2011/09/13

НХҮА-ны баг шилжин явах цомын эзэн боллоо



Иргэний нисэхийн залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын анхны олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы нэрэмжит шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд болж өндөрлөлөө.

ИНЕГ, түүний харъяа байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниудын баг өрсөлдөж, аваргаа шалгаруулдаг энэхүү тэмцээнд энэ жил 8 баг өрсөлдсөн бөгөөд 2 бүсэд хуваагдан тоглолоо.

Шигшээ тоглолтод НХҮА, МИАТ ХК, НМҮА, ГТҮА-ны багууд тунаж үлдээд байлаа. 2008 оны шилжин явах цомын аварга ХНБАҮА-ны баг энэ удаад бүсээс шалгарч чадсангүй. НХҮА-ны албанаас довтлогч Бямбадорж, НМҮА-ны Түвшинбаатар нар тэмцээний явцад хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба тус 2 баг аваргын төлөө тунаж үлдсэн юм. Шигшээ тэмцээнд шилжин явах цомын төлөө НХҮА, НМҮА-ны хоёр багийн тулаан маш сонирхолтой өрнөж, үзэгчдийг уйдаагаагүй сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Харин 3 дугаар байрын төлөө МИАТ ХК, ГТҮА-ны багууд хүчтэй өрсөлдөж 2:3 харьцаагаар ГТҮА өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тэмцээний дүн:
1 дүгээр байр. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны баг



2 дугаар байр. Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны баг



3 дугаар байр. Газрын тусгай үйлчилгээний албаны баг



Шилдэг довтлогчоор энэ тэмцээнд 7 гоолыг оруулсан НХҮА-ны багийн довтлогч н.Бямбадорж шалгарлаа. Олон гоол оруулсан тамирчдыг жагсаавал:

Бямбадорж-7 НХҮА
Түвшинбаатар-6 НМҮА
Баяраа-6 ГТҮА
Пүрэвдорж-5 НХҮА
Бат-Ирээдүй -4 МИАТ



Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэний нисэхийн залуучуудын холбоо

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game