Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

2012/03/22

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярилцлага өглөө


Нэг сарын өмнө ажлаа хүлээж авсан Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгч А.Мөнхбат Зууны мэдээ сонины 2012 оны 03-р сарын 13-ны дугаарын Залуус нүүрний зочноор уригдан ярилцлага өглөө.
- Шинэ ерөнхийлөгч ажлаа аваад удаагүй байна. Залуучуудын Холбооны ажлыг хэрхэн дүгнэж байна?
Хэдийгээр баяр давхацсан өдрүүд өнгөрсөнч залуучуудын холбооны өдөр тутмын үйл ажллагаааг авч явдаг гүйцэтгэх хорооныхоо гол ажлуудтай танилцаж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх ажил хийж байна. “Залуу удирдагч сан”, “Полиси” төв, “Залуучуудын үнэн сонин”, “Залуу үе сэтгүүл”, “Залуу зохион бүтээгч” сэтгүүл гэх мэт олон байгууллагын үйл ажилллагаа саарсан байна.
Тиймээс орчин үеийн менежментийн шаарддлага, залуучуудын ууган байгууллагын хувьд ногддог үүрэг хариуцлагуудыг шингээсэн шинэ бүтцээр ажиллана. Ямар ч цензургүй, залуучуудын дуу хоолой болсон “Залуучуудын үнэн” сонинг дөрөвдүгээр сараас долоо хоног бүр тогтмол болго, залуучуудын өнгийг тодорхойлох “Залуу үе” сэтгүүлээ сард нэг удаа гаргана. Инженерийн сэтгэлгээтэй, баялаг бүтээх залуусыг олон болгох үүднээс МУИС, МҮОНТВ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгтэй хамтран “Залуу зохион бүтээгч” сэтгүүлээ гаргахаар төлөвлөсөн.
- Залуучуудын байгууллагын удирдлага солигдлоо, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх бол, юу хийж бүтээх бол гэсэн хүлээлт үүсээд байна. таны хувьд ямар онцлог чиглэлтэй ажиллах вэ?
Бид хуучин хамтарч ажиллаж байсан байгуллагуудтайгаа харилцаа холбоогоо сэргээж байна. 70 хувь нь залуучуудтай улсын хувьд төрөөс ямар бодлого баримталж, юуг анхаарах, хэрхэн зөв явуулах, залуучуудын дуу хоолойг яаж хүргэх зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцсон. Мөн УИХ-ын даргатай уулзаж төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулж, албан ёсоор өргөн барих боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан.
УИХ-д залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийг байгуулах асуудлыг ч хөндөж тавина. эрхзүйн чадамжтай байх тэр боломжийг бүрдүүлж өгөөч гэсэн санал тавьсан. Байнгын хороод, дэд хороод, Аудитын ерөнхий газар гэх мэт УИХ-ын бүтцийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулах талаар ч ярилцаж, УИХ-ын даргын дэргэд залуучуудын асуудал хариуцсан зөвлөх ажиллуулахаар тохиролцсон.
40 жил завсарласны дараа 1998 онд Монголын залуучуудын үндэсний чуулганыг Монголын залуучуудын байгууллага зохион байгуулж байсан. Тиймээс ирэх намар Монголын залуучуудын үндэсний чуулганыг хийе. Залуучууд аль нэг намын үзэл суртал, хот хөдөө, жендер ярилгүй бүгд цуглаж, эдийн засгийн шинэ бодлогын үед залуучууд ямар байр суурьтай байх талаар ярилцаж тодотгоё. Залуучуудын их эвлэрлийн, эв нэгдлийн чуулган болгох санааг ярьж байна.
- Төлөвлөсөн яриаг ажил хэрэг болгох нь чухал. Гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүнд хүрэхэд хэр хугацаа шаардагдах бол?
Бид сар бүр аян зарлаж, тодорхой ажил хийж, үр дүнг нь үзэж байх болно. Гуравдугаар сарыг Монголын залуучуудын холбоо өөрийгөө сэргээх, идэвхжүүлэх сар болгож зарласан бол дөрөвдүгээр сарыг хамтын ажиллагааных болгоно. Манай байгууллагын 20 жилийн түүхтэй брэнд болсон ажлуудыг ч шинэ өнгө, хэлбэрт оруулж эхэлж байна. “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жилээс бүх төрлийн бүжгийнх болгож өргөжүүлэх гэж байна. П.Очирбат ерөнхийлөгч “Ийм тансаг шинэ жил үзээгүй” гэж хэлж байсан “Next stop” шинэ жилийг сэргээж, “Next stop” сан байгуулахаар боллоо.
Хамгийн гол нь Монголын залуучуудын холбоо маань жинхэнэ утгаараа залуучуудын байгууллага болох, хамгийн нээлттэй байгууллага болох гэсэн хоёр том зорилт тавин ажиллаж байна. Гадаадад, хөдөө хаягдсан, аль нэг нам гээд буланд шахагдсан Монголын залуусыг нэгтгэж, хамтран ажиллах болно. Бидний хийж байгаа бүх үйл ажиллагаа маш тодорхой, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг болно. Байгууллагынхаа болон хувийн цахим хаяг, хуудсуудаар өдөр бүрийн орлого, зарлагаа бичихээс эхлээд өөрсдөө нээлттэй байж, бусдын итгэлийг авч хамтарч ажиллахаар төлөвлөсөн.
-Өмнөх удирдлагын ажил байдлыг хэрхэн үнэлж байна. Сайн нь илүү байна уу, дутагдал нь олон байна уу?
Би 2004 онд Мэдээлэл технологийн газрыг Сайханбилэг даргатай хамт байгуулж, ажиллахад хов жив их ярьж байсан. Тэр үед бид нэг л зүйлийг зарчмаа болгож ажилласан. Бид залуу хүмүүс, шинээр юм хийж, үүсгэн байгуулах гэж ирсэн болохоос шүүгч хийх гэж ирээгүй гэдгээ маш тодорхой ойлгуулсан. Яг тэр зарчмаа өнөөдөр барьж явна. Хуучин руугаа өнгийж, хуучинтайгаа зууралдан, хуучнаа үгүйсгэх нь утгагүй. Бид залуу хүмүүс учир улстөржихгүй байх ёстой. Үүнийгээ ч Мэдээлэл харилцаа холбоо технолгийн салбарт ажиллаж байхдаа харуулсан. Бид нэг ч хүнийг улс төрийн асуудлаар ажлаас халж, ажилд авч үзээгүй, нэг ч залууд намын батлах өгч байгаагүй. Тиймээс бид Монголын шинэ үеийн төлөөлөл гэдгээ харуулж энэ зарчмаа барьж ажиллана.
-Яг одоо залуусын хамгийн их сонирхож, анхаарал хандуулж буй асуудал бол яах аргагүй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл. Залуучуудыг хамруулах боломжийг судалж үзэв үү?
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох тухай Засгийн газрын тогтоолыг бид анхааралтай ажиглаж байна. Монголд дөрвөн хүүхэдтэй, зургаан ам бүлтэй 28 мянган өрх байдаг юм билээ. Эдгээрээс орон сууцтай нь ч бий. Гэхдээ залуучуудыг хэд нь дөрвөн хүүхэдтэй байх билээ. Өмнө нь ямар нэг үл хөдлөх хөрөнгө дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд зээл олгохгүй. Энэ мэт нөхцөлүүдээр хасагдсаар 4-5 мянган өрхөд зориулсан зээл болж байгаа юм.
Залуусыг орон сууцжуулах тухай асуудлыг манай байгууллага анх гаргасан ч манай өмнөх удирдлагууд хэл аманд орж, буруудаж байсан. Гэхдээ бид залуучуудынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зөв арга замыг олох, гарц бий болгох тал дээр Засгийн газартай хамтарч ажиллана. Зээлд ямар хүмүүсийг хамруулах уу гэдгээ эдийн засгийн зөв утгатай нь уяад, хэрхэн хүнд сурталгүй зөв эзэнд нь хүргэх үү гэдгийг залуучуудын байгууллагуудтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй.
-Бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гээд байгаа. Гэтэл залуучууд ямар цалин хөлстэй ажиллаж, ямар өртөгтэй амьдарч байгаа билээ гээд үзэхээр зээлд хамрагдах хэцүү байх шиг?
Бид энэ асуудалд илүү буйр суурьтай хандах үүднээс ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлж байна. Засгийн газарт маш тодорхой санал тавина. Залуучуудад маань тайван ажиллах, гэр бүлтэй болоод үр хүүхдээ өсгөхөд тохирох орчин л хэрэгтэй байгаа шүү дээ. Монгол залуу хүн ямар ч асуудалгүй зээлээр орон сууцтай болоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг болох нөхцөл бүрдтэл бид ажиллах болно.
-Залуу хүнд мэдлэг боловсрол чухал. Тиймээс ч гадагшаа явах сонирхол их байдаг. Харин харийн оронд боолын хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг эх оронд нь авчрах тал дээр ямар ажил хийх вэ?
Ерөнхийлөгчийн санаачилсан “Олуулаа болцгооё, Монголдоо ирээч ээ” гэсэн уриалгыг дэмжиж байгаа. Гадаад улс орнуудад Залуучуудын холбооны салбар зөвлөлийг бид энэ ондоо багтааж байгуулна. Монгол руугаа залуучуудыг дуудах, урих ажлыг хийх болно. Монголд ирж байгаа залуучууд ямар ажлын байртай, амьдрах нөхцөл байгаа нь асуултын тэмдэгтэй хэвээрээ байгаа учраас өнөөдөр залуучууд маань ирэхгүй байна. Энэ асуултын тэмдгүүдэд бид хариулт зоох ёстой. Боловсролын тогтолцооны асуудал муу байна. Олон жил болж байгаа, олон улсын стандартыг хангаж чадахгүй сургуулиуд байна. Амьдрах орчин, боловсролын тогтолцоог сайжруулж чадвал монгол залуус эх орондоо ирнэ. Уул уурхай гэж шинэ салбар манайд бий болж байна. Энэ зах зээлд чадварлаг ажилчид хэрэгтэй байна. Үүнд залуус маань бэлдэх хэрэгтэй. Энэ тал дээр ч бид зөв бодлого барьж ажиллах болно.
Ярилцсан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Х.Монголхатан
Дэлгэрэнгүй “Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ярилцлага өглөө”

2010/03/25

Сансрын нисгэгчдийн баярын өдөрт

Ж.Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.


Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ. Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв. 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм.



Тэрээр сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ.


ИНЕГ-ын мэдээллийн уригдан оролцсон сонирхолтой яриаг Та бүхэнд бичлэгээр хүргэж байна.









Дэлгэрэнгүй “Сансрын нисгэгчдийн баярын өдөрт”

2010/01/04

Нисэхийн дуу

Жилдээ хvрэмгvй газарт
Єдєртєє нисээд ирэхээр
Мєнгєн цагаан хvлэг минь
Дvvлж явна хє
Мєнгєн цагаан хєлгєє бариад
Дуулж явна би хэмээн эхэлдэг уянгалаг сайхан аятай, нисэгчийн золбоо хийморийг сэргээсэн гайхамшигтай дууг мэдэхгvй монгол хvн байхгvй гэхэд ер хэтрvvлсэн болохгvй буй заа.

Эл гайхамшигтай сайхан дууны vгийг дууны шvлгийн хаан хэмээн алдаршсан яруу найрагч Лувсангийн Дагвадорж бичиж, Урлагийн гавьяат зvтгэлтэн, нэрт хєгжмийн зохиолч Товуугийн Насанбуян ая хийж ард тvмэндээ єргєн барьжээ. Яруу найрагч, хєгжмийн зохиолч хоёрын хосгvй авьяас билгээс мэндэлсэн энэ сайхан дуу зохиогдсон даруйдаа жигvvртэй юм шиг ард тvмний дунд тvгэн тархаж, хєгжмийн зохиолчийг ихэд алдаршуулсан билээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн Т.Насанбуянтай хєрєг ярилцлага хийхсэн гэж бодсоор яваад сая л нэг амжуулж байгаа минь энэ. Тvvнтэй хийсэн ярилцлагаа толилvvлъя.

-Шавийн эрдэм багшаас гэж vг байдаг. Уран бvтээлийн замд хєтєлж оруулсан багш нараа дурсвал ямар вэ?
-Дуртайяа зєвшєєрнє. Монголын урлагийн тэнгэрт од болон гялалзсан олон гайхамшигтай уран бvтээлчээр дуулаачийн эрдэм, хєгжмийн онол заалгасандаа олзуурхан баярлаж, хайрлан хvндэтгэж, тэднийхээ сэтгэл сэргэм сайхан уран бvтээл хийхсэн гэж сэтгэл, зvрхэндээ шатаж явдаг хvндээ би. Би уран бvтээлийн замаа 40 гаруй жилийн тэртээ мэргэжлийн дуучнаар эхэлсэн. Надад дуулаачийн эрдэм заасан багш нар гэвэл, Монгол Улсын Хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин профессор Ц.Пvрэвдорж, Ардын жvжигчин, профессор А.Загдсvрэн, Улсын гавьяат жvжигчин, дэд профессор Д.Жамьянжав, П.Цэвэлсvрэн нар юм шvv дээ. Харин театр, хєгжмийн болон урлагийн онолын багш нар маань гэвэл Ардын жvжигчин, тєрийн соёрхолт, удирдаач Ж.Чулуун, Соёлын гавьяат зvтгэлтэн Ж.Бадраа, Урлагийн гавьяат зvтгэлтэн Д.Лхаасvрэн, Улсын гавьяат жvжигчин Є.Рэнцэнноров, Урлагийн гавьяат зvтгэлтэн Ш.Эрдэнэбат, Ж.Шараа, Улсын гавьяат жvжигчин, дэд профессор Д.Жамьянжав, урлагийн гавьяат зvтгэлтэн, профессор П.Хаянхярваа, соёлын тэргvvний ажилтан Л.Даваахvv нар юм. Энэ алдартнуудын заасан эрдмийг ой ухаандаа хоногшуулж, олигтойхон сурч, гайгvй уран бvтээлч болох гэж хичээж зvтгэснийх єдий зэрэгтэй яваадаа баярлаж, багш нараараа бахархдаг. Би зарим багш нарынхаа тухай товчхон ярьж болох уу?

-Бололгvй яах вэ
-Би 1962 оны хоёрдугаар сард єдгєє улсын гавьяат жvжигчин болсон Цэрэндолгортой хамт Улсын ардын дуу, бvжгийн ансамбальд дуучнаар шалгуулан тэнцэж, бєєн баяр хєєр болцгоож байж билээ. Тэгэхэд бид хоёр хоёулаа ажилчин ангийн эгнээнээс урлагийн алтан тайзнаа гарч дуулах болсондоо тэгтлээ баярласан. Намайг найрал дууны багш , Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва гуай, хєгжмийн зохиолч Д.Мяасvрэн багш нар дахин шалгаж, "тенор" юм гэлцсэнээ эрэгтэйчvvдийн цээл хоолойн хэсэгт хуваарилж, шууд дасгал сургуульд оруулж билээ. Маш єєр орчин, дуучдын яруу тунгалаг хоолой намайг бишрvvлж, гайхах, эргэлзэх, учраа олохгvй байдалд хvргэж байсансан. Би амьдралдаа анх удаа ардын дуу дуулж, ардын дуугаар хєглєгдєж дуучны замаа эхэлсэн.

Энэ vед Л.Цогзолмаа багш шинэ уран бvтээл "Говийн дуу", "Хангайн дуу", "Монгол хєгжмийн гайхамшиг" концертуудаа найруулан бvтээж, уран бvтээлч бvхнийхээ нєр их хєдєлмєр, авьяас билгийг оргилvvлан говь, хангайн vзэсгэлэнт байгаль, хvн ардынхаа аж амьдралыг дуу, хєгжим, бvжгээр илэрхийлж байгаа нь vлгэр домгийн юм шиг санагдаж байж билээ. Цоцо багш миний урлагийн анхны багш юм шvv дээ. 1963 оны тавдугаар сард дуулаачийн мэргэжлийн шалгалт єгч жинхэнэ дуучин болсон юм. 1964 оны хавар Монгол Улсын Хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, профессор, нэрт дуучин Г.Хайдавын санаачилгаар Монголд анх удаа Улсын ардын дуу, бvжгийн театрын дэргэд дуулаачийн дээд сургууль студи байгуулагдаж, би анхны оюутнуудын нэг болсон юм. Оюутан байхдаа тєгєлдєр хуурыг илvvтэй сонирхож, чухам л єдєр шєнєгvй нvдээд суучихдагсан.

-Оюутан байхаасаа дуу зохиож эхэлсэн гэдэг байх аа?
-Тийм шvv. Гуравдугаар ангид байхад дуу бvтээх хvсэл тэмvvлэл оргилж "Миний жаргалан" гэдэг анхны дуугаа зохиолоо. Манай ангийн оюутан Байгаль гоцлон дуулж, охидууд олон хоолойн чуулгаар хамтран дууллаа. Энэ дуу удалгvй тvгэн дэлгэрч залуусын дуулах дуртай дуу болсон. Сургууль тєгсдєг жилээ Ж.Бадраа багштайгаа хамтарч ангийнхаа болон их, дээд сургууль тєгсч байгаа бvх оюутан залууст зориулж "Тєгсєх оюутны танго" дуугаа бvтээлээ. МУГЖ В.Оросоо дуулж тєдєлгvй тvгэн дэлгэрлээ. Мєн "Залуу нас сайхан аа" дуугаа зохиож, МУИС-ийн оюутан нэрд гарч мандаж байсан Рэнцэнханд дуулж маш их амжилтад хvрч байснаа дурсан санахад таатай байдаг юм. Энэ дуунуудыг одоо ч гэсэн оюутан залуус, миний шавь нар дуулдаг юм. Оюутан байхдаа тэмдэглэлт ой, vйл явдал, оюутан залуусын урлагийн vзлэг наадмуудад 4060 тvvнээс ч дээш 1000 хvртэл бvрэлдэхvvнтэй найрал дууг зохион байгуулж, vеийнхэндээ "багш" гэдэг хvндтэй нэрээр дуудуулж явлаа даа. Миний дуулаачийн анхны багш МУГЖ, дэд профессор Д.Жамьянжав багш маань эрдvv баргил хоолойтой, би цээл нарийн хоолойтой боловч хичээл заах vедээ тенор хоолойн оргил дээд єнгийг єєрєє дуулж сайн ойлгуулдагсан. Д.Жамьянжав багш маань одоо надтай хааяа уулзахдаа "чи сургуулиа дуулаач, найрал дууны багш, хєгжмийн зохиолч мэргэжлээр тєгссєн шvv" гэж цаашлуулдаг юм. Бодвол єєрєє л тэгж vнэлдэг хэрэг байх л даа. Тvvнээс биш би сургуулиа дуулаач, дууны багш мэргэжлээр тєгссєн юм.

-Сургуулиа тєгсмєгц багш болсон гэдэг байх аа?
-Тийм шvv. УАДБЧ-даа найрал дууны багшаар томилогдож, ардын урлагийг бие даан эзэмших, судлах сургах, хєгжvvлэх их vйлсэд хvчин зvтгэж, мэдэхгvй чадахгvйн зовлон бишгvй туулж, тvvнийгээ уйгагvй хєдєлмєр, хичээл зvтгэлээрээ даван туулж, багш хvн ямар их vvрэг хариуцлагатай байдгийг ухаарч билээ. Ардын дуу, олон ястнуудын євєрмєц бvтээлvvдийг дуучиддаа заан сургаж, дуулах ур чадвар эзэмшvvлж, тvvнийг нь хєгжvvлэх гэж хичээдэгсэн. Монголын ард тvмэн авьяас билэг тєгєлдєр дууч ард тvмэн. Дууч ард тvмнээсээ ялгарч сод євєрмєц дуулж байж л мэргэжлийн дуучин болдог юм.

-Урлагийн гавьяат зvтгэлтэн, яруу найрагч Ж.Бадраа гуай таны багш тєдийгvй хамтран зvтгэгч байсныг сайн мэдэх юм. Та хоёр олон уран бvтээл хамтарч хийсэн vv?
-Би оюутан байх цагаасаа багшийн хамгийн дотнын шавь болон тоогдож тvvгээр ч барахгvй олон жил хамтран уран бvтээл туурвисан шvv. Багшийн олон сайхан шvлгэнд би ая хийж олны хvртээл болгосон. Ж.Бадраа багшийн дуу бvхэн жигvvртэй юм шиг ард тvмний дунд дорхноо тvгэж сэтгэлийн цэнгэл эдлvvлдэг байсныг ард тvмэн андахгvй. Ж.Бадраа багш бид хоёр дуулаачийн томоохон бvтээл болох магтуу, романс, найрал дуу, эрэгтэй, эмэгтэй чуулга, цєєхvvл дуучид, хvvхдийн дуу болон гоцлол дуучдад зориулан 50 орчим дуу хамтран бvтээсэн юм. Бидний хамтарч бvтээсэн "Орь залуу нас", "Улаанбаатарын агаар", "Vзэсгэлэнт монгол", "Ном эрдмийн эх орон", "Гэгээн наран" зэрэг дуунууд одоо болтол дуулагдсаар байна. Багш дууны шvлгийг бичихдээ єєрєє сэдвээ сонгон бvтээж, хєгжмийн зохиолчдод єгєх, эсвэл хєгжмийн зохиолчийн аялгуу нотыг авч тохируулан бvтээх нарийн арга хэлбэрvvдтэй байлаа.

Нэг нот тактын хэмжээг ямар эгшиг гийгvvлэгчээр хослуулж яруусгахыг зєн билэгт ухаанаараа сонгон ёстой л авьяас онгодоороо vгийн гайхамшиг, хєгжмийн дуурьслаар бvтээдэгсэн. Энэ бvтээлvvд нь заавал амжилттай болно. Ж.Бадраа багш маань надад урлан бvтээхийн их ухаан, учир утга, уран сэтгэмж, авьяас билгээ хєгжvvлэхэд маш их нєлєєлсєн ачтан. Нэг єдєр багш маань "Чи Бадарууганд маань гитар зааж єг" гэдэг юм байна. Би дуртайяа зєвшєєрч тэр єдрєєс нь гитар зааж эхэлсэн. Б.Бадарууган заасан зvйлийг маш амархан сурдаг, ой сайтай хvvхэд байсан болохоор сайн гитарчин болсон шvv. Би, аугаа аав, авьяаслаг хvv хоёртой уран бvтээлээр холбогдсондоо бахархаж явдаг.

-Та хvvхдэд маш их хайртай хvн. Тийм ч учраас хvvхдэд зориулсан олон сайхан дуу зохиож, хvvхдийн найрал дууг олон жил удирдаж олон авьяастныг урлагийн алтан тайзан дээр тодруулж гаргасан ачтан. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Хvvхэд єхєєрдєм,сэтгэл булаасан халуун дулаан, зvрх, сэтгэл хєдєлгєсєн гэрэл гэгээ билээ. Би дуун бvтээлийнхээ амьдрал, хvvхдийн дуу хєгжим цаглашгvй их баяр баясгаланг ихэд дээдлэн єєрийн эрхгvй хvvхдийн дуун бvтээлд авьяас чадвараа сорин, амаргvй, санаснаар болохгvй нарийн утга учир бvхий аялгуунд тэмvvлж эхэлсэн юм. Хvvхдийн дуу зохиох миний эрхэм хvслийг хvvхдийн ертєнц єєрийн эрхгvй хєтєлсєн билээ. Би 1980-аад онд хvvхдийн "Нарны баясгалан" хамтлаг байгуулсан. Гурван vе дамжсан энэ хамтлаг миний хvvхдийн дуун бvтээлийг амилvvлсан хvvхдийн дууны гэгээн дуулал билээ. Би хvvхдvvдэд зориулж "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан" дуугаараа анхны номоо нэрлэж, эл номдоо "Гэгээн наран",".Нарны баясгалан", "Тэнгэрт хоёулаа наадъя", "Єнє мєнхийн ээж", "Дэлхийн бvх хvvхдvvдийг дуудчихлаа" зэрэг олон дуугаа оруулж байлаа. Хvvхэд цэвэр тунгалаг, ариун нандин, алтнаас vнэтэй эрдэнэ билээ. Хvvхдийн дуу аз жаргалын мєнхийн хонх юм шvvдээ. Хvvхдийн найрал дууг олон жил удирдаж, нvд нь оч шиг гялалзсан дуунд дуртай зуу, зуун авьяаслаг охид, хєвгvvдэд олон дуу зааж, олон ч концерт найруулан тоглуулж, шавь нарынхаа авьяасыг хєгжvvлж, олон зуун авьяаслаг шавь нараа урлагийн алтан тайзан дээр гарч сайн дуучин болох замд хєтєлж оруулсандаа сэтгэл хангалуун явдаг.

-Та дєч гаруй жил урлагийн байгууллагуудад ажиллахдаа дуу, хєгжмийн хэдий хэр бvтээл туурвисан бэ?
-Дуу, хєгжим бол миний нэг амь, насан туршийн минь амьдрал юм. Би дуу, хєгжимгvйгээр нэг єдєр ч амьдарч чадахгvй болсон хvн. Дуугаа дуулж, хєгжмєє зохиож байхдаа би юутай ч зvйрлэшгvй жаргалтай байдаг. Би 40 гаруй жил урлаг, дуун бvтээлд бие, сэтгэлээ зориулж, монгол дууны урлагийг хєгжvvлэх ариун vйлсэд авьяас билгээ сорилоо. Хєгжмийн янз бvрийн тєрєл жанарын 500 гаруй дуун бvтээлээ туурвиж, нийтийн дууны уралдаанд хорь гаруй удаа тэргvvн байр эзэлж,"Орь залуу нас", "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан", "Тэнгэрт дvvлсэн орь залуу нас" хэмээх нийтийн болон хvvхдийн дууны гурван тvvврээ хэвлvvлж ард тvмэндээ єргєн барилаа. Одоо нас єндєр болсон гэж єєртєє чєлєє зав єгєлгvй уран бvтээлээ туурвисаар байна. Би бvтээлийнхээ гол сэдвийг эх орон, амьдрал, ариун хайр, утга уянга, гэгээн vйлсэд зориулж ирсэн. Сансар огторгуйг илvvтэй сонирхон тэмvvлж, "Нисэгчийн гэргий дуу", "Ахан дvvс сансарт", "Юрий Гагарин", "Газар тэнгэрийн хvv", "Монгол хvv сансарт" зэрэг дуунуудаа бvтээсэн маань амьдралд дуулал болон гийж, миний эх орон, ард тvмэн дуун бvтээлийг минь алдаршуулан "Нисэгчийн дуу"-г минь цагаан гантиг чулуунд сийлэн хєшєє дурсгал болгон мєнхжvvлсэн. Энэ нь асар их урам зориг хайрлаж, авьяас чадвар, ариун хvслийг минь бадруулсан их хvндэтгэл билээ. "Нисэгчийн дуу"-нд минь босгосон цагаан гантиг хєшєє Чингис хаан нисэх онгоцны буудлын цэцэрлэгт сvндэрлэж байдагт vнэхээр баярлаж єєрєєрєє бахархах сэтгэл хааяа тєрдєг юм.
"Орь залуу нас", "Мичид шvргэх алтай", "Vзэсгэлэнт Монгол", "Ном эрдмийн эх орон", "Єнє мєнхийн ээж", "Миний нутаг сайхан аа", "Гэгээн наран", "Хvмvvс ээ, хvvхэд байх сайхан" зэрэг олон дуу минь одоо хvртэл хvмvvсийн зvрх сэтгэлд хоногшин vе дамжин дуулагдаж байгаад урам зориг минь сэргэж, оргилон тэмvvлж бvтээсээр єнєєг хvрлээ дээ.

-Та єєрийнхєє зохиосон энэ л миний нэрийг мєнхєлж сvлд дуу минь болно доо гэсэн дуунаасаа нэрлэхгvй юу?
-"Орь залуу нас", "Нисэгчийн дуу", "Мичид шvргэх Алтай" гурвыгаа таван зуу гаруй дуунаасаа онцолж миний сvлд дуу гэж ам бардам хэлнэ дээ.

-Та бол хэн гуайд ч ам бардам хэлэх олон зуун сайхан бvтээл туурвисан нэрт хєгжмийн зохиолч хvн. Улсаас ямар алдар цол, одон медалиар шагнуулж байв даа?
-Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, Алтан гадас, Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын соёлын тэргvvний ажилтан, МVЭ-ийн соёлын тэргvvний ажилтан,хvvхдийн тєлєє байгуvллагын алтан медалиудаар энгэрээ цоолж, урлаж бvтээх урам зориг бадарч, онгод хийморь сэргэж явж дээ.

-Нэртэй хєгжмийн зо¬хиолч гадаадад олон удаа томилолтоор явсан биз дээ?
-Узбек, Чехословак, БНСУ-д болсон залуучуудын их наадам, алтан намар, хаврын наадмын тєлєєлєгчєєр оролцож, хуучин ЗХУ-ын Москва, Ленинград, хуучнаар Иванова хотуудад уран бvтээлийн томилолт, Тувагийн Сияан чуулгад найрал дууны мэргэжилтэн багшаар ажиллаж байлаа.

ДУУНДАА ГАНТИГ ЦАГААН ХЄШЄЄТЭЙ ХЄГЖМИЙН ЗОХИОЛЧ Т.НАСАНБУЯНГИЙН АНД НЄХДИЙНХ НЬ СЭТГЭЛИЙН VГСЭЭС СИЙРVVЛЬЕ

Яруу найрагч Ж.Саруулбуян
Намайг дууны яруу найрагт анхлан уруу татсан хvн бол Т.Насанбуян. Дєнгєж дээд сургууль тєгссєн шаврай бандийг тоож, дууны шvлгийг ингэж бичдэг юм хэмээн зааж зєвлєж, анхны шvлгэнд минь аялгуу оруулсан эрхэм хvн. Бид хоёр анх уран бvтээлээ хvvхдийн дуугаар эхлэв. Насаа маань тэр vед МVЭСТО-д хvvхдийн найрал дууны бvлгэм ажиллуулдаг байсан. Наяад оны эхээр МРТУХ, Монголын хєгжмийн зохиолчдын холбоотой хамтран нам, эх орны сэдэвт дууны уралдаан зарлав. Тvvнд хvчээ сорьё, би чамайг залуу гэхгvй сонгож байна. Хvvхдийн найрал дуулах шvлэг бич гэв. Би бодож, бодож "Хvvхэд бидний найрамдал" гэдэг шvлэг бичсэн. Бид хоёрын дуу гуравдугаар байранд орсон юм. Урам зориг эндээс л эхэлж бадрав.Дараа нь бид хоёр хvvхдийн гоцлолтой найрал дуугаар "Алтан намар" наадамд оролцож тэргvvн байранд оров. "Эх орны тариа" гэдэг дууг Т.Насанбуянгийн охин Соёнгийх гоцолж, хvvхдийн найрал дуулж билээ.

Сэлэнгэ аймгаас Сэлэнгэ мєрний сэдэвт дууны уралдаан зарлаж Улаанбаатарын аялгуу, шvлэг бичдэг бараг бvх хvн тийш нэг,нэг дуучин чирэн одлоо.Бид хоёр ч хоцорсонгvй "Єргєн сэлэнгэ" нэртэй дуу бичиж, дуучин Мєнхшvрт єгєєд явуулав. Хэд хоногийн дараа Мєнхшvр бид хоёрыг тусгай байранд оруулчихаад шагналыг нь авчирч єгч билээ. Бид хоёр Чингис хааны тухай, тvvний "Эр хоёр загал"-ын тухай дуунууд бичлээ. Тэр дуунуудыг маань Жамьянжав, Гантємєр, Баасанхvv нараас эхлээд олон дуучин дуулж урын сандаа оруулав. Ж.Бад¬раа гуай бид хоёрын "Чингис хаан", "Эр хоёр загал" зэрэг дууны vг,аяыг сvрхий болсон шvv гэж магтаж билээ. Хэр баргийн юм тоодоггvй Ж.Бадраа багш ингэж vнэлсэн нь бид хоёр дуугаа мэргэжлийн байгууллагуудаар батлуулснаас илvvд vзэн бие, биеэ багахан тоосон. Насаа бол vргэлжийн залуу, бадрангvй сэтгэлгээтэй, амьдралын муу муухайг vл огоорогч, цагаан цайлган, хэт дэврvvн, хийсвэрлэг бодолтой хvн. Ийм хvн орчлонд олон байдаг бол муу муухай гэж хаана ч байхгvй гэмээр. Тvvний сэтгэл нь огторгуй хурмаст, уулсын оргил, хvслийн vл гvйцэлдэх єндєрлєг юм.

Урлагийн гавьяат зvтгэлтэн, профессор П.Хаянхярваа
Товуугийн Насанбуян бидэн хоёр багш шавийн барилдлагатай болсоор 40 гаруй жил болжээ. Миний ажигласнаар Т.Насанбуянд хэдэн онцлог бий. Юуны тvрvvнд тэр 96 зооглоод байгаа ээжийгээ бурханчлан шvтэж, хайрлан хvндэтгэдэг нь хэн бугайгаас ч онцгой. Удаахь онцлог нь хvvхдvvдтэй хэл амаа хялбархан ололцдог, тэдэн шигээ мєнхийн баясгалантай, сониуч, дэвэргэн, итгэмтгий. Дараахь онцлог нь тvvний бvхий л амьдрал нь дуу болой. Т.Насанбуян, дуу хоёрыг салгаж ярих аргагvй. Персийн их найрагч Низами "Vг зvрх сэтгэлээс тєрж, зvрх сэтгэлд тусмуй" гэсэнчлэн Т.Насанбуянгийн ая дуу тvvний зvрх сэтгэлд тєрж, ард олны зvрх сэтгэлд онож тусдаг увдистай. Тэрбээр 500 гаруй сайхан дуутайг бид мэдэх бєлгєє.

2006 оны тэр нэг тэмдэглэлт єдєр Т.Насанбуянгийн бичсэн "Тэнгэрт дvvлсэн орь залуу нас" хэмээх хорь гаруй хэвлэлийн хуудас номын талаар ярилцаж суутал харилцуурын дохио жингэнэж, намайг сураглаад Т.Насанбуянд Монгол улсын урлагийн гавьяат зvтгэлтэн цол олгохоор болсныг мэдэгдэхэд би сэтгэл догдлон Т.Насанбуяндаа харилцуураа шилжvvлж, энэ баярт мэдээг єєрєє сонсох боломж олгосон юм. Гэтэл тэрбээр хvvхэд мэт хєєрєн баярлаж, бараг л єрєєний адар хvртэл цовхрон "Ура" хашгирч догдолсон сэтгэлээ илэрхийлж ахуйг харан баясах завшаан надад тохиосон билээ. Урлагийн гавьяат зvтгэлтэн хєгжмийн зохиолч, нийтийн дууны эзэн, найрал дуу нэн ялангуяа хvvхдийн найрал дууны нэрт багш, удирдаач Т.Насанбуянгийн уран бvтээл ид эрчтэй, урамтай,ухаалаг vедээ єрнєж байна. Дуу бол хєгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэгэн. Дуунаас дуурь ургадаг жамтай. Иймд та бид ойрын ирээдvйд Т.Насанбуянгийнхаа анхны дуурийг шимтэн vзэж, сонсох гэгээн найдвар байгаа шvv.

Олон улсын сэтгvvлч, яруу найрагч, шинжлэх ухааны доктор Б.Дашзэвэг
Миний найз Т.Насанбуян Монголын ард тvмний хувь заяагаар тєрсєн, тэнгэрийн хvн гэж бахархаж явдаг шvv. Монголын хєх тэнгэрт нисэх онгоцны сvvн цагаан зам зурайхыг хараад анд минь ээжийнхээ мєємєнд тэмvvлсэн нялх хvvхэд шиг хєєрєн баясдаг гээч. Тэгээд ч ард тvмний маань зvрхэнд гуч гаруй жил уянгалж байгаа "Нисэгчийн дуу" тvvний авьяас билгээс тєрєєгvй харин єєрєє тэр гайхамшигтай сайхан аялгуунаас тєрсєн юм шиг хєєрєн баясдаг хvн дээ. Энэ сайхан дуу нь хvн бvрт жигvvр ургуулах шиг болдог шvv дээ. Тэр утгаар нь авч vзвэл анд минь тэнгэр заяатай, тэнгэрийн хvv яах аргагvй мєн. Т.Насанбуянгийн зохиосон нийтийн дуу эх орны минь єнцєг булан бvрт тєдийгvй хилийн чанадад уянгалж байдаг юм билээ. Эх орон, элгэн тvмнээ санасан нутаг нэгтнvvд маань хэдэн жилийн ємнє алс холын Парис хотод нэгнийдээ цуглаад Т.Насанбуянгийн дуугаар "Улаанбаатарынхаа гудамжаар алхалж", "Орь залуу нас"-аар жигvvрлэнхэн, "Мєнгєн цагаан хєлгєє бариад" дvvлж явахыг нь сонсоод нутгаа санасан сэтгvvлч би нулимстай нvдээрээ инээн баясч явлаа.

Тєгсгєл
Товуугийн Насанбуян ард тvмнийхээ зvрхэнд зул болон гэрэлтсэн авьяас билэг тєгєлдєр хєгжмийн зохиолч, найрал дууны багш, цээл сайхан хоолойтой дуучин. Тэрбээр зохиосон дуу бvхнээ єєрєє аялан байж, ая данг нь тааруулна. Зарим дууныхаа шvлгийг єєрєє бичиж уянгалаг сайхан ая хийж, дуу хууранд дуртай ард тvмэндээ єргєн барьжээ. Товуугийн Насанбуян урьд ємнє хийсэн бvтээлvvдээсээ илvv сайхан бvтээл хийхсэн гэж цаг vргэлж сэтгэл зvрхэндээ шатаж, эрэл хайгуул хийж, алжаал ядралыг умартан ажилладаг хєдєлмєрч нэгэн. Дотнын анд минь шинэ оны босгон дээр миний бичсэн "Насны ганцхан хань" гэдэг дууны vгэнд минь тун чиг уянгалаг сайхан ая хийж намайг ихэд баярлуулсныг єгvvлэх юун. Тvvний сvлд болсон "Нисэгчийн дуу"-нд нь МИАТ-ийнхэн 2005 онд цагаан гантигаар хєшєє босгож хєгжмийн зохиолчийн суу алдрыг мєнхжvvлжээ. Амьддаа уран бvтээлдээ хєшєє босгуулна гэдэг хорвоод хосгvй хувь заяа буюу.

Сан.Пvрэв
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч
Дэлгэрэнгүй “Нисэхийн дуу”

2009/11/05

Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна

Цагийн цагт олны нүд чихэнд өртөж, тэр чинээгээрээ хар сэрийг дагуулж байдаг байгууллага бол ИНЕГ. Агаарын тээврийн аюулгүй байдлын "манаан"-д аних нүдээ цавчилгүй зогсдог асар хариуцлагатай бас эмзэг мэдрэмтгий энэ салбарынхан шинэхэн даргаа хүлээж аваад удаагүй байна. Цэвэр мэргэжлийн ур чадвар, жинхэнэ чадал чансаа сорьдог энэ албаныхны тухай ИНЕГ-ын дарга Г.Даваатай ярилцлаа. Тэрээр хамт олон дундаасаа "мэндэлсэн" салбартаа 20 гаруй жил зүтгэж буй мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн кадр. Удирдлагын хувьд таатай таагүй тал бүрийн уур амьсгалтай тулж суугаа Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна.
- Та ИНЕГ гэдэг энэ том айлыг удирдаад хэсэг хугацаа өнгөрчихлөө. Энэ хугацаанд хийж амжуулсан ажилдаа сэтгэл хангалуун байна уу? - ИНЕГ 2000 гаруй ажилтантай. Иргэний нисэхийн салбарын бодпогын асуудлыг хариуцаж, аюулгүй ажиллагааны хяналт тавин, эдийн засгийн зохицуулалтыг хийдэг, нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх зэргийн олон төрлийн үйл ажиллагаатай байгууллага. Энэ байгууллагын даргын ажлыг аваад хамгийн түрүүнд эхлүүлж байгаа ажил маань байгууллагынхаа удирдлагуудтай ажиллах, ажилтнуудтай уулзаж санал солилцох, ажилтайгаа танилцах. Манай байгууллагын удирдлагууд сайн ажиллавал бусад ажиллагсдын ажил урагштай явна гэж би ойлгож байгаа. Товчхондоо хамгийн түрүүнд байгууллагыг унтаа байдлаас сэрээх талын ажил хийгдэж байна гэсэн үг. Удаан хугацааны хөгжүүлэх хөтөлбөр манайд алга байна, аюулгүй ажиллагааны талаархи бодлого зорилт алга байна. Тэгэхээр миний хувьд энэ байгууллагын урт хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж 5-6 жилийн дараа ямар хэмжээний байгууллага болох вэ гэдэг тал дээр ажиллаж эхэлж байна даа.
- Танай байгууллага даргагүй нэлээн хугацааг өнгөрөөсөн. Ажил үүрэг цалгардсан талыг нь унтаа гэж хэлээд байна гэж ойлгож байна? - Удирдлагын асуудал шийдэгдэхгүй удаан хугацаанд явчихсан учраас ажилтнууд ерөнхийдөө жаахан хойрго болчихсон байна. Зүүрмэглэж байгаа хүмүүсийг сэрээхээр мэдээж ундууцна. Шинэ дарга орж ирээд шаардлага тавьж, хариуцлага ярихаар нэг хэсэг нь хүлээж авна, нөгөө хэсэг нь юу болж байгааг сайн ойлгохгүй тийм байдалд орчихдог. Яг ийм байдал энэ байгууллагад байна. Энэ талаар хүмүүс зах зухаас нь сонин хэвлэлээс харж байгаа байх. Энэ байгууллагыг зөв залахын тулд хүнтэй нь л ажиллах ёстой. Хүнтэй ажиллана гээд би 2000 хүн тус бүртэй нь ажиллаж чадахгүй. Тэгэхээр удирдлагын түвшинг зохион байгуулахдаа барууны болон манай монголчуудын хэрэглэдэг тэр арга барилыг хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэгэхээс би өөрөө удирдлагын шинэ онол гаргаж ирээд шинэ системээр явна гэж байхгүй. Өөрийн ур чадварын хэмжээнд удирдлагын системийг мэдээж бүрдүүлж байгаа. Өнөөгийн байдлаар хүмүүсийн хандлагыг жаахан өөрчлөх, ухамсрын түвшинд ажиллах тийм л ажил хийж байна. Энэ хүн ямар ажил хийх гээд байгаа юм, ямар хөтөлбөр явуулах гээд байна тэр тал дээр хүмүүстэйгээ ойлголцож, нэг баг болохыг л зорьж байна.
- ИНЕГ-ын өмнөх дарга хэвлэлийн бай болж байж албанаасаа чөлөөлөгдсөн. Тэр орон зайн дээр орж ирж ажил үүргээ шинээр явуулж байгаа хүний хувьд хэдийгээр дотор нь он удаан жилээр ажиллаж байсан ч гэсэн өөрийн хэмжээнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан болов уу? - Тийм. Би өөрийгөө онол, арга туршлагын хувьд тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж үздэг. Түрүүчийн даргын хувьд нэлээд ажил хийсэн. Хийсэн ажлыг нь ихэнхдээ сонин хэвлэлээс хүмүүс үнэлж байгаа байх. Хөгжлийн хувьд ажилтнуудын ухамсар тодорхой хэмжээнд хүрчихсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг байгаа байдлаас нь яаж урагш ахиулж хөгжүүлэх вэ гэсэн бодлоор ажиллаж байгаа.

- Бид ил тод, ардчилсан нийгэмд амьдарч байна. Дарга удирдлагынхаа асуудлыг хэнбугай нь ч очоод хэвлэлээр дэлгэчихэж болно. Гэхдээ л танай байгууллагын толгойгоороо оролддог амбиц хэтрээд байх шиг. Дарга бол хүн болгонд бас таалагдах албагүй шүу дээ? -Миний бодол бас тийм л дээ. Дарга хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ миний барьж ажиллаж байгаа зарчим бол ерөөсөө л ил тод байх. Наад зах нь гэхэд л веб сайтыг олон нийтэд илүү хүргэж ажлаа сурталчилъя гэж бодож байгаа. Тэгэхээр ИНЕГ-ын дарга, удирдлагын бүх тушаал шийдвэр вэб сайт дээр гардаг болсон. Он, сар, цаг хугацаатайгаа, хүсвэл хувилж авч болно. Ер нь манайд урьд нь нууц гэж үзэж байсан бүх мэдээллүүд вэб хуудсанд чөлөөтэй тавигддаг болсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэхэд цөөхөн хэдэн хүний гарт явдаг байсан бол бүгдийг нь вэб хуудсанд оруулсан. Тендер зарлах ажлыг ч оруулж байгаа. Дүгнэлт, байгуулсан гэрээ бүгд тавигдаж байгаа. Засгийн газрын ил тод байдлын тухай тогтоол өнгөрсөн 6-р сард гарсан. Тэр ил тод байдлын шалгуурыг би өөрийнхөө ажлын нэг багаж болгон хэрэглэж байгаа.
Тэгэхээр энэ шалгуурт нийцэж ажиллахаар л бүх ажлыг зохион байгуулж байгаа. Ер нь ил тод байна гэдэг ялангуяа даргад тийм ч их хүсэх асуудал биш нь ойлгомжтой. Гэвч ард түмэн ил тод байхыг шаарддаг. Өөрт хүнд байгаа ч гэсэн би аль болох ил тод байхыг л хичээж байгаа. Мэдээж ажиглагчдын хувьд ийм мэдээллийг тавих уу тавихгүй юу гэдэг асуудлууд гардаг. Засгийн газрын ил тод байдлын шалгуурыг гаргасан тогтоолын хүрээнд багтаж байгаа бол би заавал тавь гэдэг. Ил тод байдлын шалгуур үзүүлэлтэд ажилчдыг сонгон шалгаруулж авах нэг шаардлага байдаг. Сүүлийн үед 10-аад хүний ажлын байрыг сонгон шалгаруулалт зарлаж сонгож авсан. Мэдээж эхнээсээ шалгуулах бүх хүн ажлын байрны талаар мэдээлэл аваагүй юм шиг байна лээ. Зарим хүмүүс ийм тийм ажил хиймээр байна гэж шалгаруулалт дууссан хойно хүсэлт гаргадаг. Тэгэхээр байгууллагын бүх ажилчдад хүртээлтэй байх хэмжээнд сурталчилж чадаагүй юм байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ эхний гараа зөв явагдаж байгаа.
Бид сая Хөвсгөлийн нисэх буудлын даргын сонгон шалгаруулалт явуулахад олон хүн саналаа ирүүлсэн. Тэр дундаас ОХУ-д нисэхийн академи төгссөн, Чингис хаан нисэх буудалд 10-аад жил ажиллаж байгаа эрч хүчтэй чадварлаг залуу саналаа өгсөн байсан. Тэр залуу шалгарч ажилдаа томилогдсон. Булганы нисэх буудалд мөн адилхан боловсрол чадвартай залуу томилогдсон байгаа. Увс, Говь-Алтайн нисэх буудал дээр ч сонгон шалгаруулалтаар явуулсан. Мөн гадаад дотоод явдаг сургалтуудад удирдлагын нэр заасан хүмүүс явдаг байсан бол одоо бид өөрчилж байна. Ямар чиглэлээр энэ байгууллагыг хөгжүүлье гэж бодож байна, тэр хүмүүст хүргэхийн тулд сонгон шалгаруулалт явуулж байгаа. Бээжин хотод "Ядаргааны эрсдлийн менежмент" гэдэг сургалтанд нислэгийн удирдагч нарын дунд бичлэгийн уралдаан зохион байгуулаад шалгарсан 3 хүнийг явуулсан. Тэр 3 хүнийг энэ чиглэлээр судалгаа хийгээд байгууллагаа, хүмүүсээ, өөрийгөө хөгжүүлэх тийм эрмэлзэлтэй хүмүүс гэж ойлгож болно. Тайланг нь вэб хуудсанд тавьсан. Тийм хүмүүс л ажил урагшлуулж хөгжлийг авчирна. Ер нь цаашид мэргэжлийн хүмүүсийн өөрсдийнх нь сонирхол ямар чиглэлд байна түүнд үндэслэж ажлаа явуулах зорилготой байгаа.
Олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулж өөрсдийнх нь тавьсан зорилгынх нь хэмжээнд ажил хийлгэдэг байя гэсэн бодолтой байгаа. Гадаадын мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах зорилго бас бий. Ер нь удирдлагууд хэрхэн ажиллаж байгааг вэб хуудаснаас харж болно. Үүрэг чиглэл өгөхдөө дандаа и-мэйлийн систем хэрэглэж байгаа. Би өглөө 8-10 цаг хүртэл и-мэйл дээрээ суудаг. Вэб хуудсаар хүмүүсийн явуулж байгаа мэдээллийг харна, хянадаг. Ер нь олон улсын менежмент болсон электрон засаглалыг хөгжүүлэх тал дээр арга хэмжээ авч байгаа. Цаашид манай бүх үйл ажиллагаа электрон засаглалд шилжинэ.
- Та "Салбар маань өөрөө нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч олны нүд чих их орж хар сэр дагуулдаг" гэж ярьж байсан. Хүмүүс бол ИНЕГ мөнгө хүүдийлдэг газар, дарга нь уутны аман дээр суусан нөхөр л гэж байдаг нь таньд мэдрэгддэг байх? - ИНЕГ-ын дарга гэдэг үнэхээр өндөр хариуцлагатай, томоохон мөнгөний шийдвэр гаргадаг албан тушаал. Тэрнийхээ хэмжээгээр дандаа хардлага сэрдлэг дагуулж байдаг. Энэ албан тушаалтны хажууд нь ирчих бодолтой хүмүүс ч их байдаг юм байна. Хувь хүмүүсийг буруутгаад байгаа юм биш. Ерөөсөө ийм асуудлыг шийдэх ганцхан арга зам байна. Тэр арга бол системийн хэмжээнд шийдвэрлэх. Өөрөөр хэлбэл энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Эхний ээлжинд агентлагын үйлдвэрлэлийн болон бизнесийн үйл ажиллагааг тусад нь биеийг нь даалгаж явуулах ёстой гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр үүнийг иргэний нисэхийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны дараа хийх бүрэн боломжтой. Бид ч саналаа явуулсан. Бүтцийн өөрчлөлт оруулахад хамгийн хүндрэлтэй асуудал нь ерөөсөө л байгууллагын санхүүжилтийн асуудал. Санхүүжилт нь олон улсын нислэгээс 80 хувь нь орж ирдэг, бусад 20 хувь нь үйл ажиллагаанаас бий болж байдаг ийм онцлогтой. Тэгэхээр тэр 80 хувийн орлого олдог байгууллагыг тусад нь гаргачих юм бол бусад нь яах вэ. Орон нутгийн нисэх буудлууд, агентлагынханы ажил төдийлөн сайжрахгүй байх магадлалтай.
Яагаад гэхээр нисэхийн аюулгүй ажиллагаа гэдэг бол ерөөсөө хүний ухамсар мэргэжлийн ур чадвар дээр тогтдог зүйл. Иймд аюулгүй ажиллагааны ажилтнууд, нэгдүгээрт, өндөр мэргэжилтэй байх ёстой. Хоёрт, урт удаан хугацаанд ажилласан туршлагатай байх ётой. Мөн боломжийн хэмжээний цалин хангамжтай байх ёстой. Тэгэхээр иргэний нисэхийн салбар Монголд ч гадаадад ч ерөнхийдөө биеэ даасан хэмжээнд үйл ажиллагаа явуулж байдаг. Иргэний нисэхийн салбарыг ерөнхийд нь үзэх юм бол гадаадын хөрөнгө оруулалттай, гадаадаас импортоор орж ирсэн шахуу салбар гэж хэлж болно. Яагаад гэхээр бид өнөөдөр онгоц, онгоцны тоног төхөөрөмж үйлдвэрлэхгүй хүн сургахгүй, дүрэм журам нь ОУ-ын стандарт. Өнөөдөр Монголчууд л ажиллаж байгаа болохоос биш бүх орчин дандаа ОУ-ын стандартынх байгаа. Иргэний нисэхийн салбарыг бусад салбаруудтай хамаагүй харьцуулж болохгүй гэж үздэг. Хэрвээ ингэж харьцуулбал аюулгүй ажиллагааны түвшин алдагдана, ОУ-ын хэмжээнээсээ буурна.
- Бүтцийн өөрчлөлтөө та жаахан тодруулж болох уу? Тийм ч амар шийдэгдэх ажил биш байх?
- Өнөөдөр аюулгүй ажиллагааны байдал бол бусад орныхоос 10-15 жилээр хоцорсон нэлээн доогуур байгаа. Тэгэхээр бид нар энэ ойлголтыг нь сайжруулах, хоцрогдлыг арилгах тал дээр дорвитой арга хэмжээ явуулна. Тоног төхөөрөмж авна гэдэг том асуудал биш. Тэр тоног төхөөрөмжийг яаж ажиллуулах вэ, аюулгүй ажиллагааг яаж хангах вэ гэдэг ерөөсөө л хүиий хандлага, ухамсар дээр тогтоно. Иргэний нисэхийн салбарыг монголчлох гээд байх хэрэггүй.
Өнөөдөр ямар ойлголт байна гэхээр ИНЕГ-ыг хоёр хуваагаад нэг нь улсын агентлаг, нөгөөх нь үйлдвэрийн газар байна гэсэн ойлголт байгаа. Би ч үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ санхүүжилтийг нь өөрөөр шийдэх ёстой. ИНЕГ-ын байцаагч нарын санхүүжилтийг төсвөөс авдаг, төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол энд байцаагчаар ажиллах хүн олдохгүй. Өнөөдөр нисэхийн ажилчид гадаадад ажиллах зах зээлтэй байна. Дотоодод ч тэр. Тэгэхээр бид сайн нисгэгч, инженер олж ажиллуулахгүй бол ямар хүнээр бусдыг нь хянуулах вэ? ИНЕГ гэдэг агентлаг бол ИЗИНИС, Аэро Монголиа, МИАТ зэрэг энэ авиа компаниудын аюулгүй ажиллагааг хангах тэр хяналтыг төрийн өмнөөс тавьдаг юм. Тэгэхээр тэр компаниудад ажиллаж байгаа хүмүүсээс илүү туршлага чадвартай, илүү мэргэжилтэй хүнийг ажиллуулах хэрэгтэй.
Тэгэхийн тулд илүү биш юм гэхэд ядаж боломжийн хэмжээний цалин хангамж өгөх ёстой. Энэ цалин хангамжийг өгдөг байдлаар санхүүжилтийг нь шийдэхгүй бол өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын сүлжээнд оруулчих юм бол бид засаглалын хямралд орно. Аюулгүй ажиллагааны хяналтын хямралд орно. Тэгэхээр бид алдааг хийчихээд дараа нь засах шаардлага байхгүй. Би уулзсан хүн болгондоо, дээд байгууллагууддаа энэ тухай танилцуулж байгаа. Иргэний нисэхийн салбарын бүтцийн өөрчлөлтийг тэгж хялбарханаар төсөөлж хийж болохгүй ээ. Иргэний нисэхийн салбарын өөрчлөлтийг эхлээд судлая. Судалгаан дээрээ үндэслээд санал боловсруулъя.
Саналаа засгийн газарт оруулъя. Их хуралд оруулж батлуулъя. Тэр саналынхаа дагуу хуулиндаа өөрчлөлт оруулчихъя.Засгийн газраас нь тогтоол гаргахаар бутцийг аажим аажмаар хийе ээ. Тэгэхгүйгээр өнөөдөр ерөөсөө л хуваах ёстой гээд 2 хуваачих юм бол засаглалын гүн хямралд орно.
Энэ их хэл амтай, аюулгүй ажиллагаанд маш мэдрэмтгий салбарыг тэгж хялбархнаар бүтцийн өөрчлөлтөнд оруулж болохгүй л гэж бид үзээд байгаа. Яагаад гэхээр 1993 онд МИАТ компани, Иргэний агаарын тээврийн удирдах газар хоёр салж байсан. Хоёулаа боломжийн орлоготой байгууллагыг салгахад 1997 он хүртэл энэ 2 байгууллага нийлэх ёстой, Монгол жижиг улс, заавал ОУ-ын стандарт, хэв загварыг дагах хэрэггүй, бид үүнийг нийлүүлэх ёстой гэдэг тийм үзэл бодолтой маш олон хүн байсан. Тэгээд сайдын зөвлөл дээр хүртэл асуудал олон удаа хүрч байсан. Тэгэхээр ийм асуудлыг бид нар амьдрал дээр туулж байсан учраас энэ 2 байгууллагыг зүгээр л салгачих юм бол эргээд нийлнэ. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа эргээд нийлэх юм бол бүтцийн өөрчлөлтөнд орох гэж өшөө 10 жил алдана. Бүтцийн өөрчлөлтөнд оруулахдаа бодлоготойгоор, төлөвлөгөөтэйгөөр, судалгаатайгаар оруулах ёстой. Ингэж оруулахгүй бол өнөөгийн энэ хэрүүл маргаан салахгүй ээ. Яагаад гэхээр мэргэжлийн хүмүүсийн амбиц, ашиг сонирхол өөр.
- Та цалин хөлс гэж түрүүн дурьдсан. Энэ салбарын нийгмийн ахуй хангамж боломжийн гэж яригддаг? - Дарга гэдэг чамгүй их нийгмийн асуудлыг шийддэг үүрэгтэй юм байна. Хүүхдээ сургах асуудал, орон сууц авах, тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэмж байна. Тэгэхээр миний хувьд энэ их нийгмийн асуудлуудыг цэгцлэх ёстой. Цэгцлэх зорилт байгаа. Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Зорилт нь бид бусад улс орны байгуулсан ардчилал, зах зээлийн системээр явж байна. Бидэнд эхлээд юу хэрэгтэй байна гэхээр зах зээлийн харилцаанд орсон байгууллагуудад ямар зах зээлийн харилцааг бий болгосон бэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Судлахад, жишээ нь, баруунд байгууллагын тэтгэврийн сан гээд тогтсон систем байдаг юм байна. Энэ нь ажилчин өөрөө ч, байгууллага нь ч мөнгө оруулж хуримтлал үүсгэдэг. 60 нас хүрээд тэтгэвэрт гарлаа улсаас ч, байгууллагаас ч тэтгэвэр авна гэсэн үг. Эргээд байгууллагынхаа тухайн үеийн удирдлагаас мөнгө гуйгаад явах шаардлага байхгүй. Систем нь тогтоогоод өгчихсөн.
Тэгэхээр бид энэ системийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. 2-рт өнөөдөр Монголд янз бүрийн өвчлөл их байна. Үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Маш олон хүмүүс ийм байдалд орж байна. Тэр хүмүүсээс гадна хамт ажйллаж байгаа хүмүүс нь ч стресс, хямралд орж байна. Тэгэхээр энэ аюулгүй ажиллагаатай холбоотой ийм салбарт стресст орсон, өвчтэй хүн ажиллах ёсгүй ээ. Ийм хүн ажиллуулахгуйн тулд яах ёстой вэ гэвэл өнөөгийн системийг өөрчлөх шаардлага байна. Яагаад гэхээр дарга даргын хажууд байдаг хүмүүсийн үзэмжээр шийдэж байна. Үүнд л хүмүүс дургүйцдэг. Үүнээс бид салах ёстой.
Эрүул мэндийн даатгалын системийг хэрэглэх хэрэгтэй. Барууны систем бол гайхалтай. Улс даатгалын системийг бий болгочихсон. Байгууллага бас бий болгох ёстой юм байна. Баруунд хүн болгон Улсын, байгууллагын гэж 2 даатгалтай байдаг. Тэгэхээр би энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалын систем бий болгоё гэж боддог. Ажилчин, байгууллага хоёр мөнгө оруулснаар сан үүсч эмчилгээ хийлгэхэд даргаас гуйхгүй шүү дээ. Өнөөдрийн систем бол удирдлага даргаас зөвшөөрөл тусламж гуйдаг систем. Даргын найз, даргад талтай хүн шийдүүлж чадна гэсэн тэгш бус систем үүсээд байна. Тэгээд түүгээрээ харддаг. Намайг ч адилхан үзэмжээрээ шийднэ гэж ойлгоод хардаад байна л даа.
Би нийгмийн халамжийн асуудлыг шийддэг систем бүрдүүлэхийг зорилго болгож байна. Нисэхээс тэтгэвэрт гарсан хүмүүстээ бид жилдээ 300-аад сая төгрөг зарцуулдаг юм байна. Тэр мөнгө нь тэгш хуваарилагддаггүй. Хэн өргөдөл бичиж гүйнэ тэр хүн тэтгэмж авч байна. Тэгэхээр бид тэгш үйлчилдэг системийг бүрдүүлье гэж бодож байгаа. Тэр систем нь жилд зарцуулж байгаа 300 сая төгрөгийг 450 ахмаддаа хуваагаад сар болгон картанд нь оруулдаг ч юм уу тийм тэгш хуваарилалтыг бий болгоё. Ингэсэн тохиолдолд ахмадууд над руу ярьж, өргөдөл бичиж тэтгэмж, гуйх шаардлагагүй. ИНЕГ-ын дарга гэж нэг их эрх мэдэлтэй хүн хүний асуудлыг хуйвалдан шийдээд байгаа юм шиг баймааргүй байна. Тэгэхээр энэ бүх хардлага сэрдлэг, дайралт арилна. Нийгмийн халамжийн асуудлаас бусад нь байгууллагын мэргэжлийн ажил байгаа. Мэргэжлийн ажлаа хийдэг дарга больё гэж зүтгэдэг хүмүүс цөөхөн байгаа гэж боддог.

- Та салбараа мэддэг төдийгүй, бас амьдрал мэддэг хун шиг ярьж байна. Дутагдал гачигдал гээд янз янзын асуудал орж ирнэ, тэрийг дагаад гомдол тэмцэл ч бишгүй байх?
- Миний явсан зам шударга. Хүнд хэлэх үгээ хэлчихдэг, юмыг бодохдоо дандаа анализ хийдэг. Уншиж судалдаг. Би агаарын тээврийн талаар номоо гаргасан. Ер нь нисэхэд онолын ганц л тийм ном байгаа байх. Одоо аюулгүй байдлын талаарх хоёр дахь номоо гаргахаар бэлтгээд байгаа. Би мэдлэг дээр суурилсан менежмэнт явуулахыг л хүсдэг. Энэ албан тушаал дээр ирчихээд өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг бий болгоод, мөнгөтэй болох өчүүхэн ч санаархал байхгүй. Мөнгө гэдэг чинь ордог, гардаг. Зохимжгүй мөнгө орж ирвэл зохимжгүй байдлаар л гарна. Эсвэл өвдөж хавдана. Тэр мөнгө нь тэгээд л гараад явчихна. Золгүй байдалд орно. Би үүнийг олон хүмүүсийн амьдралаас харж дүгнэж байдаг. "Бурхны сургааль" номыг их уншдаг. Тэнд хүний амьдралыг их гоё гаргасан байдаг. Баян хүн, ядуу хүн амьдралын төгсгөлд. очихоороо ялгаагүй адилхан л явна. Аз жаргал гэж юу юм бэ? Хүн болгонд төсөөлөл нь өөр. Гэхдээ миний хувьд аз жаргал гэдэг хүн өөрөө сэтгэл хангалуун байх ёстой.
Хүнд тусалж дэмждэг байх хэрэгтэй. 60 нас хүрчихээд эргээд 5 хүний амьдралыг сайхан тэгш аваад явчихсан бол би 180 жил амьдарсан юм шиг сэтгэл ханана. Хүний амьдрал ийм л зүйлээр хэмжигдэнэ үү гэхээс өнөөдрийн мөнгө, албан тушаалаар хэмжигдэхгүй .
- Далай ламын сургаальд "Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэн харахын цагт дахин амьдарсан мэт сэтгэл ханах болно" гэдэг байх аа? - Тийм. Яг л тэр сургаалиар явдаг. Бас далай багш "Би хүний нууцыг хадгалж өөртөө стресс авахыг хүсдэггүй хүн шүү" гэж хэлсэн байдаг. Үнэхээр өдөр тутмын ажилд маань нэг нь орж ирээд нууц гээд л аймаар их юм ярина. Би шаналаад л үнэхээр тийм байх гэж бодно. Амьдрал дээр шал өөр байж болно. Одоо бол энэ байгууллага дотор надад орж ирээд "Тэр хүн муу" гээд л хов ярьдаг хүн байхгүй. Тэрнээс нисэх ангижирч байна. Би сонсохгүй байгаа учраас доод хүмүүст тийм хов яригдахгүй байгаа байх. Манай хүмүүс хэлдэг л дээ. "Дарга аа та өөрөө хов сонсохгүй гэсэн болохоор хамаагүй юм ярьж чадахгүй байна л даа" гэдэг.
Хамгийн гол нь эргээд буух эзэнтэй таны нэр гарахад хамаагүй бол надад ярьж болно. Бусдаар би таны ярьсныг дотроо дүгнэсэн хэвээр байна гэж байхгүй ээ. Би тэр муулсан хүнийг чинь дуудаад "Тэр хүн чиний талаар ингэж хэллээ. Үнэн үү, худлаа юу. Тэрийгээ нотол" гэнэ гэж анхнаасаа мэдэгдсэн. Тэгэхээр энэ салбарт хов жив гайгүй болж байна. Дарга бол байгууллагын тал гэж ярьдаг. Өөрийгөө энэ байгууллагын тал гэж бодож байгаа. Тэгэхээр би аль болох нээлттэй, хүмүүстэй илэн далангүй зөвөлгөө өгч, авдаг.
- Салбар өөрөө яалт ч үгүй мэргэжпийн ур чадвар шаарддаг ажил. Та энэ салбартай хичнээн жил амь амьдралаа холбоод явж байна вэ?
- Би энэ салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ салбартай амьдралаа холбоод 28 жил болж байна. Бидний үед сайхан байлаа. Би Говь-Алтайн Баян-Уул сумын 10 жилийг төгссөн. Сумынхаа сургуульд элсэлтийн шалгалтанд хоёрт орж байсан. Аймагтаа дөрөвт орж байсан. Тэгээд конкурст өрсөлдөөд нисэхийн холбооны хуваарийг авсан. Би заавал нисэхийн хүн болно гэж бодож зорилго болгоогүй байсан. Гэхдээ л хувь заяаны эрхээр 18 настай байхаасаа л нисэхтэй холбогдсон гэсэн үг.
- Салбар нь өөрөө хүнийг бас их төлөвшүүлдэг байх? - Тийм. Нисэхийнхэн арай л өөр гэж манай найз нар ярьдаг. Яагаад гэхээр гарахдаа хүртэл чийдэн, индүү бүх юмаа салгасан уу үгүй юу гэж аюулгүй талаасаа дахин давтан шалгадаг. Нөгөө бодлын их ядаргаатай ч юм шиг. Ер нь цалин гэдэг миний ойлгож байгаагаар хүний эрүүл мэндийг төдий хэмжээгээр худалдаж авч байгаа гэсэн ойлголт. Бид хүний төлөө ажиллаж байна. Ингэсний төлөө цалин авч байна. Бие эрүүл мэнддээ хэдий хэмжээгээр зарцуулж байна тэр хэмжээгээр цалин авч байна. Энэ нь нисэхийн мэргэжлийн хүмүүс дээр их сайн ялгарч гарч ирдэг юм. Нислэгийн удирдагч, нисгэгч гээд нарийн мэргэжлийн хүмүүс хязгаарлагдмал орчин, цаг хугацаанд шийдвэр гаргаж ажиллах ёстой. Ерөөсөө хэдхэн секундээр үнэлэгдэнэ. Тэр хүмүүс маш их стресст ажилладаг ч дундаж цалин авдаг.
Миний цалингаас даруй 2-3 дахин өндөр цалин авч байгаа. Тэгэхээр тэр хүмүүст яагаад илүү цалин өгч байна гэхээр байгууллага та нарын эрүүл мэндийг илүү их ашиглаж байгаа шүү. Чи энэ мөнгөөр өөрийнхөө биеийг нөхөн сэргээж стрессээ тайлах ёстой шүү гэдэг байдлаар өгч байгаа. Бусдаар Монголд ийм өндөр цалинтай хүн амьдарна, бага цалинтай нь амьдрахгүй гэсэн ойлголт биш. Үүнийг манайхан буруу ойлгоод өндөр цалинтай их сайхан ажил гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ тэр ажил чинь тэр хүний эрүүл мэндийг асар их авдаг. 450 ахмад дунд гэхэд нарийн мэргэжлийнх нь 10-аад л хүн байх жишээтэй.
- Таны өрөөний цонхоор Богд уул цайгаад харагддаг юм байна. Та ч түрүүн ярилаа. Хариуцсан ажил маань нэлээн нерв, стресст оруулдаг гэж. Энэ бүхнээс яаж сэтгэлийн тэнцвэрт байдлаа хадгалж гардаг вэ? - Ерөнхийдөө би аливааг дандаа цагаан талаас нь хардаг. Хүнтэй асуудлыг ярихдаа дандаа эерэгээр хардаг. Одоо миний тухай зарим нэг асуудал хэвлэлд гардаг. Яахав. Миний гэнэн цагаан сэтгэлээс болж байна. Би ерөөсөө хүн намайг муугаар хэлнэ гэж боддоггүй. Хүнтэй уулзаад инээгээд л яриад гардаг. Өөөрийнхөө амьдралын хэв маягийг стрессээс холуур авч явахыг хичээдэг.
- Та ч нэлээн эртэч хүн юм байна. Арга ч үгүй байх. Шөнө утсаа салгахгүй юу?
- Утас салгахгүй. Гэхдээ шөнө над руу хүмүүс утасдаад байдаггүй юм. Яагаад гэхээр хүн өөрөө өөрийнхөө талхыг л идэх ёстой. Талх гэдэг маань манайх 24 цагаар ажиллуулж байна. Тэр хүмүүс 24 цаг дарга байхгүй үед даргын эрх мэдэлтэйгээр ажлаа явуулж байгаа гэсэн үг. Шөнө болгон утасдаад заавар зөвөлгөө аваад байвал энэ хүн чинь амьдарч чадахгүй болно.
Тэгэхээр би ажилчиддаа нэг л шаардлага тавьж байгаа. Ерөөсөө өглөө 8 цагтаа ирж ажлаа яг цагт нь амжуул гэдэг. Орой 9,10 цаг хүргэлээ гээд маргааш нь ажлын үр бүтээл гарахгүй. Үүнээс өөр хэлбэрээр ажиллах хүсэлтэй хүмүүс бичгээр саналаа өгч болно. Захиргаанаас тэр саналыг нь дэмжье гэж хэлдэг. Уян хатан байдлаар хүмүүсийг ажиллуулах чиглэлдэр л ажиллаж байгаа.
- Таны амьдралын философи хүн өөрөө л зөв байх юм бол ёстой негөө гэсэн зарчимтай гэж ойлголоо? - Ерөөсөө л би тийм л замаар явдаг. Аль болох цагаан сэтгэлээр хандах. Хүмүүсийг зөв замд нь ороход нь туслах, тэгээд ном бичнээ гэдэг чинь өөрийнхөө мэддэг чаддагийг хүмүүст хүргэх гээд байна. Түүн дээрээ түшиглээд би мэргэжлээрээ 5 дахь жилдээ багшилж байна.
Нас залуу боловсон хүчнүүдийг сургахыг хүсдэг. Номон дээрээ түшиглээд Австралид мастерын зэрэг хамгаалсан. Барууны сургалт хүнийг ерөөсөө хүнийг хүссэн хүсээгүй хэлбэржүүлж байдаг. Жишээлэхэд баруунд мастер хамгаалсан хүнтэй ярихад ойлголцоход маш хялбархан. Угаасаа тэр барууны сургалт чинь хүнийг нэг хэвэнд цутгаад гаргасан юм шиг байдаг. Тэгэхээр би баруунд мастерын зэрэг хамгаалах, дахин суралцах, хүмүүсийг маш их дэмжиж байгаа. Одоогоор 2 хүн манай санхүүжилтээр нэг нь Австралид алсын зайгаар сурч байна. Нөгөөх нь Францад сурч байгаа. Өшөө олон хүмүүсийг бид явуулъя гэж бодож уриалга гаргасан байгаа. Харамсалтай нь барууны сургуульд тэнцээд бүртгэлийн хуудсаа авбал дэмжье гэж байгаа ч тийм хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Нарийн мэргэжлийн хүмүүстэй бид ярьж байна. Яагаад гэхээр бидний өнөөдрийн ихэнх сургууль жишээлэхэд инженер онгоц яаж засах вэ гэдгийг заагаад байгаа. Онгоц засахад 10 хүн ажилладаг юм. Тэр 10 хүнийг яаж удирдан зохион байгуулах вэ гэдгийг тэр хүмүүст заахгүй байгаа. Тэгэхээр тэр 10 хүнийг хэн нэг нь удирдаж л таарна. Тэр мэргэжпийн хүмүүсийг хүн яаж удирдах вэ гэдэг сургалт явуулах ёстой. Тэр сургалтыг ажиллаж байгаа хүмүусээсээ, дотроосоо сургах ёстой гэж боддог. Тэр сургалтыг яаж явуулах вэ гэхээр өнөөдөр алсын зайнаас явуулж болно, очоод сурч болно. Ер нь тийм сургалтанд бид цаг хугацаа, хөрөнгө Мөнгө зарцуулах ёстой.
- Таны дээр салбар хариуцсан сайд гэж байна. Ямар хэмжээнд ойлголцож байна? - Салбарынхаа сайдтай би ажил албаны энгийн харилцаатай. Сайд 7 хоног тутам шуурхай явуулж, өөрөө сууж цагаа зарцуулдаг. Бидэнтэй ойлголцож, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авахыг зорьдог сайдад хүндэтгэлтэй хандаж байгаа. Тэгэхээр сайд энэ байгууллагын талаар бүрэн мэдээлэлтэй яваа гэж ойлгодог. Сайдад өөрийн санал зорилго, аюулгүй ажиллагааг яаж сайжруулж болох вэ гэдэг чиглэлээр мэдээлэл сайн өгч байгаа. Сайд ч намайг ойлгож ажиллаж байгаа гэж бодож байна.
- Танд баярлалаа. Амжилт хүсье.

"Монголын нэг өдөр". №-41
Дэлгэрэнгүй “Г.Даваа даргын албан өрөөнөө өрнөсөн яриаг хүргэж байна”

ИНЕГ-ын даргын ярилцлагыг Залуустаа хүргэж байна

- Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр тодорхой тооны хүүхдийг гадаадад сургуульд явуулдаг. Гэтэл үүнд ихэвчлэн тус газрын дарга нарын хүүхэд л хамрагддаг хэмээн хүмүүс бухимддаг. Энэ хэр үнэний хувьтай асуудал вэ?
- Иргэний нисэхийн байгууллагаас жил бүр 10 хүүхдийн сургалтын зардлыг бүрэн дааж, сургадаг байсан. Энэ зардалд нийтдээ 200 гаруй сая төгрөг төсөвлөгддөг, ихэвчлэн дарга нарын хүүхдүүд суралцдаг байлаа. Үүнийг би зогсоосон. Учир нь манайх нисэхийн мэргэжлээр хүүхдүүд сургаж болно, гэхдээ сонгон шалгаруулалт явуулж, шударгаар өрсөлдүүлж, арын хаалганы биш, үнэхээр энэ мэргэжлийг эзэмшихийг хүсч байгаа залуусыг сургах ёстой. Тэгэхгүй бол нисэхийн дарга нарын хэдэн хүүхэд л төрийн зардлаар сургуульд сураад байж болохгүй.
- Иргэний нисэхийн дарга нар бүгдээрээ албаны машин унадаг. Харин та дарга болоод нэлээд хязгаарласан гэж сонссон?
- Иргэний нисэхийн ерөнхий газарт 18 дарга байгууллагын машин унадаг байлаа. Үүнийг цөөлж, дөрөв болгосон. Ингэснээр дарга нар ажил дээрээ тогтдог болж, жилийн зардлаас 75 орчим сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Мөн бүтээн босголт, хөрөнгө оруулалтын ажил тодорхойгүй, зарлагдсан тендер бүрхэг явдаг байсан. Энэ байдлыг зогсоосноор багагүй хэмнэлтийг хийгээд байна. Тухайлбал, Дорнодын нисэх буудлын засварын тендер байна. Энэ засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөсөн байсан. Тиймээс энэ тендерийг зогсоосон.
Учир нь нисэх буудлын засварын ажилд 75 сая төгрөг төсөвлөнө гэдэг дэндсэн хэрэг. Энэ мөнгөөр 2-3 давхар хаус барих боломжтой. Нисэх буудлын өнгийг засах засварт ийм хэмжээний хөрөнгө төсөвлөнө гэдэг хэтэрсэн зүйл. Ингээд тендерийг зогсоож, аймгийн нисэхийн даргаас энэ засварын ажлыг өөрсдийн хүчээр хийх боломж бий эсэхийг тодруулсан. Аймгийн нисэхийн дарга энэ засварыг хийхэд нийт зардал 14.5 сая төгрөг болохыг төсөвлөж гаргасан. Тэр нисэхийн ажилчид хийчих болохоор ажлын хөлсөнд илүү мөнгө төсөвлөх хэрэггүй гэсэн. Бид ярилцаад, ажлын хөлс, бусад зардалд гурван сая төгрөг нэмж олгохыг санал болголоо. Харин аймгийн нисэхийн дарга дахин тооцож үзээд 1.5 сая төгрөг байхад болно гэсэн. Ингээд 75 сая төгрөгөөр төсөвлөгдсөн Дорнодын нисэхийн засвар 16 сая төгрөгт багтсан.
- Ингэхэд та 60 орчим сая төгрөг хэмнэсэн засварын ажлыг очиж үзсэн үү. Таныг өнгөрсөн долоо хоногт Дорнод явсан гэж сонссон юм байна? - Үзсэн. Дорнодын нисэх буудлын засварын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Боломжийн хэмжээнд хийсэн байна гэж дүгнэж байгаа. Ер нь энэ байдлаас болон сүүлийн үед ялангуяа, төрийн байгууллагууд тендер зарлахын өвчин тусаа юу гэж бодох болсон. Болсон, болоогүй тендер зарлаж, нэг хэсэг хүмүүс завшдаг. Нүд хуураад нэг их ажил хийсэн мэт харагдуулдаг муу зантай болчихож. Үүнийг бага гэлтгүй арилгах ёстой бодож байна. Төсөв хэмнэх, ялангуяа тендер зарладаг өвчинг арилгахаар ажиллаж байна.
- Тендер зарладаг өвчин газар авсан гэж та хэллээ. Тэгвэл энэ байдлыг гэнэт өөрчлөх нь зарим хүмүүст таалагдахгүй байж болох юм. Ингэж хэлэх болсон нь сүүлийн үед та хэвлэлээр байнга бичигдэх болсонтой холбоотой юм л даа? - Тендер явуулахгүй болохоор дургүйцэх хүн цөөнгүй гарч байна. Тийм хүмүүс намайг элдвээр хэлж, хэвлэлээр захиалгаар бичүүлж байгааг би мэднэ. Цөөн хүн юу гэж ярих нь хамаагүй, Иргэний нисэхийн ерөнхий газар төсөв, хөрөнгөө зохистой зарцуулах нь чухал. Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн зардал ялгаагүй манай данснаас гарах учраас зөв хэмнэлтийг хийх ёстой. Хэнтийн нисэх буудлын засварын ажилд 25 сая төгрөгийг төсөвлөсөн байсан. Харин үүнийг нь өөрсдийнх нь хүчээр хийлгэхэд найман сая төгрөг зарцуулж байгаа юм.
Мөн Өвөрхангайн нисэхийн ажилтнууд байшингийнхаа халаалтад 12 сая төгрөг төсөвлөсөн байсан. Судлаад үзэхэд, нүүрс худалдаж авахаас илүү цахилгаан халаалт тавих нь хамаагүй хямд зардалтай болохыг нь тогтоосон. Ингээд аймгийн нисэхийн өрөө болгонд цахилгаан халаалтыг суурилуулснаар зургаан сая төгрөг хэмнэлээ. Энэ бүхнийг дурдах болсон нь сүүлийн үед төрийн байгууллагаас тендер нэрээр мөнгө завших хүмүүс нэмэгдэх болсноос үүдэлтэй. Энэ байдал ч манайд байсан. Миний хувьд үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тиймээс тендер нэрээр мөнгө хождог хэсэг хүмүүсийн үйл ажиллагааг энэ мэтээр таслан зогсоож байна.
- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал багагүй эрх мэдэлтэй. Тиймээс энэ суудалд суухыг хүсдэг хүмүүс их байдаг гэж сонссон. Энэ үнэн үү? - 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 2000 гаруй ажилтантай томоохон байгууллага болохоор олон хүний анхаарлыг татдаг байх. Тиймээс таны хэлсэн үг үнэний хувьтай. Нэг хэсэг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга үүрэг хүлээх биш эрх мэдэлтэй нэгэн байсан. Тиймээс энэ байдалд би өөрчлөлт хийхийг хүсч байна. Учир нь дарга гэж эрх мэдэл, ямба эдлэхээс илүү ажилтнуудынхаа өмнөөс үүрэг хүлээх ёстой. Нэг үгээр хэлбэл, дээрээс тушаал өгч, эрх эдлэхээс илүү, ажилтан, ажилчдынхаа өмнөөс үүрэг хүлээх учиртай. Энэ хүрээнд хамгийн эхэлж, Иргэний нисэхийн еренхий газрын ажилтнуудын нийгмийн, эрүүл мэндийн даатгалын асуудлыг анхааралдаа авч, ажиллаж байна. Хүнийг өвчин, зовлон тойрохгүй дайрдаг. Тэгээд ч сүүлийн үед монголчууд маш үнэтэй эмчилгээг гадаадын улс орнууд руу явж хийлгэдэг болсон. Төрийн албан хаагч гадаадын улс орнуудад эмчилгээ хийлгэхэд 70 хувийг нь байгууллагаас гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд дарга нарыг таньдаг, түүний эргэн тойронд байдаг хүмүүс энэ төрлийн хангамж эзэлдэг байсан. Тиймээс төрөөс олгож байгаа халамж, хангамжийг төрийн албан хаагч ижил хэмжээнд хүртэх боломжийг хамгийн түрүүнд хангахад миний ажил чиглэж байна. Энэ хүрээнд Иргэний нисэхийн еренхий газарт хувь хүний нийгмийн халамжийн тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулан ажиллана.
- Хувь хүний нийгмийн халамж гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу? - Даргын эрх мэдлийг үүрэг болгон хувиргаж, хувь хүний нийгмийн даатгалын системийг бүрдүүлэх ёстой. Энэ системийг би нэлээд судалж байна. Манайд маш чухал. Тухайлбал, нисгэгчийн бие өвдсөн бол нислэгтээ гарах боломжгүй. Харин нислэгтээ гарахгүй бол тэр хүн цалин авахгүй. Тиймээс цалин авахын тулд өвчтэй ч гэсэн тухайн нисгэгч нислэгтээ гарч байна. Үүнийг өөрчлөх цаг болсон. Тиймээс нисгэгчдийг амь насны даатгалд хамруулах ёстой. Хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа хоёр ажил байна. Үүнд, байгууллагын тэтгэврийн системийг бий болгох. Баруунд ямар ч байгууллагад ажиллаж байсан хамаарахгүйгээр хоёр тэтгэмжид хамрагддаг юм байна. Нэг нь улсын тэтгэмж. Энэ нь улсад ажил хийж байсан эсэхийг хамаарахгүйгээр насны эцэст хамрагддаг тэтгэмж. Нөгөөх нь байгууллагын тэтгэмж. Манайд улсын тэтгэмж байдаг. Харин байгууллагын тэтгэмж байхгүй. Тиймээс энэ тэтгэмжийг үүсгэх цаг болсон.
- Ингэхэд Иргэний нисэхийн ерөнхий газраас ахмадууддаа жилд хэчнээн төгрөгийн тэтгэмж үзүүлдэг вэ? - Иргэний нисэхийн ерөнхий газраас жил бүр ахмадуудын тэтгэмжид 400 сая төгрөг зарцуулдаг. Амралт, орон байр, бусад хангамж, тэтгэмжид энэ хөрөнгө зарцуулагддаг. Эхнээсээ ийм систем үйлчлээд, сүүлдээ хэвшил болчихсон. Гэтэл тэдгээр ахмадын хувьд энэ байгууллагад хийдгээ хийгээд, авдагаа авсан хүмүүс. Тиймээс энэ хөрөнгийг одоо ажиллаж байгаа хүмүүстээ зөв зарцуулах ёстой. Ингээд өөрчлөлт хийе гэхэд эрх зүйн орчин байхгүй. Тиймээс эрх зүйн орчных нь хүрээнд бага зэрэг өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Энэ нь хүрээнд ахмадуудынхаа нэр дээр данс нээж, сар бүр дансанд нь мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ямар нэгэн баяр ёслол, өвчин зовлон тоочиж, тусламж гуйдаг байдал арилах байх гэж бодож байна. Нөгөө талаар тэгш хувиарлалтын систем бий болгож байгаа юм. Учир нь өнөөдөр хэн өргөдөл бичиж, дарга даамлаар хөөцөлдөж байна тэр хүссэн авдаг, чимээгүй болох байлгүй гээд суугаад байдаг хүмүүст нь юу ч оногдохгүй өнгөрдөг. Тэгсэн атлаа ахмадууд гэсэн нэрийн доор бүх л хүмүүс хамрагдаад байгаа юм шиг ажиглагдаад байдаг. Энэ байдлыг тэгш хувиарлалтын системээр өөрчлөхөөр ажиллаж байна.
- Ингэхэд монгол нисгэгчдийн дундаж нас хэд байдаг вэ?
- 45-48. Социализмын үед сургууль төгссөн нисгэгчид өнөөдөр ажиллаж байна. Нисгэгчийн гол шалгуур туршлага байх ёстой. Гэтэл туршлагатай нисгэгчийг ажилд авахад маш цөөхен жил ажиллаад л тэтгэвэртээ гарах болдог.
- Яагаад. Нисгэгчийн сургуульд залуусыг явуулж, сургах ёстой юм биш үү. Иргэний нисэхийн ерөнхий газраас зардлыг нь дааж сургаад байдаг. Дарга нарын хүүхдүүд нисгэгчийн мэргэжилд дургүй гэж үү? - Зардал өндөр. Нэг хүүхдийг сургахад 200 гаруй мянган ам.доллар болно. Харин манайхаас зардлыг нь дааж сургаж байсан хүүхдүүдийн хувьд ихэвчлэн хямдхан зардалтай инженер, техникийн мэргэжлээр сурч байсан. Нисгэгч гэдэг машин барихаас эрс өөр. Учир нь нисгэгчийн хамгийн чухал зүйл туршлага, мэдлэг. Жижиг онгоцноос, том онгоц руу шилжиж, мэргэших ёстой.
Түүнээс сургуулийг нь төгссөн гээд л шууд том онгоц жолоодно гэж байхгүй. Ийм болохоор нисгэгчийн сургууль төгсөөд хамгийн эхлээд 10 дараа нь 35 зорчигчтой онгоц жолоодно гэх мэтээр шат дараалалтай. Харин сүүлийн үед нисгэгчийн сургууль төгсч ирсэн залуусын хувьд дөнгөж 10 зорчигч тээвэрлэх онгоц жолоодох эрхтэй хүмүүс байдаг. Өмнө манай нисгэгчид гэхэд л эхлээд АН-2, дараа нь АН-24, тэгээд ТУ, түүний дараа том онгоц жолооддог байсан. Гэтэл одоо дандаа хувийн компаниуд болчихсон. Тиймээс жижиг, дунд, том онгоцтойгоороо өөр, өөр компани болчихсон болохоор бусад компанийнхаа нисгэгчийг өөрсдийн онгоц дээр туршлагажуулахыг хүсэхгүй байна. Аргагүй шүү дээ, өнөөдөр манайд энэ бүхнийг зохицуулах систем нь бүрдээгүй.
Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэд нисгэгчийн сургууль байгуулж болдоггүй юм уу. Гаалийн ерөнхий газар гэхэд дэргэдээ Гааль, эдийн засгийн сургуультай шүү дээ? - Эдийн засгийн боломж байхгүй. Харин байгаа боломж нь гэвэл эрхзүйн орчин байна манайд. Гэхдээ эрхзүйн орчин байгаа гээд сургууль байгуулах боломж байхгүй. Наад зах нь гэхэд таван жил элсэлт аваад л агаарын компаниуд нисгэгчээр бүрэн хангагдчихна.
- Монголын нисгэгчид ямар улсад бэлтгэгддэг юм бэ? - АНУ, Канад, Англи, Тайланд Шведэд бэлтгэж байна. Шинээр бэлтгэгдсэн нисгэгчдийн дундаж нас 27-28.
- Нисгэгчдийн дундаж цалин хэд байдаг бол? - "МИАТ"-ийн нисгэгч 3-4 сая төгрөгийн цалинтай. Харин "Изинис"-ийн нисгэгч хоёр сая төгрөгийн цалинтай.
- Орон нутгийн нисэх онгоцны буудлууд нэлээд баартай байх шиг байна. Увс аймгийн нисэх буудалд газардах гэж байсан онгоц хоёр ч удаа шувуутай мөргөлдсөн хэрэг энэ онд гарлаа? - Онгоцны буудлын ойролцоо айлууд буусан, нядалгааны газар байрласан, бүр чацарганы талбайтай ч аймаг байна. Нисэх буудлын дэргэд буусан айлуудыг бүрэн нүүлгэсэн. Харин нядалгааны талбайн хувьд бага зэрэг асуудалтай байгаа учраас бүрэн шийдвэрлэж болохгүй байна. Ямартаа ч махчин шувууд нүүдлийнх учраас нэг хэсэгтээ энэ асуудал намжлаа.
- Асуудал хэсэг хугацаанд л намжаад байгаа гэлээ. Тэгэхээр ирэх жил энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй гэсэн үг үү? - Тэгж ойлгож болно. Увс аймгийн хувьд ирэх жил шинэ нисэх буудалтай болох юм. Аймгийн төвөөс 10 гаруй километр зайд нисэх буудал ашиглалтад орчих байх аа.
- Орон нутгийн нисэх буудлын зам ачааллаа даахгүй цөмөрсөн тохиолдол гарсан байхаа?
- Өмнөговь аймгийн нисэх буудлын талбай эвдэрсэн нь ачааллаа даахгүйгээс болсон нь үнэн. Судалгаагаар нисэх буудлыг анх байгуулахдаа алдаа гаргасан нь тогтоогдсон. 1986 онд уг талбайг ашиглалтад оруулахдаа яг онгоц буудаг талбайг 1.5 метр гүн ухах байсныг 70 сантиметр ухаж, шороо хийгээд битүүлсэн байна билээ. Гэтэл энэ талбайд жижиг онгоц буухад болно. Харин том онгоц буухад ачааллаа даахгүйгээс цөмөрсөн. Мөн энэ байдалд бороо ч их нөлөөлсөн. Энэ бүхнээс харахад аэродромыг барих стандартад ч өөрчлөлт оруулах цаг болсныг илтгэж байгаа.
Хөвсгөлийн Хатгал сумын нисэх онгоцны буудал байна. 2006 онд барьж эхэлсэн. Нийтдээ нэг тэрбум төгрөг зарцуулж барьсан атлаа гүйцээх боломжгүй болж, хаягдсан. Эхнээсээ технологи нь буруу байснаас ашиглалтад оруулах боломжгүй болж, нэг тэрбум төгрөг хаягдлаа.



Х.ГАН-ЯЛАЛТ

"Монголын мэдээ". 2009.10.30
Дэлгэрэнгүй “ИНЕГ-ын даргын ярилцлагыг Залуустаа хүргэж байна”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game