2015/01/18
МЗХ-ны Ерөнхий зөвлөлийн 11-р хурал боллоо
Монголын залуучуудын холбооны Ерөнхий зөвлөл өчигдөр хуралджээ. Ерөнхий зөвлөлийн хуралд оролцсон залуучуудыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр залуучууд тулгамдаж байгаа асуудал болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, харилцан санал солилцсон байна.
Түүнчлэн МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаараа сайн ажилласан шилдэг салбаруудаа тодруулсан байна. Өнгөрсөн оны ажил үйлсээрээ Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо тэргүүлсэн бол хоёрдугаарт Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо шалгарчээ. Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо шалгарлаа. Дээрх шалгарсан аймаг, салбар холбоод бол 2014 онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, залуучуудын дуу хоолойг төр засагт хүргэх, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
Ерөнхий зөвлөлийн хурал өндөрлөхөд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ “Монголын залуучуудын холбоо бол залуучуудын үндэсний төв байгууллага. Энэ байгууллагын залуус аливаа нам, эвсэл гэж хуваагдахгүйгээр өөрийнхөө болоод гэр бүл, улс эх орныхоо төлөө чин сэтгэл зүрхээ гарган ажиллах хэрэгтэй. 2015 онд залуу хүн бүтээж, хариуцлагатай, хошуучлагч, баян залуу болохын төлөө зүтгэх ёстой. Бидний өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна гэдгийг ойлгож, ухаарах цаг нь болсон. 2015 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг дотооддоо төдийгөө дэлхийн тавцанд гаргаж, ажиллах маш том үүргийг хүлээгээд байгаа. Тиймээс бид энэ онд залуучууд юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг үг, үйлдэл бүрээрээ харуулж, залуучуудын байр суурь, дуу хоолойг хүчтэй болгоно” хэмээн өгүүллээ.
news.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment