Showing posts with label Зарлал. Show all posts
Showing posts with label Зарлал. Show all posts

2015/11/09

Зарлал

Зам, тээврийн сайд М.Зоригт 2015.11.11-ний өдрийн 16.00 цагт иргэний нисэхийн салбарын залуучуудтай МИАТ ХК-ийн хурлын заланд чөлөөт ярилцлага уулзалт хийнэ.
Дэлгэрэнгүй “Зарлал”

2015/10/15

Facebook-ээс

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын залуу мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар Зам, тээврийн салбар Буянт-Ухаа 2 хорооллоос 50 квот авахыг газар дээр нь шийдсэн болно. Иргэний нисэхийн ерөнхий газар алба салбаруудад ажиллаж байгаа Төрийн орон сууцны корпорацийн шаардлагыг хангаж байгаа хүмүүс 99992060 утсаар яаралтай холбогдоно уу. МИАТ болон бусад авиакомпаний ажилтанууд тус тусын үйлдвэрчний эвлэлийн хороодод хандана уу, Дээрх уулзалтад оролцсон: 1. С.Батхуяг. ИНЗХ-ны тэргүүн, НХҮА-ны ахлах мэргэжилтэн 2. Б.Ганчулуун. ИНЗХ-ны тэргүүлэгч, СЗСЦ-ын эмч 3. О.Тэсээ. ИНЗХ-ны гишүүн, ОХЛ-ийн инженер 4. Эрдэнэбаатар. НМАХ-ны тэргүүн, НМҮА-ны хэсгийн дарга 5. н.Одхүү. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 6. Ванданмагсар. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 7. Булганцэрэн. ИНЕГ, НБУГ 8. Д.Одгэрэл. ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга 9. Бо.Мэндбаяр. ТХНҮА 10. Ё.Батнасан. МНУХ-ын тэргүүн, НХҮА-ны нислэгийн удирдагч 11. Жавхлан. ГТҮА-ны жолооч 12. МИАТ ХК-иас 5 орчим хүн 13. Энхзориг. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүн 14. Баярсайхан. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүлэгч, Аэромонголиа ХХК 15. ...
Дэлгэрэнгүй “Facebook-ээс”

2015/10/14

Сайд салбарын залуустай уулзана

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын мэргэжлийн залуустай маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 14-нд 15 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд чөлөөт сэдвээр уулзаж ярилцах юм байна. Уулзалтад яамны салбар байгууллагууд болох ИНЕГ, МИАТ, УБТЗ, АТҮТ, Монголын төмөр замын залуус оролцоно. Тоо хязгааргүй. Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцож сайдтай санал бодлоо солилцоно уу. АТҮТ нь Энхтайвны гүүрний баруун талд буюу Зам тээврийн яамны урд байрладаг болно.
Дэлгэрэнгүй “Сайд салбарын залуустай уулзана”

2015/04/15

Үндэсний залуучуудын зөвлөлд нэрээ дэвшүүлнэ үү

Монгол залуу хүн та "Үндэсний Залуучуудын Зөвлөл"-ийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ үү... Залуучууд өөрийн амьдралыг авч явдаг шигээ нийгмээ жолоодоод хөгжүүлчих чадвартай гэдэгт та санал нийлэх үү? ‪#‎МЗХ‬-оос нийгмийн бүх салбарын идэвхтэй залуусаа Үндэсний Залуучуудын Зөвлөлд урьж байна. Сум, дүүрэг бүрийн 339 монгол залуу нэг танхимд чуулж, өөрсдийнхөө өмнө, улсынхаа ирээдүйд тулгарсан бүхэнд бүтээлчээр, хамтын шийдвэр гаргах их үйлсийг бид эхлүүллээ, та нэгд. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй Монгол залуу хүн бүр хөдлөхгүй харж, хүлцэж суух биш зоригтой ажиллах цаг иржээ МОНГОЛ залуусын төлөөх #МЗХ-ны нийтлэг төлөөлөл ‪#‎ҮЗЗ‬-д сонгогдож 339 гишүүний хамт ирээдүйг өөрийн гараар цогцлоохыг урья http://www.myf.mn/n/icbo
Дэлгэрэнгүй “Үндэсний залуучуудын зөвлөлд нэрээ дэвшүүлнэ үү”

2012/04/01

"Залуучуудын үнэн" шинэ өнгө төрх, шинэ агуулгатайгаар хэвлэгдэн гарлаа.

Залуус та бүхнийг цензургүй нийтлэлийн бодлоготой Монголын цорын ганц 7 хоногт тутмын хэвлэл "Залуучуудын үнэн" хамтран ажиллахыг урьж байна
Дэлгэрэнгүй “"Залуучуудын үнэн" шинэ өнгө төрх, шинэ агуулгатайгаар хэвлэгдэн гарлаа.”

2012/03/02

Цуврал лекцүүд тун удахгүй эхлэх гэж байна

Монголын Залуучуудын Холбоо 1998 оны 11-р сарын 20-23-ны хооронд “Хариу нэхээгүй тус” хэмээх сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж хүмүүсийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудаж байсан түүхтэй билээ.

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, олны танил хүмүүсийн амжилтын туршлагаас суралцуулах зорилгоор “Би монгол залуу хүн” “Аз жаргалтай гэр бүл” лекц 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

2012 оны лекцийн салхийг хагалж Гал Голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, зууны шилдэг улс төрч эмэгтэй Д.Мөнхөө “Гэр бүлийн хөгжил бэхжилт ба залуучууд” сэдэв лекцээ 03-р сарын 09-ны өдрийн 17.00 цагт Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд хүргэх байна. Лекц сонирхогч хүн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм.
Дэлгэрэнгүй “Цуврал лекцүүд тун удахгүй эхлэх гэж байна”

2011/10/24

"Монгол бичгээ дээдэлье" уралдаанд өргөнөөр хамрагдана уу

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН ҮҮССЭНИЙ 90 ЖИЛ, ”ҮНДЭСТНЭЭ ДЭМЖИХ ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "МОНГОЛ БИЧГЭЭ ДЭЭДЭЛЬЕ” МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. ЗОРИЛГО
Монголын Залуучуудын Холбооноос 2009-2011 оныг “Үндэстнээ дэмжих” жил болгосонтой уялдуулан хүүхэд, багачууд, оюутан, залуучуудыг үндэсний бичиг үсгээ сурахад дэмжлэг үзүүлэх, монгол хүн бүр монгол бичгээ эзэмшихийг уриалах, эрхэмлэн хамгаалах, хойч үеийнхэндээ өвлүүлэх.

Хоёр. УРИАЛГА
Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын санд монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй дэлхийн соёлын нандин өв юм.

Гурав. ХУГАЦАА -2011 оны 11 сард

Дөрөв. ХАМРАХ ХҮРЭЭ -5-аас дээш насны хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид

Тав. УРАЛДААНЫ ТӨРӨЛ, НАСНЫ АНГИЛАЛ

1. Сургуулийн бага насны ангилал буюу 6-9 нас
Монгол бичгийн тоон зурлагаар бяцхан ном хийх
o Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байх
o Чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан зураг, дүрс алинаар ч илэрхийлж болох

2. ЕБС-ийн дунд насны ангилал буюу 10-13нас
Зурагт хуудастай ном хийх
o Монгол бичгийн тоо, үсэг багтаасан байх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл, нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

3. ЕБС-ийн ахлах насны ангилал буюу 14-17 нас
Судар-ном хийх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, муутуу, торго аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

4. Залуучууд, насанд хүрэгчдийн ангилал буюу 18 ба түүнээс дээш насны ангилал
A. Мэргэжлийн ангилал –Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд хамаарна.
Монгол бичгийн хичээлийн үзүүлэн хийх
o Монгол бичгийн аль 1 дүрэм, зурлага гэх мэт сонирхсон хэлбэрийг сонгох боломжтой.
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Үзүүлэнгийн хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Бичлэгийн цахим хэлбэрийг ашиглаж болно.
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

B. Мэргэжлийн бус ангилал- 18-аас дээш насны монгол бичгээ сонирхогч хэн бүхэн хамаарна.
Судар-ном хийх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал, ураг бичлэг гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

C. Мэргэжлийн багш нарын ангилал- Их дээд, дунд сургуулийн монгол хэл бичгийн багш нар хамаарна.
Монгол бичгийн гарын авлага хийх
o Монгол бичгийн бүх дүрэм,бичлэгийн журмыг багтаасан байх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

5. Уран бичлэг
o Мэргэжил нас харгалзахгүй
o Сэдвийн хувьд чөлөөтэй.

Зургаа. ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
o Оролцогчид нь өөрийн бүтээлийг удирдамжийн дагуу шаардлага хангасан,ойлгомжтой хэлбэрээр хийсэн байх
o Цэвэр сайхан бичих
o Алдаагүй зөв бичих
o Өнгө үзэмж сайн байх

Долоо. ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Оролцогчдын анкет /анкетийн маягтыг МЗХ-ны 212 тоотоос авах буюу www.mongolianyouth.mn сайтаас татна уу/
• Оролцогчид харъяа аймаг, дүүргийн МЗХ-ны салбар зөвлөлөөс дэмжсэн бичиг авчрах

Найм. ШАЛГАРУУЛАЛТ
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Ангилал бүрээс:
• Тэргүүн байр -1
• Дэд байр -1
• Тусгай байр-1–ийг шалгаруулан Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал /алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл / болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал олгоно.

Уралдааны эхний шат Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд, II шат Улсын Төв номын сангийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Ес. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА
• 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл МЗХ-ны 212 тоотод хүлээн авна.
• Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Бага тойруу-42, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: (976)11-322643, (976)11-321814 Факс: (976)11-326336
www.mongolianyouth.mn, zaluuchuudiin_kholboo@yahoo.com


"МОНГОЛ БИЧГЭЭ ДЭЭДЭЛЬЕ” МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН
АНХДУГААР УРАЛДААНЫ ТАЛААР


Монголын Залуучуудын Холбооноос 2009-2011 оныг “Үндэстнээ дэмжих” жил зарласантай холбогдуулан хүүхэд, багачууд, оюутан, залуучуудыг үндэсний бичиг үсгээ сурахад дэмжлэг үзүүлэх, монгол хүн бүр монгол бичгээ эзэмшихийг уриалах, эрхэмлэн хамгаалах, хойч үеийнхэндээ өвлүүлэх зорилгоор “Монгол хэл иргэншлийн дээд сургууль”-тай хамтран “Монгол бичгээ дээдэлье” улсын уралдааныг анх удаагаа зохион байгуулж байна.
Уралдааныг
• Сургуулийн бага насны ангилал буюу 6-9 нас
• ЕБС-ийн дунд насны ангилал буюу 10-13нас
• ЕБС-ийн ахлах насны ангилал буюу 14-17 нас
• Залуучууд, насанд хүрэгчдийн ангилал буюу 18 ба түүнээс дээш насны ангилалыг Мэргэжлийн ангилал, Мэргэжлийн бус ангилал, Мэргэжлийн багш нарын ангилал гэсэн 6 ангилалаар зохион байгуулна.
Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд I шатанд шүүгчид оролцогчдын ирүүлсэн бүтээлийг шалгаруулна. II шатанд уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр үзэсгэлэн гаргасан байх ба уралдааныг дүгнэж шалгарсан бүтээлийг тодруулна.
Бүртгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл МЗХ-ны 212 тоотод хүлээн авна.
Дэлгэрэнгүй “"Монгол бичгээ дээдэлье" уралдаанд өргөнөөр хамрагдана уу”

2011/10/20

Залуусаа саналаа тусгана уу.

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2010-2011 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хугацаа 2012 оны 1 сард дуусгавар болох гэж байна.

Иймээс ИНЕГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөлөөс 2011-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг яаралтай байгуулах зорилгоор нийт ажилтан албан хаагчдын саналыг авч байна.
Та бүхэн санал, хүсэлтээ 11 дүгээр сарын 04-ний дотор доорх хаягуудаар ирүүлнэ үү.

Даваадоржийн Одгэрэл

ИНЕГ-ын ҮЭХорооны дарга

E-mail: odgerel@mcaa.gov.mn

Утас: 282040, 99992060

ИНЕГ-ын ҮЭХороодын зөвлөл
Дэлгэрэнгүй “Залуусаа саналаа тусгана уу.”

2011/10/03

“Би Монгол Залуу Хүн” цуврал лекц эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо нь “Би Монгол Залуу Хүн” цуврал лекцээ 2011оны 10-р сарын 14-ны өдрийн 17.00 цагт зохион байгуулах гэж байна. Энэхүү лекцийг нээж БСШУЯамны их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга, Эдийн засгийн ухааны доктор, проффессор Ц.Энхболд “Оюуны хөгжил ба залуусын хотхон” сэдвээр залуусын ирээдүйн хөгжлийг илэрхийлсэн алтан боломжоор дүүрэн, сонирхолтой лекцийг толилуулах гэж байна. Лекц сонирхолгч та бүхэн өргөнөөр оролцоно уу. Утас 321814, 96019186
Дэлгэрэнгүй ““Би Монгол Залуу Хүн” цуврал лекц эхэллээ”

2011/09/20

"Залуучуудын үнэн" сонины захиалгад өргөнөөр хамрагдана уу

МЗХ-ноос улирал бүр эрхлэн гаргаж буй “Залуучуудын үнэн” сонины 4-р улирлын захиалга явагдаж байна.
Улиралд 3 дугаар, захиалгын үнэ 1200 төгрөг. ИНЗХ-ны гишүүн, дэмжигч та харъяа байгууллагынхаа ИНЗХ-ны тэргүүлэгч болон захиргаанд хандаж сонин захиалгад ойрын хугацаанд өргөнөөр /заавал/ хамрагдана уу.

ИНЗХ, лавлах утас 28-2025
Дэлгэрэнгүй “"Залуучуудын үнэн" сонины захиалгад өргөнөөр хамрагдана уу”

2011/09/08

Олимпийн аварга Э.Бадар-Ууганы нэрэмжит хөл бөмбөгийн Шилжин явах цомын төлөө тэмцээн болно

Тус газрын хамт олны дундаас Монгол Улсын анхны олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган төрөн гарсан нь манай спортын түүхэнд алтан хуудсанд тэмдэглэгдэх үйл явдал болсны дээр иргэний нисэхийн салбарын нийт ажилтан албан хаагчид, залуус бидний урам зоригийг бадраасан сайхан үйл явдал болсон билээ.
Манай залуучуудын санаачлагаар нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх үүднээс салбарын нийт ажилтан албан хаагчдын дунд ‘’Олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы нэрэмжит хөлбөмбөгийн шилжин явах цом’’- ын төлөөх тэмцээнийг уламжлал болгон жил бүрийн 8 сард зохион байгуулах санаачлага гарган 2008 оноос жил бүр тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.

2008 онд:

1-р байранд Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба
2-р байранд Газрын тусгай үйлчилгээний алба
3-р байранд Иргэний нисэхийн ерөнхий газар

2010 онд:

1-р байранд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
2-р байранд "Изинис Эйрвэйз" ХХК
3-р байранд ШУТИС-ын Механик инженерийн сургуулийн төгсөгчдийн баг

Иргэний нисэхийн залуучуудын холбооноос тус байгууллагын тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууганы нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээнийг иргэний нисэхийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд уламжлал болгон 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.
Энэхүү тэмцээн нь залуусыг нийтийн биеийн тамир спортод дур сонирхолтой болгох, түүгээр хичээллэх, хамт олонч болгох, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэхэд нэмэр болохуйц арга хэмжээ болдог тул дээрх тэмцээнд идэвхтэй хамрагдана уу.

Тэмцээн 2011 оны 9 дүгээр сарын 10-нд 56-р сургууль дээр болно.
Оролцогчид: ИНЕГ, түүний харъяа албадууд, Агаарын тээвэрлэгч компаниуд, Буянт-Ухаа дахь байгууллагууд

Техникийн зөвлөгөөн 2011.09.09-ний өдөр ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборын байранд болно.

Лавлах утас: 28-2110
Дэлгэрэнгүй “Олимпийн аварга Э.Бадар-Ууганы нэрэмжит хөл бөмбөгийн Шилжин явах цомын төлөө тэмцээн болно”

2011/04/25

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн топ сургуулиудад инженер-технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцуулна

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн топ сургуулиудад
инженер-технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцуулна


Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011 онд анх удаа дэлхийн тэргүүлэх их сургуулиудад инженер-технологийн чиглэлээр суралцах эрх авсан бакалавр оюутнуудыг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахаар боллоо.

Улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн болон олон улсын олимдиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжааны оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй бөгөөд инженер-технологийн дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад хандан суралцах урилга авсан байх шаардлагатай. Эдгээр нөхцөлийг хангасан 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд 2011 оны 5 дугаар сарын 30-ны дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт хандана уу.

Тэргүүлэх 50 их сургуулийн жагсаалтыг http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2010-2011/engineering-and-it.html#uni-1076 веб хуудаснаас авах боломжтой.

Холбогдох утас: 51-266428
http://www.mecs.gov.mn/article-551.mw
Дэлгэрэнгүй “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн топ сургуулиудад инженер-технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцуулна”

2010/08/01

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо нь жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн ИНЗХ-оор уламжлан шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо (ЗЗХ) нь НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудад хүргэх, мөн тэдгээр хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

ЗЗХ нь одоогоор хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус хорооны удирдамжид заасанчлан жил тутам гишүүдийн тодорхой хувийг шинэчлэх шаардлагад үндэслэн 4 хүртэл гишүүнийг шинээр сонгон шалгаруулж авах боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий хүүхэд, залуучууд та бүхнийг доор дурдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Таныг Монголын залуусын төлөөлөл, дуу хоолой болон бидэнтэй хамтран ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт найдаж байна.
Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

* Хүүхэд, залуучууд болон хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, гишүүн байх
* Хүүхэд залуусын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт мэдлэгтэй, энэ чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой
* ЗЗХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх
* Долоо хоногт дунджаар 3 цагийг ЗЗХ-ны ажилд зарцуулах боломжтой
* Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
* Шалгаруулалтын хугацаанд 15-24 настай байх
* Англи болон бусад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:

* ЗЗХ-ны гишүүнд нэр дэвшүүлж буй тухайн байгууллагын албан тодорхойлолт, өөрийн хүсэлтээ илэрхийлсэн захидал,
* Нэр дэвшигчийн анкет /Загварын дагуу/
* “Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд миний оруулах хувь нэмэр” 500-1000 хүртэл үг бүхийэссег Англи хэлээр бичиж ирүүлэх
* Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалыг буцаан олгохгүй болно/


Материал хүлээн авах хугацаа:
ЗЗХ-нд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 08 дугаар сарын 06-ны өдөр бөгөөд материалыг бүтээмжилсэн уутанд хийж хүлээн авах газрын нэрийг НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо гэж тодорхой бичнэ.Бүрэн гүйцэт материалыг НҮБ-ын харуулын байранд байрлах ЗЗХорооны нэр, лого бүхий хайрцаганд хийх эсвэл шуудангийн хаягаар хүргүүлнэ.


* НҮБ-ын ЗЗХ-ны зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон бөглөх анкетыг энд дарж цахим хэлбэрээр авна уу.
* Шалгаруулалтын материалыг дугтуйлан харилцах нэр, утас, хаягийг тодорхой бичиж, НҮБ-ын ЗЗХ-нд шуудангаар болон биечлэн хүргүүлнэ.
* Хүлээн авсан материал болон ярилцлагад үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
* Хорооны гишүүдийг сонгон шалгаруулахдаа хүйсийн тэнцвэртэй байдал, нийгмийн бүх төлөөлөл, тэдний ялгаатай байдлыгхамруулсан байхыг эрхэмлэнэ.
* Шалгаруулалтын тухай мэдээллийг www.yap.mn веб сайтаар болон утсаар мэдээлнэ.


Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо,
Г.Чагдаржавийн гудамж - 9, Орейнт плаза
Улаанбаатар -14210, Монгол улс
Утас: 323365-151, 88404117, 91992660
Факс: 976-11-353502, 976-11-327313
Э-шуудан: contact@yap.mn
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Веб хуудас: http://www.yap.mn


http://www.yap.mn/
Дэлгэрэнгүй “НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо”

2009/11/11

Жаргалант цогцолбор

Дэлгэрэнгүй “Жаргалант цогцолбор”

2009/10/26

Азийн ХөгжлийнБанк-Сиднейд суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр

-Бүртгэлийн сүүлийн хугацаа 2009/11/30
Азийн хөгжлийн банк-Японы Тэтгэлэгт хөтөлбөр нь 1988 оны 4-р сард Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан. Уг хөтөлбөрийн зорилго нь Банкны хөгжингүй гишүүн орны иргэдийг өөрсдийн улс орны хөгжилд эдийн засгийн болон нийгмийн хувь нэмрийг оруулуулахаар чанартай postgraduate сургалтын боломжийг олгоход оршдог.
Хэн оролцох эрхтэй вэ?
Тус банкны гишүүн орнуудын иргэд. (Дор орнуудыг жагсаасан байгаа) байх бөгөөд тэд хамгийн багадаа мэргэжлээрээ 2 жил ажилласан, Сиднейн их сургуулийн доорхи хөтөлбөрт хамрагдах боломжтой хүмүүс байх юм.

Master of Economics / Эдийн засгийн магистр
Master of Commerce / Худалдааны магистр
Master of International Business / Олон улсын бизнесийн магистр
Master of Transport Management / Тээвэр удирдлагын магистр
Master of International Public Health / Олон улсын олон нийтийн эрүүл мэндийн магистр
Master of Engineering / Инженерийн магистр
Анхааруулга, өөрийн төрсөн улсаас өөр улс оронд амьдарч, ажиллаж буй хүмүүс энд хамрагдахгүй болно. Мөн энэ хөтөлбөрт 2-с илүү удаа хамрагдах боломжгүй учраас 2 хамрагдсан хүмүүс дахин хамрагдахгүй.

Бүртгэлийн сүүлийн хугацаа:
Бүртгэл 2009 оны 11 сарын 30-нд дуусах бөгөөд хичээл 2010 оны 7-р сард эхэлнэ.

Тэтгэлгийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон элсэлтийн мэдүүлгийг доор дарж үзнэ үү:

Further Scholarship Information and Application

Дэлгэрэнгүйг энд-ээс хараарай
Дэлгэрэнгүй “Азийн ХөгжлийнБанк-Сиднейд суралцах Японы Тэтгэлэгт хөтөлбөр”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game