2011/11/11

Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо

Иргэний нисэхийн залуучуудын холбооны “Чингис хаан” олон улсын буудлын салбараас тус буудлын ажилчин залууст иж бүрэн цахилгаан хөгжим олгуулах талаар ИНЕГ-ын удирдлагад санал тавьсны дагуу ИНЕГ-аас энэ тал дээр дэмжлэг үзүүллээ.

Бөмбөрийн иж бүрдэл /цан, сандал, цохиур/, соло, ритм, басс гитар, түүний еффект, цахилгаан төгөлдөр хуур, микрофон, чанга яригч, цахилгаан даралтат хөгжим г.м иж бүрэн хэрэгслийг 2011.11.11-ий өдөр гардуулан өглөө.

Тус нисэх буудал нь нийтдээ 665 ажилтантай. Үүнээс 65-70 хувь нь дөч хүртэлх насны залуу ажилтнууд байна. Эдгээр залуусын дотор янз бүрийн авъяаслаг залуус олон байдаг ба зохиогдож байгаа урлаг уран сайхан, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцон үүгээр дамжуулан ажлын эрч хүчээ өсгөж байдаг юм. “Чингис хаан “ ОУБ-ын хамт олон дундаас “Аэро” хамтлаг 2008 байгуулагдаж “Тэнгэрийн суудал” нисэх буудлын сүлд дууг дуулж, клип хийлгэн уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Энэ жил мөн орон даяар явагддаг “ТВ-Караоке” тэмцээний шигшээд мөн шалгараад байна. Нисэх буудлын залуус чөлөөт цагаараа өөрсдийн сонирхол авъяасаа хөгжүүлэхэд хөгжмийн зэмсэг их дутагдалтай байаг асуудлыг шийдвэрлэж өгсөнд иргэний нисэхийн нийт залуусынхаа өмнөөс ИНЕГ-т талархлаа илэрхийлье.

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Иж бүрэн цахилгаан хөгжимтэй боллоо”

2011/10/24

"Монгол бичгээ дээдэлье" уралдаанд өргөнөөр хамрагдана уу

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН ҮҮССЭНИЙ 90 ЖИЛ, ”ҮНДЭСТНЭЭ ДЭМЖИХ ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "МОНГОЛ БИЧГЭЭ ДЭЭДЭЛЬЕ” МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. ЗОРИЛГО
Монголын Залуучуудын Холбооноос 2009-2011 оныг “Үндэстнээ дэмжих” жил болгосонтой уялдуулан хүүхэд, багачууд, оюутан, залуучуудыг үндэсний бичиг үсгээ сурахад дэмжлэг үзүүлэх, монгол хүн бүр монгол бичгээ эзэмшихийг уриалах, эрхэмлэн хамгаалах, хойч үеийнхэндээ өвлүүлэх.

Хоёр. УРИАЛГА
Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын санд монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй дэлхийн соёлын нандин өв юм.

Гурав. ХУГАЦАА -2011 оны 11 сард

Дөрөв. ХАМРАХ ХҮРЭЭ -5-аас дээш насны хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид

Тав. УРАЛДААНЫ ТӨРӨЛ, НАСНЫ АНГИЛАЛ

1. Сургуулийн бага насны ангилал буюу 6-9 нас
Монгол бичгийн тоон зурлагаар бяцхан ном хийх
o Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон байх
o Чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан зураг, дүрс алинаар ч илэрхийлж болох

2. ЕБС-ийн дунд насны ангилал буюу 10-13нас
Зурагт хуудастай ном хийх
o Монгол бичгийн тоо, үсэг багтаасан байх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл, нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

3. ЕБС-ийн ахлах насны ангилал буюу 14-17 нас
Судар-ном хийх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, муутуу, торго аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

4. Залуучууд, насанд хүрэгчдийн ангилал буюу 18 ба түүнээс дээш насны ангилал
A. Мэргэжлийн ангилал –Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд хамаарна.
Монгол бичгийн хичээлийн үзүүлэн хийх
o Монгол бичгийн аль 1 дүрэм, зурлага гэх мэт сонирхсон хэлбэрийг сонгох боломжтой.
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Үзүүлэнгийн хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Бичлэгийн цахим хэлбэрийг ашиглаж болно.
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

B. Мэргэжлийн бус ангилал- 18-аас дээш насны монгол бичгээ сонирхогч хэн бүхэн хамаарна.
Судар-ном хийх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал, ураг бичлэг гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

C. Мэргэжлийн багш нарын ангилал- Их дээд, дунд сургуулийн монгол хэл бичгийн багш нар хамаарна.
Монгол бичгийн гарын авлага хийх
o Монгол бичгийн бүх дүрэм,бичлэгийн журмыг багтаасан байх
o Сэдвийн хувьд чөлөөтэй.
o Номын хэлбэр хэмжээ /эвхмэл, дэлгэмэл,нугалмал, сударчилсан гэх мэт/, материал /даавуу, торго, муутуу аль ч байж болох/
o Хуудсын тоо хамаарахгүй.
o Уламжлалт бичгийн төрөл /хичээнгүй, гүйлгээ, татгалган, дармал гэх мэт/ бичгийн хэрэгсэл /харандаа, бийр, үзэг гэх мэт/-зэргийг ашиглаж болно.

5. Уран бичлэг
o Мэргэжил нас харгалзахгүй
o Сэдвийн хувьд чөлөөтэй.

Зургаа. ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛД ТАВИХ ШААРДЛАГА
o Оролцогчид нь өөрийн бүтээлийг удирдамжийн дагуу шаардлага хангасан,ойлгомжтой хэлбэрээр хийсэн байх
o Цэвэр сайхан бичих
o Алдаагүй зөв бичих
o Өнгө үзэмж сайн байх

Долоо. ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Оролцогчдын анкет /анкетийн маягтыг МЗХ-ны 212 тоотоос авах буюу www.mongolianyouth.mn сайтаас татна уу/
• Оролцогчид харъяа аймаг, дүүргийн МЗХ-ны салбар зөвлөлөөс дэмжсэн бичиг авчрах

Найм. ШАЛГАРУУЛАЛТ
Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Ангилал бүрээс:
• Тэргүүн байр -1
• Дэд байр -1
• Тусгай байр-1–ийг шалгаруулан Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит шагнал /алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл / болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал олгоно.

Уралдааны эхний шат Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд, II шат Улсын Төв номын сангийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Ес. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА
• 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл МЗХ-ны 212 тоотод хүлээн авна.
• Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Бага тойруу-42, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: (976)11-322643, (976)11-321814 Факс: (976)11-326336
www.mongolianyouth.mn, zaluuchuudiin_kholboo@yahoo.com


"МОНГОЛ БИЧГЭЭ ДЭЭДЭЛЬЕ” МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН
АНХДУГААР УРАЛДААНЫ ТАЛААР


Монголын Залуучуудын Холбооноос 2009-2011 оныг “Үндэстнээ дэмжих” жил зарласантай холбогдуулан хүүхэд, багачууд, оюутан, залуучуудыг үндэсний бичиг үсгээ сурахад дэмжлэг үзүүлэх, монгол хүн бүр монгол бичгээ эзэмшихийг уриалах, эрхэмлэн хамгаалах, хойч үеийнхэндээ өвлүүлэх зорилгоор “Монгол хэл иргэншлийн дээд сургууль”-тай хамтран “Монгол бичгээ дээдэлье” улсын уралдааныг анх удаагаа зохион байгуулж байна.
Уралдааныг
• Сургуулийн бага насны ангилал буюу 6-9 нас
• ЕБС-ийн дунд насны ангилал буюу 10-13нас
• ЕБС-ийн ахлах насны ангилал буюу 14-17 нас
• Залуучууд, насанд хүрэгчдийн ангилал буюу 18 ба түүнээс дээш насны ангилалыг Мэргэжлийн ангилал, Мэргэжлийн бус ангилал, Мэргэжлийн багш нарын ангилал гэсэн 6 ангилалаар зохион байгуулна.
Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд I шатанд шүүгчид оролцогчдын ирүүлсэн бүтээлийг шалгаруулна. II шатанд уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр үзэсгэлэн гаргасан байх ба уралдааныг дүгнэж шалгарсан бүтээлийг тодруулна.
Бүртгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 04-ны өдрийн 17.00 цаг хүртэл МЗХ-ны 212 тоотод хүлээн авна.
Дэлгэрэнгүй “"Монгол бичгээ дээдэлье" уралдаанд өргөнөөр хамрагдана уу”

2011/10/20

“Хөдөлмөрийн алдар” алтан медаль

“Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж, хамт олныхоо дунд нэр хүнд нөлөө бүхий, залуучуудын байгууллагын ажилд идэвхи санаачлага гарган ажилладаг, үндсэн байгууллагадаа 3-аас доошгүй жил ажиллаж, хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан тэргүүний ажилчин, ажилтан, сэхээтэн залуучуудад олгоно.

Монгол улсын хөгжил дэвшил, залуу үеийг хүмүүжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулсан хүмүүсийг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээ, залуучуудын төв, орон нутгийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудыг тохиолдуулан Монголын Залуучуудын Үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны шагналаар шагнана.
Бүрдүүлэх материалууд
1.Тухайн байгууллагын албан бичиг
2. Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет
3.Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт /Ажил байдлын тодорхойлолтод байгууллагын дарга, захирал, эрхлэгч гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна. /
4. Хамт олны хурлын тэмдэглэл
5. Тухайн дүүргийн Залуучуудын Холбооны тэргүүлэгчийн дэмжсэн шийдвэр
6. Бүрдэл болсон материалыг ИНЗХ дээр хүлээн авч, шагналыг ажлын 7-10 хоногт шийдвэрлэнэ.

Монголын Залуучуудын Холбооны дээд шагналыг хүртэгсэд нь залуучуудын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, олон талт ажлын эн тэргүүн эгнээнд явах хошуучлагч байх төдийгүй залуу үеийнхний бахархал, үлгэр дууриалал болж, манлайлах чадвартай байх ёстой.


"МЗХ-ны шагналын журам"-аас
Дэлгэрэнгүй ““Хөдөлмөрийн алдар” алтан медаль”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game