ИНЗХ-ны тэргүүлэгчид 2012.10.12-ны өдөр хуралдлаа. Хурлаар залуучуудын холбооноос зохион байгуулж буй ажлууд болон дүрмийн талаар хэлэлцэв. Мөн сонин захиалга, тэргүүлэгчийн ирц, хариуцлагын талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй “Тэргүүлэгчид хуралдлаа”
2012/10/14
2012/10/11
“Paradise party”
Өнгөрсөн баасан гарагт Жаргалантын аманд нэгэн шоу болсон нь Иргэний нисэхийн залуучуудын холбоо болон “Жаргалант” цогцолборын залуус хамтран зохион байгуулсан “Paradise party” байлаа. Уг шоунд Иргэний нисэхийн ерөнхий газар болон харьяа алба салбаруудын залуус оролцон танилцаж, хамтдаа дуулж бүжиглэн, хөгжөөнт тоглоом тоглож нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Салбарын залуус санаа нэгтэйгээр дэмжиж идэвхтэй оролцсон бөгөөд залуус өөрсдийн нөөц бололцоог ашиглан бие даан зохион байгуулснаараа уг үдэш онцлог байсан юм.
Энэхүү шоунд NTV телевизийн хөтлөгч Содоо, Bobo хөтөлж, DJ Элбэгээ сүүлийн үеийн хит болсон сетүүдийг явуулан “Paradise party”-г чимэж өгсөн билээ. Мөн өөрсдийн ая дуугаа хүргэхээр “Fire”, “Sync”, “Switch on”, “ATC” хамтлагууд хүрэлцэн ирсэн байлаа. Энэ үеэр салбарын залуусыг биеийн тамир спортоор нэгтгэж, лигийн тэмцээнүүдэд амжилттай оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн “Чингис хаан” ОУБ-ын Гал унтраах, авран туслах албаны мэргэжилтэн Д.Одбаярыг Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар шагнаж, баяр хүргэв.
Мөн арга хэмжээнд урилгаар Монголын залуучуудын холбооны Хан-Уул, Сонгино-Хайрхан, Налайх, Төмөр замын залуучуудын холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.
Уг үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй оролцсон Иргэний нисэхийн ерөнхий газар, “Чингис хаан” олон улсын буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын алба, мөн буудлын Аэродром ашиглалтын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба, “Aero Mongolia” ХХК, “Ezynis airways” ХХК-ийн цоглог залууст, хамтран ажилласан Mobicom, Unitel зэрэг харилцагч байгууллагууддаа зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийллээ.
Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй ““Paradise party””
Ангилал:
Үйл явдал
2012/10/01
Урьж байна
Жаргалант" цогцолборын залуучуудын холбооноос зохион байгуулж буй "Paradise party"-д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Party Жаргалантын аманд 2012.10.05-ны 18:00 цагаас болно.
*Доргио хөгжим
*Сугалаа
*Хөгжөөнт тоглоом
*Хамтлаг дуучид
*Үнэгүй пиво
*Амтат шорлог 2000₮
17.30-п "Чингис хаан" ОУБ-аас автобус явна.
Такс: 19 999 төгрөг
Жич: Шар айргаар дайлах ба Fire, SYNC, A Cool, Bx, Гитарчин Энхболд нар оролцоно.
Холбоо барих утас: 91915647, 88086899, 99936900
Дэлгэрэнгүй “Урьж байна”
Subscribe to:
Posts (Atom)