2013/08/22

Залуучуудын өдрөөр “Хариу нэхээгүй тус” аянд нэгдэцгээе

ХАХНХЯ-аас санаачлан Олон улсын болон Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжилд хамтдаа” өдөрлөгийг 8 сарын 25-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт залуучуудын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулахад оршиж байгаа ажээ. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж буй МЗХ уг өдрийг тохиолдуулан томоохон цуврал ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хариу нэхээгүй тус” сайн санааны аяны нээлтийг хийхээр болжээ. Энэхүү аян нь амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулах бөгөөд тэрхүү хайрцагт та хичээлийн хэрэгсэл болоод бусдад хэрэгцээт зүйлсийг авчирч сайн санааны аянд нэгдэх боломжтой. Жил бүр зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд өнгөрсөн жил “Дусал цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байсан билээ. Мөн тус холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” тус өдөрлөгийн үеэр “Цагийн ажил”, “Оюутныг давхар ажил хийх” ажилд бүртгэхээс гадна залуучуудаас орон сууцны судалгаа авах, МЗХ-ны дэргэд үйл ажиллагаа явуулдаг залуучуудын хороодод болон сайн дурын ажилд бүртгэх юм байна.

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game