НМҮАлбаны ажилтан С.Баасанбямба нь 1994 оноос эхлэн Иргэний нисэхийн удирдах газар манаач, 1997-1999 он хүртэл Нисэх буудалд нислэгийн удирдагчийн туслах, 1999-2000 он хүртэл Нөхөн хангалтын нислэгийн удирдагч, Ховд аймгийн Булган суман дахь Нислэгийн удирдагч, 2000-2010 он хүртэл NOTAM-ын мэдээлэл зохицуулалтын ажилтан, Ээлжийн ахлагч, 2010 оноос одоог хүртэл Чанарын мэргэжилтэн зэрэг ажил үүргийг гүйцэтгэн, Иргэний нисэхийн салбарт 20-иод жил ажиллаж байгаа манай тэргүүний ажилтны нэг билээ. С.Баасанбямба нь өвчтэй ээжийн хамт ам бүл хоёулаа амьдардаг бөгөөд 2000 оноос толгойн өвчин эхлэн "Тархины хавдар" гэсэн оноштойгоор удаа дараа химийн эмчилгээ хийлгэж байсан. Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгээс цаашид Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй гэж дүгнэлт гарсан тул 2014 оны 02 дугаар сард Тайландын Вант Улсад нарийн шинжилгээ хийлгэн "Хэсэгчилсэн тархины үхжилт" гэсэн онош тогтоосон бөгөөд яаралтай хагалгаа хийлгэвэл эмчлэх боломжтой гэсэн тул хагалгааны хуваариа тогтоолгоод хагалгаа болон эмчилгээний зардалгүйн улмаас буцаж ирсэн. 2014 оны 06 дугаар сард хагалгаанд орохгүй бол өвчин нь улам хүндэрч эмчилгээ хийлгэх боломжгүй болно.
Түүний хагалгаа болон эмчилгээний зардалд 33.000 ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд С.Баасанбямба гэр бүлийнхэн нь өөрсдийн машин тэрэг, эд зүйлээ зарж зардлын гуравны нэгийг одоогийн байдлаар олоод байна.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олон С.Баасанбямбад нэг өдрийн цалингаа хандивласан.
Иймээс Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олны зүгээс мэргэжил нэгт та бүхэн С.Баасанбямбад амьдрал хайрлах ариун үйлсэд нэгдэн сайн санааны хандив өргөнө гэдэгт найдаж байна.
Сайн санааны хандивыг нэгтгэн тус албаны үйлдвэрчний эвлэлийн хороонд хандана уу.
Холбоо барих утас: 283127; 283126
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний хамт олон.
Дэлгэрэнгүй “Уриалга”
Showing posts with label Уриалга. Show all posts
Showing posts with label Уриалга. Show all posts
2014/05/26
2011/11/16
Уриалга

ИНЕГ-ын даргын зөвлөл, Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний бүрэлдэхүүнээс гаргасан уриалгыг ИНЗХ холбоо дэмжиж байгаа тул уриалгыг блогтоо нийтлэв. Иргэний нисэхийн салбарын залуус Та бүхнийг хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уриалга
Монгол Улс Тайландын Вант улсын Засгийн газар хооронд 1990 оны эхээр эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурснаар манай хоёр улсын найрамдалт харилцаа улам гүнзгийрэн хөгжсөн түүхтэй билээ.
ИНЕГ энэ үеэс тус улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэр дундаа “Аэротай” компанитай өнөөдрийг хүртэл Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн сургалт явуулах, тусгай сургагчдыг авчирч дотооддоо сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах тал дээр байнга хамтран ажиллаж ирсэн билээ.
“Аэротай” компанийн хамт олон Монгол Улсад иргэний нисэхийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна салбарт шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ашиглахад өөрсдийн зүгээс сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн төдийгүй Монгол Улсад олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт тогтолцоог нэвтрүүлэх ажилд мэргэжил арга зүйн туслалцааг биечлэн үзүүлж ирсэн юм.
Өнөөдөр Тайланд улс үер усны бэрхшээтэй тулгарч, байгалийн гамшигт үзэгдэлд олон мянган хүн орон гэргүй болж, эрдэнэт хүний алтан амь эрсдэн, эдийн засгийн хохирол нүүрлэж байгаад бид бүгд харамсан гашуудаж байна. Хэлж ирдэггүй үер усны гамшигт олон арван барилга байшин нэрвэгдсэний дунд манай байгууллагатай хамтран ажиллаж ирсэн “Аэротай” компанийн офиссын барилга, байгууламжууд үерт автсан байна.
Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэсэн эрхэм үг бий. Иймд Иргэний нисэхийн салбарын хамт оллон Та бүхнийг “Аэротай” компанийн хамт олонд сайн санааны хандив өргөхийг ИНЕГ-ын даргын зөвлөл, үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнөөс уриалж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Ангилал:
Уриалга
2010/08/25
2070 оноос ирсэн захиа энийг уншихад бас эвгүй л санагдлаа Эх дэлхийгээ хайрлая ...

Өнөөдөр 2070 он. Би одоо 50 настай боловч яг л 85-тай хүн шиг харагддаг. Учир нь би өдөртөө ердөө дэвтээх төдий хагас аяга ус уудаг. Надад амьдрах хугацаа тун бага үлдсэн гэж бодож байна. Манай хүүхдүүд намайг буянтай нэгэн учраас ийм өндөр насалсан гэцгээдэг.
Намайг таван настай байхад дэлхий огт өөр байсан. Хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ой шугуй, тал хөндийгөөр зугаалж, айлын хашаанд өвс ногоо ургаад л. Би хүссэн хугацаагаараа усанд хэвтэж, шүршүүрт ордог байлаа. Тухайн үед "Усаа гамна" гэдэг анхааруулгыг газар сайгүй харж байсан ч бусдын адил тоодоггүй байв. Усыг хэмжээ хязгааргүй хэрэнлэсээр л байсан.
Аав урт резинэн хоолойгоор ус шүршээд л машинаа угаадаг байсныг санаж байна. Харин одоо бид биеэ цэвэрлэхдээ эрдэсжүүлсэн тос түрхээд чийгтэй алчуураар нямбайлан арчдаг. Үс, сахлаа ч гэсэн усгүйгээр арчилж, цэвэрлэдэг. Бид өмссөн хувцсаа хаях хүртлээ хэзээ ч угаадаггүй. Хүүхдүүд ус гэдэг чандмань эрдэнээс илүү үнэтэй, тоглож болохгүй гэдгийг маш сайн мэддэг.
Өнөөдөр гол горхи, булаг шандны оронд хуурай сайр үргэлжилж, гүний ус байхгүй болсон. Мод, өвс, ургамал гэж үгүй болсон. Бороо ч орохгүй. Мөн өвөл, зун, хавар, намар гэж улирал байдгийг өнөөгийн хүүхдүүд мэдэхгүй. Тэд төсөөлж ч чадахгүй. Дэлхий өнөөдөр эргэж сэргэхгүй, хязгааргүй цөл болсныг би харж сууна Хүмүүс ажлынхаа хөлсөнд алт, алмас эрдэнэ биш, ус авахыг илүүд үздэг.
Энэ хуурай, халуун ертөнцөөс болж хорин настай цэл залуухан охин минь эгээ л 40 настай юм шиг харагддаг. Бидний хэрэглэж буй хоол хүнсий 80 хувь нь химийн гаралтай бүтээгдэхүүн. Манай цаг үеийн суут эрдэмтэд, судлаачид усыг ч гэсэн химийн аргаар гаргаж авахаар ажиллаж байгаа боловч ямар ч үр дүнгүй байгаа. Бид усыг үйлдвэрлэж чадахгүй нь. Миний багад хүмүүс алт, алмас эрдэнэ, газрын тосны төлөө дайтаж, бие биенээ хяддаг байсныг санаж байна. Харин өнөөдөр өчүүхэн хэмжээний цэвэр усны нөөцөө хамгаалах гэж мянга мянган хүний амь эрсдэж байгаа цаг.
Нэг удаа охин минь "Таны багад дэлхий ямар байсан бэ?" хэмээн асууж билээ. Би түүнд зуны турш бороо орж, өнгө өнгийн цэцэгс алаглан, ногоон навч, шилмүүсээр гоёсон чилгэр моддоор дүүрэн ойд төрөл бүрийн амтат жимс ургадаг тухай, цэлэлзсэн тунгалаг нуур, загас жараахай нь сүлэлдсэн голын талаар, хүмүүс усыг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болдог байсныг ярьж өглөө. Мөн хүмүүс нь ямархуу эрүүл, чийрэг, үзэсгэлэнтэй байсныг ярихаа ч мартсангүй.
Гэтэл охин маань "Тэр сайхан дэлхий яагаад ийм болчихсон юм бэ?" гээд л шалгааж байна. Энэ асуултын хариултыг хэлэхэд надад аймшигтай байсан. "Усыг гамтай хэрэглэх талаар мянга, мянган сануулгыг тоодоггүй хүмүүсийн нэг нь би байсан" гэж хэлэх амар байгаагүй. Тэр сайхан үзэсгэлэнт дэлхий яагаад ийм болсныг, хэн энэ бүхнийг өөрчилснийг тайлбарлахад хэцүү байв. Бидний ухаангүй, тооцоогүй үйлдлийн төлөөсийг үр хүүхэд маань төлж байгааг хэлэхэд толгой эргэж билээ.
Тэр үед энэ бүхний буруутан нь би гэдгийг маш сайн ойлгосон. Болдог бол эргэж очоод, энэ бүхнийг хүмүүст ярьж өгөхсөн. Үргүй зарсан усаа гамнахсан. Ирээдүйдээ үр хүүхэддээ там болсон дэлхийг үлдээх гэж буйг нь сануулахсан.
Ангилал:
Уриалга
2010/04/08
Уриалга
Нислэгийн мэдээлэл хангалтын албаны нисэхийн мэдээллийн эмхтгэлийн мэргэжилтэн Ч.Ганбат нь 2001 оноос эхлэн Иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний залуу ажилтнуудын нэг билээ. Ч.Ганбат нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2005 оноос эхлэн хүндээр өвчилж эхэлсний улмаас 2006 онд өөрийн эхийг донор болгон авч улсын клиникийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна.
Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь 2009 оноос эхлэн ажиллагаагүй болсон тул түүний эцэг донор болж дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУлсад 2010 оны 4 дүгээр сарын 15-аас хэтрэлгүй хийлгэх, түүний эмчилгээний зардалд 70 000 - 80 000 ам.доллар шаардлагатай байгаа юм.
Ч.Ганбатын гэр бүл нь эмчилгээний зардлын гуравны нэг хувийг одоогийн байдлаар бүрдүүлсэн байна.
Иймд Ч.Ганбатад амьдрал хайрлах ариун үйлсэд мэргэжил нэгт та бүхэн сайн санааны хандив үзүүлж, тусламжийн гараа сунгахыг ИНЗХ-оос уриалж байна.
Хандив тусламж үзүүлэхийг хүсвэл ИНЗХолбоо болон өөрийн байгууллага дээрх залуучуудын холбооны тэргүүлэгчид хандаж болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай !
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Уриалга”
Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь 2009 оноос эхлэн ажиллагаагүй болсон тул түүний эцэг донор болж дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУлсад 2010 оны 4 дүгээр сарын 15-аас хэтрэлгүй хийлгэх, түүний эмчилгээний зардалд 70 000 - 80 000 ам.доллар шаардлагатай байгаа юм.
Ч.Ганбатын гэр бүл нь эмчилгээний зардлын гуравны нэг хувийг одоогийн байдлаар бүрдүүлсэн байна.
Иймд Ч.Ганбатад амьдрал хайрлах ариун үйлсэд мэргэжил нэгт та бүхэн сайн санааны хандив үзүүлж, тусламжийн гараа сунгахыг ИНЗХ-оос уриалж байна.
Хандив тусламж үзүүлэхийг хүсвэл ИНЗХолбоо болон өөрийн байгууллага дээрх залуучуудын холбооны тэргүүлэгчид хандаж болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай !
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Ангилал:
Уриалга
2010/03/25
Сайн санаат, сайхан сэтгэлт хүмүүст:

Минийхүү Мөнхбаатарын Ананд 2009 оны 11 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн.
Хүү минь төрөлхийн зүрхний гажигтай төрсөн тул түүнд зүрхний нээлттэй мэс заслын /open heart surgery/ хагалгааг яаралтай хийх нь амь насыг нь аврах цорын ганц арга болохыг дотоод гадаадын мэргэжлийн эмч нар оношлон тогтоосон. Тус хагалгааг манай улсад хийдэггүй бөгөөд зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад хийдэг болно.
Бид хүүгээ төрсөнөөс хойш зүрхний мэс заслыг хурдан шуурхай хийлгэх талаар олон улсын хэд хэдэн байгууллагад хандсаны үр дүнд АНУ-ын Бостон хот дох Олон улсын хүүхдийн эмнэлэгээс 2010 оны 4 сард хүүд минь зүрхний мэс засал хийх боломжтой гэсэн баяртай мэдээ хүлээн аваад байна.
Сайн санаат ах дүүс, найз нөхөд та бүхнээсээ бидэнд туслалцаа үзүүлэн мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид Мөнхбаатарын Ананд ХААН банк 5026635492 тоот хандивын дансыг нээгээд байгаа юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Хүндэтгэсэн,
аав: Б.Мөнхбаатар
ээж: С. Бямбасүрэн byambaa77@yahoo.com
http://anandmgl.blog.banjig.net/
Ангилал:
Уриалга
Subscribe to:
Posts (Atom)