2009/08/18

Залуусаа ! Баг тамирчдаа дэмжицгээе !

Иргэний агаарын тээвэрчдийн өдөрт зориулсан хөлбөмбөгийн тэмцээнд жил бүр оролцох баг олон, өрсөлдөөн ихтэй байдгийг харвал тус салбарт хөлбөмбөгийн спортын хөгжөөн дэмжигчид болон сонирхогчид ихтэй байдаг.

Энэ ч үүднээс Монголын хөл бөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбооноос зохион явуулж буй "Tiger league"-д нисэхийн "Буянт-Ухаа" баг Монголын нисэхийн спорт нийгэмлэг, ИНЕГ-ын дэмжлэгтэйгээр оролцож байна.

Тэмцээний талаархи мэдээллийг http://www.mongolfootball.com/ вэбээс сонирхоно уу. Тэмцээн амралтын өдрүүдэд буюу 2009 оны 8-р сарын 15, 16, 22, 23, 29, 30, 9-р сарын 5, 6-ны өдрүүдэд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Багийн бүрэлдэхүүнийг харвал НХҮА, ТХА, "Чингис хаан" ОУБ-ын ажилтнуудаас бүрдсэн байна.

Баг тамирчиддаа нийт залуусынхаа өмнөөс амжилт хүсье !

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game