТЭЦ гэх мэт салбарууд орно.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны Татварын журамтай танилцана уу. ”
Ангилал:
V Их Хурал,
Татварын журам
Шинэ дүрэмтэй танилцана уу
МЗХ-ны V их хурлаар шинээр батлагдсан Үндсэн дүрэмтэй дараах линкээр орж танилцана уу.
http://www.myf.mn/n/zabo
Дэлгэрэнгүй “Шинэ дүрэмтэй танилцана уу”
Ангилал:
V Их Хурал,
МЗХ-ны Үндсэн дүрэм
2015/04/07
МЗХ-ны V их хурал дээр тавигдсан Үндсэн илтгэлтэй танилцана уу
МЗХ-ны V их хурал дээр тавигдсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын Үндсэн илтгэлтэй дараах линкээр орж танилцана уу.
http://www.myf.mn/n/1cbo
Дэлгэрэнгүй “МЗХ-ны V их хурал дээр тавигдсан Үндсэн илтгэлтэй танилцана уу”
Ангилал:
V Их Хурал
2015/03/30
МЗХ-ны 5 дугаар Их хуралд оролцов.
Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны V их хурал 2015.03.28-ны өдөр боллоо.
Хуралд ИНЗХ-г төлөөлж С.Батхуяг, А.Ууганбаяр нар оролцлоо.
12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүллээ.
Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн.
Энэхүү V Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс МЗХ-ны идэвхтэн сонгуультнууд болох 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо, Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын 250 орчим залуус оролцсон.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны 5 дугаар Их хуралд оролцов.”
Ангилал:
V Их Хурал,
Үйл явдал
2015/01/18
Талархал
Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын зөвлөмж гарсан байна. Ажилтнуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө тууштай явсан НМҮА-ны ҮЭХ-ны дарга Б.Ууганбаяр, ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга Д.Одгэрэл болон дэмжиж хамтран ажилласан бусад хүмүүст Иргэний нисэхийн залуучуудын холбооны өмнөөс талархал илэрхийлье. Зөвлөмжийг эндээс татаж үзнэ үү: https://www.facebook.com/download/1633015313587911/Arbitriin%20zuvlumj.pdf
Дэлгэрэнгүй “Талархал”
Нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахыг урьж байна.
ИНЕГ-ын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Цамхагийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байранд шаардлагатай нислэгийн удирдагчдыг бэлтгэх сургалтад хамрагдах "Нислэгийн удирдагч" мэргэжлээр суралцах суралцагчдыг сонгон шалгаруулж авна.
Элсэгчдэд тавигдах шаардлага: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн болон гадаад, дотоодын их дээд сургуулиудыг үнэлгээний голч дүн 2.7 ба түүнээс дээш дүнтэй төгссөн, эсвэл дээрх шаардлагыг хангасан их дээд сургуульд 1-3 дугаар курст "А" болон "B" (81-100) үнэлгээтэй суралцаж буй 20-25 насны суралцагчид байх.
Дээрх шаардлагыг хангасан элсэгч дараах материалиудыг бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар, үнэмлэхний хамт
3. Ерөнхий боловсролын гэрчилгээ
4. Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт
5. Суралцаж буй их дээд сургуулийн дүнгийн баталгаат хуулбар
6. Хэрэв дээд боловсрол эзэмшсэн бол дипломын баталгаат хуулбар
7. Цээж зураг - 4*6 хэмжээтэй, 4 ширхэг
8. Хорооны тодорхойлолт
9. Гурван үеийн намтар
10. Сургалтын төлбөрийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд эх хувийг авчрах/
11. Бүртгэлийн хураамж 50000 /тавин мянга/-н төгрөг.
12. Бүтгэлийн хураамжийг байгууллагын дансанд хийх бөгөөд төлбөр төлсөн баримтыг бүртгүүлэхдээ авч ирнэ үү.
Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газар
Банк: Худалдаа хөгжлийн банк
Данс: 499133504 (төгрөгийн)
Жич: Шалгалтанд тэнцээгүй тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй болно.
13. Иргэний нисэхийн ерөнхий газрын гадаадад суралцагч оюутны анкетийг бүрэн бөглөсөн байх /бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө/.
Материалыг 2015 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд өглөөний 09.00-16.00, 22-ны өдрийн 09.00-13.00 цаг хүртэл биеэр ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвийн 11 тоот өрөөнд авчирч өгнө үү!
http://www.mcaa.gov.mn/uploads/doc/juram.pdf
Дэлгэрэнгүй “Нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахыг урьж байна.”
МЗХ-ны Ерөнхий зөвлөлийн 11-р хурал боллоо
Монголын залуучуудын холбооны Ерөнхий зөвлөл өчигдөр хуралджээ. Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон залуучуудыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр залуучууд тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харилцан санал солилцсон байна.
Түүнчлэн МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаараа сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулсан байна. Өнгөрсөн оны ажил үйлсээрээ Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо тэргүүлсэн бол хоёрдугаарт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо шалгарчээ. Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо шалгарлаа. Дээрх шалгарсан аймаг, салбар холбоод бол 2014 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
Ерөнхий зөвлөлийн хурал өндөрлөхөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Монголын залуучуудын холбоо бол залуучуудын үндэсний төв байгууллага. Энэ байгууллагын залуус аливаа нам, эвсэл гэж хуваагдахгүйгээр өөрийнхөө болоод гэр бүл, улс эх орныхоо төлөө чин сэтгэл зүрхээ гарган ажиллах хэрэгтэй. 2015 онд залуу хүн бүтээж, хариуцлагатай, хошуучлагч, баян залуу болохын төлөө зүтгэх ёстой. Бидний өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна гэдгийг ойлгож, ухаарах цаг нь болсон. 2015 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг дотооддоо төдийгөө дэлхийн тавцанд гаргаж, ажиллах маш том үүргийг хүлээгээд байгаа. Тиймээс бид энэ онд залуучууд юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг үг, үйлдэл бүрээрээ харуулж, залуучуудын байр суурь, дуу хоолойг хүчтэй болгоно” хэмээн өгүүллээ.
news.mn
Дэлгэрэнгүй “МЗХ-ны Ерөнхий зөвлөлийн 11-р хурал боллоо”
2015/01/06
Саналаа ирүүлнэ үү
ИНЗХ болон ИНЕГ-ын хамтран ажиллах гэрээг шинэчлэн батлуулахаар ИНЕГ-т хүргүүлэх тул та бүхэн гэрээнд тусгах саналаа batkhuyag.s@mcaa.gov.mn, zolboo.b@mcaa.gov.mn, uyanga.b@mcaa.gov.mn хаягуудаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй “Саналаа ирүүлнэ үү”
Subscribe to:
Posts (Atom)