2012/07/09
Залуусын наадах монгол гэр
Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа эрчимжин шинэчлэгдэж, залууст хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь удахгүй болох Улсын баяр наадмын үеэр Хүй долоон худагт Монголын залуучуудын Холбоо анх удаа өргөө цагаан гэр барих гэж байна. Энэхүү гэрт монголын фээсбүүкчид, твитерчид гээд олон залуус гурван өдөр өнжин, наадмаа олуулаа сонирхолтой сайхнаар тэмдэглэх нээ.
Сонирхуулахад 7-р сарын 11 -нд энэхүү гэрээр олны танил эрхэмүүд, монголын залуусын сор болсон салбар салбарын шилдгүүд зочилох юм байна. Залуус та бүхэн энэ үеэр тэдэнтэй зургаа авахуулж, уулзах боломжтой юм байна шүү.
Залуусаа хамтдаа цуг наадацгаая.
Энэ жилийн хурдан удмын дааганы эзэн хэн байх бол...
Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх Монгол Улсын аварга Д.Сумьяабазар 1994 онд начин цолны болзол хангаад хүртэж байсан бол одоогийн байдлаар 17 залуу начин энэ шагналын эзэн болоод юм. Энэ жил МЗХ-ныхон уламжлал ёсоор хурдан удмын даагаа зэхээд байгаа бөгөөд энэ нь Монголын нэгэн алдартай манлай уяачийн адуун сүргийн хурдан удмын даага ажээ. Тэгэхээр энэ жилийн хурдан удмын дааганы эзэн хэн байх бол...
Монголын залуусын нэрийн өмнөөс хурдлах шандаст хүлэг
Энэ жилийн Үндэсний баяр наадмаар анх удаа Монголын Залуучуудын Холбоо нэр дээрээ хурдан удмын азарга уралдуулж, шандас хүчийг нь сорихоор болжээ. Энэхүү хурдан ажнай нь манай нэгэн манлай уяачийн уяаны хар азарга бөгөөд яг хэний уяаных, хэн гэдэг манлай уяач уяж сойж байгааг МЗХ-ныхон сюрприз болгон нууцалж байгаа юм байна. Сонирхуулахад залуус маань энэхүү хар азаргаа “Жиргээ” хэмээн нэрийдхээр болсон байна. Тэгэхээр монголын залуус энэ наадмаар өөрийн дэмжих, сэтгэл догдлон хүлээх хурдан хүлэгтэй болж байгаа юм байна шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment