2014 он залуусын хүсэл мөрөөдөл биелсэн он жил байхын ерөөлийг өргөн дэвшүүлж Залуус та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Шинэ жилийн баярын мэнд хүргэе !”
2013/12/31
2013/12/10
ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа
Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид 2013.12.10-ны өдөр хуралдлаа. Хуралд С.Батхуяг, Б.Уянга, Д.Нямдаваа, Б.Наранмандах, Б.Золбоо, Б.Батгэрэл, Ж.Баттунгалаг, Э.Мөнхцэцэг нар оролцлоо.
Хурлаар Шинэ жилийн баярын шагнал, санхүүжилт, 2014 оны төлөвлөгөөнд тусгах санал, 90 жилийн ойд зориулсан ном, цэнгүүн зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Тэргүүлэгчид 2014 оны 1 дүгээр сард багтаан тайлангийн хурлаа хийж, зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэхээр товлов.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа”
2013/12/07
2013/11/21
Кибер спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
ИНЕГ-ын Залуучуудын холбоо “КИБЕР СПОРТ -2013” тэмцээнийгөнгөрсөн бямба гариг буюу 2013 оны 11-р дүгээр сарын 16-ны өдөрамжилттай зохион байгууллаа. Кибер спорт нь өнөөгийн технологийн зуунд маш эрчимтэй хөгжиж байгаа спортуудын нэг билээ. Тиймдээ ч албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондоо кибер спортын тэмцээнийг зохион байгуулж өрсөлддөг болсон билээ.
Манай байгууллагын хувьд энэхүү спортыг сонирхож бас тоглодог залуус маш олон байдаг нь энэхүү тэмцээнээс харагдлаа. Тус тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон бөгөөд ИНЕГ-ын алба салбарууд, агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл оролцож нэг өдрийн хамтдаа нөхөрлөж өнгрүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд нийт 11 баг, 80 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцсон болно. Тэмцээнд багууд дараах байруудыг эзэллээ:
DOTA-нтөрөлд
1-р байр: Агаарын хөдөлгөөний үйлчилгээний албаны “АХҮА-I” баг.
2-р байр: Техник хангалт үйлчилгээний албаны “ТХҮА” баг.
Counter Strike-н төрөлд
1-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны “AIS” баг.
2-р байр: Техник хангалт үйлчилгээний албаны “ТХҮА” баг.
FIFA14-төрөлд
1-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Х.Одхүү
2-р байр: Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Б.Одбаяр
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН НИЙТ БАГ ТАМИРЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЭД ЦААШДЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
2013 он
Дэлгэрэнгүй “Кибер спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа”
2013/11/11
Кибер спортын тэмцээнд та бүхнийг урьж байна.
Иргэний нисэхийн залуучуудын холбооноос 2013.11.16-ны өдөр зохион байгуулах Кибер спортын тэмцээнд та бүхнийг урьж байна.
DotA 5vs5 Тэмцээний удирдамж
Багийн бооцоо: 50,000₮
Тэмцээний ерөнхийд үрэм:
- Тоглолтуудыг Observer хийжхянана. Observer saveхийнэ.
- Альнэгтоглогч Disconnect болвол Save -ээсээоржүргэлжлүүлэнтоглоно.
- Нэгбагт 1 л удаа Save -ээсээтоглохболомжбайгааөөрөөрхэлбэлтухайнбаг 2 дахьудаагаа Disconnect болволтогоомыгтэрхэвээрньүргэлжлүүлнэ.
- Тэмцээнхасагдахжурмаарявагдана.
- Нэгбагттоглосонтоглогчөөрбагтсуухыгхориглоно.
- Багуудыгзоондхуваана.
- Тоглогчидөөрсдийнгар, хулгана, чихэвчтэйиржболно
Тэмцээнийтоглолтындүрэм:
- Map: DotA 6.78с
- Mode: -cm
- Ямарнэгэн item хорихгүй.
- Тахиагаар rune шалгаж, авхуулжболохгүй.
- Тахиагаар bottle авхуулжболнодахинзөөлгөжболохгүй.
- BackDoor,BackTowerзөвшөөрнө.
- Цэргээямарнэгэнскилашиглангацаахыгхориглоно.Зөвхөнбаатраархашихыгзөвшөөрнө.
Тэмцээнийшагнал:
- Шалгарсан 1,2,3-р байрууд шагналтай
- Цугларсанбооцооны 50%
- Өргөмжлөл
CS 1.6 5vs5Тэмцээний удирдамж
Багийн бооцоо: 50,000₮
Тэмцээнийерөнхийдүрэм:
- ТоглолтнэгМапдээрболно. Мап-ыг 2 талтохиролцон de_dust2, de_inferno, de_nukeсонгожталМап-аартоглоно.
- 15-ыгхувааж, байрсольжтоглоно.
- ТоглолтбүрийгSpectratorхийжхянана.
- Алдааашиглахыгхориглоно.
- Хасагдахжурмаартоглоно.
- Нэгбагттоглосонхүнөөрбагтсуужтоглохыгхориглоно.Зөрчсөнтохиолдолдэсрэгбагтялалтөгнө.
- Тоглогчидөөрсдийнгар, хулгана, чихэвчтэйиржболно
Тэмцээнийтоглолтынтохиргоо:
- Тоглогчөөрийнтохиргоогхийжболно.
- mp_freezetime 3
- mp_forcecamera 2
- mp_roundtime 2
- mp_fadetoblack 0
- mp_buytime 15
- mp_friendlyfire 1
- mp_autokick 0
Хориглохтохиргоо
- Cfgсуулгахгүй
- geveloper 1
- r_speeds 1
- +graphic
- gl_monolight
- Allies...... гэхмэт....
Тэмцээнийшагнал:
- Шалгарсан 1,2,3-р байр шагналтай
- Цугларсанбооцооны 50%
- Өргөмжлөл
Харилцахутас: 99954315,88115702
Тэмцээний бүртгэл: 2013 оны 11 сарын 15хүртэл
Дэлгэрэнгүй “Кибер спортын тэмцээнд та бүхнийг урьж байна. ”
2013/10/10
Мод арчлах өдөрлөгт урьж байна
2013.10.12-ны өдрийн 09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод арчлах өдөрлөг болно. Энэ өдөр ИНЕГ-ын 32 модыг усалж, тордох ажилд оролцох залуус 28-2062 утсанд холбогдоно уу.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Мод арчлах өдөрлөгт урьж байна”
2013/08/22
Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25-нд болно
ХАХНХЯ-аас санаачлан МЗХ хамтран зохион байгуулж буй” Монголын залуучуудын өдөр”-ийн “Үдшийн цэнгүүн”-ийг 8 сарын 25-ны 20 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү үдэшлэгт залуучуудын сонсох дуртай хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөн залуустай нэгэн үдшийгхамт өнгөрүүлэх юм байна. Тодруулбал дуучин МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Лхагвасүрэн, СТА A-Cool, Бичүү, Баярцэцэг, Дэлгэрмөрөн, Реппер Жи, Хар сарнайн Амраа болон Дижитал, Татар, Лемонс, Fire, Киви, Мотив, Anemone, Тара, “Victory” охидын хамтлаг, хамтлагууд оролцохоор болжээ. Залуучуудад зориулан хийж буй энэхүү үдэшлэг нь сүүлийн жилүүдэд хийгдэж байгаагүй томоохон арга хэмжээ гэдгээрээ өмнөх жилүүдээс онцлог ажээ.
Дэлгэрэнгүй “Залуучуудад зориулсан “Үдшийн цэнгүүн” 8 сарын 25-нд болно”
Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе
ХАХНХЯ-аас санаачлан Олон улсын болон Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжилд хамтдаа” өдөрлөгийг 8 сарын 25-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгт залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулахад оршиж байгаа ажээ.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй МЗХ уг өдрийг тохиолдуулан томоохон цуврал ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хариу нэхээгүй тус” сайн санааны аяны нээлтийг хийхээр болжээ. Энэхүү аян нь амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулах бөгөөд тэрхүү хайрцагт та хичээлийн хэрэгсэл болоод бусдад хэрэгцээт зүйлсийг авчирч сайн санааны аянд нэгдэх боломжтой.
Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд өнгөрсөн жил “Дусал цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байсан билээ.
Мөн тус холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” тус өдөрлөгийн үеэр “Цагийн ажил”, “Оюутныг давхар ажил хийх” ажилд бүртгэхээс гадна залуучуудаас орон сууцны судалгаа авах, МЗХ-ны дэргэд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын хороодод болон сайн дурын ажилд бүртгэх юм байна.
Дэлгэрэнгүй “Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе”
2013/08/21
Тойрон аяллын тэмдэглэл-2013
Иргэний нисэхийн ерөнхий газар болон ИН-ийн залуучуудын холбоо хамтран 2011 оны 8 дугаар сарын 02-ноос 9-ны өдрүүдэд зохион байгуулсан УБ-Булган-Хөвсгөл-Архангай-УБ-ын чиглэлийн тойрон аялал нь аяллын зорилгоо биелүүлэн амжилттай зохион байгуулагдлаа.
Б.Уянгаар ахлуулсан манай аяллын баг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 8-р сарын 02-ны өдөр тэнгэрийн өнгөт цэнхэр малгайгаар ижилсэн найз нөхөд, хамт олноороо үдүүлэн аяллын замдаа гарсан юм.
Улаанбаатараас бороо шивэрсэн өдрийн шороо тоосгүй, чийгтэй замаар байгалийн сайхныг сонирхон, хээрийн цай амтархан ууж явсаар 20 цаг орчимд Булган аймгийн төвөөс холгүй байрлах Анаг тур хэмээх амралтын газар очиж байрлав. Энэ амралтын газар нь Иргэний нисэхийнхэн бидэнд эртний танил болсон ээлтэй газар билээ. Тэнд бид бие биетэйгээ сайтар танилцан, алба салбар, ажил мэргэжлийн онцлогоо хүүрнэлдэн нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ.
8 дугаар сарын 03-ны өглөө аяллаа үргэлжилүүлэн хөдөлж Булган аймгийн нутагт байдаг Уран тогоо хэмээх эртний сөнөсөн галт уулын үлдэц болох, алсаас харахад жигтэйхэн сайхан зөв хэлбэртэй уулын бэлд буудаллав. Энэ өдөр Тээвэрчдийн баярын өдөр таарсан бөгөөд бидний дунд 5 жолооч явсан тул тэдний нэрэмжит өдөр болгохоор шийдэцгээсэн юм.
Жолооч нар маань бүгд авьяаслаг, бас хөгжилтэй залуус байсан тул тун хөгжилтэй аяллаа үргэлжлүүлж оройдоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хүрч, Баянбуурал хэмээх газар буудаллан аяны алжаалаа тайлав.
8-р сарын 04-ний өглөө Мөрөн сумаас Хатгал-Жанхайн зүг хөдөлж замдаа Хөвсгөл нутгийн нэгэн онцлог болох Цаатан иргэдийн зан үйлийг харуулсан цаа буга болон гар урлалын зүйлсийг сонирхон, 18 цагийн орчимд үндсэн кэмп болох Жанхай дахь *Далай чимэг* буудалд хүрэн байрлав. Энд хоёр хоног буудаллахдаа Хөвсгөл далайд моторт завиар зугаалан, өөрсдийн гарын хоолыг хийн, далайн усанд орцгоож, үдэш нь багуудын нэрэмжит хөгжөөнт тоглоомд бүгд оролцон, авьяаслаг залуусынхаа дуу хуурт хөгжилдэн сайхан амарцгаалаа.
Энэ өдрүүдэд цаг агаар нарлаг, тогтуун сайхан байв. 100 метрийн усан сэлэлтийн тэмцээнд ГҮА-ын жолооч Б.Цогтбаяр түрүүлж, хамгийн шилдэг хөгжөөнт тэмцээнээр Жаргалант цогцолборын багийн *Нэг хоёрын гурав аа* хөгжөөнт тоглоом, гар бөмбөгийн шилдэг багаар М.Болорчулуун ахлагчтай баг тодорч, хамгийн шилдэг авьяастанаар мөн Жаргалант цогцолборын А.Өнөрсайхан шалгарлаа.
8 дугаар сарын 6-ны өдөр Мөрөн нисэх буудал дээр очин, тэдний нөхөрсөг хамт олонтой уулзаж нисэх буудлын үйл ажиллагаатай танилцан дараа нь Мөрөн хотыг үзэж танилцав. Бидэнд тус буудлын инженер Б.Галбадрах замчилж, Хөвсгөл аймгийн музей, Хотгойдын ван Чингүүнжавын хөшөө, Хөвсгөл нутгаас төрсөн 3 их аварга болох Бээжин, Цэвээнравдан, Дамдин нарын хөшөө, нэрэмжит талбайг үзэж сонирхон дурсгалын зургаа авахуулцгаалаа. Мөн энэ өдөр Мөрөн нисэх буудлын хамт олонтой гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан нь тун өрсөлдөөнтэй бас хөгжилтэй байв. Бидний залуучуудаас *Хүчтэй, зоригтой Буянт-Ухаа* баг, Мөрөн нисэх буудлаас *Мөрөн* баг тус тус хүч, авхаалж самбаа сорин тэмцэлдэж 2:1-ийн харьцаагаар Мөрөн багийн залуус ялагч боллоо. Ингээд Мөрөн нисэх буудлын залуусаар үдүүлэн аяллаа үргэлжлүүлж Мөрөн хотоос урагш 30 орчим км зайтай байрлах уулын горхины чимээ сонсогдсон Баянбуурал хэмээх амралтанд хүрч байрлав.
8 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн зүг хөдөлж 400 орчим км зам туулсаар шөнөдөө Архангайн аймгийн нутагт байрлах Тэрхийн цагаан нуурын ойролцоох *Цагаан далай* гэр буудалд хүрч байрлав.
8-р сарын 8-ны өдөр Тэрхийн цагаан нуур, Хорго-ын тогоо, Ганц хүний агуй зэрэг тэр орчмын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газруудаар явж үзэж танилцлаа. Орой нь Чингис хаан нисэх буудлын багаас залуусын авхаалж самбаа, иргэний нисэхийн талаарх мэдлэгийг сорьсон АХА тэмцээнийг хөгжилтэй байдлаар зохион байгуулж, Жаргалант цогцолборын Пүрэвдулам түрүүлж, шагналын эзэн болов.
8 дугаар сарын 9-ний өглөө эртлэн Улаанбаатар хотын зүг хөдлөн энэ өдрийн 22 цагт нийслэл хот ирлээ.
Энэхүү 7 хоног үргэлжилсэн аялалд хамрагдснаар залуучууд амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна.
Дэлгэрэнгүй “Тойрон аяллын тэмдэглэл-2013”
2013/03/25
Дугуйн параданд оролцохыг урьж байна
Автомашингүй өдөр буюу 2013.03.31-ний өдөр зохион байгуулагдах хотын төвийн дугуйн параданд ИНЕГ-ыг төлөөлж оролцох сонирхолтой ИНЕГ, түүний харьяа байгууллагын залуус 28-2060, 9919-7375 дугаарын утсанд 2013.03.29-ний 12 цагаас өмнө бүртгүүлнэ үү. Оролцогч нь тухайн өдрийн хоол, хүнсээ өөрөө хариуцна. Унадаг дугуйтайгаа ирвэл бүр сайн. Оролцогчид нэг жигд хантааз өмсч жигдэрнэ.
Мөн энэ үеэр ИНЗХ-ны дэргэд дугуйн хамтлаг байгуулах талаар санал солилцоно.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Дугуйн параданд оролцохыг урьж байна”
Автомашингүй өдрөөр дугуйн парад болно
Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг Даргын захирамж гарчээ. “Автомашингүй өдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооныдэргэдэх “Залуу дугуйчин”клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газарболонМянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэхзорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ. Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бүртгэлийг 03-р сарын 20 – 30-ны өдрүүдэд МЗХ-ны төв байрны 210 тоотод авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99077723, 321814 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм байна.
Дэлгэрэнгүй “Автомашингүй өдрөөр дугуйн парад болно”
2013/03/21
Эмгэнэл
Ч.ЦЭДЭНДОРЖ/1959-2013/
Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч Чойжоогийн Цэдэндорж өвчний улмаас зуурдаар нас нөгчиж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ч.Цэдэндорж 1959 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Булган сумын дунд сургууль, 1977-1979 онд ЗХУ-ын/хуучнаар/ Кировоград хотын Нисэхийн дунд сургуулийг “нислэгийн удирдагч” мэргэжлээр, 1985-1990 онд Ленинград хотын Иргэний нисэхийн академийг “нислэгийн хөдөлгөөний удирдлагын инженер” мэргэжлээр суралцаж төгссөн ба АНУ, Их Британи, Йордан улсад мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн, өндөр боловсролтой, орос, англи хэлтэй, манай тэргүүний сэхээтэн байлаа.
Ч.Цэдэндорж нь 1979 онд Архангай аймгийн Нисэх онгоцны буудалд хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш ИАТУГ-т хөдөлгөөн-штурманы диспетчер, Дундговь аймгийн Агаарын тээврийн газрын дарга, Нислэгийн хөдөлгөөнийг удирдах үндэсний төвийн Хөдөлгөөний албаны дарга, дэд захирал, ерөнхий менежер, захирал, “МИАТ” ХК-д Олон улсын тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн, ИНЕГ-ын дэргэдэх Сургалтын төвд хичээлийн эрхлэгч, сургалт хариуцсан менежер, ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер гээд иргэний нисэхийн салбарт тасралтгүй 34 жил ажиллажээ.
Тэрбээр нислэгийн хөдөлгөөний удирдлагын аюулгүй байдлыг хангуулах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлагын аргачлалыг шинэчлэх, дүрэм журам, зааврыг боловсруулах, шинэчлэх, шинэ залуу мэргэжилтэн, боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажилд өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Аэронавигацийн үйлчилгээний чиглэлд шинээр нэвтэрч байгаа шинэ технологи болох бодит ажиглалтын систем, нислэгийн багасгасан босоо зайчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байсан тэргүүний удирдах ажилтны нэг байлаа.
Ч.Цэдэндоржийн иргэний нисэхийн байгууллагад олон жил, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь төр засаг өндрөөр үнэлж, МХЗЭ-ийн “Цэргийн алдар” медаль, Иргэний агаарын тээврийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Иргэний нисэхийн “Хүндэт тэмдэг”, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монголын Залуучуудын холбооны 90 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан таны үнэтэй хувь нэмэр, шударга, нөхөрсөг занг тань салбарын хамт олон үүрд дурсах болно.
Ум сайн амгалан болтугай.
ИНЕГ-ын Захиргаа, хамт олон
Нислэгийн удирдагчдын холбоо
Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо
Монголын нисэх спортын нийгэмлэг
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
“Буянт-Ухаа хөгжил” ТББ
Нисэхийн мэргэшсэн ажилтнуудын холбоо
ИНЕГ-ын Ахмадын хороо
ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо
Монголын аэронавигацийн инеженер, техникийн
ажилтнуудын холбоо
Дэлгэрэнгүй “Эмгэнэл”
Ангилал:
Эмгэнэл
2013/02/14
Залуус аа, шинэ санаа санаачилгаа ирүүлээрэй
Залуучуудын санал санаачилга яамдуудын 2013 оны үйл ажиллагаанд тусгагдах боломжтой болсон байна. Монголын Залуучуудын Холбоо 2013 оны ажлын төлөвлөгөөгөө гаргасантай холбогдуулан тус холбооны удирдлагууд яамдуудын сайд нартай уулзаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг яамдуудын үйл ажиллагаанд хэрхэн тусгаж, шийдвэрлэж болох талаар санал бодлоо солилцож байгаа.
Тэд одоогоор Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хууль зүйн яамны сайд нартай уулзаад байгаа бөгөөд хамтран ажиллаж, залуучуудын өмнө тулгамдаад буй цөөнгүй асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.
Цаашид яам агентлагуудын сайд дарга нартай уулзахаасаа өмнө МЗХ-ныхон аль яамтай хэрхэн хамтран ажиллах тухай, яамдуудын төлөвлөгөөнд залуучуудын шийдэх ёстой асуудлуудыг яаж тусгах талаар онлайн хэлбэрээр, өөрийн фэйсбүүк хаягуудаараа залуучуудаас санал авч байгаа юм байна. Тэгэхээр МЗХ-оор дамжуулан залуус өөрсдийн санал санаачилга, шинэ санаагаа хүргүүлж, хэрэгжүүлэх боломж нээлттэй болжээ.
Иймд Зам, тээврийн яаманд уламжлах санал хүсэлтээ Иргэний нисэхийн залуучуудын холбоонд su_bataa@yahoo.com хаяг болон 28-2025, 28-2074 утсаар ойрын хугацаанд ирүүлэхийг хүсье.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Залуус аа, шинэ санаа санаачилгаа ирүүлээрэй”
Subscribe to:
Posts (Atom)