Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Тэгвэл саруулаар сэтгэхийн тулд бие өөрөө эрүүл байх ёстой билээ. Иймээс ИНЕГ-ын ажилтан, албан хаагчдад зориулсан “Жаргалант” эмнэлэг, сэргээн засал сувиллын цогцолборыг байгуулж 2012.06.21- нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга С.Батмөнх, даргын зөвлөлийн гишүүд, ЗТБХБ-ын Зам, тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв болон “Жаргалант” эмнэлэг, сэргээн засах сувиллын эмч, ажилчид, мөн ИНЕГ-ын ахмад үеийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж ИНЕГ-ын дарга С.Батмөнх хэлэхдээ “ИНЕГ-ийн харьяа Нисэхийн эмнэлэг, сэргээн засал, сувиллын цогцолборын Жаргалант сувилал нь Монгол улсын Иргэний нисэхийн салбарын хэмжээний 4000 орчим ажилтан албан хаагч, тэдний гэр бүлд мөн олон жил ажилласан ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн хангамжийг зохицуулах үүднээс энэ сувиллын газрыг байгууллаа хэмээв”.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа тус цогцолборын ахлах тогооч Пүрэвдоржийн Дашдэмбэрэл, зөөгч Цэрэнпилийн Цэрэндулам, Уранчимэгийн Алтанчимэг нарыг "Тэргүүний залуу" алтан медалиар, Шархүүгийн Оюун-Эрдэнэ, Ядамсүрэнгийн Алтангэрэл нарыг "Хөдөлмөрийн алдар" алтан медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Жаргалант цогцолбор эмнэлэг, сэргээн засал, сувилал нь найман их эмч, найман эмнэлгийн дунд мэргэжилтэн ажилладаг, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нэг ээлжиндээ 68 зочин хүлээн авч үйлчлэх хүчин чадал бүхий 16 гэр буудал, 120-140 хүн хүлээн авах боломжтойгоос гадна гэр ресторанаар үйлчилж зочдод караоке, биллъярд ширээний теннис, спорт талбайн төлбөрт үйлчилгээ үзүүлдэг ая тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ИНЕГ-ийн идэвх санаачилгатай залуу албан хаагчдыг Монголын залуучуудын холбооны тэргүүн алтан медалиар шагнаж урамшуулсан бол хүрэлцэн ирсэн олон жил ажилласан ахмадууддаа амралт сувиллын анхны амрагчид болгож үнэ төлбөргүй амрах эрхийн бичгийг олгосонд ахмадууд их баяртай байсан юм. “Жаргалант” цогцолборт хүрэлцэн ирсэн хүн бүхэн энэхүү амралт сувиллын талаар ам сайтай сэтгэл хангалуун харагдаж байлаа.
Дэлгэрэнгүй “МЗХ-ны шагналаар шагнаж урамшууллаа”
2012/06/21
2012/05/25
Иргэний нисэхийн залуучуудын холбооноос 2012 оны 05-р сарын 24-нд I Loft диско клубт “Spring Sensation Party”-г амжилттай зохион байгууллаа. МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулсан цэнгүүнд ИНЕГ, НААХЗА, НХҮА, "Чингис хаан" ОУБ, ХНБАҮА, НМҮА, ГТҮА, ОХЛ, СДЦ, ШНЗА, Жаргалант цогцолборын залуус оролцож нэгэн үдшийг сайхан өнгөрөөлөө. Залуусын арга хэмжээнд ИНЕГ-ын даргын зөвлөл оролцож залуустаа баяр хүргэсэн ба мөн энэ үеэр урлагийн номер, азын сугалаа, хөгжөөнт тоглоом явуулж залуусын баярт урам нэмлээ. Монголын Залуучуудын Холбооноос ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж буй залуусыг "Тэргүүний залуу", "Хөдөлмөрийн алдар" медалиудаар шагнаж урамшуулсан ба цэнгүүний ерөнхий ивээн тэтгэгчээр ИНЕГ, дэмжигчээр МИАТ ХК, Изинис Эйрвэйз ХХК, Аэромонголиа ХХК, "Геосан" ХХК, "А-Жет лимитед" ХХК, Голомт банк зэрэг байгууллага хамт олон ивээн тэтгэсэн байна. Арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олондоо талархал илэрхийлье.
Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “
”
Subscribe to:
Posts (Atom)

