Энэ цол медалийг Залуу үеийнхнийг халамжилж, сурган хүмүүжүүлэх, удирдан зохион байгуулах, манлайлах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа улс, олон нийт, соёл боловсрол, шинжлэх ухааны болон аж ахуй, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа 45-аас дээш насны хүмүүст олгоно.
Монгол улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан хүмүүсийг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын төв, орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан Монголын Залуучуудын Үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнана.
Бүрдүүлэх материалууд
1.Тухайн байгууллагын албан бичиг
2. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет
3.Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт /Ажил байдлын тодорхойлолтод байгууллагын дарга, захирал, эрхлэгч гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна. /
4. Хамт олны хурлын тэмдэглэл
5. Тухайн дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүлэгчийн дэмжсэн шийдвэр
6. Бүрдэл болсон материалыг ИНЗХ дээр хүлээн авч, шагналыг ажлын 7-10 хоногт шийдвэрлэнэ.
Монголын Залуучуудын Холбооны дээд шагналыг хүртэгсэд нь залуучуудын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, олон талт ажлын эн тэргүүн эгнээнд явах хошуучлагч байх төдийгүй залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болж, манлайлах чадвартай байх ёстой.
"МЗХ-ны шагнал"-ын журамаас
2011/10/20
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment