2017/05/08

ИНЗХ-ны тэргүүнээр Э.Энхзориг сонгогдлоо

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал 2017.05.08-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд боллоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд: ИНЗХ-ны тэргүүн С.Батхуягийн сонгуульт хугацаанд хийсэн ажлын тайлан, зохион байгуулалтын асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ИНЕГ-ын удирдлагатай уулзалт хийх асуудлууд багтжээ. ИНЗХ-ны тэргүүн С.Батхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тул тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Э.Энхзоригийг 100 хувийн саналаар ИНЗХ-ны шинэ тэргүүнээр сонгосон байна. Мөн ИНЗХ-ноос цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар саналаа нэгтгэж, төлөвлөгөөнд тусгах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн АТК-иудаас төлөөлөл оролцуулж эгнээгээ өргөтгөх, холбооны дүрмийг шинэчлэхээр шийдвэрлэн, тэргүүлэгчдийн дараагийн хурлын товыг тогтлоо. Тэргүүлэгчдийн хуралд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож, залуучуудын төлөөлөлтэй хамтын ажиллагааны саналаа солилцов. Тэрбээр хэлэхдээ, ИНЕГ бол агентлагуудын дотроо эхний 3-т ордог том агентлаг, ажиллагсдын тоо их, үүн дотроо залуучуудын эзлэх хувь түлхүү байдаг. Бусдаас онцлогтой нарийн мэргэжлийн байгууллага юм. ЦЕГ, МХЕГ шиг хагас цэрэгжилтийн байгууллага. Энэ холбоо нь улс төржилгүй, залуусын дуу хоолойг нийгэмд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй, улс төрд гар хөл болж болохгүй, залуусын эрх ашигт нэгдэх нь зөв. Монголын залуучуудын хөгжилд гоц гойд нөлөө үзүүлж, манлайлж ажиллах хэрэгтэй. Шинээр сонгогдсон тэргүүн, тэргүүлэгчдэд амжилт хүсье. Хуучин ажиллаж ирсэн хүмүүст баяр хүргэе. ИНЗХ-ны өмнөх тэргүүн С.Батхуяг ажлаа сайн хийсэн, холбооны ажил өдий зэрэгтэй яваа. Холбоо нь цалин нэмэх, шоу хийх гэх мэт өрөөсгөл асуудлууд битгий хийгээрэй. Заавал мөнгө төгрөг харж болохгүй, бүх зүйл дээр мөнгө хэрэгтэй гэж харж болохгүй, Энэ салбарт ажиллаж байгаа бол ажлыг багаас нь ажиллаж хийж үзэх хэрэгтэй... Та бүхнийг бүх талаар дэмжин ажиллах болно. Нийгэмдээ тэргүүлэгч байгаарай. Ачаа үүрч чаддаг, дуу хоолойгоо хүргэж чаддаг байгаарай" гэж захилаа. Мөн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээний төслөө сайтар бэлдэж, хамтран ажиллах саналаа оруулж ирэхэд дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game