2011/05/17

ИНЗХ-ны тэргүүлэгч, ”Буянт-Ухаа” багийн тоглогч Д.Нямдаваа Спорт загварын машины эзэн боллоо


Сагсан бөмбөг сонирхогч аижлтан залуусыг “Эерэгээр амьдарцнаая” уриан дор нэгтгэдэг Спрайт супер лигийн тэмцээний аваргын төлөөх тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын төв ордны А танхимд явагдаж өндөрлөлөө. Сонирхогчдын сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2011 оны аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод баруун бүсээс ИНЕГ-ын С.Батмөнх эзэнтэй, Д.Одбаяр дасгалжуулагчтай “Буянт-Ухаа”баг, зүүн бүсийн аварга Хаан банкны багийн тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорилоо. Өнгөрсөн баасан аграгт хоёр багийн тоглолт тун ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байж цаг дуусах мөчид тоглолтын харьцаа 72:71 болсноор тоглолт өндөрлөсөн юм. Ингээд хоёр баг өнгөрөгч ням гарагт аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт хийсэн юм. Спрайт супер лигт нийт 24 баг өрсөлдсөнөөс “Буянт-Ухаа” баг өрсөлдөгчөө цуврал тоглолтод 2:1 харьцаатай буулган авч, Спрайт супер лигийн хошой аварга боллоо.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгч, ”Буянт-Ухаа” багийн тоглогч Д.Нямдаваа Спорт загварын машины эзэн боллоо”

2011/05/16

Шагнал гардууллаа

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 86 жил, ОУ-ын нислэгийн мэдээллийн ажилтны өдрийг тохиолдуулан МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар НМҮА-ны Тогтмол мэдээллийн хэсгийн дарга Даваасүрэнгийн Эрдэнэбаатарыг, "Хөдөлмөрийн алдар" медалиар мөн албаны Өгөгдлийн сангийн инженер Бямбабаатарын Азбаяр нарыг шагнав. Шагналыг ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом гардуулан өгч, баяр хүргэлээ.

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний залуустаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Шагнал гардууллаа”

2011/05/12

Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав

ИНЗХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2011 оны 5 дугаар сарын 11 өдөр хуралдлаа. Хурлаар ИНЗХ-ны тэргүүний сонгох, тэргүүлэгчдийн ажил үүргийн чиг хуваарь, санхүүжилт, цаашид хийгдэх ажлын талаар тус тус хэлэлцэв.
Тэргүүлэгчдийн хурлаар ИНЗХ-ны тэргүүнээр ИНЕГ-ын Тамгын хэлтсийн мэргэжилтэн С.Батхуягийг, нарийн бичгийн даргаар ИНЕГ-ын Нислэгийн мэдээллийн үйлчилгээний албаны Өгөгдлийн сангийн инженер Ж.Баттунгалаг нар сонгогдов.
Тэргүүлэгч гишүүдээр:
1. Б.Золбоо. ИНЕГ-ын Тамгын хэлтсийн мэргэжилтэн
2. Х.Бямбацогт. ИНЕГ-ын Эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн стратегич
3. Б.Болор-Эрдэнэ. ИНЕГ-ын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Мэргэжлийн хэлтсийн мэргэжилтэн
4. Н.Лувсанжамбаа. ИНЕГ-ын Хэвлэх цехийн дарга
5. Б.Мандухай. ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ОНХУХ-ийн бүсийн нислэгийн удирдагч
6. А.Булган. НААХЗА-ны НТЧХ-ийн мэргэжилтэн
7. Д.Нямдаваа. ИНЕГ-ын Газрын тусгай үйлчилгээний албаны ЗХНХ-ийн компьютер, сүлжээний мэргэжилтэн
8. Р.Хангай. ИНЕГ-ын Шалгалтын нислэг, зураглалын албаны НЖЗХ-ийн операторч
9. Э.Мөнхцэцэг. ИНЕГ-ын "Чингис хаан" ОУБ-ын Зорчигч үйлчилгээний албаны дарга
10. Б.Наранмандах. ИНЕГ-ын Оношлогоо, хэмжилзүйн лабораторын Ахлах инженер
11. Б.Ганчулуун. ИНЕГ-ын НЭСЗС-ын цогцолборын /Жаргалант/уламжлалт анагаах ухааны хүний их эмч
12. Э.Төрбаяр. ИНЕГ-ын ХНБАҮА-ны Холбооны хэсгийн инженер
13. Б.Уянга. ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборын чанарын удирдлагын мэргэжилтэн
Дэлгэрэнгүй “Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид хуралдав”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game