2012/10/25

"СПОРТЛОГ УЛААНБААТАР" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж Монгол Улсын Нийслэлийн 373-н жилийн ойн баярын мэндийг хүргье! Монгол Улсын Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, НБТСГ, Монголын Залуучуудын Холбоо хамтран байгууллагуудын дунд “Спортлог Улаанбаатар” өдөрлөгийг 2012.10.28-ны 10:00 – 14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд: 1. Спортын клуб, Холбоодын үзэсгэлэн, Нийслэлийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн. Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, Спортын хороодын үйл ажиллагааны танилцуулга, Сонирхогчдын дунд спортын төрөл бүрийн тэмцээн. 2. Унадаг дугуй сонирхогчдын дугуйн парад. /200-н дугуйчин/ 3. Байгууллагуудийн дунд бүх нийтийн гүйлт /Марафон, 4 км/ Монгол Улсын Нийслэлийн өдрийн хүрээнд зохион байгуулах өдөрлөг, бүх нийтийн гүйлтэнд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцохыг урьж байна. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ - Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй зөвхөн оролцоогоор нь үнэлэн урамшуулна. Шалгаруулах үзүүлэлтийг доор дурдсан байгаа. - Оролцогч байгууллагуудыг олон нийтэд сурталчилах ба тэргүүн байр эзэлсэн байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд алдаршуулахын зэрэгцээ дараах байдлаар шагнаж урамшуулна - Оролцогч байгууллагуудын дунд I байр – 500 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом II байр – 300 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом III байр – 200 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл, Цом IV байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл V байр – 100 000 төгрөгний эрхийн бичиг, Өргөмжлөл -Оролцогч тамирчдын дунд Хамгийн ахмад эрэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн ахмад эмэгтэй – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн залуу оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг Хамгийн спортлог оролцогч – 50 000 төгрөгний эрхийн бичиг ШАЛГАРУУЛАХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ - Хувцас жигдрэлт, туг, чимэглэл - Байгууллагын нийт ажилчдын оролцож байгаа хувь - Бүх нийтийн дасгал, нийтийн гүйлтэнд зохион байгуулалттай оролцож байгаа эсэх ЖИЧ - Бүх нийтийн гүйлт нь уралдахгүй, зөвхөн олон нийтэд спортыг сурталчилах зорилготой. Оролцоогоор байр эзлүүлэн шалгаруулна.
Дэлгэрэнгүй “"СПОРТЛОГ УЛААНБААТАР" БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ”

2012/10/14

Тэргүүлэгчид хуралдлаа

ИНЗХ-ны тэргүүлэгчид 2012.10.12-ны өдөр хуралдлаа. Хурлаар залуучуудын холбооноос зохион байгуулж буй ажлууд болон дүрмийн талаар хэлэлцэв. Мөн сонин захиалга, тэргүүлэгчийн ирц, хариуцлагын талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдлаа”

2012/10/11

“Paradise party”

Өнгөрсөн баасан гарагт Жаргалантын аманд нэгэн шоу болсон нь Иргэний нисэхийн залуучуудын холбоо болон “Жаргалант” цогцолборын залуус хамтран зохион байгуулсан “Paradise party” байлаа. Уг шоунд Иргэний нисэхийн ерөнхий газар болон харьяа алба салбаруудын залуус оролцон танилцаж, хамтдаа дуулж бүжиглэн, хөгжөөнт тоглоом тоглож нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Салбарын залуус санаа нэгтэйгээр дэмжиж идэвхтэй оролцсон бөгөөд залуус өөрсдийн нөөц бололцоог ашиглан бие даан зохион байгуулснаараа уг үдэш онцлог байсан юм. Энэхүү шоунд NTV телевизийн хөтлөгч Содоо, Bobo хөтөлж, DJ Элбэгээ сүүлийн үеийн хит болсон сетүүдийг явуулан “Paradise party”-г чимэж өгсөн билээ. Мөн өөрсдийн ая дуугаа хүргэхээр “Fire”, “Sync”, “Switch on”, “ATC” хамтлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр салбарын залуусыг биеийн тамир спортоор нэгтгэж, лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн “Чингис хаан” ОУБ-ын Гал унтраах, авран туслах албаны мэргэжилтэн Д.Одбаярыг Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнаж, баяр хүргэв. Мөн арга хэмжээнд урилгаар Монголын залуучуудын холбооны Хан-Уул, Сонгино-Хайрхан, Налайх, Төмөр замын залуучуудын холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын алба, мөн буудлын Аэродром ашиглалтын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, “Aero Mongolia” ХХК, “Ezynis airways” ХХК-ийн цоглог залууст, хамтран ажилласан Mobicom, Unitel зэрэг харилцагч байгууллагууддаа зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийллээ. Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Paradise party””

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game