2014/08/12

ШИНЭ НИСЭХИЙГ ЗАЛУУЧУУД БАРЬЖ БАЙНА

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудыг гар бие оролцуулах ажил эрчимтэй өрнөж байна. Төв аймгийн Хөшигийн хөндийн баригдаж байгаа шинэ олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Цогц шийдэл” ХХК-д ажиллаж буй залуучууд ажиллах урам зоригоор дүүрэн байгаа аж. Тэд ажлын гараагаа их бүтээн байгуулалтаар эхэлж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, урамшиж, хамтдаа бүтээж чадаж байгаадаа баяртай байгаа ба өглөө ажилдаа гарахын өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг мэргэжлийн хүнээс авч ажлаа эхэлдэг байна.
Дэлгэрэнгүй “ШИНЭ НИСЭХИЙГ ЗАЛУУЧУУД БАРЬЖ БАЙНА”

2014/07/01

Монголын Залуучуудын Холбоо медалийн журмаа шинэчлэлээ

Монголын Залуучуудын Холбоо медалийн журмаа шинэчлэлээ Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан ахмадууд, хамт олон, сурлага хүмүүжлээрээ тэргүүлсэн хүүхэд, залуучуудыг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын байгууллагын болон орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан нэр бүхий шагналуудаараа урамшуулан шагнадаг билээ. 7-р сарын 1-ээс эхлэн МЗХ шагналын журмандаа өөрчлөлт оруулж байна. Шагналд тодорхойлогдсон тухайн залуу хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, нэр хүндтэй, шинийг санаачлагч бүтээгч байх бөгөөд шинэчлэгдсэн журмын дагуу МЗХ-оос шагнах шийдвэр гарсны дараа тухайн байгууллагаас үндсэн цалинтай тэнцэхүйц болон дүйцэхүйц шагнал урамшуулал/мөнгөн/олгохёстой болж байгаа юм байна. Мөн шагналын материалыг хүлээж авснаас хойш хурдан хугацаанд шийдвэрлэж өгөх үүднээс онлайн бүртгэлийн системийг нэвтрүүлж эхлэхээр болсон байна. Энэ нь цаг хугацааг хэмнэхээс гадна, олон нийтэд тухайн хүн ямар амжилт гаргаснаараа шагнуулж байгааг нээлттэй ил тод болгож байгаа юм. Үүнийг дагаад шагналын нэр хүнд өсөх мөн шагнагдагсдаа алдаршуулах, олон нийтэд сурталчилах боломжтой болж байгаа юм байна. http://www.myf.mn/myf/view/mongolin-zaluuchuudin-holboo-medaliin-zhurmaa-shinechlelee#.U7NoM2PXQ8x
Дэлгэрэнгүй “Монголын Залуучуудын Холбоо медалийн журмаа шинэчлэлээ”

СЗСЦ-ыг худалдах нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө

ИНЕГ-ын харьяа Сэргээн засал, сувиллын цогцолбор/СЗСЦ/-ыг нээлттэй худалдаанд оруулах нь иргэний нисэхийн салбарын ажлын онцлогийг харгалзаагүй, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр болсон гэж иргэний нисэхийн салбарынхан үзэж, Засгийн газарт хүсэлт хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газрын “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай” 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолын хавсралт “Цогцолбороор нь худалдах амралт, сувиллын газрын жагсаалт”-ад СЗСЦ-ыг хамруулсан юм. Харин Иргэний нисэхийн залуучуудын холбоо, ИНЕГ-ын Ахмадын хороо, “МИАТ” ХК-ийн Ахмадын хороо, Монголын нислэгийн удирдагчдын холбоо, Монголын Аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбоо, Нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбоо, Монголын Нисгэгчдийн холбоо зэрэг байгууллагууд энэхүү жагсаалтаас СЗСЦ-ыг хасуулах хүсэлтийг салбарын хамт олноо төлөөлөн Засгийн газарт хүргүүлсэн байна. ИНЕГ-ын СЗСЦ нь олон улсын болон орон нутгийн нислэг саатсан үед нислэгийн экипаж болон зорчигчдыг амраах, ажлын хэвийн бус нөхцөлд олон цагаар ажилладаг ажилтнуудыг амрааж, сувилах зорилгоор төр засгийн бодлого шийдвэр, ажлын онцлог шаардлагаар байгуулагдсан, ашгийн төлөө бус байгууллага юм. Харин энэхүү цогцолборыг хувьчилснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн заалтууд, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжүүд хэрэгжих боломжгүй болж байгаагийн зэрэгцээ иргэний нисэхийн салбарын 4000 орчим ажилтнууд, 1000 гаруй өндөр настны эрүүл мэнд, сувиллын асуудлыг шийдвэрлэж ирсэн тогтолцоо гэнэт нуран унах аюул үүсээд байгааг тэд онцолжээ. Түүнчлэн Иргэний нисэхийн багц дүрэмд “Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ” дүрмийн дагуу Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч нар нь “Эрүүл мэндийн гэрчилгээ”-г жил бүр эрүүл мэндийн үзлэг шалгалтад орж авах ба эрүүл мэндийн стандартад нийцээгүй нисгэгч, нислэгийн удирдагч нарыг эмчлэх, сувилах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй СЗСЦ-ыг хувийн хэвшилд шилжүүлснээр нисгэгч, нислэгийн удирдагч нь эмчилгээ, сувилгаа хийлгээгүйн улмаас гэрчилгээжих боломжгүй болох, цаашилбал нислэгийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно гэдгийг энэхүү хүсэлтэд онцлон дурдаад ИНЕГ-ын СЗСЦ-ыг худалдах жагсаалтаас хасч, иргэний нисэхийн салбарын нийт ажиллагсадын нийтлэг эрх ашгийг хамгаалан оновчтой зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Дэлгэрэнгүй “СЗСЦ-ыг худалдах нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө”

2014/05/26

Уриалга

НМҮАлбаны ажилтан С.Баасанбямба нь 1994 оноос эхлэн Иргэний нисэхийн удирдах газар манаач, 1997-1999 он хүртэл Нисэх буудалд нислэгийн удирдагчийн туслах, 1999-2000 он хүртэл Нөхөн хангалтын нислэгийн удирдагч, Ховд аймгийн Булган суман дахь Нислэгийн удирдагч, 2000-2010 он хүртэл NOTAM-ын мэдээлэл зохицуулалтын ажилтан, Ээлжийн ахлагч, 2010 оноос одоог хүртэл Чанарын мэргэжилтэн зэрэг ажил үүргийг гүйцэтгэн, Иргэний нисэхийн салбарт 20-иод жил ажиллаж байгаа манай тэргүүний ажилтны нэг билээ. С.Баасанбямба нь өвчтэй ээжийн хамт ам бүл хоёулаа амьдардаг бөгөөд 2000 оноос толгойн өвчин эхлэн "Тархины хавдар" гэсэн оноштойгоор удаа дараа химийн эмчилгээ хийлгэж байсан. Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгээс цаашид Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй гэж дүгнэлт гарсан тул 2014 оны 02 дугаар сард Тайландын Вант Улсад нарийн шинжилгээ хийлгэн "Хэсэгчилсэн тархины үхжилт" гэсэн онош тогтоосон бөгөөд яаралтай хагалгаа хийлгэвэл эмчлэх боломжтой гэсэн тул хагалгааны хуваариа тогтоолгоод хагалгаа болон эмчилгээний зардалгүйн улмаас буцаж ирсэн. 2014 оны 06 дугаар сард хагалгаанд орохгүй бол өвчин нь улам хүндэрч эмчилгээ хийлгэх боломжгүй болно. Түүний хагалгаа болон эмчилгээний зардалд 33.000 ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд С.Баасанбямба гэр бүлийнхэн нь өөрсдийн машин тэрэг, эд зүйлээ зарж зардлын гуравны нэгийг одоогийн байдлаар олоод байна. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олон С.Баасанбямбад нэг өдрийн цалингаа хандивласан. Иймээс Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олны зүгээс мэргэжил нэгт та бүхэн С.Баасанбямбад амьдрал хайрлах ариун үйлсэд нэгдэн сайн санааны хандив өргөнө гэдэгт найдаж байна. Сайн санааны хандивыг нэгтгэн тус албаны үйлдвэрчний эвлэлийн хороонд хандана уу. Холбоо барих утас: 283127; 283126 Сайн үйлс дэлгэрэх болтугай. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олон.
Дэлгэрэнгүй “Уриалга”

2014/03/05

“Бүтээн байгуулагч залуус” спортоор өрсөлдөв

Монголын залуучуудын холбооноос Авто замчдын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан “Бүтээн байгуулагч залуус” спортын дөрвөн төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. ИНЕГ-ын залуусаа төлөөлөн оролцсон Техник хангалт үйлчилгээний албаны инженер Т.Оюунтуул тус тэмцээний ширээний теннисний төрөлд хүрэл медаль хүртсэн бол есөн байгууллагын 135 тамирчин өрсөлдсөн сагсанбөмбөгийн тэмцээнд манай байгууллагын эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртсэн байна.
Дэлгэрэнгүй ““Бүтээн байгуулагч залуус” спортоор өрсөлдөв”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game