2014/07/01

СЗСЦ-ыг худалдах нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө

ИНЕГ-ын харьяа Сэргээн засал, сувиллын цогцолбор/СЗСЦ/-ыг нээлттэй худалдаанд оруулах нь иргэний нисэхийн салбарын ажлын онцлогийг харгалзаагүй, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр болсон гэж иргэний нисэхийн салбарынхан үзэж, Засгийн газарт хүсэлт хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газрын “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай” 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолын хавсралт “Цогцолбороор нь худалдах амралт, сувиллын газрын жагсаалт”-ад СЗСЦ-ыг хамруулсан юм. Харин Иргэний нисэхийн залуучуудын холбоо, ИНЕГ-ын Ахмадын хороо, “МИАТ” ХК-ийн Ахмадын хороо, Монголын нислэгийн удирдагчдын холбоо, Монголын Аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбоо, Нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо, Монголын Нисгэгчдийн холбоо зэрэг байгууллагууд энэхүү жагсаалтаас СЗСЦ-ыг хасуулах хүсэлтийг салбарын хамт олноо төлөөлөн Засгийн газарт хүргүүлсэн байна. ИНЕГ-ын СЗСЦ нь олон улсын болон орон нутгийн нислэг саатсан үед нислэгийн экипаж болон зорчигчдыг амраах, ажлын хэвийн бус нөхцөлд олон цагаар ажилладаг ажилтнуудыг амрааж, сувилах зорилгоор төр засгийн бодлого шийдвэр, ажлын онцлог шаардлагаар байгуулагдсан, ашгийн төлөө бус байгууллага юм. Харин энэхүү цогцолборыг хувьчилснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн заалтууд, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжүүд хэрэгжих боломжгүй болж байгаагийн зэрэгцээ иргэний нисэхийн салбарын 4000 орчим ажилтнууд, 1000 гаруй өндөр настны эрүүл мэнд, сувиллын асуудлыг шийдвэрлэж ирсэн тогтолцоо гэнэт нуран унах аюул үүсээд байгааг тэд онцолжээ. Түүнчлэн Иргэний нисэхийн багц дүрэмд “Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ” дүрмийн дагуу Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нар нь “Эрүүл мэндийн гэрчилгээ”-г жил бүр эрүүл мэндийн үзлэг шалгалтад орж авах ба эрүүл мэндийн стандартад нийцээгүй нисгэгч, нислэгийн удирдагч нарыг эмчлэх, сувилах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй СЗСЦ-ыг хувийн хэвшилд шилжүүлснээр нисгэгч, нислэгийн удирдагч нь эмчилгээ, сувилгаа хийлгээгүйн улмаас гэрчилгээжих боломжгүй болох, цаашилбал нислэгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно гэдгийг энэхүү хүсэлтэд онцлон дурдаад ИНЕГ-ын СЗСЦ-ыг худалдах жагсаалтаас хасч, иргэний нисэхийн салбарын нийт ажиллагсадын нийтлэг эрх ашгийг хамгаалан оновчтой зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game