Иргэний нисэхийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид ИНЕГ-ын дарга Г.Даваатай уулзаж салбарынхаа залуучуудын дунд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, түүнд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар, хийсэн ажлынхаа танилцуулгаа гардууллаа.
ИНЕГ-ын дарга, тэргүүлэгчдэд хандан “Өнөөдөр та бүхэнтэй, залуучуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Манай залуучуудын байгууллага юу хийж байгааг мэдэж байгаа. Би олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Тийм учраас хамтран ажиллахад таатай байна. Надтай илэн далангүй, бодол санаагаа хуваалцаж, хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай, миний интернет хаягаар, эсвэл шууд уулзахад татгалзах зүйл алга. Залуучууд та бүхэн намайг үйл ажиллагаандаа урьж оролцуулбал өөрийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцахад би бэлэн байна” гэж хэлээд байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Байгууллагын даргын зүгээс залуустаа хандаж "Залуучууд бол энэ байгууллагын ирээдүй, голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс тул залуу насандаа сайн сурах, хөдөлмөрлөх хэрэгтэй"-г салбарын чухалчлан захиж, сурталчлах талаар захиж байлаа.
Г.Даваа даргадаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, залуучууд бид зорьсон зорилтоо өмнө тавьж, шамдан ажиллана гэдгээ иргэний нисэхийн салбарын залуучуудынхаа өмнөөс амлаж байна.
2009/08/11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment