2013/03/25
Автомашингүй өдрөөр дугуйн парад болно
Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг Даргын захирамж гарчээ. “Автомашингүй өдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооныдэргэдэх “Залуу дугуйчин”клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газарболонМянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэхзорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ. Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Бүртгэлийг 03-р сарын 20 – 30-ны өдрүүдэд МЗХ-ны төв байрны 210 тоотод авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99077723, 321814 дугаарын утсаар холбогдож авах боломжтой юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment