Showing posts with label Үйл явдал. Show all posts
Showing posts with label Үйл явдал. Show all posts

2015/03/30

МЗХ-ны 5 дугаар Их хуралд оролцов.

Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны V их хурал 2015.03.28-ны өдөр боллоо. Хуралд ИНЗХ-г төлөөлж С.Батхуяг, А.Ууганбаяр нар оролцлоо. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүллээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэхүү V Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс МЗХ-ны идэвхтэн сонгуультнууд болох 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо, Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын 250 орчим залуус оролцсон.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны 5 дугаар Их хуралд оролцов.”

2012/10/11

“Paradise party”

Өнгөрсөн баасан гарагт Жаргалантын аманд нэгэн шоу болсон нь Иргэний нисэхийн залуучуудын холбоо болон “Жаргалант” цогцолборын залуус хамтран зохион байгуулсан “Paradise party” байлаа. Уг шоунд Иргэний нисэхийн ерөнхий газар болон харьяа алба салбаруудын залуус оролцон танилцаж, хамтдаа дуулж бүжиглэн, хөгжөөнт тоглоом тоглож нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Салбарын залуус санаа нэгтэйгээр дэмжиж идэвхтэй оролцсон бөгөөд залуус өөрсдийн нөөц бололцоог ашиглан бие даан зохион байгуулснаараа уг үдэш онцлог байсан юм. Энэхүү шоунд NTV телевизийн хөтлөгч Содоо, Bobo хөтөлж, DJ Элбэгээ сүүлийн үеийн хит болсон сетүүдийг явуулан “Paradise party”-г чимэж өгсөн билээ. Мөн өөрсдийн ая дуугаа хүргэхээр “Fire”, “Sync”, “Switch on”, “ATC” хамтлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр салбарын залуусыг биеийн тамир спортоор нэгтгэж, лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн “Чингис хаан” ОУБ-ын Гал унтраах, авран туслах албаны мэргэжилтэн Д.Одбаярыг Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнаж, баяр хүргэв. Мөн арга хэмжээнд урилгаар Монголын залуучуудын холбооны Хан-Уул, Сонгино-Хайрхан, Налайх, Төмөр замын залуучуудын холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын алба, мөн буудлын Аэродром ашиглалтын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, “Aero Mongolia” ХХК, “Ezynis airways” ХХК-ийн цоглог залууст, хамтран ажилласан Mobicom, Unitel зэрэг харилцагч байгууллагууддаа зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийллээ. Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Paradise party””

2012/06/21

МЗХ-ны шагналаар шагнаж урамшууллаа

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тэгвэл саруулаар сэтгэхийн тулд бие өөрөө эрүүл байх ёстой билээ. Иймээс ИНЕГ-ын ажилтан, албан хаагчдад зориулсан “Жаргалант” эмнэлэг, сэргээн засал сувиллын цогцолборыг байгуулж 2012.06.21- нд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга С.Батмөнх, даргын зөвлөлийн гишүүд, ЗТБХБ-ын Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв болон “Жаргалант” эмнэлэг, сэргээн засах сувиллын эмч, ажилчид, мөн ИНЕГ-ын ахмад үеийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж ИНЕГ-ын дарга С.Батмөнх хэлэхдээ “ИНЕГ-ийн харьяа Нисэхийн эмнэлэг, сэргээн засал, сувиллын цогцолборын Жаргалант сувилал нь Монгол улсын Иргэний нисэхийн салбарын хэмжээний 4000 орчим ажилтан албан хаагч, тэдний гэр бүлд мөн олон жил ажилласан ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хангамжийг зохицуулах үүднээс энэ сувиллын газрыг байгууллаа хэмээв”. Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа тус цогцолборын ахлах тогооч Пүрэвдоржийн Дашдэмбэрэл, зөөгч Цэрэнпилийн Цэрэндулам, Уранчимэгийн Алтанчимэг нарыг "Тэргүүний залуу" алтан медалиар, Шархүүгийн Оюун-Эрдэнэ, Ядамсүрэнгийн Алтангэрэл нарыг "Хөдөлмөрийн алдар" алтан медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Жаргалант цогцолбор эмнэлэг, сэргээн засал, сувилал нь найман их эмч, найман эмнэлгийн дунд мэргэжилтэн ажилладаг, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нэг ээлжиндээ 68 зочин хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхий 16 гэр буудал, 120-140 хүн хүлээн авах боломжтойгоос гадна гэр ресторанаар үйлчилж зочдод караоке, биллъярд ширээний теннис, спорт талбайн төлбөрт үйлчилгээ үзүүлдэг ая тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ИНЕГ-ийн идэвх санаачилгатай залуу албан хаагчдыг Монголын залуучуудын холбооны тэргүүн алтан медалиар шагнаж урамшуулсан бол хүрэлцэн ирсэн олон жил ажилласан ахмадууддаа амралт сувиллын анхны амрагчид болгож үнэ төлбөргүй амрах эрхийн бичгийг олгосонд ахмадууд их баяртай байсан юм. “Жаргалант” цогцолборт хүрэлцэн ирсэн хүн бүхэн энэхүү амралт сувиллын талаар ам сайтай сэтгэл хангалуун харагдаж байлаа.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны шагналаар шагнаж урамшууллаа”

2012/05/25

Мод тарих нэг насны буян

ИНЗХолбооны залуус КАЛ-аас санаачлан жил бүр зохион байгуулж буй мод тарих арга хэмжээнд оролцлоо.
Дэлгэрэнгүй “Мод тарих нэг насны буян”

2012/03/30

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал болж 2012 оны ажлын төлөвлөгөө, холбооны санхүү, МЗХ-ны үйл ажиллагаанд өгөх санал зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчдийн хурал боллоо”

2011/11/11

Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо

Иргэний нисэхийн залуучуудын холбооны “Чингис хаан” олон улсын буудлын салбараас тус буудлын ажилчин залууст иж бүрэн цахилгаан хөгжим олгуулах талаар ИНЕГ-ын удирдлагад санал тавьсны дагуу ИНЕГ-аас энэ тал дээр дэмжлэг үзүүллээ.

Бөмбөрийн иж бүрдэл /цан, сандал, цохиур/, соло, ритм, басс гитар, түүний еффект, цахилгаан төгөлдөр хуур, микрофон, чанга яригч, цахилгаан даралтат хөгжим г.м иж бүрэн хэрэгслийг 2011.11.11-ий өдөр гардуулан өглөө.

Тус нисэх буудал нь нийтдээ 665 ажилтантай. Үүнээс 65-70 хувь нь дөч хүртэлх насны залуу ажилтнууд байна. Эдгээр залуусын дотор янз бүрийн авъяаслаг залуус олон байдаг ба зохиогдож байгаа урлаг уран сайхан, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцон үүгээр дамжуулан ажлын эрч хүчээ өсгөж байдаг юм. “Чингис хаан “ ОУБ-ын хамт олон дундаас “Аэро” хамтлаг 2008 байгуулагдаж “Тэнгэрийн суудал” нисэх буудлын сүлд дууг дуулж, клип хийлгэн уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Энэ жил мөн орон даяар явагддаг “ТВ-Караоке” тэмцээний шигшээд мөн шалгараад байна. Нисэх буудлын залуус чөлөөт цагаараа өөрсдийн сонирхол авъяасаа хөгжүүлэхэд хөгжмийн зэмсэг их дутагдалтай байаг асуудлыг шийдвэрлэж өгсөнд иргэний нисэхийн нийт залуусынхаа өмнөөс ИНЕГ-т талархлаа илэрхийлье.

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо”

2011/09/29

Нисэхийн залуус ургац хураалтад оролцлоо



Иргэний нисэхийн ерөнхий газрын залуус ургац хураалтад гурав дахь жилдээ сайн дураараа оролцоод ирлээ. Тэд 2-5 хүнээ нэг баг болгож, Төв аймгийн Цээл, Угтаал сумын таван компанид хуваагдан ажилласан байна. Нисэхийнхэн сайн дурын “томилолт”-ынхоо үеэр 1200 гаруй шоо метр талбай цэвэрлэж тариа буулгахад бэлэн болгон, 1600 тн улаан буудай үтрэмд буулган нуруулдаж, 660 гаруй тн улаан буудай цэвэрлэн тээвэрлүүлжээ. Үүнээс гадна 480 тн өвс нуруулдан хураасан аж.

Ийнхүү 10 хоногийн турш “Шим-Үр”, “Хан боргоцой”, “Чандмань” компанийнхны ажилд туслан, намар хөдөө нутагт л буцалдаг өрнүүн хөдөлмөрийн аагаас амсаад иржээ. 18-28 насны 20 гаруй залуусыг ахлан ажилласан ИНЕГ-ын Захиргаа аж ахуйн тасгийн эрхлэгч О.Найдансод аяны тоосоо ч гөвж амжилгүй бидэнтэй уулзсан юм. Тэрбээр “Манай байгууллага жил бүр бусдыг уриалан, нийгэм цаг үеийн ажилд оролцож байгаадаа баяртай байдаг. Улс оронд чухал ач холбогдолтой энэхүү ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын олон ажилтан дэмжээсэй.

Энэ жилийн ургац хураалтаас харахад залуусын ийм ажилд оролцох гэсэн идэвх санаачилга нь улам нэмэгдэж байна. Тэд ургац хурааж явахдаа “Газар тариалангийн техник технологийг шинэчлэх цаг болжээ. Ихэнх машин механизм нь эвдэрч муудсан байна” гэсэн нэг л зүйлийг байнга ярьж байсан. Намрын ажилд оролцох нь залууст танин мэдэхүйн асар их ач холбогдолтойгоос гадна ажлын амт шимтийг биеэр мэдэрдэг юм” гэж ярилаа.
Дэлгэрэнгүй “Нисэхийн залуус ургац хураалтад оролцлоо”

2011/09/19

Залуус намрын тариа хураалтын ажилд оролцож байна

Улс орон даяар ургац хураалт эхэлж байгаа цаг үед Иргэний нисэхийн залуучуудын холбооны санаачлагаар тус салбарын залуус ургац хураалтын ажилд оролцож байна.
Тэд Төв аймгийн Угтаал-Цайдам, Цээл сумын тариаланчдын баг дээр ажиллаж байгаа бөгөөд үтрэмийн 230 м.кв талбайг цэвэрлэж, бэлтгэн өнөөдөр авсан мэдээгээр нийтдээ 500 тн будаа ачиж, буулгаж, 200 тн будаа цайруулаад байна.
Дэлгэрэнгүй “Залуус намрын тариа хураалтын ажилд оролцож байна”

2011/09/16

Иргэний нисэхийн залуус ургац хураалтын ажилд оролцоно


Улс орон даяар ургац хураалт эхэлж байгаа цаг үед Иргэний нисэхийн залуучуудын холбооны санаачлагаар тус салбарын залуус ургац хураалтын ажилд оролцохоор өнөөдөр Төв аймгийн Угтаал-Цайдам, Цээл сумын тариаланчдын баг руу хөдөллөө.

Ургац хураалтад "Чингис хаан" ОУБ, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Оношилгоо хэмжилзүйн лаборатори, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Шалгалтын нислэг, зураглалын албаны нийт 20 залуу оролцож байна.

Газар тариалангийн гол бүс нутгийн нэг Төв аймаг өнгөрсөн онд 80 мянган тонн үр тариа хураасан бөгөөд энэ онд 101 мянган тонн үр тариа хураана гэсэн тооцоотой ажиллаж буй аж. Энэ онд аймгийн хэмжээнд тариалалт өнгөрсөн онтой харьцуулахад 14-28 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ намар 101 тонн үр тариа хураавал улсын хэмжээний нийт үр тарианы 4/1-ийг бэлтгэх боломжтой болох аж.

Иргэний нисэхийн залуучуудын холбооны төлөөлөгчдийн ажиллах Угтаал цайдам сум 15294 га газарт улаан буудай тариалсан бөгөөд 27892 тонн, Цээл сум 15573 га газарт улаан буудай тариалж 31768 тонн улаан буудай хураана гэсэн тооцоотой ажиллаж байгаа юм байна.

Энэ намрын хувьд цаг агаар ихээхэн хувирамтгай байгаа тул цаг нартай уралдаж ажилладаг тариаланчдын хувьд ажиллах хүч нэн шаардлагатай байгаа. Ургац хураалтанд иргэний нисэхийн залуус санаачлагаараа мөн орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш оюутнууд оролцож байгаад баяртай байна хэмээн Төв аймгийн Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Р.Мөнгөнхайч сэтгэгдлээ ярьж байна.

Иргэний нисэхийн Залуучуудын холбоо ургац хураалтын ажилд гурван жил дараалан санаачлагаараа оролцож байгаа бөгөөд намрын тариа хураалтын ажилд сайн дураараа, идэвхитэй оролцохыг бусад салбар байгууллагуудын залууст уриалсан байна.
Дэлгэрэнгүй “Иргэний нисэхийн залуус ургац хураалтын ажилд оролцоно”

2011/09/13

НХҮА-ны баг шилжин явах цомын эзэн боллоо



Иргэний нисэхийн залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын анхны олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы нэрэмжит шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд болж өндөрлөлөө.

ИНЕГ, түүний харъяа байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниудын баг өрсөлдөж, аваргаа шалгаруулдаг энэхүү тэмцээнд энэ жил 8 баг өрсөлдсөн бөгөөд 2 бүсэд хуваагдан тоглолоо.

Шигшээ тоглолтод НХҮА, МИАТ ХК, НМҮА, ГТҮА-ны багууд тунаж үлдээд байлаа. 2008 оны шилжин явах цомын аварга ХНБАҮА-ны баг энэ удаад бүсээс шалгарч чадсангүй. НХҮА-ны албанаас довтлогч Бямбадорж, НМҮА-ны Түвшинбаатар нар тэмцээний явцад хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба тус 2 баг аваргын төлөө тунаж үлдсэн юм. Шигшээ тэмцээнд шилжин явах цомын төлөө НХҮА, НМҮА-ны хоёр багийн тулаан маш сонирхолтой өрнөж, үзэгчдийг уйдаагаагүй сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Харин 3 дугаар байрын төлөө МИАТ ХК, ГТҮА-ны багууд хүчтэй өрсөлдөж 2:3 харьцаагаар ГТҮА өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тэмцээний дүн:
1 дүгээр байр. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны баг



2 дугаар байр. Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны баг



3 дугаар байр. Газрын тусгай үйлчилгээний албаны баг



Шилдэг довтлогчоор энэ тэмцээнд 7 гоолыг оруулсан НХҮА-ны багийн довтлогч н.Бямбадорж шалгарлаа. Олон гоол оруулсан тамирчдыг жагсаавал:

Бямбадорж-7 НХҮА
Түвшинбаатар-6 НМҮА
Баяраа-6 ГТҮА
Пүрэвдорж-5 НХҮА
Бат-Ирээдүй -4 МИАТ



Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “НХҮА-ны баг шилжин явах цомын эзэн боллоо”

2011/08/07

Тойрон аялал зохион байгууллаа

Монголын Залуучуудын холбооны 90 жилийн ойн хүрээнд ИНЗХ-ноос Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг тойрон аяллыг нь 2011 оны 07 дүгээр сарын 29-нөөс 08 дугаар сарын 06 хооронд Улаанбаатар-Булган-Мөрөн-Хатгал-Мөрөн-Тэрхийн цагаан нуур –Хархорин-Элсэн тасархай-Улаанбаатар чиглэлээр зохион байгууллаа. Энэ жилийн тойрон аялал нь байгал цаг агаарын таатай нөхцөлд, мөн түүхт ойнууд давхцсан жил болж байгаагаараа онцлог байлаа.
Тус аялалд ИНЕГ, түүний харъяа байгууллагуудад ажиллаж байгаа залуучуудын дундаас ажил, мэргэжил, спорт, урлагийн уралдаан тэмцээнд гаргасан амжилтаараа хошуучилж байгаа 25 залуус хамрагдсан.
Аялагчдыг замд гарахын өмнө ИНЕГ-ын хурлын танхимд Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер Т.Батжаргал хүлээн авч уулзан зааварчилгаа, зөвлөмж өгч байгалийн сайханд алжаал ядаргаагаа тайлан, байгал дэлхийгээ хайрлан хамгаалж амжилттай аялахыг хүсэн ерөөснөөр Аяллын багийнхан Газрын тусгай үйлчилгээний албанаас аяны жолоо залав.

Багийн бүрэлдэхүүн:
Аяллын ахлагч- Х.Бямбацогт
Эмч-1
Цагдаа-1
Гишүүд-22 хүн
Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй байв.
Аяллын тэмдэглэлээс Та бүхэнд дор товчлон хүргэе.

Тухайн өдрийнхөө үдэд зам зуурт орших “Урьхан” зоогийн газарт өдрийн хоолонд орсон. 17цаг 40мин Эрдэнэт хотод ирсэн. Мөн өдрөө багтаж Булган аймгийн “Анаг тур” амралтанд амарч байгаа ИНЕГ-ын залуучуудтай уулзсан. Мөн оройдоо багтан 20цаг 30мин Булган аймгаас хөдлөн 2011 оны 07 сарын 30-нд Хөвсгөл аймагт өглөөний 09цаг 50 мин хүрэлцэн ирэв.

Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын 55 жилийн ойн арга хэмээний нээлтийн үйл ажиллагаа болон ойн хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан арга хэмжээнд аяллын багийн гишүүд оролцлоо. Мөн ойн баярын хуралд ИНЕГ-ын Залуучуудын холбооны зүгээс 55 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа Мөрөн нисэх буудлын хамт олонд мэндчилгээ дэвшүүлж бэлэг дурсгалын зүйл гардуулав. Хөвсгөл аймгийн Мөрөн Нисэх буудал 1956 онд анхны сууриа тавьснаас хойш эдүгээ 55 жилийг ардаа орхиод байгаа бөгөөд энэ өдөр үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тэмдэглэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлж байв. Энэ дашрамд, Эрдэнэ-Очир даргатай Мөрөн НБ-ын хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !
Мөн өдөр Мөрөн нисэх буудлын хамт олноос аялагчдад зориулж Мөрөн хотын түүх дурсгалт газруудтай /Чингүнrавын талбай, Бөхийн өргөө, 3 аваргын хөшөө, Гандан, Хийморийн овоо г.м/ танилцуулж дурсгалын зураг татуулав.
2011 оны 07 дугаар сарын 30-ны 10цаг 30мин-нд Мөрөн хотоос Хатгал сумын зүг хөдлөв. Замдаа Хөвсгөл аймгийн Алга-Эрдэнэ сумын нутагт байрлах “Мөнх хааны отог” жуулчны баазад үдийн зоог барив.
Хатгал сумын “Харуул занги” жуулчны баазад аяллын бүрэлдэхүүн хүрэлцэн ирж буудаллав. Аялагчид өөрсдийн гараар хорхог хийж, далайн усанд сэлж цагийг үр дүнтэй зугаатай өнгөрөөв. Мөн аяллын бүрэлдэхүүнийг 4 багт хуваан тэмцээн зохион байгуулж, орой нь галын наадам хийж дурсгалын зураг татуулав. 2011 оны 08 дугаар сарын 02-ний 17 цагт аялагчид “Сүхбаатар” усан онгоцоор “Хөвсгөл” далайгаар аялав.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумд байрлах “Энергийн төв” буюу 50, 100-ийн огтлолцол дээр очиж "энерги" авав.

2011 оны 08 дугаар сарын 04-ний 09 цагт Архангай аймгийн нутагт “Тэрхийн цагаан” нууранд ирж жуулчины баазад байрлав. Үдээс хойш “Хоргын тогоо”, “Ганц хүний агуй”-аар аялаж дурсгалын зураг татуулав. Мөн “Тэрхийн цагаан” нууранд сэлэв.

2011 оны 08 дугаар сарын 05-н Архангай аймгийн “Чулуутын” гол, “100 салаа” модонд ирж дургалын зураг авав. 14 цагт “Тайхар чулуу” түүхт дурсгалын газар үзэв.
2011 оны 08 дугаар сарын 06-нд аялагчид Өвөрхангай аймгийн “Эрдэнэ зуу” хийдээр зочилж, “Элсэн тасархай” байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж 21 цагт Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Аяллын хугацаанд аялагчид нь Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнгээр бахдаж, байгалаа хайрлан хамгаалахын зэрэгцээ, залуучуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг дээшлүүлсэн үр дүнтэй аялал боллоо.

ТАЙЛАН БИЧСЭН: АЯЛЛЫН БАГИЙН АХЛАГЧ Х. БЯМБАЦОГТ
Дэлгэрэнгүй “Тойрон аялал зохион байгууллаа”

2011/05/24

Залуус мод тарьлаа



БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн Эйр” компани Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цөлжилтөөс хамгаалах, шар шуурганаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2004 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд Иргэний нисэхийн Залуучуудын холбоо энэ ажилд залуучуудаа оролцуулдаг билээ.

Энэ жил Нисэх хүчин үүссэний 86 жилийн ой тохиож байгаа бөгөөд Багануур дүүрэгт 5 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн Залуучуудын холбооноос 26 хүний бүрэлдэхүүнтэй мод тарилаа. Залуучууд маань мод тарихдаа стандарт буюу зааварчилгааны дагуу тарьж суулгасан юм.

ИНЕГ-ын харьяа алба салбаруудаас энэхүү ажилд оролцсон дараахи залуучуустаа баярлалаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар
1 С.Батхуяг
2. Б.Уянга
3 Б.Болор-Эрдэнэ

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба
1 Ж.Баттунгалаг
2. Б.Бямбацэцэг
3 Гүенбаатар
4 А.Түвшинбаяр
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
1 Хашцолмон
2 Хадбаяр

Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба
1 Б.Хаштогтох
2 А.Бямбабаатар

Оношлогоо, хэмжилзүйн лаборатори
1 Тэсээ

"Чингис хаан" ОУБ
1 С.Болд-эрдэнэ
2 М.Дондовдорж
3 Б.Сансар
4 М.Мөнхбаатар
5 Очбадрал
6 Ж.Болдбаатар
7 С.Дэмбэрэлсамбуу
8 Т.Барисмаа
9 Сонинбаяр
10 Ш.Сүхбаатар
11 Ж.Нарантуяа

Газрын тусгай үйлчилгээний алба
1 Молор-Эрдэнэ
2 Соронзонболд

“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Дэлгэрэнгүй “Залуус мод тарьлаа”

2011/02/22

Лекц уншина

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “Би Монгол залуу хүн” цуврал лекцийн хүрээнд “Гайхамшигт ертөнц” номын зохиолч Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр “Дотоод ертөнцөөс дэлхийг харах нь” сэдвээр оюутан, залуучуудад үнэ төлбөргүй лекц уншина. Лекц 2011 оны 02 сарын 25-ны 17 цагт Монголын Залуучуудын Холбооны зааланд болно.
Дэлгэрэнгүй “Лекц уншина”

2011/01/18

“Буянт-Ухаа”, “Эрчим”-ийн ГАЙХАЛТАЙ ТҮРҮҮ


Монголын волейболын холбооны үндэсний лигийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн лиг ойрын хэдэн жил үзэгдээгүй ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, волейболын хорхойтнуудад том бэлэг барьсан юм.

Хүрэл медаль “Ноён”, “Уурхайчин”-ых


Хүрэл медалийн төлөөх тоглолтууд тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй. Ерөнхийдөө урьдчилан таамаглаж байсан багууд ялагчаар тодорсон гэж болно. “Эрчим”-ийн залгамж халаа болон бэлтгэгдэж буй залуу охид энэ жил “Тэнүүн-Огоо” нэр дээр орж, туршлага хуримтлуулсан. Анх удаагаа томхон тэмцээнд орж буй тэд бусдаасаа аргагүй туршлага дутаж, тойргийн тоглолтоос нэг ч хожил авч чадаагүй юм. Харин “Уурхайчин”-ы эсрэг хийсэн хүрэл медалийн төлөөх цувралын гурав дахь тоглолтод учраагаа сөхрүүлж, нэр төрийн хожлоо байгууллаа.

Басч байгаад ялагдсан “Уурхайчин”- ыхан дараагийн тоглолтод алдаа гаргалгүй тоглосоор 3:0- ээр хожиж, хоёр жил дараалан хүрэл медаль дээр буусан юм. Харин эрэгтэй багуудын хүрлийн төлөөх тоглолт арай сонирхолтой болсон. Хүмүүс ерөнхийдөө “Ноён”-г хожно гэж таамаглаж байсан ч “Уурхайчин” басч болохгүй өрсөлдөгч юм. Тэд ч гурав дахь тоглолтод үүнийгээ нотлон харуулж, цувралын харьцааг ойртуулсан. Харин дөрөв дэх уулзалтад “Ноён”-гийн залуус өрсөлдөгчөөсөө илүү гэдгээ нотолж, 3:0-ээр буулган авлаа. “Ноён”-гийнхон лигийн эхний тойрогт хамгийн сүүлийн байрыг эзэлсэн бол удаахад нь гуравт орж, сүүлийн тойрогт тэргүүлсэн. Нэг ёсондоо амжилт нь өдрөөс өдөрт сайжирч, тоглолт нь орж буй. Энэ эрчээрээ хүрэл медаль дээр буулаа. “Ноён” багийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэй болсноос хойш анхны медалиа авч байгаа нь энэ. Тэд хамгийн сүүлд 2004 онд хүрэл медаль хүртэж байв.

Гал гарсан шигшээ тоглолтууд

XV лигийн аваргын төлөө тоглолтууд ёстой л гал маналзсан ширүүн өрсөл дөө- нөөр дүүрэн болж, үзэгчдийн цөсийг хөөргөв. Эрэгтэйчүүдийн аваргын төлөө ноднингийн дэд аварга “Эрчим”, 2008 оны аварга “Буянт-Ухаа” багууд тунан үлдээд байв. Багийн бүрэлдэхүүн, тойргийн тоглолтод үзүүлсэн байдал, тоглогчдынх нь туршлага гээд аль ч талаас нь харсан “Эрчим”-ийн ялах боломж илүүд тооцогдож байлаа. Энэ багийн бүрэлдэхүүнд шигшээ багт данстай 5-6 тоглогч багтаж байсан юм. Гэтэл цувралын эхний хоёр тулаанд “БуянтУхаа” хожих нь тэр.

“Эрчим”- ийнхэн шуудайд хийсэн үхрийн эвэр мэт байж, нэг баг болж чадаагүй нь тэдний ялагдлын гол шалтгаан боллоо. Тэгвэл залуухан тоглогчдоор эгнээгээ тэлсэн нисэхийн баг эсрэгээр, хоорондоо тун сайн ойлголцож, эвсэг тоглолтоор ялалтад хүрсэн юм. Харин гурав дахь тоглолтоос “Эрчим” огт өөр араншин гаргах болов. Хоорондоо ойлголцож буй байдал, сэтгэл санаа өөдрөг байгаагаас харахад багийн дотоод хурал нь үр дүнд хүрсэн бололтой. Тэд энэ өдөр өрсөлдөгчөө илүүрхэнэ гэдгийг бүрэн утгаар нь харуулж, 3:0- ээр түвэггүй хожсон юм. Бямба гаригт болсон дөрөв дэх тоглолт ордонг доргиосон гэж болно.

Эхний хоёр партад “Эрчим” илүүрхэж хожсоны дараа аварга багийн нэр ням гаригт тодрох нь гэж бүгд бодсон байх. Гэтэл гурав дахь партад “Буянт-Ухаа”-гийн залуус ширүүн өрсөлдөөний эцэст 34:32-оор хожсон нь тэднийг эрс сэргээсэн. Улмаар нисэхийнхэн дараагийн хоёр партад 28:26, 15:13-аар давамгайлан тун хүнд нөхцөлөөс амттай ялалт байгуулж, лигийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртлээ. Шийдвэрлэх мөчид Б.Энхмагнайгийн намын довтолгоо удаа дараа оновчтой болсон нь тулааны дүр зургийг эргүүлсэн гэж болно. Мөн Р.Хангай аргагүй л Монголын ¹1 холбогч гэдгээ харуулж, багийнхнаа зөв удирдан чиглүүлж чадсан. Ер нь “Буянт-Ухаа”-гийн энэ түрүүг Хангайгийн ухаалаг тоглолттой холбон тайлбарлах нь зүйтэй болов уу.

“Эрчим”-ийн хувьд маш гоё багийг бүрдүүлсэн хэрнээ хэмжээндээ хүртэл тоглож чадалгүй хоёр жил дараалан мөнгөн медаль дээр буулаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн шиг шээ тоглолт үүнээс илүү со нир холтой болсон. Со лонгос дасгалжуулагчаар удирдуул сан “Энагурэ” баг тойргийн тоглолтод 9-0 гэсэн төгс амжилт үзүүлж, итгэл төгс финалд шалгарсан. Тэдний өрсөлдөгч “Эрчим”-ийн хувьд нэлээд тэвдэж байж авар гын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм. “Уурхайчин” тэдэнтэй ширүүн өрсөлдөж байсан бөгөөд шийдвэрлэх гуравдугаар тойрогт “Эрчим” гол өрсөлдөгчөө 3:2-оор хожиж, айдаггүйгээ авдартаа хийсэн билээ.

Ингээд ноднингийн финал дахин давтагдахад “Энагурэ” эхний хоёр тоглолтод ялалт байгуулав. Ингэснээр тэд лиг эхэлснээс хойш 11 дараалан яллаа. Одоо алтан медаль энэ багийн халаасанд орлоо гэдэгт эргэлзсэн хүн ховор байх. Гэтэл итгэмээргүй хүнд нөхцөлөөс “Эрчим” гайхалтай эргэн ирэлтийг хийж, хүчтэй өрсөлдөгчөө гурав дараалан хожиж чадсан юм. Гурав дахь тулаанд 3:2-оор хожсон нь тэдэнд сэтгэл санааны сэргэлт авчирсан. Ялангуяа шийдвэрлэх тав дахь партад тэд 12:10-аар дийлдэж яваад таван оноо дараалан авсан юм. Бямба гаригт болсон дөрөв дэх уулзалт ч мөн таван партын турш үргэлжилж, “Эрчим” азтай гэмээр ялалтыг авсан.

Сүүлийн партад “Энагурэ” хоёр ч удаа хожил авах, цаашлаад аваргалах боломжтой нөхцөлд тоглосон ч үүнийгээ ашиглаж чадаагүй. Ялалт хэнд ч ирж магадгүй болсон эгзэгтэй мөчид хашир мастер Л.Нарантуяа багаа аварч байв. Ийнхүү итгэмээргүй нөхцөлөөс цувралыг тэнцүүлсэн “Эрчим”- ийнхэн өчигдөр өрсөлдөгчөө 3:0-ээр итгэлтэй хожиж, гайхалтай түүхийг бүтээлээ. Гарцаагүй аваргалах нөхцөлөөс хоёр ялагдсан нь “Энагурэ”-д хүндээр туссан бололтой, өөрсдийн үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй.

Тэд тав дахь тоглолтын хоёрдугаар партад л гэхэд 17:11-ээр тэргүүлж яваад бариулж, ялагдсан юм. Хэрвээ энэ багт гайгүй сайн либеро байсан бол гарцаагүй аваргалах байсан. Гэтэл багт хамгийн чухал үүрэгтэй чөлөөт хамгаалагч нь бүдүүлэг алдаа олныг гаргаж, багаа хөөдсөн юм. Харин эсрэг багийнх нь либеро Г.Билгүүн бараг боломжгүй гэмээр нөхцөлөөс бөмбөгийг босгож, өөрийгөө ямархуу чадварлаг тоглогч болохоо хангалттай харуулсан.

Ер нь тэр багийнхаа ялалтад Л.Нарантуяагаас дутахааргүй гавьяа байгуулсан юм. Ийнхүү жил дамнан явагдсан волейболын лиг үзэж харах, сонирхуулж ярих зүйл арвинтай болж өндөрлөлөө. Энэ хоёр багийн өрсөлдөөн ирэх жилийн лигийг ч гэсэн чимэх биз ээ.

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД

Хамгаалагч: эрэгтэй Т.Отгонтөгс (Эрчим)

эмэгтэй Г.Билгүүн (Эрчим)

Давуулагч: эрэгтэй М.Цэрэнбаатар (Ноён)

эмэгтэй П.Буянжаргал (Уурхайчин)

Холбогч: эрэгтэй Р.Хангай (Буянт-Ухаа)

эмэгтэй А.Уранчимэг (Энагурэ)

Довтлогч: эрэгтэй Э.Сайханбаатар (Эрчим)

эмэгтэй Г.Цэцэгжаргал (Энагурэ)

Тэгш тоглогч: эрэгтэй Б.Ганхуяг (Буянт-Ухаа)

эмэгтэй Л.Нарантуяа (Эрчим)

Дасгалжуулагч: Жон Юн Ха (Энагурэ)

Шүүгч: С.Мөнхдэлгэр

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

ЭМЭГТЭЙ


Уурхайчин-Тэнүүн Огоо 3:1

Тт№1 3:0 (25:12, 25:21, 25:23)

Тт№2 3:0 (25:13, 25:27, 25:18)

Тт№3 2:3 (25:18, 20:25, 21:25, 25:21, 13:15)

Тт¹4 3:0 (25:17, 25:20, 25:21)

ЭРЭГТЭЙ

Ноён-Уурхайчин 3:1

Тт№1 3:1 (19:25, 25:23, 25:17, 25:21)

Тт№2 3:0 (25:23, 25:21, 25:21)

Тт№3 2:3 (15:25, 26:28, 28:26, 25:18, 13:15)

Тт№4 3:0 (25:20, 25:22, 27:25)

АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ

ЭМЭГТЭЙ

Эрчим-Энагурэ 3:2

Тт№1 1:3 (25:15, 21:25, 25:27, 15:25)

Тт№2 2:3 (25:19, 23:25, 16:25, 25:16, 8:15)

Тт№3 3:2 (25:19, 25:27, 17:25, 25:17, 15:12)

Тт№4 3:2 (19:25, 25:23, 25:22, 19:25, 18:16)

Тт№5 3:0 (26:24, 30:28, 25:21)

ЭРЭГТЭЙ

Буянт-Ухаа-Эрчим 3:1

Тт№1 3:2 (25:20, 25:20, 16:25, 25:27, 15:11)

Тт№2 3:2 (21:25, 25:21, 17:25, 25:19, 15:12)

Тт№3 0:3 (20:25, 22:25, 19:25)

Тт№4 3:2 (15:25, 21:25, 34:32, 28:26, 15:13)

Г.БАЯРСАЙХАН
Дэлгэрэнгүй ““Буянт-Ухаа”, “Эрчим”-ийн ГАЙХАЛТАЙ ТҮРҮҮ”

2010/08/27

“Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй”

Залуучуудын байгууллага 1921 онд "Бошгыг халах залуучуудын эвлэл" нэртэйгээр ажлаа эхэлсэн түүхтэй.

Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 89 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан өнгөрөгч 23-ны өдрөөс эхлэн Монголын залуучуудын холбоо цуврал аяныг зохион байгуулав. Түүний нэг нь олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд хийсэн ахмадуудын уулзалт байлаа. Уулзалтад залуучуудын байгууллагын үе үеийн ахмад ажилчид ирлээ. Ирэх жил залуучуудын байгууллагын 90 жилийн ойг угтан энэ жилээс эхлэн жилийн хугацаанд залуустаа зориулсан ямар ажил хийж болох талаар ахмадуудын санал, шүүмжлэлийг энэ уулзалтаар ярилцлаа.

Энэхүү арга хэмжээг орон даяар нэг өдөр нэг цагт тэмдэглэж байгаа аж. Уулзалтад ирсэн ахмадуудад залуу үе ирээдүй минь түүхээ мартаж, уламжлалаа хадгалж чадахгүй байна хэмээн халаглах буурал олон байлаа. Энэ үеэр зарим нэг ахмадтай уулзаж тэдний бодлыг хуваалцсан юм.

Төрийн соёрхолт ардын уран зохиолч Т.Галсан: МАНЖИД УУССАН МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДАВТАХ НЬ

-Залуустаа уриалж таны хэлэх дуртай үг юу вэ?
-Уулзалтад оролцож байгаа минь энд хурсан ахмадууд бидний хувьд таатай байна. Мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадуудтайгаа уулзаж ярилцах боломж бидэнд тийм ч амархан олддоггүй юм шүү. Уриалах гэхэд ч бас биш юм. Ер нь залуучуудаасаа хүсэх юм байна. Одоогийн залуусыг харж байхад хөгжөөд ч байгаа юм шиг хэрнээ бас сөнөх гээд байх шиг. Оюуныхаа хүчээр ихийг бүтээж байгаа залуус байна аа. Улс орныхоо нэрийг ч дэлхийд цуурайтуулж чадаж байна. Гэхдээ аливаа улс үндэстний бусдаас ялгарах гол соёл нь эх хэл нь байдаг. Гэтэл манай залуус харь хэлийг ихэд шүтэх болжээ. Эх хэлээ мартвал Монгол Улс мөхнө. Миний эмзэглэл бол залуус хэтэрхий их харь хэлийг шүтээд манжид ууссан Монголын түүхийг давтах вий гэсэн бодол юм. Манайхан залуучуудын сонин гаргавал түүнд нь эх хэлний нэг булан байх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би тэр буланг нь дандаа үнэгүй хөтөлж өгөх болно. Мөн залуусын эх хэлний мэдлэгийг хөгжүүлье гэвэл "Утгын чимэг" зэрэг наадмыг жил бүр залуучуудын дунд зохион байгуулах хэрэгтэй юм.

СТА, сэтгүүлч, яруу найрагч, Б.Цэдэндаш: "ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН" СОНИНГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Залуусаа хөгжүүлж, чадваржуулахад яах хэрэгтэй вэ?
-Би 51 жил сэтгүүлч хийлээ. Түүний 17-д нь цэргийн сэтгүүлч байсан. Одоо хашиж байгаа алба минь Залуучуудын холбооны ахмад ажилтны зөвлөлийн тэргүүн, Чингис хааны нэрэмжит дэлхийн академийн жинхэнэ гишүүн.

Миний мэргэжил сэтгүүлч болоод ч тэр үү би "Залуучуудын үнэн" сонинг дахин сэргээх хэрэгтэйг энд хэлмээр байна. Анзаарч байхад хүүхдийн ном зохиол, сэтгүүлүүд нэлээд гардаг болж. Тэгсэн хэрнээ залуучуудынх гэсэн тодотголтой ажил бага хийгдэж байна. Тиймээс ядаж энэ сонинг дахин сэргээвэл залуусын талаар мэдээ нийтлэл гарч, тэднийг аливаа ажилд татан оролцуулахад ч бас тустай шүү дээ.

-Сая Т.Галсан гуай залуучуудын сонин гаргавал эх хэлний булан хөтөлнө гэсэн. Та харин сониндоо хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
-Надад маш их баян материал байна. 1960-аад оны эхэн үеүдэд би "Залуучуудын үнэн" сонинд ажиллаж байлаа. Гурван жил ажилласан. Тэр үеийн сонин хачин материалууд, тэр үеийн мундаг зохиолч, сэтгүүлчдийн ч материал байна. Манай залуучуудын байгууллагын түүх намтарыг ч бичиж болно шүү дээ.

Ахмад Ж.Бадраа : ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Төрийн дэмжлэг залууст дутагдаж байна гэдэг. Таны бодлоор энэ хэр үнэний ортой үг вэ?
-Тийм шүү. Манай залууст төрөөс дэмжлэг дутаж байгаа нь үнэн. Гэвч тэд хөгжиж, дэвшиж байна. Гэхдээ бас манай улс залуусынхаа хүчийг бүрэн ашиглаж чадахгүй байх шиг. Биднийг залуу байхад улс орны бүтээн байгуулалт, батлан хамгаалах ажилд дандаа залуус оролцдог байсан. Би Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны II нарийн бичгийн даргын албыг хашиж байлаа. Өнөө үед залуучуудын байгууллага ч тэр залуусыг ийм ажилд татан оролцуулж чадахгүй байна.

Надад ийм саналууд байна. Юуны түрүүн залуучуудыг хөгжүүлж, тэднийг улс орны аливаа ажилд томилоход хамгийн дөхөм болох зүйл нь хууль. Залуучуудын хуультай болъё гэсэн асуудал эртнээс яригдаж байсан. Гэвч биелэлээ олж батлагдалгүй байсаар байна. Энэ хуулийг батлуулахад залуусын оролцоо хэрэгтэй. Хамгийн наад зах нь гарын үсэг зурсан өргөдөл гаргаж болно.

Дараагийнх нь гэвэл Засгийн газрын дэргэдэх залуусын байгууллага байх хэрэгтэй юм. Тэгвэл тэд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох талаар төр, олон нийттэй илүү ойр харилцах болно. Монгол Улс залуу хүн амтай орон гэх атал сүүлийн үед залуучууд нь улс орныхоо хамгийн том асуудал болж байгаа нь зүйд нийцэхгүй. Хуультай, засгийн газрын дэргэдэх байгууллагатай болгохын тулд тэднийг дэмжиж туслаад өгөөч гэж албан ёсоор дээд газруудад шаардлага тавьж, баталгаажуулах хэрэгтэй байгаа юм.

Ахмад Д.Шагдаржав: ЗАЛУУЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УТГЫГ ОДОО Л ОЙЛГОЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА
(Баянхонгор аймгийн залуучуудын эвлэлийн I нарийн бичгийн дарга байсан)

-Энэ уулзалтад ирээд хүмүүсийн яриаг сонсоод байхад залуучуудын эвлэлийн утгыг одоо л ойлгож байгаа юм шиг байна. Залуучууд тийм юм хийлээ. Одоо тийм юм хийхээр төлөвлөж байна гээд л. Гэвч ярихаасаа хийх нь чухал. Миний амнаас ч болохгүй үг их гардаг юм шүү. Хүн болгон магтаад л байх шиг байна. Гэхдээ манай залуучуудын байгууллага бүтээн байгуулалтын ажилд огт оролцохгүй байна. Энд тэнд хөнгөн шингэн ажил хийгээд л яваад байх шиг санагдаж байна. Залуучуудын байгууллага чинь төрийн бус байгууллага биш. Иргэн, олон нийтийн байгууллага юм. Төрийн бус гэхээр хуульд хамаарахгүй гэж ойлгогдоод нэг л болохгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хуулийг сахихгүй гэсэн утгатай байх шиг. Биеийн амрыг харсан ажил хийснээс бүтээн байгуулалтын ажилдаа сайн оролцох хэрэгтэй. Мөн байгаль экологийн асуудалд ч анхаарал тавих нь чухал юм. Залуучуудын цэцэрлэг гээд том ногоон байгууламжтай болчихвол хийсэн ажилтай, хэлэх үгтэй харагдана.

Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/
Дэлгэрэнгүй ““Залуучууд бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгтэй””

2010/08/12

Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС “УБ –ХАРХОРИН – ХӨШӨӨТ ЦАЙДАМ – ӨГИЙ НУУР”
ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТОЙРОН АЯЛАЛЫН ТАЙЛАН

2010-08-05 өдөр буюу аялалын 1 дэх өдөр

Аялалд оролцогч гишүүд ИНЕГ-ын хурлын танхимд цуглаж тойрон аяллыг албан ёсоор нээж ИНЕГ-ын дарга С.Батмөнх нийт аялагч залууст хандан үг хэлж, аян замдаа сайн явахыг ерөөв.

Нээлтийн ажиллагааны дараа ИНЗХолбооны тэргүүлэгчид оролцогчидтой уулзалт хийж нийт 30 оролцогч гишүүдийг нэг багт 6 гишүүнтэйгээр 5 баг болгон зохион байгуулалтанд оруулснаар энэхүү аялал эхлэж оролцогчид автобусандаа суун замд гарлаа.

Ийнхүү тойрон аяллын эхний зогсоол болох “Элсэн тасархай”-н байгалийн үзэсгэлэнт газартай танилцан түр буудалж өдрийн хоол идэцгээлээ. Өдрийн хоолны дараа “Элсэн дээрх сумо” хөгжөөнт тэмцээн нийт аялагчдын дунд зохион байгуулж энэхүү тэмцээнд Б.Мандуухай ахлагчтай 3-р багийн тамирчин Х.Мөнхтулга (ЧХОУНБ) түрүүлснээр аялагчид цааш замдаа гарлаа.


Дараагийн зогсоол Хархорин- Эрдэнэ зуу.

Аялагчид явсаар “Хархорин -Эрдэнэ зуу” хийдийн түүхэн дурсгалт газар хүрэлцэн ирлээ. Манай аялагчид Эрдэнэ зуу хийдийн түүхэн дурсгалт газартай танилцаж эхэллээ. Мөн “АХА” түүхийн сэдэвт асуулт хариултын хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж ялагчаар 1-р багийн гишүүн нислэгийн удирдагч Х.Мөнхтөр түрүүлсэн. Аялагчид замдаа гарлаа.

“Өгий нуур”-ын байгалын үзэсгэлэнт газар хүрэлцэн ирж Хатан өгий амралтын газарт байрлалаа. Аялагчид оройн хоолны дараа ядарцгаасан тул амрахаар боллоо.

2010-08-06-ны өдөр буюу аялалын 2 дахь өдөр
09.00 цаг болж өглөөний цайны цаг боллоо. Аялагчид ч гэсэн нилээн өлссөн бололтой бүгд эртлэн боссон байлаа. Өглөөний цайны дараа аялагчдад ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулснаар аяллын 2 дахь өдөр эхэллээ.
Аялагчид завь хөлөглөн Өгий нууртай танилцлаа. Зарим нь нилээн хол явсан бол зарим нэг нь бүр байрнаасаа ч хөдлөхгүй доороо л эргээд байлаа.

Завиар давихсаар байтал нэг мэдхэд өдрийн хоолны цаг болжээ.
Өдрийн хоолны дараа аяллын хөтөлбөрийн дагуу аялагчид “Өгий нуур”-ийн байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж нуур тойрон явган аялал хийлээ.
Оройн хоолны дараагаар галын наадам хийж бүжгийн тэмцээн зохиож хөгжилдөцгөөлөө.

Амралтын цаг ч болж бүгд амрахаар явлаа.

2010-08-07 өдөр буюу аялалын 3 дахь өдөр
09.00 Өглөөний цайны цаг болж аялагчид цайндаа орлоо. ИНЗХ-ны тэргүүлэгчид өдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нийт аялагчдад танилцууллаа. Аялагчид замд гархаас өмнө байрласан газрын эргэн тойрныг цэвэрлэхээр гарцгаалаа. Их цэвэрлэгээний дараа аялагчид Хөшөөт цайдамыг зорин замдаа гарлаа.

“Хөшөө цайдам”-ын түүхэн дурсгалт газарт хүрэлцэн ирж түр буудаллаа.
Түүхийн дурсгалт газартай танилцаж аялагчид нийтээрээ зураг дарууллаа.
Өдрийн хоолны дараа аялагчдын дунд олс таталтын тэмцээнийг зохион байгуулж энэ тэмцээнд Н.Мөнхжаргал ахлагчтай 2-р баг түрүүллээ. Аялагчид цааш замд гарлаа. Аялагчид ИНЕГ-ын өмнөх талбайд хүрэлцэн ирж аяллыг хааж тус аялалын ахлагч Х.Бямбацогт үг хэлсэн.

Аяллын зургийн сангаас
Дэлгэрэнгүй “Өгийнуур аялал. 2010.08.05-2010.08.07”

2010/06/03

Тэргүүлэгчид хуралдав

ИНЗХ-ны тэргүүлэгчид 2010.06.03-ны өдөр ээлжит хурлаа хийв. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Залуучуудын холбооны урилгаар хүрэлцэн ирэх БНХАУ-ын залуучуудын төлөөллийг хүлээн авах асуудлыг хэлэлцэв.
2. Байгаль орчноо хайрлан хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуусыг хооронд нь танилцуулах, ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор эх орны байгалийн үзэсгэлэнт газраар залуусыг аялуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилов.
3. ИНЗХ-ны нарийн бичгийн даргыг томилов.

ИНЗХ
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдав”

2010/05/17

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ

БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн Эйр” компани Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цөлжилтөөс хамгаалах, шар шуурганаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2004 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд Иргэний нисэхийн Залуучуудын холбоо энэ ажилд залуучуудаа оролцуулдаг билээ.

Энэ жил Нисэх хүчин үүссэний 85 жилийн ой тохиож байгаа бөгөөд Багануур дүүрэгт 5 дугаар сарын 11-ний өдөр ЗТБХБЯам, ИНЕГ, Иргэний нисэхийн Залуучуудын холбоо хамтран 40 хүний бүрэлдэхүүнтэй мод тарилаа.
Залуучууд маань мод тарихдаа “Олон мод тарихдаа бус, стандартын дагуу чанартай суулгах нь чухал” гэсэн уриатай оролцсон юм.

ИНЕГ-ын харьяа бүх алба салбаруудаас залуучууд оролцсон бөгөөд МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”-иар “Чингис хаан” ОУБ-ын ажилтан Отгонбат шагнагдсаныг хамт олных нь дунд ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа гардуулж баяр хүргэн, цаашдынх нь ажилд амжилт хүсэн ерөөлөө.


















Дэлгэрэнгүй “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ”

2010/05/04

Мод тарьцгаая !

Солонгосын “Korea air“ компани болон Иргэдийн мэдээллийн төвийн ивээн тэтгэлгээр явагдаж байгаа “Зүүн Азийг цөлжилтөөс хамгаалах” төслийн хүрээнд Багануур дүүрэгт мод тарихаар болж сүүлийн жилүүдэд ажил болгож байгаа билээ. Уг ажилд ”Korea air” компаний залуу боловсон хүчнүүд ирж гар бие оролцдог ба энэ ажил энэ хавар мөн үргэлжлэх юм.

Албан байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд сайн дураараа энэ арга хэмжээнд нэгдэн ажилладаг ба Иргэний нисэхийн залуучуудын холбоо энэ жил мөн хамтран ажиллах юм.

2010.05.11-ний өдөр ИНЗХ-ноос 28 залуу мод тарих ажилд оролцох юм.

Энэхүү ажил дөрөв дэх жилдээ явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт, арчилгаа сайн байгаа ажээ.
Дэлгэрэнгүй “Мод тарьцгаая !”

2010/04/08

Хамтран ажиллах гэрээ байгуулав.

ИНЕГ, ИНЗХ-ны хооронд хамтран ажиллах гэрээг байгуулав.

Энэхүү гэрээний зорилго нь Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжилтийг эрчимжүүлэх, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийг асуудлыг нь шийдвэрлэх, халамж үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэх, дадлага туршлага эзэмшүүлэх, салбарын залуучуудын байгууллагын ажлыг дэмжихэд оршино. ИНЗХ-оос хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тэргүүлэгчдээрээ хэлэлцэж баталсан ба энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дээрх гэрээний ач холбогдол нэн чухал ба төлөвлөгөөний хэрэгжилтийг холбооны зүгээс жил бүр ИНЕГ-т тайлагнаж гэрээгээ дүгнэж явах юм.

Залуус Та бүхэн ИНЗХ-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцахыг хүсвэл өөр өөрийн байгууллага дээрх ИНЗХ-ны тэргүүлэгчдээ хандан танилцаж, холбооны бодлого, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нээлттэй байна.

ИНЗХ
Дэлгэрэнгүй “Хамтран ажиллах гэрээ байгуулав.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game