2011/10/20

“Тэргүүний залуу” алтан медаль

“Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, улс нийгэм, хүн ардынхаа сайн сайхны төлөө оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүнд нөлөө бүхий, залуучуудын байгууллагын ажилд идэвхи санаачлага гарган ажилладаг, дээд боловсролтой, үндсэн байгууллагадаа 5-аас доошгүй жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучуудад олгоно.

Монгол улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан хүмүүсийг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын төв, орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан Монголын Залуучуудын Үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнана.

Бүрдүүлэх материалууд

1.Тухайн байгууллагын албан бичиг
2. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет
3.Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт /Ажил байдлын тодорхойлолтод байгууллагын дарга, захирал, эрхлэгч гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна. /
4. Хамт олны хурлын тэмдэглэл
5. Тухайн дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүлэгчийн дэмжсэн шийдвэр
6. Бүрдэл болсон материалыг ИНЗХ дээр хүлээн авч, шагналыг ажлын 7-10 хоногт шийдвэрлэнэ.

Монголын Залуучуудын Холбооны дээд шагналыг хүртэгсэд нь залуучуудын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, олон талт ажлын эн тэргүүн эгнээнд явах хошуучлагч байх төдийгүй залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болж, манлайлах чадвартай байх ёстой.

"МЗХ-ны шагналын журам"-аас

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game