Бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид 2012 оны 9 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан билээ.
Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн залуучуудын холбоо нь тус айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан явдалд Монголын Залуучуудын Холбооноос талархаж, "...дараа дараагийн олон ажилд хамтран ажиллаж, Та бүхний шаардлагатай гэж үзсэн бүх асуудал болон ажлуудад МЗХ-ны хамт олон оролцохдоо таатай байх болно" гэдгээ албан бичигтээ илэрхийлсэн байна.
Дэлгэрэнгүй “Монголын Залуучуудын Холбооноос талархал илэрхийллээ”
2012/09/27
2012/09/24
Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав
ИНЗХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ өдөр боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. ИНЗХ ТББ байгуулах, данс нээх, ИНЕГ-тай хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтран ажилладаг, дэмжигч байгууллагуудыг эгнээг өргөжүүлэх, "Залуучуудын үнэн" сонинг захиалах, сонинд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээллийг тогтмол өгөх, гишүүдийн хураамжийн асуудал зэргийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн гаргахаар шийдвэрлэв.
Хурлын үеэр иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь бодитойгоор үнэлэх зорилгоор ИНЕГ-ын дарга, техникийн ухааны доктор С.Батмөнхийг төрийн дээд шагналд тодорхойлох санаачлагыг ИНЗХ-оос гаргах нь зүйтэй гэж үзэж уриалга гаргахаар тогтов.
Мөн залуучуудын өдрийг тохиолдуулан ИНЗХолбооны иж бүрэн туг хийлгэж, дурсгасан "Чингис хаан" ОУБ-ын Авран туслах, гал унтраах албаны ээлжийн дарга, улсын харцага Н.Алтансүхэд ИНЗХ-ны тэргүүлэгчид талархал илэрхийлэв.
Дэлгэрэнгүй “Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав”
2012/09/05
Тойрон аялал зохион байгуулав.
Иргэний нисэхийн залуучуудын холбооноос залуучуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газартай танилцах, хамт олны хоорондын харилцаа халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эвсэг, нийтэч зан чанарыг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тойрон аяллыг жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн аяллыг Хэнтий аймаг, Сүхбаатар аймаг, Дарьганга суманд орших Шилийн Богд, Тоорой бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо чиглэлд 5 хоног турш аялах хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Аяллын бүрэлдэхүүнд ИНЕГ, Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Сургалт, дадлагын цогцолбор, "Чингис хаан" ОУБ, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Оношлогоо, хэмжилзүйн лаборатори, Шалгалтын нислэг зураглалын алба, Газрын тусгай үйлчилгээний алба, Жаргалант цогцолборын нийт 30 залуу оролцоод ирлээ.
Аяллын явцад залуусыг Хэнтий, Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын хамт олон хүлээн авч, галын наадам зохиож, орон нутгийн музейг үзэж сонирхуулахын зэрэгцээ нутаг орны онцлогийг танилцуулж, ИНЗХ-нд Алтан дарь овооны зургийг дурсгал болгон хадгалуулав.
Аялагч залуусын хувьд энэ үеэр байгал орчноо хамгаалах зорилгоор Дарьганга сумын Зэгст нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.
Аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ИНЕГ, Хэнтий, Сүхбаатар аймгийн нисэх буудалд нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Аяллын тэмдэглэлийг удахгүй Та бүхэндээ хүргэх болно.
Дэлгэрэнгүй “Тойрон аялал зохион байгуулав.”
Subscribe to:
Posts (Atom)


