
ИНЗХ-ноос хийсэн ажлын тайлан, цаашид ажиллах ажлын талаар МЗХ-ны төлөөлөгчдөд танилцуулга хийв.

Үүний дараа төлөөлөгчид МИАТ ХК-ний спорт залаар зочилж нисэхийн баярын спортын арга хэмжээний нээлтэд оролцлоо.
Танилцах аяллын төлөвлөгөө ёсоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд зочилж, тус албаны дарга К.Энхбаяр албаны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан нь салбарынхаа ажил, хөдөлмөрийг сурталчилсан үр дүнтэй ажил болсон.

Хамгийн сүүлд нь төлөөлөгчид "Жаргалант" аялал жуулчлалын цогцолборт үдийн зоог барьж, чөлөөт ярилцлага зохион байгуулсан нь цаашид ажиллах арга барил, чиглэлээ тогтож, туршлага судласан арга хэмжээ боллоо.

Дашрамд дурдахад, энэ арга хэмжээний үеэр ИНЗХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлсэн НХҮА-ны дэд дарга К.Энхбаяр ахдаа залуучуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment