2009/07/20
Тvvхэнд тэмдэглэгдсэн Халхын гол
Монголчууд бид удахгvй алдарт Халх голын 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Халхын гол гэхээр нэг л байлдаан болсон газар гэж ойлгох хvн олон.
Энэ газар нутаг ямар вэ? Юуны тєлєє энд олон хvний амь эрсдэх хэмжээний дайн болов гэдгийг нарийн ойлгуулах хэрэгтэй болж байна. Энэ дайны ялалтын ойг Орос улс асар их ач холбогдол єгч хамтран тэмдэглэх гэж байгааг бодож vзvvштэй. Эх орныхоо тєлєє газар нутгаа хамгаалан тэмцэж явсан буурал євгєдийнхєє гавьяаг эргэн дурсаж хvндэтгэхээс аргагvй билээ. Монгол орны зvvн хязгаар Халх гол гэж vзэсгэлэнт сайхан нутаг бий. Дэлхийн I дайн дуусч Оросын Алс Дорнодын нутаг дэвсгэрээс Японы бvлэглэлийг хєєн гаргасны дараа Японы гадаад, дотоод бодлого том дайнд бэлтгэхэд чиглэгдсэн гэдэг. Японы цэргийн нэрт тєлєєлєгч, генерал Танака 1932 онд бичсэн дурсамждаа "Хятадыг эзлэхийн тулд эхлээд бид Манжуур, Хятадын зvvн хойд зvгт орших гурван муж болон Монголыг буулган авах, хятадыг бvр мєсєн эзлэх ёстой" гэж бичжээ. 1931 онд япончууд тємєр зам дээр хорлон сvйтгэх vйл ажиллагаа явуулж, vvгээрээ дамжуулж Манжуурт халдан орж, манай орны хилээр vе vе єдєєн хатгах vйлдэл хийж эхэлсэн байдаг. 1935 оны нэгдvгээр сард япончууд манай орны нутаг дэвсгэрт цємрєн орж хэсэг газрыг эзэлжээ.
Москва дахь японы элчин сайд Отодод ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын газраас мэдэгдэл гардуулж, Алс дорнод болон Монголын хилийг байнга зєрчиж байгаа нь ЗХУ-ын Засгийн газрыг ноцтой тvгшээж байна гэж 1936 онд мэдэгджээ. Тэр vед "Хэрэв БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан тvvн рvv Япон улс довтолбол бид Монголд туслах болно" гэсэн И.В.Сталины мэдэгдэл дэлхий даяар цуурайтсан тvvхтэй. Манай засгийн газар 1936 оны нэгдvгээр сард хуралдаж, єєрийн нутаг дэвсгэрт цэрэг оруулах тухай хvсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихаар тогтжээ. Ингэснээр 1937 онд манай хил дээр хойд хєрш маань мотобуудлагын дивиз, танкийн болон гурван мото хуягт бригад, хэд хэдэн нэгтгэлvvдээс бvрдсэн тусгай корпусыг илгээсэн байдаг. Халхын голд нєхцєл байдал хурцадсаар 1938 оны долдугаар сард Хасан нуурын орчмын цэргийн мєргєлдєєн нь дайн болохын эх vvсвэр болсон гэдэг. Хоёр долоо хоног vргэлжилсэн энэ байлдааны явцад гурав дахин илvv хvчтэй япончууд Оросын хилээс шахан зайлуулагджээ. Vvн дээр дvн шинжилгээ хийсэн Японы армийн ерєнхий штаб Монгол руу довтлох шинэ хувилбарыг баталсан гэдэг. Япончууд 1939 оны наймдугаар сарын 24-нд довтлохоор зэхсэн байсныг нь манйхан тагнуулын мэдээгээр мэдэж авч, дєрєв хоногийн ємнє буюу 20-ны єглєє дайсны бvлэглэлийг тvрvvлж цохих тєлєвлєгєє боловсруулжээ. Наймдугаар сарын 20-ны vvрээр 144 сєнєєгч онгоцоор хамгаалуулсан 150 бємбєгдєгч онгоц тэнгэрт хєєрчээ. Єглєєний есєн цагт галын хvчийг дайсны гvн рvv чиглvvлсний дараа Орос, Монголын анги нэгтгэлvvд бvх фронтоор давшилтад оржээ.
Ингэж японы томоохон бvлэглэлийг богинохон хугацаанд бут цохисон нь Алс Дорнодод цэргийн vйл ажиллагаа єрнєх боломжийг таслан зогсоосон удаатай. Энэ дайн дэлхийн тvvхэнд бичигдэж асар их ач холбогдол єгдгєєрєє онцлогтой гэж цэргийн мэргэжилтнvvд тодорхойлсон байдаг. Тус дайн нь багахан газар, богинохон хугацаанд асар их техник, хvн хvч хоёр талаас хуримтлуулан оролцсон нь онцлогтой. Тус дайн нь эхэлсэн шигээ гэнэт vдээс хойш нь зогссон гэдэг. Vvнийг нь Москвагаас зохицуулж байжээ. Энэ дайнд Орос Монголын олон сайхан эрэлхэг хєвгvvд амиа алдсан. Халхын голд Оросын алдарт сэтгvvлч Ортенберг, зохиолч Симонов нар фронтын сонин гаргаж явсан. Зохиолч Симонов зохиол бvрдээ Халх голын тухай оруулсан нь ихээхэн онцлогтой. Мєн Халх голын дайныг Г.К.Жуков командалж цэргийн том жанжин болохоо харуулсан тvvхтэй. Тус дайнд Орос улс зэвсэг техникийнхээ хvч чадлыг туршиж харуулсан ч гэж ярьдаг. Жуков дурьдатгалдаа "Энэ дайнд япончуудтай дайтахаас илvv халх голын шумуултай байлдах нь ихээхэн хvнд байлаа" гэж бичсэн нь бий. 1939 он манай улсын дотоод нєхцєл байдал ээдрээтэй нєгєєх айхтар хэлмэгдvvлэлт буюу бариа тавианы жилvvдийн vргэлжлэл явагдаж байсан vе. Олон сайхан авьяаслаг дарга нар цэргийн хуарангаас баривчлагдаж, зарим нь цэргийн хээрийн шvvхээр цаазлуулж, нэг хэсэг нь японы тагнуул гэгдэн яасан нь тодорхойгvй сураггvй болсон удаатай. Зарим нь эх орныхоо тєлєє баатарлагаар тэмцэж, халуун амиа алдан алдаршиж чадалгvй дарагдсаар єнєєдрийг хvрсэн жишээ олон бий.
1941 онд Аугаа их орны дайн эхэлж миллитарист Япон Монгол руу довтлох занал нэмэгдсэн явдалд Орос улс анхаарлаа хандуулж Зєвлєлтийн зааварлагчид болох зєвлєхvvдийнхээ тоог нэмэгдvvлсэн удаатай. Монголын ардын армид 930 зєвлєх ажиллаж байсан гэх тоо бий. Єнєєдрийн энхийн цагт дайн, дайсан гэх ойлголт арилж зєвхєн тvvхээсээ суралцах цаг ирэв. Тэртээх 70 жилийн ємнєх vйл явдлыг эргэн санах буурлууд цєєрчээ. Их орон гэдэг ямар их vнэтэй вэ гэдгийг ирээдvй хойч vедээ ухамсарлуулах хэрэгтэй болжээ. Эх орныхоо дорнод хязгаар Халх голыг бид тєдийлєн сайн мэддэггvй. Тэнд байгалийн сайхан, vржил шимт хар шороон хєрс гээд дутуу юмгvй. Vvнд нь харийнхан шунаж явсан нь тодорхой. Харин єнєєдєр манайхан нийслэлдээ бєєгнєрєєд ажиллаж амьдарч болох сайхан нутаг усаа тоож vзэхгvй байгаа нь дэндvv харамсмаар. Єнєєдєр танкийн мєр туучаад єнгєрсєн Халх голд тракторын мєр гаргаж болохгvй гэх газар алга. Халхын голын дайны тvvхийн талбар болгоод зогсохгvй эх орны бvтээн байгуулалтын талбар болгох цаг болжээ.
Н.Лхагвасvрэн
Мэдээллийн эх сурвалж: www.olloo.mn
Ангилал:
Таны мэдлэгт
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment