2009/06/09

Халх голын 70 жил

Удахгүй Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой болно. Халх голын дайнд нисэх хүчний гүйцэтгэсэн үүрэг чухал байр суурь эзэлдэг билээ. Халх голын 1939 оны байлдаанд оролцсон хошууч генерал Д.Гунгаа /Хуучнаар Агаарын харилцааны газрын даргын албыг хашиж байсан, ИНЕГ-ын өндөр настан/ гуай өдгөө 93 нас сүүдрийг зооглож, энх тунх амьдарч байна. Дайны хүнд бэрхийг биеэрээ мэдэрсэн буурлууд иргэний нисэхийн салбарт хэдэн арваараа ажиллаж амьдарч байсан. Тэртээ 70 жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ энх амгалан амьдралын төлөө амь хайргүй тэмцэж явахад нисэх хүчний оролцоо ямар их байсныг өнөөдөр эргэн дурсахад нэн бахархалтай. Тэдний ихэнх нь далан жилийн өмнө 18-19-тэй, цөөнх нь дөнгөж хорин хэдхэн настай залуучууд байсан. Эх оронд нь харийн дайсан цөмрөн орж, тусгаар тогтнол хутганы ирмэг дээр ирсэн мөчид тэдний оюунд нь омог бардам зан, зүрхэнд нь шантаршгүй эр зориг, эр биед нь алтан амиа ч үл хайрлах халуун сэтгэл байсан.
Далан жилийн өмнөх тэр хатуу цагийг өнөөдрийн залуучууд бид түүхээс хагас дутуу уншиж, зарим нь бүр үгүйсгэх хандлагатай болжээ.
Тиймээс иргэний нисэхийн залуучуудын холбооноос салбарын залуучуудын дунд энэ талаар мэдээлэл, сурталчилгааг явуулах /иргэний нисэхийн залуучуудын холбооны блогоор сурталчлах/, ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд салбарын залуучуудаасаа хамруулах ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаа билээ.
Ийм д ойн үеэр зохиогдох түүхэн дурсгалт газруудаар аялж, баатрууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдынхаа үгийг сонсох аяллын арга хэмжээнд монголын талаас оролцох 70 хүний бүрэлдэхүүнд тус холбооноос залуучуудаа оролцуулах хүсэлтийг Ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлээд байна.

Бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.

No comments:

Post a Comment

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game