2009/08/18

ТХА-ны Холбооны хэсгийнхэн явган аялцгаалаа

2009-8-15-ны өдөр ИНЕГ-ын ТХА-ны Холбооны хэсгийн инженер техникийн ажилчид 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ИНЕГ-ын В-8 постноос гараагаа эхэлж Богд уулын станц, Жаргалантын ам, Цэцээ гүн хайрханаар дайран Манзуширын хийд гэсэн маршрутаар явган аяллыг амжилттай зохион байгуулжээ. Нийт 30 км газар аялсан бөгөөд аяллын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2600 метрийн өндөр Богд уулын ноён оргил Цэцээ гүн хайрхан байжээ. Тус хэсгийн хамт олон энэ жил аялсанаар хоёр дахь жилдээ явган аялж байгаа бөгөөд өнгөрсөн жил мөн Цэцээ гүн хайрхан луу 10 км алхсан бол энэ жил 20 км ээр илүү буюу нийт 30 км алхсан байна. Ирэх жил тус хэсгийхэн Асралт хайрхан руу авиралт хийхээр төлөвлөж байна.




No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game